28 страница30 апреля 2026, 14:35

28-р хэсэг ( Түүний төлөө )

Миний талаас

Хичээл тарж би Сэхүнийг хүлээн сууж байлаа. Сэхүний хичээл 30хан минутын дараа тарах болхоор хүлээхээр шийдсэн юм.

Удалгүй Сэхүн гарч ирэн бид байр луугаа алхах замд гадаа бага зэрэг хүйтэрсэнг мэдэрлээ. Сэхүн баруун гарыг минь гадуур хувцасныхаа халаасанд хийн

Сэхүн: өнөөдөр буцах болхоор гэрт чинь л хүргэж өгч чадах юм байна
Би: хүргэж өгч байгаа чинь л хангалттай! Ээждээ эрхлээд намайг мартчихавдаа
Сэхүн: хнн би юу гэж тэгж байдын. Нээрэн би аавын ажлын газар ажиллахаар болсон
Би: вуа аргагүй У Сэхүн юмаа. Төгсөөгүй байж л ажил хийх гэж байдаг
Сэхүн: аав ажилддаггүй бол юу гэж намайг ажилуулхавдээ надад бөмбөг хөөхөөс өөр чадвар байх биш

Би түүнд хариу хэлсэнгүй! Зүгээр инээмсэглэлээ. Би өлмийгөө өргөн түүний хацар дээр үнсхэд Сэхүн хацартаа хүрэн ичингүйрэх нь тэр. Түүний энэ төрх намайг чанга инээхэд хүргэхэд

Сэхүн: яасан бэ?
Би: яагаа ч үгүй ээ. Зүгээр л хөөрхөн санагдаад

Бид аль хэдийнээ байрны гадаа ирчихсэн байв. Өнөөх залуу Сэхүнийг харангуутаа бөхийхөд Сэхүн над руу харан

Сэхүн: би оруулж өгөх үү?
Би: хэрэггүй ээ. Ээж чинь хүлээж байгаа байх эртхэн очсон нь дээр гэж хэлхэд Сэхүн надтай сүүлийн удаа уулзаж байгаа хүн шиг чанга тэврэн дараа нь уруулан дээр минь хөнгөхөн үнсэх нь тэр.
Яагаад би ингэж тавгүйтээд байгааг мэдэх юм алга.
Би л эхлэж явахгүй бол Сэхүн явхааргүй байсан болхоор би түүний тэврэлтээс салан орц руугаа алхахдаа эргэж харан түүн рүү даллан дотогш орлоо.

Өрөөндөө орж ирэн цонхоор хархад тэр одоо л машинд сууж байв.

~~~~~

Үнён тэгж гарсанаас хойш түүнийг харалгүй бараг 10 хоног өнгөрсөн байлаа.
Ари түүнийг уучлахгүй гэж шийдсэн юм. Өөрийг нь ашиглаж Сэхүн бид 2т ойртох санаа агуулсан болхоор маш их уурласан байв.

Би: Ари ойрд Үнёноос болж их бухимдалтай байгаа
Сэхүн: Үнён гэж хэн билээ? Аан нөгөө нэг охин уу? Би тэр охинг хаа нэгтэй харсан юм шиг санагдаад байгаа шүү
Би: тэр чиний хөрш бас ахлас сургуульд хамт сурч байсан
Сэхүн: тийм гэж үү?
Би: тэр өөрөө л тэгсэн шдээ. Би хичээлдээ орлоо
Сэхүн: хэдээс тархын
Би: орой 5 гэлл
Сэхүн: би орой 6 өнгөрөөж тарна.
Би: хүлээж байгаад хамт явцгаая.
Сэхүн: за

Үргэжлэсэн хичээлүүд дуусаж Сэхүнийг хүлээн хоосон ангид маргааш бие даалтаа хийж байлаа. Бие даалтаа хийнгээ Сэхүнтэй зурвасаар харилцаж байтал ангийн хаалга нээгдэн Үнён орж ирэх нь тэр.

Түүнийг харсан даруйдаа нэг л муу зүйл тохиох гэж байгаар мэдэрч дэвтэрээ цүнхлэж байтал
Үнён: сайн уу?
Би: сайн сайн уу?
Үнён над руу ойртож ирхэд би айж балмагдаж байсан ч түүн рүү хархад тэр олон хоног унтаагүй хүн шиг гөлийж яг л галзуу хүн шиг харагдаж байв.
Үнён: гайхаж байна уу? Би чамаас болж хэд хоног яг л галзуу хүн шиг байлаа. Амиа хорлохыг ч оролдсон гэхдээ ганцаараа үхэх дэндүү харамсалтай санагдаад чам дээр ирсын
Би: Үнён одоо болих хэрэгтэй! Биднийг тайван орхи энэ бол Сэхүний төлөө хийж байгаа хамгийн зөв алхам
Үнён: яагаад ? Би энэ олон жил ганцхан тэрнийг хайрлаж байхад чи гэнэт гарч ирж түүнийг хайрыг хүртдэг юм
Би: энэ бол хувь тавилан болхоор чи ч гэсэн одоо ойлгож болохгүй гэж үү?

Тэр намайг олгох шинжгүй байсан болхоор би цүнхээ аван түүний хажуугаар өнгөрөн гарах гэтэл тэр намайг татаад

Үнён: бидний яриа дуусаагүй байна
Би: тавь !!! Гэж хэлхэд тэр намайг татаж ангийн ар хэсэг рүү түлхэхэд нь би ширээнүүд рүү унах нь тэр.
Тэгтэл Үнён ханцуйндаа нуусан цаасны хутга гаргаж ирэн
Үнён: нүүрэндээ сорвитой бол Сэхүн чамайг хайрласан хэвээр байх болов уу? Аль эсвэл чамайг хаяах болов уу? Гэж хэлэн над руу ойртохдоо хутгаа гаргаж ирэв.

Би түүнийг надад улам ойртохоос өмнө босож зогсон
Би: боль Үнён , чи л буруутна шүү
Үнён: Сэхүнд хаяагдхаасаа айж байна уу?
Би: чиний төлөө л хэлж байна гэхэд Үнён над руу хутгаа далайхад нь би гарыг нь бариж авч амжсан юм. Тэр санасныг бодвол хүчтэй байсан болхоор би чадхаараа түүнийг зогсоож байлаа. Бид ноцолдож байтал тэр нэг зэвүүн инээн намайг хүчтэй түлхэхэд би тэнцвэрээ алдан арагш унаж байв.

