27-р хэсэг ( Бидний өдөр )
Сэхүн гэрийнхээ гадна ирээд хүндээр санаа алдаад
Сэхүн: хён би аавтай уулзалгүй хэр удсан билээ. Царайг нь мартчихсан байна
: хагас жил
Сэхүн: за яахав тэр намайг загнахгүй байлгүй дээ.
: сайхан амраарай залуу эзэнтээн. Гэхэд Сэхүн толгойгоо дохин машинаас буун хаалга руугаа алхах нь тэр.
Удалгүй үйлчлэгч эмэгтэй хаалга нээн 90 градус бөхийн
: залуу эзэнтэн сайн байна уу?
Сэхүн: аав ажлынхаа өрөөнд байгаа юу?
: үгүй ээ тэр таныг хүлээн зочны өрөөнд байгаа гэхэд Сэхүн дотогш орж углааш өмсхөд ээж аав 2 нь түүнийг хүлээн сууж байв.
Сэхүн аавынхаа хажууд зогсон бөхийн
Сэхүн: би ирлээ ааваа
Аав: чамайг гэрээсээ явсанг мэдсэнгүй! Гэхэд Сэхүн ээж рүүгээ харан
Сэхүн: нөгөөдөр гэхэд хүрээд ирнэ.
Аав: Суратай гэрлэхгүй гэсэн үү?
Сэхүн: тиймээ , Сура бид 2 зүгээр л найзууд ,
Аав: хурдан гэртээ буцаж ир бас одооноос шинэ ажилд орохдоо бэлдсэн нь дээр байх.
Сэхүн: За ...
Аав: оройтчихсон юм чинь өнөөдөртөө энд хоноод яв. Хэлсэндээ хүрч нөгөөдөр гэхэд гэртээ ирээрэй!
Сэхүн: за ааваа
Аав: найз охин байгаа бол танилцуулаарай! Их сургуулиа төгсөж байгаа юм чинь бас Сураг эсэргүүцсэн юм чинь шалтгаантай л байлгүй дээ.
Сэхүн: сайхан амраарай! Гэж хэлэн өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтэн
Сэхүн: ахх өрөөндөө орж ирэх ч сайхан байна шүү!
Миний талаас
Сэхүнийг явсаны дараа түүний хувийн амьдралыг бодлоо. Тэрний хувийн амьдралын тухай би юу ч мэдэхгүй! Ахтай бас ээж аавтай өөр юу ч мэдэхгүй шүү дээ. Бас тэрнээс асуух эсэхдээ ч эргэлзэж байлаа.
Оройн хоолоо идчихээд даалгавар бие даалтаа хийсээр цаг хэр хурдан явсанг анзаарсангүй!
Цагаа хараад удаан сууснаа анзааран , суудал дээрээ суниан утсаа хархад Сэхүнээс дуудлага бас зурвас өчнөөн ирчихсэн байлаа.
Шөнийн 2 цагт унтаж байгаа гэж бодоод хариу бичсэнгүй!
Ор луугаа очиж бүтээлэгээ сөхөн шурган утсаа хартал Сэхүнээс
Тагтан дээр чинь байна гэсэн зурвас ирсэн байлаа.
Би ээж аав ахыг шалган тагтан дээр очход Сэхүн байдгаараа хөмсөгөө зангидчихсан зогсож байв. Сэхүнийг өрөөндөө оруулж ирэн дотроосоо түгжин
Би: яа чи үхэхийг хүсээ юу? Манайх 7 давхар шдээ
Наад гар чинь гэж хэлэн эмийн сан авч ирэн шархыг нь цэвэрлээд наалт нааж өгөөд
Би: гар чинь эдгээд удаагүй байхад
Сэхүн: чи утсаа авахгүй бас зурвас бичихгүй ядаж байхад бид 2 олон хоног тусдаа байсан биздээ гэж хошуугаа унжуулхад нь өөрийх мэдэлгүй инээмсэглэн
Би: маргааш хичээлтэй юм уу?
Сэхүн: үгүй ээ. Уул нь нэг хичээл байсан ч багш гадаад явчихсан байгаа дараа 7 хоногоос орно гэсэн , чи?
Би: хичээлгүй ээ. Бие даалтын цагтай гэхдээ бие даалтаа хийчихсэх болхоор очихгүй
Сэхүн: би нөгөөдөр нүүи болхоор маргааш болзоцгооё бас би өнөө шөнө хонож болно биз дээ гэж хэлээд өрөөг тойруулан харах нь тэр.
Би: хонох оо???
