14-р хэсэг ( Оройн хоол )
Аав: энэ юун хүү вэ? Гэхэд би сандарч түгдрэн зогсож байтал Сэхүн 90 градус бөхийн
Сэхүн: У Сэхүн гэдэг Аннатай үерхээд 3 сар болж байна
Дотор харанхуйлан ээж аав 2 луу хархад их л гайхсан шинжтэй харагдаж байлаа. Бидний дунд чимээгүй байдал ноёрхож байтал ээж аав руу харан
Ээж: юу ч гэсэн 2лаа хувцасаа солиод ирье. Гэхэд аав Сэхүн рүү харан
Аав: хувцасаа солиод иртэл зугтахгүй байж байгаарай
Сэхүн: за
Тэд өрөө рүүгээ орход нь би Сэхүн рүү хархад тэр нилээн сандарсан байдалтай зогсож байв.
Аав ээж 2 хувцасаа солиж гарч ирээд
Ээж: оройн хоолны хувьд ?
Би: бид идчихсэн
Аав: тэгвэл жимс идэцгээе! Гэхэд ээж гал тогоо руу явж Сэхүн бид 2 аавыг дагаж зочны өрөөний буйдан дээр суухад
Аав: тэгхээр аав ээж чинь юу хийдэг билээ.
Сэхүн: аав маань бизнэсс эрхлэдэг , ээж болхоор эмч
Аав: тийм байх нь , бодвол та 2 нэг сургууль байх
Сэхүн: сөүлийн их сургуулийн 3-р дамжаанд сурдаг.
Аав: Аннатай гэрлэх бодолтой байна уу?
Би: ААВ !!! Би сандарсандаа бараг л орилож орхив. Аав гайхаж Сэхүн ч асуултаас болж сандарсан харагдана. Сэхүн хоолойгоо засаад
Сэхүн: бид гэрлэх тухай ярихад хэтэрхий эрт байгаа ч Аннаг миний дэргэд үүрд байна гэвэл би татгалзахгүй
Түүний хариултаас болж би болон аав хэлэх үггүй болчихлоо. Ээж хэрчиж бэлдсэн жимс ширээнд тавин аавд сэрээдэж өгөв. Сэхүнд жижигхэн сэрээ өгөөд
Ээж: сайн идээрэй! Инээмсэглэн хэлэх нь тэр.
Ээж: омоо , цаг ийм орой болчихсон юм уу? Оройтчихлоо манайд хоноод яваарай!
Би: Сэхүн манай байрны 9 давхарт амьдардаг
Аав: тэгвэл маргааш оройн хоол хамт идэж болох юм байна гэж хэлхэд нь Сэхүн: сайхан амраарай гэж хэлээд бөхийв.
Сэхүнтэй хамт үүдэнд ирж түүний гутлаа өмсөхийг нь харан зогсож байлаа. Удалгүй Сэхүн гутлаа өмсөд дуусаад эргэн тойрноо харж байгаад духан дээр минь үнсээд
Сэхүн: мессэж бичий гэж хэлээд гараад явчих нь тэр. Ээж гал тогоонд сууж байгаад над руу инээмсэглэн
Ээж: нүдэнд дулаахан хүү байна. Эртхэн унт ...
Өрөөндөө орж ирхэд Сэхүн мессэж бичсэн байхыг хараад дахиад өнөөх инээмсэглэл тодроно.
Бид 2 цаг гаран мессэжлэсэний эцэст зовхи минь хүндрэн өөрийн эрхгүй унтаж орхиж.
Ээж өглөөнөөс хойш л хачирнууд болон оройн хоолны зүйлээ бэлдэж байлаа. Ээжид туслаж дуусаад Сэхүнтэй салхилахаар гарч ирхэд Сэхүн намайг хүлээн зогсож байв.
Би: бид хаашаа явахын ?
Сэхүн: Лухан ахын гэр лүү
Би: яах гэж ?
Сэхүн: лухан ахын охин дүү нь ирчихсэн гэсэн. Би чамайг танилцуулхыг хүссэн юм.
