15-р хэсэг ( Сура )
Сура гэх охин бидэн рүү дөхөж ирээд
Сура: чи Анна байхнээ , намайг И Сура гэдэг гэж хэлээд гараа сунгах нь тэр.
Би: Жон Анна
Сура: найзууд болцгооё ,
Сэхүн: Каи түүнийг аваад яв. Анна бид 2 өөр газар луу явах гэж байна
Түүний хоолойны өнгө тийм ч таатай санагдсангүй! Уурлаж бухимдсан өнгө аясаас нь хархад тэдний хооронд ямар нэгэн зүйл болсон нь мэдээж.
Сэхүн Сураг сайн найзаа гэж боддог ч Сураг тэгж боддоггүй! Энэ үнэхээр ээдрээтэй юм.
ЖунИн: явцгаая Сура
Сура: дараа тухтай уулзацгаая Анна гэж хэлээд цааш яваад өгөх нь тэр.
Сэхүн рүү хархад тэр үнэхээр уурласан харагдаж байлаа. Би түүнд ойртон
Би: мөхөөлдөс ?
Сэхүн толгой дохин хүчээр инээмсэглэх аж.
Бид дэлгүүр орж мөхөөлдөс аван , тоглоомын талбай дахь савлууран дээр суун
Би: уур чинь одоо хүртэл гараагүй байна уу?
Сэхүн: Сураг чиний ойр хавьд хархыг хүсээгүй болхоор бага зэрэг бухимдчихлаа.
Миний мэдэх ёсгүй нууц та 2т байгаа гэж үү? Тэгээгүй бол ингэж уурлахгүй биздээ.
Тэр нууц нь яг юу юм бэ? Эсвэл Сура гэх охин Сэхүнийг хуурч мэхэлсэн юм болов уу?
Олон зүйл бодон газар ширтэж байтал Сэхүн нэрийг минь дуудан
Сэхүн: юуг ингэтлээ бодсын
Би: зүгээр л ...
Сэхүн: манайд орж кино үзэх үү?
Би балмагдаж орхилоо.
Би: үгүй ээ , би ядарчихсан байна гэж хэлээд худлаа эвшээлгэхэд Сэхүн инээгээд
Сэхүн: тэгвэл орцгооё
Өрөөнд орж ирэн ус уунгаа Сура гэх тэр охинг бодлоо. ЖунИн тэр 2 энгийн харилцаатай санагдаагүй! Магадгүй ЖунИн Сурад сайн , Сура Сэхүнд
Би: ахх энэ үнэхээр ээдрээтэй юмаа.
Өрөөндөө орж ирэн Ина Эми Ари нартай үүсгэсэн чатандаа Сурагийн тухай яриа эхлүүлхэд
Эми: эсрэг дүрийн эмэгтэй шиг санагдчихлаа
Ина: гэхдээ Анна иймэрхүү ээдрээтэй зүйлд дуртай шдээ. Энэ яг өгүүллэг шиг юм
Би: ахх нээрэн тийм байна шүү! Гэхдээ би эсрэг дүр бол яах вэ? Гуравдагч
Ина: мангар
Эми: мангар
Ари: Сэхүн чамтай үерхэж , чи тэр 2н харилцааг сүүлд мэдсэн байхад чи яахлээрээ эсрэг дүр байдаг юм бэ? Эсвэл чи салгачихсан юм уу?
Би: үгүй л дээ.
Эми: тэгвэл амаа татаад гол дүр шиг аашла
Ина: хаха Анна унт. Чи хэтэрхий их тэнэг зүйл бодоод хөгширөх нь ...
Би: Сэхүн бид 2 чатлаж байна
Эми: тэр чамайг өглөө болтол хүлээглдээ
Би: за за сайхан амраарай охидуудаа ...
Өглөө эрт босох төлөвлөгөөтэй гэж Сэхүнд хэлээд орон дээрээ хэвтэн тааз руу харан утгагүй зүйлс бодож эхлэлээ. Тэр тухай , тэдний харилцааны тухай мэдвэл би шархлах болов уу? Түүний хувийн орон зай руу хэтэрхий нэвтрэх гээд байгаам шиг санагдчихлаа.
