30 страница30 апреля 2026, 14:35

30-р хэсэг ( Андуурал )

Анхны цас орсоноос хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн байлаа. Зузаан куртик , зузаан ороолт ... Гэхдээ анхны цаснаас хойш цас орсонгүй!
Энэ жил цас орох нь бага хэрнээ хүйтэн өвөл болж байв.

Хичээл таран гарч ирхэд Сэхүн куртикныхээ халаасанд гараа хийн , амнаасаа уур гарган зогсож байх нь тэр. Би түүнийг харсан даруйдаа куртикээ өмсөн түүн дээр гүйж очход Сэхүн хөмсөгөө зангидан
Сэхүн: ороолт , бээлий бас энэ юу вэ ??? Энгэр чинь задгай гүйж байдаг
Би: чамайг даарч байгаа байх гэж бодоод
Сэхүн: чиний эрүүл мэнд хамгийн чухал шдээ.
Би: тэгвэл чинийх яах болж байна
Сэхүн: би тамирчин хүн шдээ. Хүйтэнд зогсох намайг улам чийрэгжүүлнэ ойлгосон уу?
Би толгой дохин Сэхүнийг сугдан шивнэх төдийхнөөр
Би: удахгүй тоглолттой болхоор хүч чадлаа барсан зүйл хийлгүйгээр амттан идэцгээё
Сэхүн: тэмцээн дуусхаар хүч чадлаа барсан зүйл хийцгээё! Гэж чанга гэгч нь хэлхэд нь ичин эргэн тойрноо хархад энд тэндгүй оюутнууд байх нь тэр.
Би Сэхүнийг цохиод
Би: ЯА чи яаж олон нийтийн газар ийм зүйл ярьж чадаж байнаа
Сэхүн: би хэлсэн хэлээгүй бүгд бид 2-г тийм зүйл хийдэг гэж бодож л байгаа шдээ
Би: тийм гэж үү?
Сэхүн: аанхан
Би түүний хариултанд гайхан зогсож байтал Сэхүн хацар дээр минь үнсээд
Сэхүн: гэнэн гэдэг нь ... Би зүгээр л тоглосон юм
Би: тийм байлгүй дээ

Сэхүн машинтай болсон болхоор би Сэхүнтэй хамт автобусаар явдаг байсан үеээ санаж эхлэж байлаа. Байрны гадаа бид 2 машинд суун бие биений ширтэж байтал Сэхүн хацарт минь хүрээд
Сэхүн: маргааш бэлтгэлтэй
Би: би чамайг тоглож байхыг харах дуртай
Сэхүн: мэднээ. Манай аав ээжтэй танилцмаар байна уу?
Би: дулаан орхоор танилцье
Сэхүн: би оруулж өгөх үү?
Би: хэрэггүй дээ. Маргааш бэлтгэлтэй юм чинь эртхэн амарсан нь дээр байх гэж Сэхүнд ойртон уруулан дээр нь үнсээд буух гэтэл Сэхүн гарнаас минь татхад би эргэж хархад тэр гаран дээр минь үнсээд
Сэхүн: сайхан амраарай
Би: чи ч бас сайхан амраарай гэж хэлээд орц руугаа удаан гэгч нь алхана. Орцныхоо үүдэнд ирээд Сэхүн рүү харвал тэр намайг харж байлаа
Би утсаа гаргаж ирэн түүн рүү
Би: одоо явж болноо
Сэхүн: орсоны чинь дараа явье
Би: зөрүүд гэдэг нь гэж бичээд орц руугаа орон цахилгаан шатанд суун Сэхүнийг бодон тэнэг юм шиг инээмсэглэн зогсож байтал цахилгаан шатны хаалга нээгдэж би аль хэдийнээ давхартаа ирсэн байв.

~~~~~

Өглөөнөөс хойш 3 цаг дарааллан суун ядран сургуулийн цайны газар байхдаа Эми Ина Ари 3луу зурвас бичхэд Эми цагын дараа сургууль дээр ирэх бол Ина 5-р байрны зааланд харин Ари хичээлтэй байлаа.

Сэхүнийг бэлтгэлтэй байгаа гэж бодон өөрийнхөө байгаа байрны заал руу явж байтал бүдэр гэрэлд хүмүүсийн царай сайн харагдахгүй ч би Сэхүнийг таниж байв. Тэр заалны наана байрлах ангийн гадна зогсож байхыг хараад түүнд гэнэтийн бэлэг барихаар араас нь гэтэж очоод араас нь тэврэн
Би: олчихсон доо. Мундаг байна уу? Гэж хэлэн дээш хархад өөр хүн над харж байлаа.

Гэхдээ тэр Сэхүнтэй үнэхээр адилхан юм.
Би түүнээс холдон , 90 градус бөхийн
Би: уучлаарай! Хүн андуурчиж гэхэд тэр залуу инээмсэглээд
: зүгээр дээ гэх нь тэр.
Тэдний үс өөр байхад би яаж андуурч чадав аа. Сэхүн мэдвэл гомдох байхдаа
Утас дугарч утсаа хархад Сэхүн залгаж байхыг хараад тэр залуугаас холдон Сэхүнтэй утсаар ярьж түүнийг хаана байгаа эсхийг тодруулан утсаа таслахад би 3 давхарт зогсож байлаа. Цонхтой цагийн минь 30 минут л өнгөрсөн байхыг хараад сэтгэлээр унан чихэвчээ хийн , хана налан зогсоно.
Эми сургууль дээр ирж бид 2 хамтдаа сургуулийн цайны газар сууж өнөөх залуу ороод ирэх нь тэр. Би түүнийг харсан даруйдаа дэвтэрээр өөрийгөө нуугаад
Би: чөтгөр гэж энэ том сургуульд заваал энэнтэй дахин дахин таараад байхдаа яахав дээ
Эми: юу вэ ? аль вэ ?
Би Эмид тэр залуу руу заан юу болсон тухай хэлхэд Эми инээдээ барьж ядан
Эми: Анна би чамайг гайхшруулах уу?
Би: Юу яриад байгаан гэхэд
Эми: ИБУ гэж инээмсэглэн хэн нэгэн рүү харах нь тэр. Би Эмигийн харсан зүг рүү хархад өнөөх залуу инээмсэглэн биднийг чиглэн ирж байлаа.
Би: Яа Эми чи галзуурчихаа юу? Намайг үхүүлмээр байна уу? Гэж шүд зуун хэлхэд
Эми: тайвшир , тэр чамайг буруугаар ойлгоогүй! Гэж хэлэхтэй өнөөх залуу бидэн дээр ирж би биеээ засан өөр зүг рүү хартал Эми намайг нудран
Эми: Анна танилцаач манай доод курсийн хятадаас ирсэн Ибу гэв.
Би өнөөх залуу руу харан
Би: Анна гэхэд өнөөх залуу над руу инээмсэглэн
: Ибу ... Гэхдээ би өмнө нь уулзсан байхаа гэхэд нь би Эмиг галзуу нохойны үүр лүү оруулах тухай бодож байлаа.
Би: тийм ээ. Хүн андуурсан байна лээ уучлаарай
Ибу: андуурсан хүнийг чинь хармаар санагдчихлаа
Эми: чи ч азтай байна шүү Ибу , тэр орж ирж байна гэхэд Сэхүн биднийг чиглэн ирж байв.

Сэхүн бидэн дээр ирэн намайг тэрэн хацар дээр минь үнсэхэд Ибу гэх залуу биднийг ширтэж байлаа.

Эми: сонбэ танилцаач , оюутан солилцоогоор 2-р курсэд шинээр ирсэн Ибу гэхэд Сэхүн түүн рүү харан гараа сунган
Сэхүн: Сэхүн 4-р дамжаан
Ибу: Ибу 2-р дамжаан
Сэхүн: аан энэ залууг мэдэх юм байна. Чи энэ жил тэмцээнд орох шинэ залуу байна шдээ
Ибу: би бага зэрэг тоглож чаддаг болхоор багт орчихсон юм. Туслаж дэмжиж байгаарай сонбэ
Сэхүн: тэмцээн дээр тоглоно гэж найдаж байна
Ибу: би ингээд явье даа гэж хэлээд 90 градус бөхийгөөд явхынхаа өмнөхөн над руу сонин харчихаад явав.

