12 страница30 апреля 2026, 14:35

12-р хэсэг ( Түүний найзууд )

Миний талаас

Сэхүнээс зурвас ирхэд нь гэрийхэндээ мэдэгдэхгүй гарч ирхэд тэр намайг чангаас чанга тэврэн хүндээр санаа алдах нь тэр.
Би түүнээс юу болсон тухай асуухыг хүссэн ч зөн совин минь дэмий гэж хэлсэн юм. Бид манай давхарын галын гарцны шатан дээр суухад тэр миний гарнаас хөтлөн
Сэхүн: юу болсон тухай асуухгүй юм уу?
Би: хүсэхгүй байвал хэлэх хэрэггүй ээ. Бэлэн болсон үедээ хэлээрэй , би хүлээж байх болно гэхэд дур булаам инээмсэглэлээрээ инээгээд
Сэхүн: Энэ үнэндээ Сурагаас болсон юм. Гэхдээ би чамд багын найз гэж худлаа хэлээгүй юм шүү! Би багын найз бас тэр надад сайн. Тэрнээс нь болж бид бага зэрэг маргалдчихсан юм.
Би: тийм байхнээ , эмэгтэй хүн сэтгэлээ илчлэх чинь маш их зориг бас өөрийнхөө бардам зантай тулалдаж байдаг юм. Тийм учраас түүний тэр сэтгэлийг хүндлээд муухай зан битгий гаргаасай гэж хүсэж байна гэж хэлээж малийхад Сэхүн шууд л уруул дээр минь шоб хийтэл үнсчих нь тэр.
Сэхүн: чи яаж ийм ухаантай бас үзэсгэлэнтэй байдаг юм бэ Анна. Гэхэд би ичиж орхилоо.
Би түүний мөрийг дэрлэн нүдээ анихад Сэхүн гараа давуулан намайг цээжиндээ наахад би түүний зүрхний цохилтыг сайн сонсож байв.

