20 страница30 апреля 2026, 14:35

20-р хэсэг ( Аннагүйгээр өнгөрөөсөн 3 хоног )

Сэхүний талаас

Эхний өдөр

Сэхүн: би буруу сонссон биздээ.
Анна: чи буруу сонсоогүй , бид салах хэрэгтэй бололтой
Сэхүн: би салмааргүй байна. Ядаж миний тайлбарыг сонсож болох уу?
Анна: яг одоо надад тайлбар сонсох тэнхэл алга. Магадгүй дараа болцгооё гэж хэлээд машинаас гараад явчихлаа. Түүнийг гарсаны дараа машиныхаа үрүүлийг балбан утсаа сүүрч аван түүн рүү зурвас бичээд гэрийнхээ зүг хурдтай давхина. Гэрийнхээ гадна ирэн сигналаа хэд хэд дархад хаалга нээгдэж , ээж угтаж авах нь тэр.
Ээж: миний хүү хүрээд ирэв үү?
Сэхүн: өнөөдөр хоночихоод явах болхоор би таньд бас Сурад бууж өгөөгүй!!!
Ээж: халуун ус бэлдэх үү?
Сэхүн: би өөрөө чадна ээжээ , та унт цаг орой болчихсон байна гэж хэлээд өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтээд тааз ширтэнэ.
Аннагаас хариу ирэх байх гэж хүлээсэн ч түүнээс хариу ирсэнгүй! Халуун усанд орж , хөнжилдөө орон өөр зүйл бодхыг хүссэн ч Аннагаас өөр юу ч алга.

~~~~~

Шөнөжин Аннаг үл таних залуутай намайг орхин явчихлаа гэж зүүдлэсээр нойрноосоо сэрэхдээ өрөөнд минь ээж байгааг хараад гайаж орхилоо.
Сэхүн: та юу хийж байгаа юм
Ээж: чамтай ярилцах зүйл байна.
Сэхүн: сонсож байна ...
Ээж: Сурагийн тухай яриаг мартацгаая ... Тийм болхоор гэртээ буцаж ирж болохгүй юм уу?
Сэхүн: хэнтэй үерхэж , хэнд хайртай болхыг минь хэн ч заах ёсгүй! Та бас аав ч байсан хамаагүй
Ээж: дахиж тэр тхай ярихгүй болхоор гэртээ хүрээд ир ммм ? Гэж хэлхэд нь
Сэхүн: хичээл эхлэхээр би буцаад ирнэ гэхэд ээж догдолж байгаа харагдана.

Нойрноосоо сэрхэд аль хэдийнээ үд болсон байлаа. Үдийн цайгаа уучихаад Аннагийн найз Инагийн гэрийн гадна очин Аннаг хүлээн зогсож байтал хэн нэгэн нэрийг минь дуудах нь тэр.
Ина: Сэхүн сонбэ
Сэхүн: сайн уу? Анна хаана байгаан
Ина: дөнгөж сая гэр лүүгээ автобусанд суугаад явчихлаа
Сэхүн: тэгвэл би араас нь явлаа. Баярлалаа ... Гэж хэлээл машин руугаа гүйхэд Ина араас
Ина: ЗААВАЛ БУЦАЖ НИЛЭЭРЭЙ! Гэх нь тэр.

Байр луугаа явж байхад утас дугарч , утсаа харад Лухан ах залгаж байв.
Сэхүн: өөө хён
Лухан: хаана яваан
Сэхүн: Аннатай эвлэрхээр явж байна.
Лухан: Анна чамайг уучлах болов уу? Суратай тэврэлдэж байхыг чинь харсан бас та 2 үнсэлцэж байхыг харсан шүү дээ. Яадаж чи ичихгүй байна уу?

Түүний үгийг сонссон даруйдаа үрүүлээ эргүүлэн замаас гаран зогслоо.
Хэнд ч сонсогдхооргүй ямар их уйлсан бол гэж бодох бүрт зүрх рүү хатгуулах шиг болж түүн дээр очих нүүргүй гэдгээ мэдэрч байв.