Сэхүн: аанхаа гэхэд нь би эргэлзэж ядан байтал Сэхүн намайг тэврэн орон дээр хэвтээд
Сэхүн: намайг тэвэрч хэвтмээргүй байгаа юм уу?
Тэр намайг ичээж орхилоо. Сэхүнийг тэврэх тэврэлтээ чангаруулан
Би: би үнэхээр салчихлаа л гэж бодсон.
Сэхүн: тэнэг гэдэг нь намайг уучлаарай! Би үнэхээр тэнэг юм.
Би: би ганцхан чамд л хайртай болхоор надад итгэж бай за юу?
Сэхүн: би ч гэсэн ганцхан чамд хайртай болхоор надад итгэж бай за юу?
Биднийг салхад баярлах хүмүүсийг битгий баярлуул
Би: за гэхэд тэр духан дээр минь үнсэх нь аж.
Сэхүн: өнөө шөнө юу хийх үү? Драма эсүүл шөнөжин өөрсдийнхөө тухай ярилцах уу?
Сэхүнд өмсөж байгаагүй шортоо өгхөд тэр өмсхөд нээх ч их барисангүй! Сэхүн дээгүүрхи цамцаа тайлж орон дээр хэвтхэд нь хажууд нь хэвтэхэд Сэхүн гараараа толгойгоо тулан над руу хархад нь би нүүрээ таглан
Би: ичээд байнаа. Гэхэд тэр гарыг минь нүүрнээс минь холдуулан духан дээр , нүдэн дээр , хамар дээр эцэст нь уруулан дээр минь үнсэх нь тэр. Би Сэхүний хүзүүгээр тэврэхэд түүний гар аль хэдийнээ цамцан дотуур минь орсон байв.
Зүрх хүчтэй цохилож би айж байлаа. Хэзээ нэгэн өдөр болох ч өнөөдөр болох гэж байгаад ч итгэж өгөхгүй байгаа ч би түүнд итгэдэг ... Бид бие биеэндээ хангалттай хайртай! Сэхүн хүндээр амьсгаадаж байлаа. Би подволкоо тайлхад Сэхүн инээмсэглэн цээжин дээр минь үнсээд
Сэхүн: чи итгэлтэй байна уу?
Би: чи хүсэж байна уу? Гэхэд тэр толгой дохиж би ч бас түүнд тийм гэсэн хариулт өглөө.
Түүний үнсэлт хүрэлт болгоноос хайр мэдрэгдэж , түүнд улам илүү уусахыг хүснэ.
~~~~~
Утас хангинах чимээнээр нойрноосоо сэрэн утсаа хархад Ина над руу зурвас бичсэн байв. Би түүн рүү хариу бичээд Сэхүн рүү харвал тэр бөх гэгч нь унтаж , өнгөрсөн шөнийн тухай бодход л ичиж байлаа.
Түүнийг сэрээчихгүйг хичээн орноосоо босон хувцасаа өмсөн өрөөнөөсөө гархад ээж аав 2 ажилдаа явж харин ах хуулийн шалгалтаа өгхөөр явсан байв. Тэд бүгд байхгүйг мэдээд бага зэрэг санаа минь амарч өглөөний цай бэлдэж , кофе чанаж тавиад угаалгын өрөөнд орж ирэн халуун шүршүүрт орохдоо өнгөрсөн шөнийн тухай бодож , түүнтэй яаж харц тулгарана гэж санаа зовж байлаа.
Уснаас гарч ирхэд Сэхүн сэрчихсэн намайг харангуутаа надад ойртож ирэн уруулан дээр минь зөөлөн үнсээд
Сэхүн: өглөөний мэнд , өнөөдөр болзохоо мартаагүй биз
Би: мартаагүй ээ.
Бид гал тогоонд орж ирэн өглөөний цайгаа хамтдаа ууж байхад юу ярих тухайгам мэдсэнгүй! Идэж дуцссаны дараа би түүнд халуух кофе хийж өгөөд , аяга шаазан угаахаар зогсож байтал Сэхүн араас минь тэврээд мөрөн дээр минь толгойгоо тавиад
Сэхүн: би чамайг гэмтээгээгүй биздээ
Би: үгүй дээ. 2лаа өнөөдөр юу хийх үү?
Сэхүн: кино театр оролгүй удсан байна бас лотте орцгоое
Би: болж байна.
