22 страница30 апреля 2026, 14:35

22-р хэсэг ( Бидний анхны хайр )

Хайр гэдэг бие биеэндээ хатуурхах биш , уучлаж ухааруулхад оршидог гэдгийг би тэрхэн агшинд ойлгосон юм.

Бид хэр удаан тэврэлдсэнийг Чанёол ах л мэдэж байгаа байх. Тэр хоолойгоо засхад би ухаан орон Сэхүнээс холдон Чанёол ах руу харан
Би: уучлаарай ахаа , та даарчихсан уу?
Чани: гэхдээ биднийг танилцуулахгүй юм уу?
Би: өө нээрэн тийм шдээ. Ахаа тэр бол миний найз залуу У Сэхүн.
Сэхүн , тэр бол Чанёол миний танидаг ах. Гэхэд тэд гар барилцан бие биеэнтэйгээ танилцаж байлаа.
Чанёол ах даарсан болхоор түрүүлэн гэр лүү орж , би Сэхүнтэй гадаа үлдлээ. Сэхүн надад гадуур хувцасаа өгөн бид цэцэрлэгт хүрээлэнд ирхэд Сэхүн намайг сандал дээр суулгах өөрөө урд минь явган суун гарнаас минь атган
Сэхүн: миний тайлбарыг сонсох уу?
Би: хэрэггүй ээ. Тэр хэргийг орхицгооё гэхдээ надад нэг асуулт байна.
Сэхүн: юу ч байсан үнэнээр хь хариулна.
Би: Сура чиний анхны хайр уу? Гэхэд Сэхүний инээмсэглэл нүдний оч нь унтран
Сэхүн: тийм ээ. Гэхэд нь би инээмсэглэн
Би: ингэж муухай царайлах хэрэггүй дээ. Би чиний анхны хайрыг хүндлэж бас ойлгоно.
Сэхүн: гэхдээ би Суратай үерхэжтэр ч байтугай сэтгэлээ ч илчлээгүй. Бас одоо тэр саад болхооргүй болсон.
Би: би Сураг ойлгож байгаа болхоор надад тайлбар хэлэх хэрэггүй! Чи араас минь ирсэн нь л хангалттай бас энэ яг драма шиг санагдаж байна шүү гэж хэлэн инээхэд Сэхүн атгасан гарыг минь үнсээд
Сэхүн: ийм болхоор чинь л би чамд хайртай байдаг юм. Гэхэд нь догдолж түүний нүд рүү хархад
Сэхүн: би чамд хайртай Анна ...

Түүний амнаас энэ үгийг сонсохыг ямар их хүссэн билээ. Бурхан минь халууцаж үхэх нь ... Би догдолж бас баярласандаа түүний хүзүү тэврэхэд

Сэхүн: чамгүйгээр өнгөрөөсөн 3 хоног ямар удаан бас утгагүй байсан гээч!
Би: минийх ч бас ,
Сэхүн: дахиад салахгүй шүү! Гэхэд нь би толгой дохиход
Сэхүн: тэр муухай үгийг мартацгаая. Дахиж бие биеэндээ хэлэхгүй шүү!

Зохиолчийн талаас

Каи Сурагийн дуудсанаар түүний гэрт ирхэд тэр хаалгаа нээж өгсөнгүй! Каи код мэддэг тул кодыг хийн дотогш орход Сура буйдан дээр унтаж байх нь тэр. Каи түүний урд суун үсыг нь холдуулахад Сура нүдээ нээн
Сура: би дахиад л хаяагдчихлаа.
Каи: одоо энэ тоглоомоо дуусга , гуйж байна Сура
Сура: би буцах гэж байгаа. Чи надтай явах уу?
Каи: мэдээж шүү дээ. Чамайг жаргалтай байх тэр газар луу явцгаая гэхэд Сура нүдээ анин
Сура: баярлалаа Ким ЖунИн бас уучлаарай!

~~~~~

Сэхүн: Чанёол гэх тэр залуу чиний үеэл юм уу?
Би: үгүй ээ. Чанёол ахын өвөө эмээ манайх өвөө эмээтэй хөршүүд байсын
Сэхүн: ааан багын найз чинь юм уу?
Би: тх бас миний анхны хайр
Сэхүн: тийм байхнээ.

Бид хамтдаа нилээн байж байгаад Сэхүн Сөүл рүү буцаж , би дотогш орхоор боллоо.

Би эмээ өвөөд амласан болхоор Сөүл рүү яарсангүй! Сэхүн хэд хоногоос ирж эмээ өвөөтэй албан ёсоор танилцсан юм.

Сэхүн тэдэнд бэлэг авч ирэхдээ
Сэхүн: би Аннатай энд байж болох уу? Өвөө эмээ 2 тулгамдаж бие биеэн лүүгээ хархан дараа нь
Өвөө: бололгүй яахав. Аннагын ээж аав 2 чиний тухай бидэнд хэлсэн.
Эмээ өвөө 2 Сэхүнд өрөө бэлдэж өгөөд бид өдрийн хоол хамтдаа идэж , тариалангын талбай руу явж дэгүгийн эмээ өвөө нарт туслалаа.

Чанёол энэ тал дээр туршлагатай тул эмээ өвөөнарт магтуулж байв. Харин Сэхүний хувьд тэр туршлагагүй ч маш их хичээж байгаа харагдана.

