19 страница30 апреля 2026, 14:35

19-р хэсэг ( САЛАЛТ )

Сэхүн: би буруу сонссон биздээ.
Би: чи буруу сонсоогүй , бид салах хэрэгтэй бололтой
Сэхүн: би салмааргүй байна. Ядаж миний тайлбарыг сонсож болох уу?
Би: яг одоо надад тайлбар сонсох тэнхэл алга. Магадгүй дараа болцгооё гэж хэлээд машинаас буун Инагийн орц руу орон цахилгаан шатанд суулаа.
Инагийн гэрт орж ирхэд Ина намайг угтаж аван
Ина: та 2 маргалдаа юу?
Би: үгүй ээ. Бид салчихлаа
Ина: ЮУ ??? ЧИ ГАРЗУУРЧИХАА ЮУ
Би: энээс эрүүл байж үзсэнгүй гэж хэлээд тэвчиж байсан нулимс минь урсаж орхилоо. Инаг тэврэн чангаар уйлсаар арай хийн тайвширан түүнд болсон бүх зүйлийг тайлбарлахад
Ина: тэр Сура чинь Каи гээд тэр хар залуугийн найз охин биш юм уу?
Би: Каи Сурад сайн , Сура Сэхүн сайн ...
Ина: Сэхүн та 2 бие биедээ сайн. Сэхүнийг буруугүй гэхгүй ч тэр хэлмэгдчихлээ шдээ. Чи ядаж тайлбарыг нь сонсохгүй байсан юм уу?
Би: хэрвээ Сэхүн үнэхээр надад хайртай бол над дээр буцаж ирэх байх.
Ина: ахх тэгвэл өнөөдөр юу ч бодохгүй унтаж амраад маргааш хариарай
Би: надад гэр лүүгээ буцаж явах тэнхэл алга тийм болхоор танайд хоночихоод явье
Ина нам унтаж харин би унтаж чадсангүй! Шөнөжин Сэхүнээс ирсэн зурвасыг ширтэж хэвтэнэ.

Би чамайг надаас зугтах хүртэл чинь зовоосон бололтой. Уучлаарай бас ...

Тэрнээс хайртай гэдэг үгийг сонсох ямар хэцүү юм бэ? Ийм нөхцөлд ч тэр хэлсэнгүй!

~~~~~

Өглөө Инатай хамт байж байгаад өдөр гэр лүүгээ явхаар болход Ина намайг автобусанд суулгаж өгхөөр буудал дээр ирхэд автобус удалгүй ирэх нь тэр.

Буудал дээр буун байр луугаа алхахдаа Сэхүнийг хаа нэгтээ намайг хүлээн сууж байгаа болов уу? Гэсэн бодол өвөртлөн эргэн тойрноо хархад тэр харагдсангүй!

Гэрт ирхэд аав сонин гарчиглаж , ээж өдрийн хоол бэлдэж байв.
Ээж: өөө Анна , Инагийн гэр бүл ирчихээ юу?
Би: аанхаа ирчихсэн.
Ээж: хоолон дээр ирлээ. Хувцасаа солиод хүрээд ир!
Би: заа ...

Өрөөндөө орж ирэн нэг сайхан суниагаад.
Би: уулзалгүй удлаа шүү ганц бие амьдрал минь ... Гэж хэлэн хувцасаа солин гал тогоонд орж ирэн ширээ засхад тусаллаа.

Бид хооллож байхад аав ээж 2 ойр зуур яриа ярьж миний бодол санаа шал өөр газар тэнүүчлэж байлаа
Аав: ЖОН АННА ХООЛООРОО БИТГИЙ ТОГЛОЖ БАЙ гэж ууртай нь аргагүй хэлхэд нь би ухаан орон хоолоороо тоглохоо болив.

Ахх Жон Анна ухаантай байж үз!

