29-р хэсэг ( Анхны цас )
Сэхүний талаас
Хичээл хэдэн минутын өмнө тарсан болхоор Аннад гэнэтийн бэлэг барихаар түүний байгаа анги рүү яарна.
Анна руу яарсан сэтгэлээ дарах гэж хаалганы бариулаас барин амьсгаагаа даран хаалга нээхэд Үнён гэх охин зогсож байв. Урагш хоёр алхам алхахад Анна газар ухаангүй хэвтэж байхыг хараад бүх зүйл харанхуйлж , түүнийг ийм болгосон Үнёныг үзэн ядаж түүнийг ч гэсэн тийм болгохыг хүссэн ч Анна үүнийг хүсэхгүй нь мэдээж.
Сэхүн: АННА !!!
Үнён: чиний бодож байгаа шиг биш болхоор намайг буруугаар битгий бодоорой
Сэхүн: амаа тат! Гэж хэлээд Анна руу явж байтал Үнён замыг минь хаан
Үнён: бид ярилцах хэрэгтэй байна
Сэхүн: би чамайг танихгүй байж чамтай юуны тухай ярилцах ёстой гэж! Гэж хнлээд Үнёныг түлхлээ.
Анна дээр очиж түүнийг гар дээрээ өргөн гарах хаалга руу явж байхдаа Үнён руу хүйтэн харцаар харлаа.
Аннагийн толгойноос цус гарч , халуун цус нь гар даган урсаж байв. Бие минь тэр чигтээ айдаст автаж , түүнийр алдах вий гэхээс айна.
Бүх зүйлийг алдаж чадах ч Аннаг бол чадахгүй!
Түүнийг машиндаа суулган хамгийн ойрын эмнэлэг рүү явж байтал гар минь салгалана.
Аннаг эмнэлэгт оруулан эмчийн гарт өгсөний дараа жоохон ч гэмэн тайвширч байсан ч энэ мэдээг түүний ээж аавд хэлнэ гэдэг юу юунаас илүү аймшигтай санагдана. Аннагийн цүнхнээс гар утсыг нь гаргаж ирэн түүний найз нарт хэлээд хамгийн сүүлд Аннагийн аав руу залгалаа.
Санасныг бодвол түүний аав тайванаар хүлээж авч , түүнд Аннагийн гэмтэлийн тухай тайлбарласан юм.
~~~~~
Удалгүй Аннагийн найз нар түүний гэр бүл ирж бид хамтдаа эмчийг хүлээн суулаа.
Азаар эмч бидэнд нааштай хариу хэлж Аннагийн найз нар явцгааж , эцэг эх нь намайг яв гэсэн ч би татгалзсан юм.
Аннаг хүлээх зуураа машиндаа ирхэд урд суудал дээр цус болсон байхыг хараад ангид харсан дүр зураг нүдэнд харагдаж , үрүүлээ балбаж өөрийгөө буруутгана.
Эмнэлэг рүү орход Аннаг өөр тасаг руу шилжүүлхээр болж
Эмч: нэг л сахиур дотогш орох ёстой
Сэхүн: би орж болох уу?
А.аав: тэгж болохгүй. Хонгор минь чи орох уу?
А.ээж: тэгье!
Аннагийн ээж дотогш орход Аннагийн аавтай гадаа үлдхэд
А.аав: Аннад хэр хайртай вэ?
Сэхүн: маш их ...
А.аав: чамаас болж ийм болсон гэж сонссон болхоор чамайг түүний төлөө Аннагаас салаасай гэж хүсэж байна.
Энээс илүү муу зүйл болж болно. Энэ удаа азтай байлаа.
Сэхүн: та битгий ингэж хэлээчдээ. Би Аннаг хамгаалж бас хайрлах болно. Түүний төлөө бүгдийг хийнэ.
А.аав: эцэг хүний үүднээс газар дээрхи ганцхан охиноо ингэж зовж шаналахыг харж суумааргүй байна! Чи ухаантай хүүхэд өөрөө бодоод шийдвэрээ гаргаарай!
Сэхүн: Анна намайг орхих тэр үед л би салах болно. Энэ миний шийдвэр
Тухгүй ч гэсэн би Аннаг хүлээнгээ гадаах сандал дээр унтаж орхиж , түүнтэй ойрхон байгаа гэж бодход л дотор бага ч гэсэн тайвширч байлаа.
Хүмүүс нааш цааш холхиж нойрноосоо сэрхэд эмч нар сандралдан Аннагийн өрөө рүү гүйлдэхэд дотор дахиад л өнөөх айдасд автаж гар минь салгалаж айх аж.
Гэхдээ энэ Анна биш гэдгийг мэдээд тайвширч байтал Аннагийн ээж гарч ирэн
А.ээж: тэр чамтай уулзахыг хүсэж байна
Сэхүн: Анна сэрчихсэн хэрэг үү?
А.ээж: шөнө дунд чамайг унтаж байхад
Би дотогш орход Анна толгойгоо боолгочихсон , гараа гибстүүлчихсэн цонх руу харан хэвтэж байв. Би хоолойгоо засхад Анна над руу харан инээмсэглэхэд хажуугийн сандал дээр суун түүний зүгээр гарнаас атгаад Аннаг налан тэвчих гэсэн ч чадсангүй түүнийг налан
Сэхүн: намайг уучлаарай Анна. Чамайг хамгаалж чадаагүйд уучлаарай! Гэж хэлээд уйлан арай ядан хэлхэд Анна намайг тэврэн
Анна: чамд ямар ч буруу байхгүй. Энэ зүгээр нэг осол байсан юм. Би бага зэрэг азгүйтсэнээс өөр зүйлгүй!