Бид Лухан ахын явуулсан машинд суун сөүлийн баячуулын хаус байрлах газрыг чиглэн явж байв. Удалгүй машин зогсож бид орд харш шиг том хаусны гадна ирэх нь тэр.
Би: энд Лухан ах ганцаараа амьдардаг хэрэг үү?
Сэхүн: тиймээ яасан ?
Би: айдаггүй юм байхдаа
Сэхүн: юу гэж гэж хэлээд инээн , намайг дагуулан дотогш орход дахиад л гайхаж бас цочирдож орхилоо.
Энэ яг л ерөнхийлөгчийн гэр шиг юм. Биднийг орж ирхэд жоохон охин Сэхүн ахаа гэхээр гүйж ирэн Сэхүнд тэрүүлээд хятадаар хурдан гэгч хь шулганаж , Сэхүн түүнд хариу хэлж байв.
Намайг гайшируулж ханахгүй юм аа. У Сэхүн хятадаар ярьдаг , төгс хүн юм даа.
Лухан: Сайн уу? Анна
Би: сайн сайн уу? Ахаа ... Лухан ах өнөөх охин руу харан хятадаар ямар нэгэн юм хэлхэд тэр над руу харан инээмсэглээд солонгосоор
: сайн байна уу? Намайг Лушин гэдэг , 4 настай гэж хэлээд дахиад л Сэхүн рүү харан хятадаар шулганаад эхлэлээ.
Лухан: тэр солонгос хэл мэддэгүй ч өөрийгөө танилцуулхаа цээжлэхээ мэддэг болчихсон
Би: дуудлага нь цэвэрхэн юмаа.
Лухан: ахх , хэний дүү билээ дээ. Бид өдрийн хоолоо идэх гэж байлаа гэж хэлээд намайг хоолны ширээ рүү аваачих нь тэр.
Ширээ дүүрэн миний мэдэхгүй хятад хоолнууд байх бөгөөд бид тэднийг барах эсэх нь тодорхойгүй харагдаж байв.
Удалгүй Сэхүн болон Лушин ширээнд сууж , үйлчлэгч эмэгтэй Лушинд хоолноос аягалаж өгч байлаа. Сэхүн надад амттай , өөрийнхөө дуртай гэсэн болгоныг савхдаж өгөөд , аяганд минь хийж өгхийг Лухан ах харан жуумалзан
Лухан: Сэхүн надад эрхлэдэг үе өнгөрчихсөн бололтой
Сэхүн: Хён!!! Би хэзээ тэгж байсын
Лухан: Крисээс асууж болно шүү!
Сэхүн: за яахав , энэ яриаг Аннаг байхгүйд үргэжлүүлнэ гэж мэдээрэй гэхэд Лухан өнөөх жуумалзсан инээмсэглэлээрээ инээн хоолноосоо үргэжлүүлэн идэв.
Сэхүнийг хүүхдэд ийм хайртай гэж бодож байсангүй! Эсвэл Лушинд ингэж ханддаг байх. Лушин лухан ахын эмэгтэй хувилбар л гэсэн үг!
Үнэхээр царайлаг.
Сэхүн бид 2ын явах цаг болж Лухан ах биднийг машин хүртэл гаргаж өгхөөр явж байтал Лушин унах нь холгүй гүйж ирэн надад таримал цэцэг өгөх нь тэр.
Тэр хятадаар яриж байсан ч би анхааралтай сонсож , дараа нь түүнийг тэврэхэд Лушин намайг үнсэв.
Лухан: энэ Лушины хамгийн дуртай цэцэг болхоор чамд өгч байгаа гэж байна. Хамгийн дуртай ахых нь сайн эмэгтэйг хамгаалаасай гэж хүсэж байгаа болхоор энэ хамгаалагч цэцгийг бэлэглэж байгаа гэнээ.
Лушин миний өдрийг улам үзэсгэлэнтэй болгочихлоо.
Би гэрлүү харих замын турш цэцэг рүү ширтэж байтал Сэхүн гарнаас минь барин
Сэхүн: энэ их утга учиртай ч намайг тоохгүй байна гэдэг чинь шударга биш байна
Би: *инээх* хүүхэд шиг гэдэг нь ... Лушин үнэхээр хөөрхөн юмаа
Сэхүн: тэр чиний өрсөлдөгч байсан ч уу?
