21 страница30 апреля 2026, 14:35

21-р хэсэг ( Дэгү )

Сэхүний талаас

Суратай уулзсан газраас гаран байрныхаа зүг Анна руу яаран машинтайгаа хурдлана. Ямар их санасан гээч Жон Анна ... Чамгүй өнгөрөөх өдрүүд ямар урт бас утгагүй юм бэ? Машинаа зам дээр үлдээн байр луу орход цахилгаан шат 16 давхарт байхыг хараад хүлээж тэссэнгүй шууд л шатаар 7-р давхар луу гархаар шийдлээ. 7 давхарт Аннагийн гэрийн гадна зогсонгоо амьсгаагаа даран хэсэг зогсон хонхыг нь дархад хэн нэгэн нааш алхах сонсогдоно. Зүрх минь урьд урьдыхаасаа илүү хүчтэй цохилож , сандарч байх аж.

Хаалга нээгдэх тэр агшинд нүүрэн дэх инээмсэглэл , зүрхэн дэх догдлол минь үгүй болход Аннагын ах

: ямар хэргээр яваан , Анна явчихсан шдээ

Сэхүн: хаашаа ?

: Дэгү рүү өвөө эмээ дээрээ очих гээд ... чамд хэлээгүй юм уу?

Сэхүн: хэзээ ирэх бол ?

: хичээлээ орох дөххөөр ирэх байх

Хичээл орох дөххөөр гэхээр бүхэл бүтэн 14 хоног гэсэн үг үү? Бурхан минь 3 хоног арай хийж тэвчиж байхад 14 хоног дэндүү удаан юм. Аннагын ах хаалгаа хаасан ч би гэрийх нь гадна зогссоор байлаа.

Магадгүй би 14 хоног тэнд зогсож болох байх , Аннаг иртэл ...

Гэнэт надад Дэгү рүү түүний араас явж болох бодол төрсөн юм. Би дахин хонх дархад Аннагийн ах залхсан янзтай над руу харан

: бас юу вэ? Би амарч байна харж байна уу?

Сэхүн: надад Аннагийн байгаа хаягыг өгч болох уу? гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн гар утсаа гаргаж ирэн хэн нэгэн лүү залгаж байлаа.

Аннагын ах ээжтэйгээ ярин , ээжээсээ хаягыг нь тодруулан асууж надад бичиж өгхөд нь би түүнд бөхийн

Сэхүн: баярлалаа ...

: ингэхэд Анна чамд явсанаа яагаад хэлээгүй юм. гэхэд нь би сандран

Сэхүн: Сөүлээс өөр газар луу яваад утсаа эвдчихсэн юм гэж худлаа хэлчихлээ.

Машиндаа суун Анна руу задгахад тэр утсаа авсангүй!

Би эргэлзэдгүйгээр дэгү рүү Аннагийн араас хөдлөв.

Миний талаас

Дэгүд ирэлгүй 3н жил болсон байлаа. Эмээ өвөөгийн байшин луу алхахдаа энд өнгөрөөсөн дурсамжуудаа эргэн дурсана. Гэнэт Сэхүнийг санана утсаа хархад түүнээс нилээн хэдэн дуудлага ирсэн байв. Би уртаар санаа алдан утсаа далд хийн алхлаа.

Дэгүд маш их дурсамж минь оршиж байгааг би мартаж орхиж.
Эмээ өвөөгийн байшингийн гадна ирхэд дотроос хоолны үнэр хамар цоргиж байв. Хашааныхаа хаалгыг нүдхэд эмээ дотроос гарч ирэн
Эмээ: АННА гэсээр гүйж гарч ирхэд нь би баярласандаа гүйж очин эмээг тэврээд
Би: зөндөө санасан шүү!
Эмээ: ямар том болоо вэ? Яг хоолон дээр ирлээ бас Чани оройн хоол идхээр ирсэн
Би: вуа Чанитай уулзаагүй уджээ.

Чанигийн хувьд бид холбоо тасраад олон жил болж байгаа бас тэр миний анхны хайр.

Би дотор орход Чанёол ахыг хараад танисангүй! Тэр багадаа их тарган байсан ч одоо тураад бас өндөр болчиж. Чанёол ах намайг харан
Чани: АННА
Би: ЧАНИ
Чанёол ах намайг тэврээд дараа нь өргөн
Чани: ахх , Манай Анна ийм том болчих гэж.
Би: убба та ч бас их өөрчлөгдсөн байна шүү! Та солонгост бүр ирчихсэн үү?
Чани: аанхаа. Би их сургууиа төгсөөд бүр ирчихлээ.

