13 страница30 апреля 2026, 14:35

13-р хэсэг ( 100 дахь өдөр )

Би шилэн аягатай жүүснээс чанга атган түүн рүү хараад
Би: чи нилээн согтсон байжээ
Сэхүн: тийм байхнээ , чиний дуу хоолойгоор тийм зүйл нэг л өдөр сонсоно гэж найдаж байна шүү!
Надаас хүлээхийн оронд надад хэлэх хэрэгтэй биз дээ. Мэдээж би тэр үгнээс болж улайж ичиж сандрах нь тодорхой! Гэхдээ л би тэр үгийг сонсмоор байна.
Би аяга угаахаар зогсож байтал Сэхүний гар бэлхүүсээр минь орж ирхэд би хамаг биеээ чангалахад тэр баруун мөрөн дээр минь толгойгоо тавин
Сэхүн: бидний үерхэлийн 100 дахь хоног удахгүй болох гэж байгааг мартаагүй биздээ.
Би толгой дохих ч энэ тухай мартаж орхиж. Магадгүй Сэхүнийг иймэрхүү зүйлд анхаарана гэж бодоогүй байх!
Бид агаар амьсгалахаар байрнаас гарч , цэцэрлэгт хүрээлэнгээр алхахад охидууд бүгд У Сэхүн рүү харц шидлэх нь намайг тавгүйтүүлж байлаа.
Би: бид 100 дахь хоногоо тэмдэглэх үү? Амттан идэж , lotto world орвол хөгжилтэй байна байх.
Сэхүн: за
Гэртээ орж ирэхдээ маргааш өмсөх хувцасаа сонгохоор хувцасны шүүгээн дэх бүх хувцасаа гаргаж ирэн урдаа барьж үзсээр бараг л цагын дараа сонголтоо хийлээ.
Эми руу залгаж , маргааш Сэхүнд өгөх бэлэг авхаар дэлгүүр хэсхээр болов.
Эрэгтэй хүнд бэлэг сонгох үнэхээр хэцүү гэдгийг аав болон ахад бэлэг сонгохдоо мэдэрдэг болхоор Эмиг дуудсан юм.
Бөгж хмм арай эрт юм. Хос цамц үгүй дээ Сэхүний сонирхол биш!
Бурхан минь бид хамтдаа зургаа ч авхуулаагүй 100 хоног үерхэцэн юм уу? Гайхалтай!
Би зүгээр л бяслагтай бялуу чихмэл өгхөд хангалттай бололтой. Энэ энгийн ч надад бол таалагдаж байна.
Эми бид 2 чихмэл авхаар шийдсэн ч шаазан тоглоом хараад уулга алдацгаасан юм.
Эмэгтэй нь савлууран дээр сууж , эрэгтэй нь урд сөхөрчихсөн бас үнсэлцхээр бие бие рүү ойртож байгаа харагдана.
Бид 2 шууд л дуу нэгтэйгээр гоёомсогоор боолгоод , бяслагтай бялууны материал авхаар өөр дэлгүүр лүү явцгаав.

Эмиг автобусанд суулгаж өгөөд , өөрийнхөө автобусыг хүлээн зогсож байтал спорт загварын машин автобусны буудал бага зэрэг өнгөрөн тоормос гишгэхэд зогсож байсан бүх хүмүүс тэр зүг рүү харах нь тэр. Удалгүй машины хаалга нээгдхэд саяхан танилцсан Лухан гарч ирэн
Лухан: Анна
Би: убба та энд юу хийж байгаан бээ?
Лухан: ямартай ч машинд суучих гэж хэлхэд би хурдхан шиг машинд суухад ах машиндаа суун машинаа асаагаад
Лухан: би Сэхүний гэр лүү явж байлаа
Би: би гэрлүүгээ
Лухан: яарагүй болхоор би чамайг хүргээд өгий. Хаана билээ
Би: үнэндээ Сэхүн бид 2 нэг байранд амьдардаг
Лухан: тийм үү? Чи дэлгүүр хэсээ юу?
Би: маргааш бидний 100 дахь хоног болхоор би бялуу хийхээр шийдсэн юм.
Лухан: У Сэхүн тийм зүйлд анхаарсан гэж үү? Бурхан минь Анна чи үнэхээр тэрнийг ийм болгож чадлаа гэж үү?
Би: ийм гэж ямар ? Гэж би гайхан асуухад
Лухан: яахав дээ. Сэхүн анзаараггүй , хэн нэгэнд анхаарал тавьдаг нэгэн биш. Хэнэггүй гэсэн үг! Гэхдээ тэр чамд тийм зангаа гаргаагүй бололтой!
Миний асуудал биш , надад хамаагүй гэдэг зарчимтай хүн шүү дээ
Би: тийм байхнээ. Өмнө нь надад тийм зан гаргаж байгаагүй ээ.
Лухан: тийм болхоор л би гайхаад байна гэж хэлхэд нь би инээж орхилоо.