Би: юу гэсэн үг ийн?
Сэхүн: Лушин миний эхнэр болхыг хүсдэг нэг үгээр бол би тэрний анхны хайр гэж хэлээд бахдалтай нь аргагүй инээхийг нь хараад өөрийн эрхгүй инээж орхив.
Би: чи намайг хардуулхыг хүсээ юу? Тэр нь бүр 4 настай хүүхэд шүү!!! Гэж хэлээд хацарнаас нь чимхээд
Би: хүүхэд шиг гэдэг нь ...
Бид байрныхаа гадна ирхэд Сэхүн толинд харан үсээ бас хувцасаа янзлан
Сэхүн: хамт орох уу? Би араас чинь очих уу?
Би: чи өөрөө л мэд.
Сэхүн: араас чинь орсон нь дээр бололтой. Чи орж бай
Би түүнийг гадаа үлдээн дотогш орон цахилгаан шатанд суун давхартаа буулаа.
Хаалга руу ойртох тусам хоолны үнэр үнэртэнэ.
Ээж хаалга нээн намайг давуулж хараад
Ээж: Сэхүн хамт ирээгүй юм уу?
Би: Араас ирнэ гэсэн
Ээж: ашгүй дээ. Хоол арай болоогүй байсан юм
Би: хувцасаа солиод ирээд туслье
Ээж: заа
Хоолны ширээ засхад туслачихаад байж байтал хонх дугарах нь тэр.
Ээж хаалга руу очиж хаалга нээхдээ уулга алдан
Ээж: омоо ийм юмаар яах гэсэн юм бэ дээ хүү минь ...
Сэхүн сагстай жимс авчирсан байлаа. Бид оройн хоолны ширээнд сууж байхад ах Сэхүн рүү харан
Ах: тэр үед та 2 үерхэж байсан уу? Надтай цахилгаан шатанд таардаг өдөр ...
Сэхүн: бид дөнгөж болзож байсын
Ах: тийм байх нь ...
Аав: танай аав загасчилах дуртай юу?
Сэхүн: аав маань гольф тоглох дуртай харин би л загасчлах дуртай.
Аав: тэгвэл хамтдаа загасчилаж болох л юм.
Сэхүн: дуртайяа
Сэхүн манай гэрийхэнтэй дотно гэгч нь харьцаж байлаа. Анх удаа биш олон удаагийн уулзалт шиг ...
Аргагүй л манай сургуулийн урдаа барьдаг оюутнуудын нэг.
Өнөөдөр дахиад л түүнд шинээр дурлах шиг боллоо.
Ээж бид 2 цэвэрлэгээ хийхээр гал тогоо орход зочны өрөөнөөс аав Сэхүн 2ын инээх сонсогдоно.
Ээж: аав чинь Сэхүнийг их л таалж байх шиг санагдлаа
Би: надад ч бас тэгж санагдсан гэж хэлээд инээмсэглэхэд ээж ч гэсэн инээмсэглэж байв.
Бид жимс идэж дуусаад Сэхүн бид 2 салхилахаар гарч ирхэд гадаа цаг агаар гайхалтай байх нь тэр. Сэхүн гараас минь хөтлөн
Сэхүн: ойрд ингэж олуулаа сууж аз жаргалтай байсангүй шүү!
Би: манай гэр бүл ч гэсэн ийм дуу шуутай байгаагүй уджээ.
Биднийг бие биеэн рүүгээ харж байтал хэн нэгэн эмэгтэйн
: Сэхүн гэх сонсогдож бид тэр зүг рүү харвал ЖунИн бас өөр нэгэн эмэгтэй зогсож байлаа.
ЖунИн: Сура уйдаад байна гээд хүрээд ирлээ зүгээр биздээ
Сэхүн: Анна бид 2 зочин хүлээж авах бодолгүй байна. Харамсалтай л байна
Сура: хүйтэн гэдэг нь ...
Тэгхээр тэр Сура байхнээ. Сэхүний багын найз Сура ...
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)