~~~~~

Үнён Аннаг түлхэхэд тэр арагшаа унахдаа толгойгоороо ширээ мөргөн унах нь тэр. Анна толгойгоо цохин газар унахдаа ухаантай байж байгаад толгойндоо хүрхэд гар нь цус болж дараа нь ухаан алдах аж.
Үүнийг харсан Үнён хутгаа газар алдахтай зэрэгцэн Сэхүн орж ирэн Аннаг харан

Сэхүн: АННА !!!
Үнён: чиний бодож байгаа шиг биш болхоор намайг буруугаар битгий бодоорой
Сэхүн: амаа тат! Гэж хэлээд Анна руу явж байтал Үнён түүний замыг хаан
Үнён: бид ярилцах хэрэгтэй байна
Сэхүн: би чамайг танихгүй байж чамтай юуны тухай ярилцах ёстой гэж! Гээд Үнёныг түлхэх нь тэр.

Сэхүн Аннаг гар дээрээ өргөн ангиас гархад сургууль ил хуль байж аж. Сэхүн аль болох хурдан алхан Аннаг машиндаа суулгаж хамгийн ойрын эмнэлэгт авч ирж , түүний найз нар бас эцэг эхийг нь дуудав. Хамгийн эхэнд Эми Ина Ари нар ирж Сэхүн Үнёны тухай хэлхэд тэд балмагдаж орхив.

Эмч нар түүний тархи хагарсан болхоор оёдол тавиж бас ухаан орход нь хэд хэдэн шинжилгээ хийлгэж тухай түүний эцэг эхэд хэлж , бас Аннаг унахдаа гараа хугалсан тухай хэлэв.

Аннаг 5 хүнтэй өрөөнд оруулхад тэр одоо ч сэргээгүй байлаа. Тасагт нэг л хүн сахих ёстой болхоор Аннагийн ээж орж тасгын гадаа Сэхүн болон Аннагийн аав сууцгаана.

А.аав: Аннад хэр хайртай вэ?
Сэхүн: маш их ...
А.аав: чамаас болж ийм болсон гэж сонссон болхоор чамайг түүний төлөө Аннагаас салаасай гэж хүсэж байна.
Энээс илүү муу зүйл болж болно. Энэ удаа азтай байлаа.
Сэхүн: та битгий ингэж хэлээчдээ. Би Аннаг хамгаалж бас хайрлах болно. Түүний төлөө бүгдийг хийнэ.
А.аав: эцэг хүний үүднээс газар дээрхи ганцхан охиноо ингэж зовж шаналахыг харж суумааргүй байна! Чи ухаантай хүүхэд өөрөө бодоод шийдвэрээ гаргаарай!
Сэхүн: Анна намайг орхих тэр үед л би салах болно. Энэ миний шийдвэр

Аннагийн аав шөнө дунд гэр лүүгээ явж харин Сэхүн Аннаг хүлээн тасгийн гадаа суугаагаарай унтаж байлаа.

Өглөө хөл хөдөлгөөн орход Сэхүн сэрхэд эмч нар Аннагийн байгаа өрөө рүү гүйлдэж Сэхүнийг улам их айлгаж орхив. Гэхдээ энэ Анна биш байлаа түүний тасгийн өвчтөний бие муудсан байв. Эмч нар өнөөх өвчтөнг хагалгаанд авч явж араас нь Аннагийн ээж гарч ирэн

А.ээж: тэр чамтай уулзахыг хүсэж байна
Сэхүн: Анна сэрчихсэн хэрэг үү?
А.ээж: шөнө дунд чамайг унтаж байхад

Сэхүн дотогш орход Анна толгойгоо боолгочихсон , гараа гибстүүлчихсэн цонх руу харан хэвтэж байв. Сэхүн хоолойгоо засхад Анна Сэхүн рүү харан инээмсэглэхэд Сэхүн сандал дээр суун түүний зүгээр гарнаас атгаад Аннаг налан уйлан
Сэхүн: намайг уучлаарай Анна. Чамайг хамгаалж чадаагүйд уучлаарай! Гэж уйлан арай ядан хэлэх нь тэр ...

---MN4EVER---

28 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!