18 страница30 апреля 2026, 14:35

18-р хэсэг ( Зугаалга бонус )

Миний талаас

Лухан ахыг явсаны дараа хүндээр санаа алдан тэнгэр лүү харлаа. Сурагийн сэтгэлийг мэдэх ч Сэхүний сэтгэлийг мэдэхгүй болхоор үнэхээр хүндээр тусаж байгаа бололтой. Магадгүй анхны хайр нь Сура юм болов уу?
Усан сан руу хархад их гүнзгий харагдаж толгой эргэж байсан болхоор усан сангаас холдох гэсэн ч Сэхүний чанга ярих сонсогдож тэр зүг рүү харвал Сура Сэхүнийг үнссэн , эсвэл Сэхүн Сураг үнссэн бурхан минь мэдэхгүй ээ ,тэр 2 үнсэлцэж байлаа.
Бие салгалаж , эргэж харан гүйх гэтэл хөл алдан усан сан руу уначихлаа , уул нь сэлж чаддаг ч гэнэт бүх сурсан зүйл минь үгүй болчиж.

Зохиолчийн талаас

Анна ус руу хөл алдан унахад Лухан харан гартаа барьж байсан савтай усаа шидэн
Лухан: АННА !!! гэж орилон усан сан руу гүйхэд Сэхүн Сура 2 гайхан харцгаан удалгүй Сэхүн бүх зүйлийг ухааран усан сан дээр очход Лухан аль хэдийнээ ус руу орж , усан сангийн гүн рүү унах Анна руу сэлж байв.
Сэхүн сандран үсээ гараараа арагшлуулан , шүдээ зуун хөмсөгөө зангидсан байлаа.

Лухан Аннаг гаргаж ирхэд Сэхүн Аннаг татан гаргаж ирхэд тэр амьсгалахгүй , ухаангүй хэвтэж байхад Сэхүн түүний цээжин дээр даран дараа нь хиймэл амьсгал хийнгээ чангаар түүний нэрийг дуудаж байв.

Ина Каи 2 чимээнээр гарч ирхэд Анна усаар ханиалган сэргэх нь тэр. Сэхүн Аннаг тэврэн
Сэхүн: бурхан минь гэж хэлээд Аннаг гар дээрээ өргөн дотогш орход нь Ина тэднийг дагаж оров.

Каи: юу болоо вэ?
Лухан: тэрнээс асуу гэж ууртай нь аргагүй хэлээд Сура руу харах нь тэр.

Миний талаас

Сэхүн намайг өргөсөөр өрөөнд минь оруулж ирэн орон дээр суулгаж , Ина надад алчуур өгхөд нь би Сэхүн рүү харан
Би: бид 2ыг орхихгүй юу? Гэхэд түүний царай цонхийн , өрөөг орхив.
Ина: энд юу болоод байгааг надад тайлбарлахгүй биз.
Би: энэ тухай ярихад би бэлэн биш байна. Гэж хэлээд нойтон хувцасаа тайлж , хөгжилөөрөө биеээ орооход Ина үсийг минь арчиж байлаа.
Би одоо ч цочирдсон хэвээр байв. Үсээ хатсаны дараа Инаг өрөө рүү нь явуулж ,  өрөөндөө ганцаар үлдэн орон дээрээ хэвтэн унтахыг хичээлээ.

~~~~~

Өглөөний нар мандах бүгд сэрцгээсэн ч Анна өрөөнөөсөө гарч ирээгүй л байлаа. Бас Сэхүн ...
Лухан: би тэднийг дуудаад ирье гэж хэлээд Аннагийн өрөө рүү явхад Аннагийн өрөөний үүдэнд Сэхүн зогсож байх нь тэр.
Лухан: юу хийж байгаан
Сэхүн: Аннаг хүлээж байна. Тэр намайг хархыг хүсэхгүй байгаа бололтой. Лухан Аннагийн өрөөний хаалгийг тогшин
Лухан: Лухан байна би орж болох уу?
Би: ор , ор
Лухан ах өрөөнд минь орж ирхэд би орон дээрээ завилан сууж байв. Лухан ах инээмсэглэн
Лухан: өглөөний мэнд гэж хэлээд инээмсэглэхэд нь
Би: өглөөний мэнд , ммм ... Сэхүн гадаа байна уу?
Лухан: байна. Гэхдээ өглөөний цайгаа уухаар хүлээж байгаа хүмүүс зөндөө байна шдээ.
Би: төвөг удаж байгаад уучлаарай гэхдээ би хоолноос бусад зүйлд орохгүй байж болох уу?
Лухан: аххх , Сэхүнээс болж зуны амралтаа дурсамжгүй өнгөрөөх гэж үү? Гэхэд нь би хэсэг бодлошироод ингэж суух буруу гэдгийг ойлгосон юм.
Лухан ахтай өрөөнөөсөө гарч ирэхдээ би Сэхүн рүү харсангүй гэхдээ тэрнийг над руу харж байгаа би мэдэрч байлаа.
Хоолны ширээнд би уур амьсгалыг муутгахгүйн тулд ярианд оролцож , иннэж байсан ч Сэхүнийг үл тоож байв. Ина Лухан ах 2н дунд сууж , Сэхүнтэй харц тулгархааргүй байрлалыг олсон нь.
Сураг ч бас хархыг хүсээгүй ч тэр яг миний урд сууж байлаа.
Тэр над руу инээхэд нь хараагүй юм шиг үл тоож , өөр зүг рүү хархад тэр багагүй бантсан байх.
Бид өглөөний цайны дараа гарч уул руу гархаар болж , бүгд хувцасаа солихоор өрөө өрөө рүүгээ орцгоолоо. Хувцасаа солиод доош буухад Сэхүн буйдан дээр сууж байснаа намайг харан буйдангаас босож ирж , би түүнийг харсан даруйдаа өрөө рүүгээ явхаар эргэж хархад
Сэхүн: Анна ... Би эргэж харсангүй , зогсон
Би: энд амарч байгаа хүмүүсийн уур амьсгалыг бусниулахгүй байцгаая гэж хэлээд шатаар дээш гарах гэтэл Ина Лухан ах 2 бууж ирж , цаад өрөөнөөс Крис гарч ирэх нь тэр.
Бид Каи болон Сура нарыг хүлээн байхад Крис ах биднийг инээлгэх гэж оролдож байхыг хараад худлаа ч болтугай инээцгээнэ.