Бид байрны гадна ирцгээн , хамтдаа цахилгаан шатанд суухад Лухан ах миний ууттай зүйл рүү харан
Лухан: бэлэг авсан юм уу?
Би: тиймээ энэ зүгээр эрэгтэй эмэгтэй шаазан тоглоом
Лухан: дараа бэлэг сонгохдоо намайг дуудаж болно шүү гэж хэлэхтэй зэрэг хаалга нээгдхэд би түүнд баярланаа илэрхийлээд цахилгаан шатнаас буун гэртээ орж ирэн шууд л бяслагтай бялуу хийх ажилдаа шамдан орсон юм.

3 цаг ноцолдсоны эцэст бялуугаа дуусгаж , хөргөгчиндөө хийгээд хөргөгчний хаалган дээр
Бяслагтай бялуунд хүрэх хориотой Анна гэж бичиж нааж үлдээлээ.
Хэрвээ энэ бичгийг үлдээхгүй бол тэд идчихнэ шүү дээ.

Өрөөндөө орж ирэн , өгүүллэгээ уншчихаад орон дээрээ хэвтэж байтал утсанд зурвас ирэх нь тэр. Мэдээж энэ Сэхүнээс байлаа.

Энэ дөнгөж эхлэл ч гэсэн цаашдаа жил 2жилийн ойгоо тэмдэглэнэ. Урт удаан үерхэлийг бий болгоцгооё! 我愛你 гэсэн байлаа. Хятад ханзанд анхаарлаа хандуулалгүй юу гэж хариу бичхээ бодож байлаа.
Тулгамдаа яг юу гэж бичхээ ч мэдэхгүй нь.
Урт удаан үерхцгээе убба ❤️ гэж хариу бичээд тэр доороо ичиж орхилоо.
Зүгээр л зүрх явуулсан шдээ. Иймэрхүү зүйл явуулхад хангалттай удаан үерхэсэн биздээ бид 2.

~~~~~

Эртлэн босож өөрийгөө бэлдээд болзсон цагтаа гарч ирхэд тэр гарч ирээгүй байлаа. Би утасныхаа цагыг харан түүнийг хүлээн зогсохдоо хэтэрхий аз жаргалтай зогсож байгаагаасаа ч санаа зовсонгүй!
Удалгүй Сэхүн гарч ирхэд , энэ залуу надтай үерхэж байгаад итгэхэд бэрх санагдана.
Улаан өнгийн сорочик өмсөж , эхний хэдэн товчийг товчлолгүй үлдээсэн болхоор эгэмний төгс яс нь харагдаж , цавайр өнгийн уранхай жинс өмссөн нь надаас ч гоё хөлтэй харагдаж байлаа.
Тэр миний урд амьсгаадан
Сэхүн: удаан хүлээсэн үү? Уучлаарай
Би: үгүй дээ! Гадаа гоё байгаа болхоор би хүлээж байхдаа аз жаргалтай байсан.
Бид хамгийн түрүүн хаашаа явах нь тодорхойгүй ч Сэхүн бүх зүйлийг төлөвлөсөн нь байв.
Бид зогсоол дээр ирхэд
Сэхүн: Лухан ахын машиныг зээлчихсэн болхоор автобус хүлээх шаардлагагүй бололтой гэж хэлээд малийх нь тэр.
Аххх , сэтгэл татам юм аа У Сэхүн.

Бид lotto world ирж , хамгийн түрүүнд гулгахаар болсн ч би чадахгүй гэдгээсээ санаа зовж байлаа. Сэхүн миний гараас хөтлөн мөсөн талбайд орж ирэн надад яаж гулгах тухай үааж өгч байв. Сансныг бодход хэцүү юм. Эхний 30 минут би болхи байсан ч сүүлийн 30 минутанд арай дээрдсэн юм. Бид тэндээс гарч зарим тоглоомон дээр сууцгаан дараа намсан цамхаг дээр ирцгээн түлхүүрэн дээр үг бичиж үлдээцгээв.
Би: бид 2н хамтдаа авхуулсан зураг ерөөсөө байдаггүй юм байна лээ гэхэд Сэхүн явхаа болин эргэн тойрноо хараад тийшээ гэж хэлээд гарнаас минь барин хаа нэгтээ рүү гүйж эхлэх нь тэр.
Би зураг авдаг машин дотор орж ирхэд Сэхүн над руу харан үсийг минь янзлаж өгөөд
Сэхүн: бэлэн үү?
Би: мхн
Бид зурагаа 2 хувь гаргаад , Сэхүн шууд түрүүвчиндээ хийгээд , дараа нь миний түрүүвчийг аван зураг хийдэг хэсэг рүү хийчих нь тэр.

Бид машинд суухад цаг 21 цаг болж байлаа. Гэртээ харих байх гэж бодсон ч бид тэнгэрт тулам өндөр бахилганы гадна ирхэд
Би: энд юу хийх гэж байгаа
Сэхүн: мэдээж бид хоол идэх гэж байна. Гэж хэлээд бид цахилгаан шатанд суун 94 давхарт гарч ирхэд хослолтой залуу биднийг угтан
: таны хэлсэнээр өрөөг бэлдчихсэн