~~~~~

Зохиолчийн талаас

Сэхүн Чанёол Анна 3 орой хоолны дараа шинэхэн тарвас идэнгээ гадаа сууж байхад Чанёол босоод яваад өгөх нь тэр. Анна тэнгэр лүү ширтэж байтал Сэхүн Аннагын хацар дээр үнсээд
Сэхүн: хэн ч хараагүй байгаа дээр амжуулах хэрэгтэй биздээ гэж хэлээд малийв.
Удалгүй Чанёол гитар барисаар гарч ирэн
Чанёол: анх удаа зохиосон дуугаа бусдад сонсгох гэж байгаа болхоор сандарч байна шүү!

[Гиф-анимация или видео были добавлены в новую версию Wattpad. Обновите приложение сейчас, чтобы посмотреть]

( Chanyeol - listen to the letter )

Чанёол дуулж эхлэхэд Анна Сэхүн 2 2лаа тэнгэрт тодоос тод харагдах одод руу ширтэж байлаа.
Хэсэг хугацааны дараа Сэхүн санамсаргүй Чанёол руу хархад Чанёол Анна руу харж байгаад Сэхүнийг харсан даруйд дуугаа дуусгахад
Анна: яасан бэ убба
Чанёол: хараахан дуусаагүй байгаа болхоор энэ хүртэл л дуулье , дараа дуусхаар нь заавал сонсуулна за
Анна: окэй
Энэ бүхэн уур амьсгал өөрчлөгдөж байгааг Анна анзаараагүй ч тэд мэдэж байсан юм.

Анна унтсаны дараа Чанёол гадаа сууж байхад Сэхүн түүний хажууд очиж суугаад

Сэхүн: нойр хүрдэггүй
Чани: Аннагаас болоод уу?
Сэхүн: Анна чамд таалагддаг тийм үү?
Чани: би Аннагын төлөө л солонгост ирсэн. Гэтэл би оройтсон бололтой
Анна миний анхны хайр гэж гунигтай инээмсэглэлтэй хэлхэд Сэхүн юу ч хэлж чадсангүй!

~~~~~

Миний талаас

Дэгүгээс ирээд удаагүй ч хичээлийн шинэ жилд бэлдэнэ. Сэхүн рүү зурвас бичээд үсээ янзлаж байхдаа догдолж байв. Сэхүн 4-р дамжаан харин би 2-р дамжаан , сургуулийн ихэнхи охид намайг үзэн ядаж байгаа байх.
Гэхдээ тэр хэнд хамаатай гэж ?
У Сэхүн надад хайртай энэ л надад чухал ...
Цонхоороо хархад тэр аль хэдийнээ ирчихсэн намайг хүлээж байлаа.
Ахх царайлаг гэдэг нь ...
Тэр хичээлийн эхний өдөр саарал жийнс , цагаан сорочиг өмссөн байлаа. Бид хөтлөлцөн биднийг учруулсан Сөүлийн их сургуулийн зүг хөдлөх нь тэр.

Бид бие биенийхээ анхны хайр биш гэхдээ бид бие биенийхээ сүүлийнх бас үүрдийх байхыг хүсэж байна.

Энэ яг л драма бас өгүүллэг шиг ... Яг миний мөрөөдөл шиг ...
Заримдаа энэ бүхэн зүүд бол яах вэ гэж боддог ч би энэ зүүдэнээсээ сэрвэл түүнийгээ хайж олоод энэ бүхнийг бодит болгоно гэж боддог ...

Хайр ямар байдаг тухай бас хэрхэн хайрлах тухай би үзэж бас уншиж байсан ч бодитоор хайрлаж , хайрлуулах хичнээн гайхалтай гэж бодно.

Хэрвээ би үзэж бас уншаагүй бол энэнээс ч дор байдалтай байх байсан даа гэж боддог юм.

Бид сургууль дээр ирхэд манай найз нар биднийг угтаж , цааш явж байтал Сэхүний их сургуулийн найз нар ирэх нь тэр.
Тэдэнтэй албан ёсоор танилцаагүйгээ мэдээд тэдэнд бөхийгөөд
Би: сайн байна уу? Жон Анна ... Сэхүний найз охин гэхэд тэд эхнээсээ надтай танилцаж байлаа.

Би тэдэнтэй инээлдэж байтал Ари даруухан охинтой хамт бидэн дээр ирхэд нь би Сэхүнд найз нартайгаа өөр газар луу явлаа гэж хэлээд охидуудтай хамт сургуулийн гадна сууцгаана.

Ари: танилц , Шин Үнён. Бид түрүү жил хэд хэдэн хичээл хамт үзсэн болхоор дотно болцгоосон.

Тэр даруухан ч би түүнээс сайхан зүйл мэдэрсэнгүй! Гэхдээ байдлыг дордуулхыг хшсээгүй болхоор зүгээр л түүнтэй танилцсан юм. Гэхдээ тэр яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ?

---MN4EVER---

22 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!