Би хацараа алгадаад
Би: Жон Анна чи Сэхүний найз охин болхоос эхнэр нь биш!!! Бүгдийг чамд хэлэх албагүй!!! Гэж өөртөө хэлээд унтхаар зэхнэ.
~~~~~
Эрт унтсан болхоор өглөө эрт сэрж , аав ээж 2 өглөөний цай бэлдэж байхдаа Сэхүн рүү зурвас бичсэн ч хариу ирсэнгүй! Мэдээж тэр шөнөжин сагс үзэж эсвэл кино үзсэнээс болж одоо нам унтаж байгаа байх.
Өрөөндөө орж ирэн үеэлтэйгээ авхуулсан зурагаа харан инээмсэглээд , цаг руу хархад 10 цаг өнгөрч байлаа.
Орон дээрээ хэвтэн хэсэг унтхаар шийдэв.
Хэсэг унтаж байгаад сэрхэд Сэхүнээс зурвас ирээгүй байлаа.
Би: насаараа зурвас хүлээж суух юм байна л даа гэж амандаа үглэсээр өрөөнөөсөө гархад ах ч бас өрөөнөөсөө гарч ирж байв.
Ах: хайч чулуу даавуудаад ялагдсан нь дэлгүүр явий
Би: болж байна. Гэхдээ юу авах билээ
Ах: ундаа гоймон ...
-----
Ах: дандаа ялагдах юм даа
Би: мөнгө нэмж өг!!! Минийх хүрэхгүй
Ах: ашш ядуу амьтан. Болзсоор байгаад ядуурч гүйцэжээ
Би: пшшш битгий атаарх ганц бие өвгөн
Ах: ЧИ САЯ ЮУ ГЭСЭН БЭ? Ах үнэхээр уурласан харагдсан болхоор би яаравчлан үүдрүү гүйн
Би: гарчаад ирий
Хэрэгтэй зүйлээ аваад тооцоолж үзхэд мөхөөлдөсний мөнгө илүү гарсан болхоор мөхөөлдөс аван байр луугаа алхаж байтал Сэхүн байдагаараа хөмсөгөө зангидсаар нэг залуугийн хамт явж байгаад хар өнгийн машинд суучих нь тэр.
Халаасаа ухан гар утсаа гаргаж ирхэд Сэхүнээс хариу ирсэн байсан ч би өөр зүйл бичиж байлаа.
Би: хаачих гэж байгаан
Сэхүн: ээж рүү
Би: удах юм уу?
Сэхүн: цаг эсвэл 2 цагийн дараа ирнэ. Намайг иртэл томоотой байж байгаарай
Би: убба хурдан ирээрэй
Зохиолчийн талаас
Машин тас хар болхоор доторхи зүйл харагдахгүй ч дотор талаас бол харагдаж байлаа. Сэхүн Аннагаас зурвас аван эргэн тойрноо хархад Анна зурвас бичин зогсож байв.
Сэхүн инээмсэглэн хариу бичээд хархад туслах түүн рүү харан
: ээж тань сэжиг авхаас өмнө дуусгах хэрэгтэй!
Сэхүн: энэ чиний бодож байгаа шиг харилцаа биш бас миний хэрэгт оролцох хэрэггүй!
: таны бас тэр охины төлөө л хэлсэн юм , уучлаарай залуу ноёнтоон.
Машин хөдлөж Аннагийн хажуугаар өнгөрөхөд Сэхүн эргэж харан арын цонхоор Анна харан инээмсэглэх нь тэр.
Миний талаас
Би: ямар машин гэхээр тас харанхуй байдаг байнаа гэж хэлэн түүний сууж явсан машин далд ортол явсан зүг рүү ширтэн зогслоо.
Цээжин тушаа нэг л сонин мэдрэмж төрж тавгүйтэж орхив.
: АННА гэх эмэгтэй хүний хоолойг сонсоод түүн рүү харвал Сура зогсож байх аж. Би түүн рүү гайхан харж байтал тэр над руу дөхөн ирээд
Сура: аяга кофе хамт ууцгаах уу?