Чанёол ахын хувьд тэр дунд ангид байхдаа washington руу нүүчихсэн юм. Тэрнээс хойш бид холбоо тасраад өнөөдөр уулзаж байгаа нь энэ.

Бид эмээгийн гарын хоолыг амтархан идэцгээхэд
Эмээ: хуучин цаг санаанд орчихлоо. Бие чинь томорсон ч сэтгэл чинь бол хүүхдээрээ байна даа
Өвөө: хэд хоног дуу шуутай сайхан байх нь дээ.
Хачирнууд дундаас Чанёол бид 2 өндөгний хуймагыг хамгийн түрүүнд дуусгасан байлаа. Сүүлийн ганцыг нь Чанёол ах авах гэхэд нь би савхаараа даран
Би: убба та арай ийм бүдүүлэг зан гаргахгүй юм байгааздээ.
Чани: би эмээгийн өндөгний хуймагыг идээгүй удсан шдээ
Би: би ч бас
Чани: чи солонгост байсан биздээ.
Би: ЗАЗА гэж хэлхэд Чанёол ах савхаараа 2 хуваан бид 2 хуваажидэх нь тэр.
Чанёол ах багадаа ч бас ийм байж билээ. Надтай хоолоо хувааж идээд л ... Чанёолын өвөө эмээ нь хажуугын хашаанд байдаг ч тэд одоогоор япон руу явчихсан болхоор ах манай эмээ өвөө дээр ирсэн байв.
Чанёол ах эмээ өвөө 2т авчирсан бэлгээ өгөөд над руу харан
Чани: уучлаарай Анна би чамтай таарна гэж мэдээгүй болхоор чиний бэлгийг сөүлд үлдээчихсэн.
Би: зүгээр дээ ахаа
Чани: тэгвэл би чамд амттан авч өгье гэж хэлэн намайг татах нь тэр.

Бид байшингаас гаран дэлгүүр лүү удаан гэгч нь алхахад
Чани: Вашингтонд байхдаа чамтай өнгөрүүлсэн өдрүүдээ бодоод л тэвчдэг байсан. Анх үнэхээр хэцүү байсан шүү! Хэцүү санагдах бүртээ би чамд захиа бичдэг ч явуулж чаддаггүй байсандаа харамсаж байна.
Одоо 2-р дамжаанд орох байхаа
Би: аанхаа их сургуулийн амьдралд дасаж л байна. Би сөүлийн их сургуульд сурч байгаа.
Чани: тийм байхнээ. Би солонгост ирээд 14 л хонож байна. Бас чамд амласанаараа гитар тоглож сурсан гэж хэлээд малийх нь тэр.

Убба ч үнэхээр царайлаг болжээ. Бид дэлгүүрт орж ирхэд ах мөхөөлдөс бас шоколад аваад
Чани: энэ болох уу?
Би: убба та миний дуртай юмыг мартчихаа юу гээд хошуугаа унжуулхад Чанёол ах сандран амттаны хэсэг рүү орон мунгинаж гарах нь тэр.
Би тэсэлгүй инээн
Би: тоглосынмаа. Амттан бол амттан чинь миний дүрэм шдээ гэхэд тэр инээн
Чани: аххх дэгүгийн дэггүй Анна ч хэвээрээ шүү!
Бид мөхөөлдөс идэнгээ эмээ өвөөгийн байшин руу алхаж байхдаа хуучин дурсамжаа ярин инээлдэж байлаа. Бид явж байтал хэн нэгэн АННА гэж араас дуудхад нь чихэндээ ч итгэсэнгүй! Түүний хоолой! Би буруу сонсоогүй биздээ ...
Би өөртөө итгэлгүйхэн эргэж хархад Сэхүн зогсож байх нь тэр. Би нүдэндээ итгэхгүй байгаа ч зүрх минь хүчтэй цохилож , идэж байсан мөхөөлдөсөө газар хаяан түүн рүү өөрийн мэдэлгүй гүйж байлаа. Сэхүн өдөөс минь гүйх бид бие биенийгээ тэврэхэд түүний дулаан тэврэлт бас үнэрээс болж би уйлж эхлэв.
Энэ тэврэлтийг бас үнэрийг ямар их санасан гээч ...
Тэр тэврэлтээ чангаруулан
Сэхүн: намайг уучлаарай , би чамайг алдчихлаа л гэж бодлоо ...
Дахиж надаас битгий холдоорой Анна ...

---MN4EVER---

21 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!