Машинаа эргүүлэн Крис ахын гэрт ирхэд тэр намайг ирсэнийг ч мэдхээргүйгээр бөх гэгч нь унтаж байхыг хараад түүнд саад болхыг хүссэнгүй!

Байрны гадна машинаа байрлуулан гаднаас нь өрөө рүү нь ширтэнэ.

Тэр одоо юу хийж байгаа бол ? Сэтгэлээ тайвшируулахын тулд амттан идэж , драма үзэн уйлж байгаа байх эсвэл миний тухай мартаад өөр хэн нэгнийг хайж байгаа болов уу?
Өөр хэн нэгэн тэрний ичингүйрсэн царайг харна гэхээс харамлах сэтгэл төрж байлаа. Өөр хэн нэгэн түүнд хүрч , түүний эгдүүтэй төрхийг харна гэж бодох төдийд л бачимдаж байв.
Удалгүй Аннагийн өрөөний гэрэл асхад нь өөрийн эрхгүй инээмсэглэж орхилоо. Жон Анна чи надад юу хийчихсэн юм бэ?
Машиндаа суун түүнийг унтахыг хүлээн суухдаа түүн рүү зурвас бичих гэсэн ч юу бичхээ мэдсэнгүй! Тэнэг юм шиг Хоосон зурвас түүн рүү илгээж байлаа.
Ядаж л би гэдэг хүн байгаа гэдгийг сануулахыг хүссэндээ хоосон зурвас илгээнэ.

Гадаа хэдэн цаг сууснаа ч мэдсэнгүй! Оройн 23 цаг 40 минут болж байхад Аннагийн өрөөний гэрэл унтарч , би байр луугаа орсон юм.

Даарсан биеээ дулаацуулах гэж халуун усанд хэсэг хэвтэж байгаад уснаас гарч ирхэд Сурагаас зурвас ирсэн байхыг хараад уур хүрч утсаа шидсэн ч зөөлөн орон дээр газардах нь тэр ...
Орондоо хөрвөөсөөр цаг хархад яг бид салаад 24 цаг болсон байв.

Хоёр дох өдөр

Өөрийгөө сатааруулахын тулд их сургуулийн найз нартайгаа уузхаар төлөвлөж , уулзах газраа иртэл Аннатай хамт орж байсан амттаны газар байлаа.
Найз нар ирээгүй байсан болхоор дотогш орж Аннатай сууж байсан газраа суун нүдээ анин тэр өдрийн тухай бодно.
Анна тэр өдөр цайвар цэнхэр өнгийн даашинз өмссөн нь үнэхээр хөөрхөн харагдаж билээ. Хацар духан дээр нь үнсхэд ичдэг тэр царайг нь дахиаж харах болов уу? Түүний гарнаас дахиж хөтлөөд алхах боломж надад олдох болов уу?

Амттангийн газраас гарч ирэн найз нарынхаа цугласан гаар орж ирхэд найз нар маань намайг дуу шуутай угтаж , бас тэд найз охидуудтай болсон тухайгаа яриж байхад бодол санаа минь өөр газар явж , тэдний яриа чихний хажуугаар өнгөрч байлаа.
Бидний салалтын тухай Бэкхён гэх залуу мэдвэл боломжийг ашиглах нь тодорхой , тэр үед би Аннаг үүрд алдлаа гэсэн үг.
Түүний тухай бодлууд ар араас цуварч би дахиад л өөрийгөө мартуулахгүйн тулд хоосон зцрвас илгээж байлаа.

У Сэхүн чи үнэхээр өрөвдөлтэй залуу юм. Чамд Анна дээр буцаж очих эрх байхгүй!!!
Чи түүнийг шархлуулсан ...

Дахиад л байрны гадна тэрний цонх руу харан зогсоно. Дахиад л түүнийг юу хийж байгаа бол гэсэн асуултыг өөрөөсөө асууж шалгаах ч доривтой хариу хэлж чадахгүй нь ... Би түүний тухай юу ч мэдэхгүй гэдгээ өнөөдөр мэдлээ.

Амттанд дуртай бас драма үзэж уйлдаг энээс илүү юу ч мэдэхгүй , ядажтэрхий дуртай жүжигчин , яг ямар амттанд илүү дуртайг нь ч мэдэхгүй юм.