~~~~~

Бид уул руу гарч эхлэхэд уул сэрүүхэн бас тийм ч амар байсангүй! Каи Сурад дэм болж , Лухан ах Ина Крис 3 өөрсдийгөө маллаж , би ч бас Сэхүний тусламжгүй гарах гэж хичээж байлаа. Бараг 3 цаг авирсаны дараа бид уулын орой дээр гарч ирэн 2 багт хуваагдаж воллэйболл тоглохоор болход нь би тоглохоос татгалзан үзэгчийн суудалд шилжив.

Ина Сэхүн Каи ~ Крис Лухан Сура гэсэн баг болцгоов. Мэдээж Ина Сэхүн 2 нэг багт байгаа цагт энэ баг түрүүлэх нь мэдээж.

Тоглолт эхлэж би тэднийг үзэж байхдаа Сураг сайтар ажиглана. Тэр Сэхүнд үнэхээр хайртай бололтой! Тэрний харц л энийг хэлж байв.

Тоглолт дуусаж бэлдэж ирсэн зуушнуудыг гаргаж тавицгаан тойрч суун тоглолтын тухай ярин инээлдэцгээнэ.

Уулнаас бууж ирэхдээ цаг гаран хугацааг зарцуулан , бүгд өрөө өрөөнийхөө зүг рүш яарч байлаа. Өрөөндөө орж ирэн ямар их ядарсанаа мэдрэн орон дээрээ хэвтээд л нүд анилдаж байв.

Нүдээ арай хийн нээн Инагийн өрөөнд орж ирхэд тэр ч бас унтхад бэлэн болчихсон байхыг хараад түүний хажууд хэвтээд
Би: хамт унтацгаая гэхэд Ина хөнжлөөрөө намайг хучих нь тэр.

~~~~~

Залуус ядарсанаасаа болж бүгд өрөө өрөөндөө орсон даруйдаа унтацгаасан бололтой. Байшин тэр чигтээ анир чимээгүй байв.
Каи: чи үнэхээр ийм зүйл хийх ёстой гэж үү?
Сура: энэ боломжийг ашиглаж тэр охинг нүднээсээ зайлуулж чадна гэж хэлээд Каи-н өрөөнөөс гаран явсаар Сэхүний өрөө рүү орчих нь тэр.

Миний талаас

Нойрноосоо сэргэн цаг хархад оройн хоолны цаг дөхчихсөн байлаа. Инаг сэрээхгүйгээр босож өрөөнөөс гаран явж байхдаа Сэхүнийг хархаар хаалгыг нээн гайхаж орхив. Тэд бөх гэгч нь хамтдаа унтацгааж байна.

Доош бууж ирхэд Лухан Крис нар оройн хоол бэлдэж байлаа
Лухан: сэрчихсэн үү?
Крис: Анна ч азтай байна шүү миний гарын хоолыг идээд л
Лухан: ногоо арилгасанаа юу гэж бодоов
Крис: би өөрийн гараар арилгасан юм шүү!
Лухан ах нүдээ эргэлдүүлэхэд нь би инээдээ бариж чадсангүй!

Бид оройн хоолоо идэцгээн Сөүл рүү хөдөлсөн юм. Ина бид 2 Сэхүний машинд суухад Сэхүн гарнаас минь атгах гэхэд би түүний гарыг түлхэн
Би: надад битгий хүр гуйж байна
Бид тэндээс 23 цагт хөдлөсөн болхоор шөнө дунд 1 цагт Сөүлд орж ирцгээлээ. Ина бид 2 Инагийнд буухаар болж Инагийн гэрийн гадна ирхэд нь
Би: Ина чи түрүүлээд орж байгаач бидэнд ярих зүйл байна.
Ина: за , битгий удаарай
Би: за
Ина машинаас буун орц руугаа орох хүртэл бидний хэн ч юу ч дугарсангүй!

Сэхүн ам нээн
Сэхүн: би тайлбарлье , ахх Сураг чиний ойр байлгах хэрэггүй гэдгийг би мэдэж байсан юм
Би: энэ бүхэн Сурад биш чамд байгаа юм У Сэхүн ...
Бид салах хэрэгтэй бололтой! Салцгаая ...

---MN4EVER---

18 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!