~~~~~

Тэр өдрөөс хойш тэр залуутай дахиж таарсангүй! Ер нь бол дахиж таархыг ч хүсэхгүй байна. Цонхтой цагаараа 2-р хичээлийн байрны 3 давхарын цонхны тавцангын наана зогсон хөгжим сонсонгоо гадаах байдалыг ажиглана. Өвөл болхоор хүмүүс зузаан хувцаслаж , даарсан харагдаж байлаа.
Сэхүнээс удахгүй очлоо гэсэн зурвас ирж би түүнд хаана байгаагаа хэлээд түүнийг хүлээж байтал хэн нэгэн араас минь тэврэх нь тэр.
Ийм хурдан уу? Гэж бодоод эргэж хартал энэ Сэхүн биш байхыг хараад түүнийг түлхэх гэтэл тэр намайг хөдлөгсөнгүй!
Би: яагаад байгаа юм бэ? Гэж хэлээд түүнийг түлхэх гэж оролдоход тэр юу ч дугаралгүй над руу харж , энэ нь намайг айлгаж байсан юм.
Би: Сэхүн намайг буруугаар ойлгоосой гэж хүсэхгүй байна
Ибу: Сэхүн сонбэд хайргүй юм уу?
Би: хайртай
Ибу: тэгээд юунаасаа айгаад байгаа юм. Тэр чамд хайргүй юм уу?
Би: мэдээж тэр надад хайртай.
Ибу: тэгвэл та 2 бие биедээ хайртай бол бие биеэндээ итгэдэг гэсэн үг. Иймхэн зүйлд салахгүй байлгүйдээ
Би: надад таалагдахгүй байна. Тийм болхоор намайг тавь
Ибу: сонбэ чамд хэр хайртайг шалгамаар санагдчихлаа гэж хэлээд ёжтой инээхэд нь би түүнийг өмнөхөөсөө хэд дахин хүчтэй түлхэхэд тэр надаас ашгүй холдож би түүн рүү муухай харан
Би: намайг дээрлэхэх хэрэггүй шүү! Бас би чиний сонбэ ... Гэхэд тэр инээн
Ибу: чамайг сагс тоглодог залууд дуртай гэж сонссон тэмцээн дээр намайг сайн хараарай! Гэж хэлээд цааш яваад өгөх нь тэр.

Юу вэ? Ямар чөтгөр нь болоод өнгөрчихөв өө ...

---MN4EVER---

30 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!