Авсан зүйлээ гэрт оруулчихаад Сурагийн байгаа кофешопид орж ирхэд тэр аль хэдийнээ захилчихсан байлаа.
Бүдүүлэг юм. Надаас ч асуухгүй өөрийнхөө сонголтыг тулгаад.
Мөр үл ялиг давсан хар үс , хурц үнэртэй ус , үнэтэй хувцас нь түүнийг яг л гүнж шиг өссөнг илтгэх шиг.
Сура: тэгхээр Сэхүн та 2 яаж танилцсан бэ?
Би: би бол анх сургуулийн сагсны тэмцээнээр , харин Сэхүн намайг өвлийн амралтаас өмнө харсан гэсэн. Энэ үнэхээр санаанд багтамгүй шүү! Би зүгээр хүндэлдэг сонбэ гэж бодож байсан ч Сэхүн намайг болзоонд уриад энэ бүхэн эхлэсэн дээ.
Сура руу хархад тэр ямар ч нүүрний хувиралгүй над руу цоо ширтэж байлаа. Энэ үнэхээр эвгүй юм. Би Сура руу харан худал инээмсэглээд
Би: би Сэхүний тухай яриад эхлэхээрээ өөрийн эрхгүй ийм болчихдог юм.
Сура: чи үнэхээр Сэхүнд дурлачихсан бололтой.
Мэдээж шдээ. Хэрвээ би дурлаагүй бол би түүнтэй үерхэхгүй шүү дээ.
Сура: чи надтай найзууд болмоор байна уу?
Надад эмэгтэй найз байдаггүй. Дандаа л эрэгтэй найзуудтай болхоор хэцүү юм
Би: тэгье
Сура: тэгвэл надтай хамт дэлгүүр хэсэж , хайртай залуудаа бэлэг сонгоход минь туслах уу?
Би: х-э-з-ээ
Сура: хэд хоногоос ... Надад утасны дугаараа өгчих гэж хэлээд надад утсаа өгхөд нь би сандарч орхилоо.
Хайртай залуу гэж У Сэхүн биздээ. Тэр юу төлөвлөөд байгаа юм бэ?
Түүнд утасны дугараа өгөх эсэхдээ эргэлзэж байтал утас дугарч утсаа хархад Сэхүн залгаж байлаа.
Сэхүн: байрны гадаа байна. Хаана байгаан
Би: байрны хажуугийн кофе шопид байна
Сэхүн: чи араар тавиад байгаа юм уу?
Би: Суратай хамт байна гэхэд харилцуур шууд салчих нь тэр.
Би Сура руу харан түүний утасыг итгэлгүйхэн аван дугаарынхаа эхний хэдэн оронг бичиж байтал гартаа барьж байсан утсыг хэн нэгэн шүүрэн
Сэхүн: түүний дугаар чамд хэрэг болохгүй Сура. Явцгаая гэж хэлээд гарнаас минь татан намайг чирсээр кофе шопоос гарч ирхэд
Би: миний гар өвдөөд байна. Тэр намайг сонссонгүй!
Би түүний гарнаас гараа хүчээр татаж авхад гар минь өвдөж , тэр одоо л намайг анзаарч над руу дараа нь гар луу минь хараад
Сэхүн: намайг уучлаарай , гэхдээ би чамд хэлсэн шүү дээ. Сураг чиний ойр хавьд хармааргүй байна гэж
Би: яагаад ?
Сэхүн: надад зүгээр итгээд үгэнд минь орж болохгүй юм уу?
Би: би итгэхийг хүсэж байна гэхдээ надад тайлбар хэрэгтэй байна гэж хэлээд гараа харуулан
Би: намайг ийм болтол уурлахаар чинь би юу гэж бодхыг чи таамаглахгүй байна уу?
Та 2н дунд миний мэдэж болохгүй нууц байна. Гэхдээ чи хүсэхгүй байвал хэлэхгүй байж болно гэж хэлээд эргэж харан алхахад зүрх минь аймшигтай өвдөж байлаа.
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)