~~~~~

Аль хэдийнээ ухаанаа алдчихсан орон дээрээ Сура Сэхүн 2н дүр зургийг дахин дахин бодон хэвтэж байв.
Өгүүллэг дээрхи гол дүрүүдийг тэнэгтэх тоолонд би байсан бол гэж боддог байсандаа харамсах шиг ... Хэн ч байсан ийм нөхцөлд яг над шиг хэвтэх байсан байх.

Өгүүллэг гэснээс өгүүллэг уншиж бага ч болов сатаарах хэрэгтэй гэж бодоод утсаа ширээн дээрээ авхад Сэхүнээс 2 дуудлага ирчихсэн байлаа гэхдээ зурвас алга ...
Түүний дуудлагыг тоолгүй өгүүллэг унших гэхэд хүлээж уншдаг өгүүллэг маань нэг нь дуусаж нэг нь 4хэсэг орчихсон байлаа.

Өгүүллэг уншиж , драма үзэж өөр зүйлд анхаарлаа хандуулж хэсэг хугацаанд ч гэсэн өөрийгөө амраасны эцэст унтхаар тааз ширтэн хэвтэж байхад Сэхүнээс хоосон зурвасууд ар араас ирж байлаа.

Энийг юу гэж ойлгох ёстой вэ? Надтай ярих зүйл алга гэсэн үг үү?
Бид салсанаас хойш 24цаг өнгөрсөн байхад би түүнийг хархыг хүсэж бас санаж байлаа.
Чөтгөр гэж ...

Сэхүний талаас

Аннагаас салаад 3 дах өдрөө болж байхад би юу хийх ёстойгоо мэдэхгүй сууж байна.
Би түүнийг ингээд алдана гэж үү?
Лухан: би чамайг ухаантай бай гэж хэлсэн биздээ. Аннаг ямар тэвчсэнг чи мэдэхгүй л байнадаа
Би: түүний тэвчээрийг би мэдсэн гэхдээ Сура ... Ахх
Лухан: Сурагийн асуудалыг шийдээгүй байж өөр хэн нэгэнтэй харилцаа эхлүүлсэн чинь л чиний буруу
Би: ХЁН Сура бид 2н дунд юу ч байгаагүй! Би зүгээр л багын найзууд
Лухан: тэгвэл Суратай ярилцаад энэ асуудалыг нэг тийш нь болгож байж Аннатай эвлэр. Тэгээгүй байж Анна дээр очиж тэрнийг зовоох хэрэггүй!
Би: ойлголоо ахаа ,
Лухан ахтай уулзчихаад байр луугаа орон цахилгаан шатанд суун 9 дээр дартал хэн нэгэн гүйж ирэн хаагдаж байсан хаалгыг нээх нь тэр.
Би хаалга руу хартал Анна зогсож байв. Түүнийг хараад ямар их санаж бас түүнийг тэвэрч бас үнсэж ичиж байгаа царайг нь хархыг хүссэнээ мэдэрсэн ч Лухан ахын хэлсэнг саналаа.
Сурагийн асуудалыг шийдчихээд нүүр бардам чам дээр очих болно Анна. Хүлээж байгаарай!

~~~~~

Миний талаас

Бид салсанаас хойш 3 дах өдөр. Шөнө болгон түүнээс хоосон зурвас ирсээр л ...
Ээж: Анна дэлгүүр явчихаад ир
Би: ахыг явуулчих л даа.
Үнэндээ би Сэхүнтэй таармааргүй бас түүнтэй таарахгүй гэж 3 хоног гараагүй шүү дээ.
Ээж: ах чинь унтчихаж
Би: хэзээ ийм эрт унтдаг болчихсын мангар чинь
Ахын том цамцнаас өмсөж , юүдэнг нь ч өмсөхөө мартсангүй! Аль болох Сэхүнд танигдхааргүй болоод гэрээсэа гарч ирэн цахилгаан шат дуудхад цахилгаан шат 9 давхараас ирж байхыг хараад шууд л шатаар буухаар шийдлээ.
Дэлгүүр орж ээжийг захисан зүйлийг авч хажуугаар нь өөртөө амттан аваад байр луугаа яарамгүй алхана.
Ахх Сэхүнтэй таарахгүйгээ мэдсэн бол энийг хэрэггүй өмссөн юм гэж бодоод юүдэнг буулгаад байр луу орход цахилгаан шатны хаалга хаагдаж байлаа. Би гүйж очин хаалгыг хаагдахаас өмнө нээж амжив. Гэхдээ дотор хамгаас их санаж бас тэврэхийг хүсэж байгаа хүн зогсож байх нь тэр.
Миний нүүрэн дэх инээмсэглэл бас тайван байдал сандралаар солигдож орхилоо.
Сэхүн: суухгүй юм уу?
Би: аан гэж дуу муутайхан дугаран дотор орход Сэхүн 7 дээр дарчихав.
Энэ сонин байдал юу вэ? Түүн рүү хархыг хүссэн ч би бардам зангаасаа болж түүн рүү харж чадсангүй! Амьдралын минь хамгийн сонин бас удаан өнгөрсөн 7 давхар хүртэлхи цахилгаан шат байлаа. Ашгүй цахилгаан шатны дохио дугарч , удалгүй хаалга нээгдэж би хаалгаар гарч байтал
Сэхүн: Анна гэж нэрийг минь дуудаж , би байрандаа зогсох нь тэр. Түүний хоолой намайг догдлуулж бас хөлдөөж орхилоо.
Сэхүн: сайхан амраарай гэхэд нь би урам хугарсан байртай
Би: чи ч бас сайхан амраарай гэж хэлэхдээ түүн рүү харалгүй хэлээд хаалгаа чиглэн алхахад цахилгаан шатны хаалга хаагдах нь тэр.

Энэ зун миний хамгийн адал явдалтай зун болж өнгөрч байх шиг байна ...

Зуны амралт дуусах бага багаар ойртож байлаа.

Ээж: чи амралтаараа дэгү рүү эмээ өвөө рүүгээ явахгүй юм уу?
Би: болох юм уу?
Ээж: болно шдээ. Тэгвэл маргаашийн билэт захиаллаа шүү! 2 цагаас хөдлөнө
Би: зааа

Сэхүний талаас

Өглөө босож Сура руу уулзах газраа бичээд түүнтэй уулзах цагаа хүлээн суулаа.