Би түүнийг хангалттай хайрлаж байгаагүй бололтой.

Өчигдөр оройг бодвол өнөөдөр дулаахан байсан болхоор би даарсангүй! Өрөөндөө орж ирэн унтхаар хэвтхэд дахиад л Сурагаас зурвас ирсэн байлаа.

Гурав дах өдөр

Лухан ах сөүлд ирсэн тухай мэдээ сонсоод шууд түүн рүү яаран очлоо. Анагаас салаад аль хэдийнээ 3 дах өдөр өнгөрсөн байлаа.

Би юу хийх ёстойгоо мэдэхгүй сууж байна.
Би түүнийг ингээд алдана гэж үү?
Лухан: би чамайг ухаантай бай гэж хэлсэн биздээ. Аннаг ямар тэвчсэнг чи мэдэхгүй л байнадаа
Би: түүний тэвчээрийг би мэдсэн гэхдээ Сура ... Ахх
Лухан: Сурагийн асуудалыг шийдээгүй байж өөр хэн нэгэнтэй харилцаа эхлүүлсэн чинь л чиний буруу
Би: ХЁН Сура бид 2н дунд юу ч байгаагүй! Бид зүгээр л багын найзууд
Лухан: тэгвэл Суратай ярилцаад энэ асуудалыг нэг тийш нь болгож байж Аннатай эвлэр. Тэгээгүй байж Анна дээр очиж тэрнийг зовоох хэрэггүй!
Би: ойлголоо ахаа ,
Лухан ахтай уулзчихаад байр луугаа орон цахилгаан шатанд суун 9 дээр дартал хэн нэгэн гүйж ирэн хаагдаж байсан хаалгыг нээх нь тэр.
Би хаалга руу хартал Анна зогсож байв. Түүнийг хараад ямар их санаж бас түүнийг тэвэрч бас үнсэж ичиж байгаа царайг нь хархыг хүссэнээ мэдэрсэн ч Лухан ахын хэлсэнг саналаа.
Сурагийн асуудалыг шийдчихээд нүүр бардам чам дээр очих болно Анна. Хүлээж байгаарай!
Сэхүн: суухгүй юм уу? Гэж хэлээд түүний хариуг хүлээн зогсх хэдхэн агшин ямар догдлом удаан байсан гээч ... Анна сулхан хариу хэлээд дотогш орход түүний төрлөхийн үнэр намайг солиоруулах шахаж байлаа. Түүнд хүрхийг хүсэж байсан ч нүүр бардам болоод гараас нь хөтлөхийг хүсэж байна.
Удалгүй цахилгаан шат зогсож Анна буух гэхэд нь өөрийн эрхгүй түүний нэрийг дуудчихлаа. Анна байрандаа зогсоход нь би балмагдан
Сэхүн: сайхан амраарай
Анна: чи ч бас сайхан амраарай гэх нь тэр. Цахилгаан шат хаагдахад цахилгаан шатны хана руу толгойгоороо цохин

Бурхан минь У Сэхүн чамд энээс өөр хэлчих зүйл байсангүй юу? Сайхан амраарай байхдаа яахав дээ ...

Дөрөв дэх хоног

Сурад хэлэх гэсэн зүйлээ хэлээд суудлаасаа босох гэтэл
Сура: би чамайг олон жил хүлээж бас хайрласаныхаа төлөө чамаас ийм үг сонсох ямар хэцүү байгаа гээч! Чи намайг хэдэн удаа хаяахыг хүссэн юм.
Сэхүн: би чамаас намайг хайрла гэж гуйгаагүй! Хэдэн удаа хаяагдах нь чиний асуудал бас үзэн ядагдахаасаа өмнө ухаарч үз!
Би чамд 3дах удаагаа сайхан хандахгүй шүү гэж хэлээд түүнийг үлдээн тэр газраас гаран Анна руу яарна.
Чамайг ямар их санасныг минь чи төсөөлөх ч үгүй дээ Жон Анна
Удахгүй уулзье!!!

---MN4EVER---

20 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!