Бид нилээн удаан хамтдаа суусны эцэст би гэртээ орж , тэр ч бас гэр лүүгээ явсан юм.
Салаад удаагүй байхад л Сэхүн над руу LINE-р зурьас бичиж байлаа.
Сурагийн тухайд тэр надад үнэнээ хэлсэнд баярлаж байгаа ч би тэр охинтой уулзахыг хүсэхгүй байна. У Сэхүнийг хайрладаг мянга мянга охидын харцнаас арай гэж салж байхад хэн ч миний зуны амралтыг бусниулах ёсгүй!

~~~~~

Хэрвээ түүнээс тэр зурвас ирээгүй бол би хувцасны шүүгээгээ дэлбэлэхгүй байсан юм.
Сэхүн: өнөөдөр 2 цагаас найз нартай маань уулзана шүү!!!

Бүх хувцасаа гаргаж үзсэн ч надад өмсчихөөр хувцас алга. Бурхан минь ...

Голж шилсээр зуны улиралд тохирхоор цэцэгтэй даашинз өмсөөд үсээ задгайлан , даруухан будалт хийгээд гарахдаа дадсан заншилаараа цонхоор хархад Сэхүн зогсож байлаа.
Нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан түүн дээр очход
Сэхүн: хардаад эхлэх нь ... Надтай болзохдоо даашинз өмсөж байгаагүй байж тэр тэнэгүүдтэй уулзахдаа өмсөөд байхдаа ядын гэж хэлээд хошуугаа уншуулах нь тэр.
Сэхүний гомдолыг яаж тайлахаа мэдэхгүй бид найз нартай нь уулзах ёстой газар ирхэд тэрний гомдол тайлагдаагүй байв.
Би: Яа У Сэхүн чи үнэхээр ингээд байх уу? Гэхэд тэр эргэж харан над руу ойртоод
Сэхүн: намайг үнс гэж хэлээд хацар луугаа заах нь тэр.

Эрх гэдэг нь ...

Би түүний хацар дээр үнсхэд түүний инээмсэглэхийг мэдэрсэн юм. Гэтэл алга таших сонсогдож бид тэр зүг рүү харвал ширүүн царайтай өндөр залуу зогсож байлаа.
: вуав У Сэхүний өөр нэг дүр төрх үү? Гэхэд Сэхүн хажуугаар минь зөрөн түүн дээр очиж гар барилцан дараа нь тэврэлдэх нь тэр.
Сэхүн: таньтай уулзалгүй удсан байна шүү Хён гэж хэлээд над руу хараад
Сэхүн: Анна танилцаач Ву И Фан , миний төрсөн ах шиг найз гэхэд би бөхийгөөд
Би: Жон Анна танилцхад таатай байна гээд инээмсэглэхэд тэр залуу ширүүн төрхөндөө байхааргүй сэтгэл татам инээмсэглэл гаргаад
Фан: Крис гэж дуудаж байгаарай! Би хятад ч гэсэн солонгос хэлээр сайн ойлгодог болхоор миний хажууд та 2 нялуун зүйл ярьсан ч би ойлгоно шүү гэхэд нь бид 2 инээж орхилоо.
Бид хоолны газар орж ирэн тусгай зочдын өрөөнд орж ирхэд тэд 2 залуу биднийг хүлээж байв.
Сэхүн тэдэнтэй мэндлэхэд
: Ким ЖунИн , Каи гэж дуудаж болно гэхэд хажууд нь сууж байсан залуу хятадаар ярьж эхлэхэд нь би сандран Крис руу хархад өнөөх 2 хөхрөлдөн
: уучлаарай би жоохон хөгжилдмөөр санагдаад намайг Лухан гэдэг
Сэхүн: Хён та өмнө нь Каи.н найз охинтой ингээгүй байж яагаад Аннаг ингээд байгаан
Лухан: Анна хархад л гэнэн харагдаж байна гэж хэлээд инээмсэглэхэд нь би бөхийн
Би: Жон Анна гэдэг танилцсандаа таатай байна гэж сандрангуй хэлхэд өнөөх 2 дахиад хөхрөлдөх нь тэр.
Сэхүн: би та 2г зүгээр өнгөрөөхгүй гэж мэдээрэй!
Крис: залуусаа битгий хүүхэд шиг аашлаад бай. Бид Аннатай хооллохоор ирсэн гэдгийг битгий мартаарай гэж хэлээд надад сандал татаж өгөөд суулгав.
Тэд хоорондоо дотно ярилцаж , үе үе инээлдэж харин би чимээгүй л сууж байлаа. Тэдний ярианаас сонсход л тэд дээд зэрэглэлийн хүмүүс шиг санагдах боловч миний мэдэх Сэхүн энгийн л нэгэн шүү дээ. Магадгүй түүний найз нар л баян чинээлэг байх.
Каи: тэгхээр Анна бидэнд өөрийнхөө тухай яриач.
Би: Сөүлийн их сургуулийн 1-р дамжаан үгүй ээ одоо 2-р дамжаанд орно. Бизнэсийн анги. Аав ээж ахтайгаа амьдардаг
Лухан: Сэхүн та 2 яаж танилцсын
Би: би сагсны тэмцээн үзэж байгаад анх түүнийг олж хараад тэгээд л ...
Каи: тэгээд л юу гэж ?
Крис: Сэхүнд тархидуулцан уу?
Лухан: Сэхүн ч сургуульдаа од л доо. Бөмбөгөө балбасаар л байгаа юу?
Сэхүн: мэдээж.
Би: гэхдээ би сагс тоглож байхыг нь харах дуртай.
Каи: чи дурлачихсан юм чинь аргагүй шдээ.
Крис: бид 4 багын найзууд , эцэг эх нар маань хоорондоо дотно болхоор найзладаг ч бидний нөхөрлөл их бат бөх.
Лухан: тийм шүү! Сэхүний хувьд бид түүнийг чам шиг энгийн найз охинтой болсонд нь баяртай байгаа
Каи: тэр чамд дурласан харагдаж байна шүү. Би түүний сэтгэлийг хөлдчихсөн л гэж боддог байлаа.
Сэхүн: заавал олон охинтой орооцолдох албагүй биздээ
Каи: гэхдээ л бид чамайг лам гэж ойлгох шахсан
Сэхүн: засс би Анна шиг охинг хайж байсан юм.
Крис: Анна шиг гэж ямар ? Гэж асуухад бүгд хоолоо идхээ больж түүний хариултыг хүлээж байлаа.
Сэхүн: Ичимхий бас Кино үзээд уйлдаг тийм зөөлөн сэтгэлтэй. Хөвгүүдийн анхаарлыг татах гэж оролддоггүй , амттан идэх дуртай. Заримдаа нойрмог явдаг ч түүнээсээ санаа зовдоггүй гэж хэлээд ширээн доор байх гарыг минь атгах нь тэр.
Би түүний үгнээс болж ичиж , улайж байв.
Лухан: үнэхээр энгийн юмаа

Крис бол хятадад сурдаг нэгэн хааяа солонгост ирж найз нартайгаа уулзаж зугаацдаг ч тэр үнэхээт хариуцлагатай бас их сургуулиа төгсөөд нэг жил болж байгаа.

Лухан бас төгсөөд нэг жил болсон бөгөөд солонгост ажилладаг. Ямар ажил гэдгийг нь мэдэхгүй оффист ажилдаг.

Каи буюу ЖунИн сөүлийн их сургууль сурдаг ч нурууны бэртэлээсээ болж нэг жилийх чөлөө авч эмчлүүлж байгаад хэд хоногын өмнө солонгост ирсэн юм.

Тэд яг л F4 шиг юм. 4лээ царайлаг

Бид ресторанаас гарч тэд хатуу зүйл уухаар тэр газрынхаа паб руу шилжих нь тэр.
Сэхүн надад алкохол агуулагүй коктэйл захиалж өгөөд өөрсдөө хатуу виски захиалав.

Удалгүй бүгд уусан зүйлдээ халцгаахад Сэхүн намайг налан амандаа ямар нэгэн зүйл бувтнаж байлаа.
Би түүн рүү ойртон хэлж байгаа зүйлыг нь сонсвол
Сэхүн: гэртээ харьмаар байна гэж байлаа.
Би Сэхүнийг түшин залууст явах тухайгаа хэлж уучлалт хүсээд гарч ирээд шууд л такси барин гэрийн зүг хөдлөв.
Тэр яг л бяцхан хүү шиг намайг налан унтаж байхад нь би түүний духан дээр үнсэн инээмсэглэлээ.
Би түүний халаасыг ухаж гэрийн түлхүүрийг нь гаргаж ирэн гэрт нь оруулж оронд нь оруулахад тэр мэдэж байгаа юм алга.
Би түүний уруулны хажууханд нь үнсээд
Би: сайхан амраарай хайртай шүү гэж хэлээд түүнийг үлдээн гэртээ орж ирлээ.