~~~~~

Зохиолчийн талаас

Сэхүн Суратай уулзхаар товлосон газраа ирж , харин Анна Дэгү рүү явах автобусаа хүлээн тээврийн газар сууж байлаа.
Анна Сэхүн рүү юу гэж бичхээ мэдэхгүй зурвас бичиж , бичсэн зурвасаа арилгаж байв.

Сөүлээс Дэгү чиглэлийг 1051 дугаарын автобус бэлэн болсох тул зорчигчид суудалаа эзлэнэ үү?

Сура: юу захиалах уу?
Сэхүн: би чамтай хоол идэх гэж дуудаагүй гэхэд Сура хөмсөгөө зангидан Сэхүн рүү хараад
Сура: ямар шалгаанаар дуудсан юм бэ дээ.
Сэхүн: одоо больцгооё!!! Чиний энэ үйлдэлээс залхаж байна. Каи чамайг насаараа хайрлаж байна шүү дээ. Түүнд боломж олговол чамд л дээр байх!
Ухаарч үз Сура , би чамтай 2лахнаа энэ дэлхий дээр үлдсэн ч чамайг сонгохгүй!
Бас ээжийг ятгаж түүнийг эргүүтүүлхээ больж үз!
Сура: чи надад яаж ингэж хандаж чадаж байнаа ...
Сэхүн: би хэзээ ч чинийх байгаагүй гэтэл би чинийх байсан юм шиг аашлах юм. Би Аннагийх баймаар байна бас би ирээдүйгээ Аннагүйгээр төсөөлөхгүй байна. Хэрвээ чи намайг Аннагаас салгах юм бол би чиний нүдэн дээр үхэх байх шүү!!! Хэрвээ надад үнэхээр их хайртай бол надад аз жаргал хүсээд өөрийнхөө аз жаргалыг хай!

---MN4EVER---

19 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!