23-р хэсэг ( Алхам алхамаар ... )
Их сургуулийн шинэ жил эхлээд хоног өнгөрсөн байлаа.
Тэр салалтын дараа дэгүд болсон бидний амралтын дараа бид илүү дотно болж , алхам алхмаар бие биедээ ойртоосоор бидний хамтдаа өнгөрөөх цаг хугацаа дэндүү үзэсгэлэнтэй болж байлаа.
Эми Ина бид 3 цонхтой цагаараа сургуулийн гаднах сандал дээр суун Ариг хүлээж байв. Удалгүй Ари Үнентой хамт бидэн рүү ирж байтал
Эми: энэ Үнён надад таалагдахгүй байгаа
Ина: надад таалагдахгүй байгаа гэж хэлэхгүй ч нэг тийм сонин мэдрэмж төрүүлээд байдаг юм.
Би: тийм үү гэж хэлээд Үнён руу харлаа. Тэд над шиг мэдэрч байгаад би баярлах шиг ...
Бид 4лээ байсан бол одоо 5лаа болчихсон. Бид 3н хувьд Аригийн төлөө амаа татацгааж байгаа.
Ари: Үнён ч гэсэн цонхтой гэсэн болхоор дагуулаад ирлээ. Зүгээр биздээ
Эми: зүгээрээ
Ина: за явцгаая , нээрэн Сэхүнд хэлсэн юм уу?
Би: мхн. Удахгүй тэмцээн болох гэж байгаа болхоор бэлтгэлдээ орсон
Эми: за за ... Тэгвэл явцгаая.
Бид дандаа ордог кофе шопдоо орж ирэцгээн , дандаа суудаг суудалдаа сууцгаагаад захиалгаа хүлээх хооронд Эми гараараа ширээ тулан над руу ойртон зөвхөн бидэнд сонсогдхоор
Эми: тэгхээр Анна чамаас чухал зүйл асууя
Би: асуу асуу ...
Эми: Сэхүн та 2 нөгөө юу хийцэн үү?
Ина: яаа чи Аннаг ичээж алхыг хүсээ юу?
Би: юу яриад байгаа юм бэ?
Ари: ашш энэ Аннагдээ , унтсан уу гэж байна.
Би Аригийн хэлхийг сонсоод нүүр минь улайж ичсээр толгой сэгсрэхэд
Эми: яа мангар юм уу? Дэгүд тийм олон хоног хамт байсан байж бас хамтдаа гэрт нь хоносон биздээ.
Би: дэгүд эмээ өвөө бас Чанёол ах байсан.
Эми: тэгвэл гэрт нь хамт хоносон биздээ.
Би: бид арай эрт байна Эми гэхэд
Үнён: тиймээ арай эрт шдээ гэж дуграхад нь бид гайхаж орхилоо.
Түүний оролцох хэрэг биш юмсан.
Ина: чи тэдний тухай мэддэг юм уу? Гэж асуухад Үнён сандран
Үнён: Сэхүн сонбэ Анна 2н тухай мэдэхгүй хүн Сөүлийх их сургуульд ховор шдээ гэж хэлээд худлаа инээх нь тэр.
Үнён тэрнээс хойш бараг дугарсангүй!
Охидын яриа дуусах биш бид цаг хэр хурдан өнгөрсөнг анзаарсангүй! Утас дугарч , утас руугаа хархад Сэхүн залгаж байлаа.
Өөрийн эрхгүй инээмсэглэн утсаа аван түүнд хаана байгаагаа хэлэв.
Эми: аягүү аягүү энэ охиныг хараад байгаарай , тэр инээмсэглэл бас юу вэ?
Ина: аххх болзмоор бас үерхэмээр байна шүү!
Эми: ядаж таалагддаг хүнтэй болох юмсан.
Ина: надад таалагддаг хүн байгаа.
Ари: надад ч бас
Эми: надаас бусад нь таалагддаг хүнтэй юм уу?
Би: Үнён байна шдээ гэхэд бид Үнён руу хархад
Эми: чамд таалагддаг хүн байгаа юу? Гэхэд Үнён ичингүйрэн
Үнён: байгаа ... Гэх нь тэр.
Ина: чи ядаж эрэгтэй хүн сонирходог биздээ Эми ?
Эми: мангар минь тэгэлгүй ядын ,
Бид инээлдэж байтал Сэхүн орж ирэн миний хажууд суун хацар дээр минь үнсхэд охидууд биднийг цаашлуулхад бид ичиж орхилоо.
Би санамсаргүй Үнён руу хархад тэр Сэхүн рүү тийм гэхийн аргагүй харцаар харж байв.
Би хардаж бас дургүй хүрсэн ч Сэхүн надад хайртай , өөр зүйл надад хэрэггүй шүүдээ.
Бид кофе шопоос гарч тал тал тийшээ гэрлүүгээ явцгааж харин Сэхүн бид 2 гэр лүүгээ явлаа.
Сэхүн: би удахгүй ээж аав руугаа явах гэж байгаа.
Би: ээж чинь чамайг санаж байгаа болхоор ээж аав дээрээ очсон нь дээр
Сэхүн: намайг явхаас өмнө 2лаа манайд драма үзэж хонох уу?
Түүнийг тэгж асуухад Эмигийн ярисан зүйл бодогдож ичиж орхилоо.