Сэхүн: би гэртээ орж хувцасаа солиод гараад ирье
Би: за
Кино театрт орж ирхэд яг л өмнөх шигээ хөл хөдөлгөөнтэй байлаа. Бид киногоо сонгож тасалбараа авчихаад автомат тоглоомын газар орж ирхэд
Сэхүн: чи аль тоглоомыг авмаар байна гэхэд би өөртөө таалагдсах тоглоом руу заагаад
Би: тэрийг
: тэр тоглоомыг авхын тулд 5г онох ёстой
Сэхүн: 5ханыг уу?
Би: яг буудхаар хэцүү гэсээн гэхэд Сэхүн ежтой нь аргагүй инээмсэглээд буугаа аван буудаж эхлэлээ. Бидний кино эхлэх хүртэл 45 минутын зай байсан ч Сэхүн 45 минутын турш 5г онох гэж улайрсан юм. Түүний хамгийн дээд амжилт 3г оносон байв.
Би: энэ тоглоом ч гэсэн хөөрхөн юм байна шдээ
Сэхүн: шударга бус байна. Тийм буугаар буудах юм бол хэн ч 5г онохгүй шдээ.
Би: зүгээр болхоор явж киногоо үзье
Киногоо үзэж дуусгаад дараа нь бид лотте дээр очиж гулгасан юм.
Тэр надад яаж гулгахыг зааж өгөөд бид цагыг зугаатай өнгөрүүлж хамгийн сүүлд хооллож бидний болзоо өндөрлөсөн юм.
Өнөөдөр бол бид нэг байранд байх сүүлчийн өдөр.
Би Сэхүнд амласанаараа тэднийд түүнтэй хамт хонохоор болж , гэртээ орж маргаашийнхаа хичээлийг авч хувцасаа аваад ээж аав 2т Эмигийнд бие даалтаа хийнэ гэж худлаа хэлж гарч ирлээ. Бас Эмид тэгж хэлсэн тухайгаа хэлхээ ч мартсангүй!
Сэхүн маргааш нүүх болхоор бид түүний ачааг баглаж , дараа нь буйдан дээр хэвтэн спортын суваг үзэж байлаа. Сэхүн улайран үзэж би түүнд саад болохгүйг хичээж байв.
Сэхүний гарыг дэрлэн хэвтэхдээ түүнийг сайтар ажиглана. Түүний хажууд түүний хайртай эмэгтэй болно гэж төсөөлөөгүй явсан тэр өдрүүдийг санаж байлаа.
Харц тулгарахдаа догдолж , түүнтэй таарах гэж хичээдэг байсан тэр өдрүүд үнэхээр хөгжилтэй байж.
Сэхүн: над руу ингэж хараад байвал миний анхаарал саринах нь байна шдээ.
Би: дуусах болж байгаа юм уу?
Сэхүн: чамайг хүсвэл дуусгацгаая гэж хэлээд намайг үнсэх нь тэр.
Ахх дахиад л ...
Өглөө би эрт хичээлтэй байсан болхоор эрт сэрж , өнгөрсөн шөнө тараасан хувцасаа түүж өмсөөд өөрийгөө бэлдээд гарахынхаа өмнө Сэхүнийг үнсээд
Би: сургууль дээр уулзацгаая!
Сургууль дээр ирхэд хичээл орох цаг болоогүй байв. Ина Эми Ари 3 дээр ирхэд Үнён ч бас сууж байлаа. Эми над руу жогтой нь аргагүй инээн
Эми: найз залуутайгаа хоносон эмэгтэйн царайг сайн хараад ав манайхаан
Би: чшш хүн сонсон нь байна
Эми: ичих хэрэггүй ээ юу болсоноо бидэнд ярихгүй юм уу? Та 2 нөгөө юу хийсэн үү? Гэж асуухад нь нүүр минь улайж ичингүйрхэд Эми Ина 2 инээлдэж намайг улам ихээр ичээж байтал Үнён уурлан босоод яваад өгөх нь тэр ...
Ари: тэр яагаад уурлачихав гэж гайхсаар бидэн рүү хархад нь Ина хоолойгоо засан
Ина: тэр Сэхүнд сайн
Ари: ЮУ ??
Эми: тийм болхоор л би албаар хажууд нь тэр тухай ярисан юм. Бага ч гэсэн ойлгож сэтгэлээ татах биз.
~~~~~
Үнён уурласаар сургуулиас гарч ирэн сургуулийн гадаах сандал дээр суун уйлж байлаа.
Үнён: Жон Анна чамайг үзэн ядаж байна. Минийх л гэсэн бол минийх ...
Хүний өмчид хүрэх ямар байдагыг мэдрүүлээд өгнө хүлээж бай! У Сэхүн адгийн новш ...
Та 2г үзэн ядаж байна ...
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)