~~~~~

Өнөөдөр болсон зүйлээ Инатай яриад хэвтэж байхдаа Сэхүний хэлсэн үгийг бодход л зүрх хурдан цохилож улайж орхив.

У Сэхүнээс болж би солиорч байх шиг байна.

Олон зүйл бодсоор хөнжилдөө ч оролгүй унтаж орхиж. Нойрноосоо сэргэж нүүр гараа угааж , өглөөний цайгаа уухаар гарч ирхэд ээж аав 2 аль хэдийнээ ажилдаа явж , харин ах унтаж байх нь тэр.
Өглөөний цайгаа ууж байтал утсанд зурвас ирж , зурвасыг хархад

Толгой хагарах нь ... Надад туслахгүй биз гэсэн зурвас байлаа.

Би гэрээсээ гаран түүний гэрийн үүдэнд ирж хонх дархад удалгүй Сэхүн хаалгаа нээхдээ ямар ч уусан шинжгүй улам төгс харагдаж байлаа.
Тэр уснаас гараад удаагүй бололтой үс нь нойтон байх ба үснээс нь ус дуслаж , цамцыг норгосон байв.
Би дотогш орон зутан хийхээр бэлдэж байхад Сэхүн хоолны ширээн дээр суун намайг ажиглан
Сэхүн: би ямар нэгэн тэнэг үйлдэл хийгээгүй биз.
Би: зүгээр л унтаад байсан гэж хэлээд зутангаа хутгаж байлаа.

Сэхүн хөргөгчнөөс жимсний шүүс гаргаө ирэн надад болон өөртөө аягалахад зутан болж би түүнд аягалаж өгхөд тэр зутан руу цоо ширтэж байхад нь
Би: идэхгүй юм уу?
Сэхүн: чиний надад хийж өгч байгаа анхны хоол болхоор идэж чадахгүй нь
Би: дараа нь энээс гоё хоол хийж өгөх болхоор одоо хөрхөөс нь өмнө ид гэж хэлхэд үгэнд минь орж зутанг идхэд хөлс нь гарч , хөлсөө арчаад
Сэхүн: би шартчихсан байсан бололтой гэхэд нь би инээн жимсны шүүснээс балгахад Сэхүн над руу чухал харан
Сэхүн: би шөнө унтаж байгаад чиний хоолойг сонссон
Би: тийм үү?
Сэхүн: хамгийн гол нь ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлсэн гэхэд нь би шүлсэндээ гахаж , нүүр минь улайж орхилоо.
Сэхүн: чи тэгж хэлсэн юм уу? Анна ... ?

---MN4EVER---

12 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!