Сэхүн: сайн байна. Ах ирсэн үү?
: эзэнтэн ирчихээд яваад өгсөн
Сэхүн: намайг ирсэн гэж нууцлаарай бас ажилчиддаа хэлээрэй
: за бага эзэнтээн.

Биднийг өрөөнд оруулж ирхэд би гайхаж орхилоо. Өрөө тэр чигтээ цонх байх бөгөөд сөүлийн шөнө гайхалтай харагдаж , өрөөний гэрэл бүдэг бөгөөд ширээнд гоёмсог лаа тавьж улаан өнгийн цэцгийн баглаа цэцгийн саванд хийж тавьсан байв.

Сэхүн надад сандал татаж өгхөд нь би суухад Сэхүн нөгөө талд суухаар явж түүний араас өнөөх залуу хундаганд вино хийж өгчихөөд
: удахгүй хоол ирэх болно.
Сэхүн хундагаа аван би тулгахад нь
Би: надад тийм ч их мөнгө байхгүй шдээ Сэхүнээ , ийм үнэтэй газар ... Гэхэд Сэхүн инээн
Сэхүн: санаа зовох хэрэггүй ээ. Би зохицуулчихсан гэж хэлээд вино шимэх нь тэр.
Би ч бас виноноос амсахад надад таалагдаж байлаа. Жимсны амттай бас бага зэрэг хатуу ...
Бид хоолоо идэж дуусхад Сэхүн надад вино нэмж хийж өгөөд бид 2дох шил виногоо ууж дуусгасан байлаа.

Удалгүй Сэхшн утсаа гаргаж ирэн ая тавиад урд минь ирж гараа сунган
Сэхүн: хадагтай Анна та надтай бүжиглээч гэхэд нь би түүний гаран дээр гараа тавхад тэр намайг татаж өөртөө ойртуулан бид аянд тааруулан зөөлөн бүжиглэж эхлэлээ.
Бид ярилцахгүй ч бие биеэнлүүгээ ширтэлцэн , харцаараа ярилцаж байв.

Уусан вино намайг улам зоригжуулан би өлмийгөө өргөн түүний хүзүүр тэврэн түүний уруулан дээр үнсхэд тэр надад дэм болон доошлож өглөө.

Түүний инээмсэглэл , үнэр , тэврэлт бүгд намайг солиоруулдаг.

Сэхүн намайг арагш харуулаад
Сэхүн: энэ зүүлт дэлхий дээр ганцхан байгаа болхоор нандигнаарай гэхдээ надаас илүү хайрлаж болохгүй шүү! Гэж хэлсний дараа хүзүүнд минь хүйтэн мэдрэгдэж , тийшээ хархад нимгэн эрвээхэй байх бөгөөд ард талд нь only one гэсэн байлаа.
Түүний бэлэгнээс болж би өөрийнхөө бэлэгнээс ичиж орхив.
Гэсэн ч бэлэггүй байсанаа дээр болхоор би бэлэгээ өгхөд Сэхүн яг л жоохон хүүхэд шиг баярлаж байсан юм.

Бид алкохол хэрэглэсэн болхоор машинаа үлдээгээд гэр лүүгээ алхаар шийдэж , алхаж байхдаа худалдааны гудамжаар алхахад Сэхүн нэг лангуун дээр зогсоод
Сэхүн: энэ хөөрхөн юмаа гээд утасны хос зүүлт үзүүлэх нь тэр.
Би: чи авмаар байна уу?
Сэхүн: үгүй ээ би авна
Би: чи хоолны мөнгө гаргасан болхоор би энийг авна гэж хэлээд
Би: эгчээ энэ хэд вэ?
Эгч: 10000 вон гэхэд нь би түрүүвчээ ухан 10000вон өгөөд бид өөр өөрсдийнхөө утсанд зүүлээ.
Энэ үнэхээр хөөрхөн юмаа. Урт нарын төмөр дээр ҮҮРД гэсэн бичиг байх бөгөөд ар хэсэгт нь бид S❤️A гэж бичүүлээд амжсан юм.

Бид байрны гадна ирхэд би өнөөх бяслагтай бялуугаа санан

Би: би чамд бяслагтай бялуу хийсэн. Гэхэд тэр цагаа харан

Сэхүн: энэ өдрийг дуусхаас өмнө идье гэж хэлээд бид манай давхарт ирж , Сэхүн үлдэж би дотогш орход гэрт хэн ч байсангүй! Би бялуугаа гаргаад Сэхүнийг оруулж ирэн түүнд халуун цай хийж өгөн бид бялууны 2 талаас идэж эхлэхэд Сэхүний нүүрэнд инээмсэглэл тодрон амаа олохгүй идэж байв.
Гэхдээ энэ аз жаргалтай мөч удаан үргэжлэсэнгүй! Түлхүүр эргэх сонсогдож удалгүй хаалга нээгдэж аав ээж 2 орж ирээд шууд л Сэхүн рүү хархад Сэхүн ухас хийх босоод аав ээж 2той мэндлэх нь тэр.

---MN4EVER---

13 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!