Түүнийг тэгж хэлхэд дотор улам давчдан түүнийг ийм болгосон Үнёнд хорсож байлаа.
Хэсэг хугацааны дараа би тайвширч Анна над руу малийн , зүгээр гараараа үсийг минь илбэн
Анна: жоохон хүүхэд шиг гэдэг нь ...
Сэхүн: ичмээр юм.
Анна: чи энд хоносон гэсэн харихгүй юм уу?
Сэхүн: шинжилгээний хариуг сонсчихоод явна
Биднийг ярилцаж байтал сувилагч өглөөний цай авчирч өгхөд нь Аннад халбагдаж өглөө.
Өглөөний цайны дараа Аннагийн шинжилгээг өгүүлхээр болж Аннаг түшин шинжилгээний өрөө рүү явав.
Анна: энэ эмнэлэгийн бүх сувилагч нар надад атаархаж байгаа байхаа бас өвчтөнүүд
Сэхүн: бүх л найз залуучууд ийм шдээ
Анна: бүгд биш ч би азтай эмэгтэйчүүдийн нэг бололтой!
Аннагийн шинжилгээний хариуг сонсчихоод гэр лүүгээ явах замдаа ямар их ядарсанаа анзаарч , гэртээ орж ирсэн даруйдаа халуун усанд орж орон дээрээ хэвтсэн даруйдаа зовхи хүндэрч байлаа.
~~~~~
Миний талаас
Үнёны тухай бодхыг ч хүсэхгүй байгаа болхоор өөр зүйлд анхаархаар шийдэж хажуугийн орны эгчтэй яриа өдлөө.
Сэхүн ч тэр ээж ч тэр явчихсан уйтгартай санагдаж байтал Сэхүн орж ирэн
Би: чшш бүгд унтчихсан байгаа болхоор чанга ярьж болохгүй
Сэхүн: чамайг уйдаж байгаа гэж бодоод ирсэн юм. Хамт хэвтэх үү? Гэхэд нь би түүнд зай гаргаж өгхөд Сэхүн хажууд минь хэвтэж би түүний гарыг дэрлэлээ.
Сэхүн: энэ жилийн шинэ жилийн үдэшлэгт хамтдаа орох нь. Миний сүүлчийн үдэшлэг гэж тэр гунигтай нь аргагүй хэллээ.
Би: заавал хамт орж , хамтдаа бүжиглэцгээе
Сэхүн: чамайг алдах нь гэж ямар их айсан гэж бодно.
Би: яаа У Сэхүн чи намайг ийм хямдхан амьтай гэж бодоо юу?
Сэхүн: Үнён гэж хэлхэд би түүний үгийг таслан
Би: Үнёны тухай мартацгаая ... Нойр хүрээд байна гэж хэлээд түүнийхээ энгэрт улам гүн шургалаа.
~~~~~
Тэр явдалаас хойш сарын хугацаа өнгөрсөн байлаа. Эмнэлэгт 7 хоног хэвтэж дараа нь хичээлээ нөхөх гэж багагүй хугацааг өнгөрөөлөө. Үнёны хувьд тэр сургуульд дахиж ирээгүй , түүнээс ямар ч сураг сонссонгүй!
Түүнийг уучилсан өөрийгөө үзэн ядаж , түүнд санаа зовж байгаа өөртөө дахин дахин дургүй хүрч байлаа.
10-р сарын 19
Сэхүн намайг хүлээн сургуулийн арын талбайд сууж байлаа. Би Сэхүнийг цочиохоор сэмээрхэн гэтэж байтал тэр намайг харчих нь тэр.
Би: худлаа ч гэсэн цочихгүй яасын гэж хошуугаа унжуулхад Сэхүн хацрыг минь шахан
Сэхүн: хөөрхөн шдээ. Өнөөдөр цас орно гэсэн хамтдаа харна гэж амлалтаа мартаагүй биз
Би: юу гэж дээ. Цас хүлээнгээ юу хийх үү?
Сэхүн: амттан идэцгээх үү? Халуун латте ...
Би: сайхан сонсогдож байна.
Сэхүн бид 2 өмнө нь орж ирж байсан кофе шопдоо орж ирэн цонхон талд суун захиалгаа өгөөд Сэхүн хажууд минь суухад би цээжийг нь дэрлээд цонх руу хархад
Сэхүн: шинэ жилээр ямар бэлэг авмаар байна
Би: ороолт
Сэхүн: за
Би: чи ?
Сэхүн: чамайг
Би: тоглоод бай!
Сэхүн: 2лаа эцэг эхдээ хэлээд сүй тавих уу?
Би: ийм эрт үү? Арай эрт юм гэж бодогдохгүй байна уу?
Сэхүн: үгүй ээ гэж хэлээд түүн рүү хархад Сэхүн тоглосон шинжгүй харагдаж байлаа.
Кафед зөөлхөн дуу явж байтал гэнэт дуу нь чангарч
Сэхүн: ЦАС гэхэд би эргэн цонх руу хархад цас хэд хэдхэнээр хаялаж байв.
[Гиф-анимация или видео были добавлены в новую версию Wattpad. Обновите приложение сейчас, чтобы посмотреть]
Сэхүн гарыг минь барин дараа нь гаран дээр минь үнсээд
Сэхүн: хайртай ! Маш их гэхэд би Сэхүн рүү харан инээмсэглээд
Би: би ч бас ...
Анхны цас , анхны бүгдийг нь чи авчих юм У Сэхүн. Дэндүү шуналтай залуу юмдаа.
Энэ дуу энэ орчин удаан хүлээсэн энэ жилийн анхны цасыг хэзээ ч мартахгүй байх ...
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)