Ахх энэ үнэхээр ичмээр ч Сэхүн бид 2 хэтэрхий эрт байна
Дөнгөж 6 сар л болж байна шүү дээ.
Сэхүн бид 2 байрны гадна сууж , тэр надад бэлтгэлийнхээ тухай ярьж өгөх нь тэр. Түүнтэй учрахаасаа өинө би ойлгодоггүй байсан ч одоо бол ойлгодог болчихсон. Түүний төлөө хийж чадах ганц зүйл минь ...
Бид маргааш хичээлгүй болхоор гадаа хүссэнээрээ удаан сууцгаалаа. Сэхүн гарыг минь дулаацуулаад
Сэхүн: орохгүй бол ханиад хүрэх нь ... Нээрэн тэмцээн үзнэ биздээ
Би: яаж ч магадгүй!
Сэхүн: АЙН гэж хэлээд над руу гайхсан янзаар хархад нь би тэсэлгүй инээн
Би: мэдээж үзэж л таараа шдээ.
Бид манай хаалганы гадна зогсож Сэхүн үсээр минь оролдож байхад би өлмийгөө өргөн түүний уруул дээр зөөлөн үнсээд
Би: сайхан амраарай гэхэд тэр гайхаж бас нүүр нь гэрэлтэх аж.
Түүний энэ төрх шинэлэг юм гээч ...
~~~~~
Амралтын өдрүүдээр Сэхүн бэлтгэл хийж орой нь надтай уулздаг болхоор их л ядрангуй харагдах болов. Санаа минь зовж тэмцээн хурдан болж дуусаасай гэж залбирна.
Ина: Үнён Сэхүнд сайн байхаа
Би: яаж байна
Ина: тэр кофе шопод Сэхүн рүү харсан харц ...
Би: би ч бас анзаарсан. Гэхдээ Сэхүн бид 2 ийм зүйлээс болж салахгүй л дээ
Ина: мартсанаас Бэкхён ах чамайг асууж байна лээ бас нэг уулзах юмсан гэсэн
Би: би ч бас уулзах юмсан гэж бодож байлаа
Ина: Сэхүн хардахгүй юу!
Би: би ямар Бэкхён сонбэтэй үерхэж байсан бишдээ. Юу гэж хардахын
Ина: тиймдээ. Тэгвэл тэрэнтэй ярьж байгаад уулзаарай!
Сэхүн бэлтгэлтэй болхоор би эрт тарсан өдрөө дэлгүүр хэсхээр шийдэж их дэлгүүр орж , зарим хувцаснуудыг өмсөж үзэж байтал Бэкхён сонбэ хослолтой зогсож байлаа.
Би: сонбэ!!!
Бэкхён: ингэж таарах гэж , би их дэлгүүрт менежер хийж байгаа
Би: Ина бид 2 таны тухай ярьж байсан шдээ.
Бэкхён: тийм үү? Цайгаар дайлуулмаар байна уу?
Би: татгалзахгүй шүү
Бэкхён ах яг л өмнөх шигээ хөгжилтэй бас найдвартай хэвээрээ байлаа.
Бид нилээн удаан хамт ярьж дууссаны эцэст дараа дахин уулзахаар болоод салсан юм.
Гэртээ орж ирэн даалгавараа хийгээд , цаг хархад оройн 9 цаг болж байлаа. Би Сэхүн рүү залгахад тэр утсаа авсангүй! Бэлтгэл нь одоо хүртэл тараагүй гэж бодоод хэвтэж байтал Сэхүн над руу залгаж байх нь тэр.
Гэтэл утас авхад Сэхүний хоолой арай ядан сонсогдож
Сэхүн: Анна надад туслаач гэв. Айсандаа Лухан ах руу залгаж бүх зүйлийг тайлбарлахад тэр намайг тайвшруулан удахгүй ирэх тухайгаа надад хэлхэд нь өөрийн эрхгүй уйлж орхив.
Тэрэнд минь ямар нэгэн муу юм болсон бол яах вэ? Бурхан минь гэж ...
Лухан ахыг хүлээлгүй гэрийн хувцастайгаа гаран түүн рүү залгангаа эргэн тойрноороо сайтар хайсаар түүнийг хажуугийн байрны тоглоом талбайд байхыг олход Сэхүн хүмүүст зодуулсан бололтой цусандаа хутгалдчихсан хэвтэж байв. Намайг харсан даруйдаа муухан инээмсэглэн
Сэхүн: намайг олно гэдгийг чинь мэдэж байсан юм.
Би Сэхүнийг харсан даруйдаа асгартлаа уйлан , цамцаараа түүний цусыг арчаад
Би: эрт харицгаая гээд байхад чинь гэхэд Сэхүн арай ядан гараа өргөн хацранд минь хүргээд
Сэхүн: битгий уйл гэж хэлээд ухаан алдчих нь тэр.
Би түүний үгэнд орж чадсангүй. Улам ихээр уйлан Лухан ах руу залгаж Сэхүний нэрийг дуудан орилоно. Удалгүй Лухан ах ирж биднийг хараад цочирдож орхилоо.
Тэр яг байрандаа хөлдчихсөн мэт хөдөлгөөнгүй зогсон
Лухан: С-Э-Х-Ү-Н
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)