26 страница30 апреля 2026, 14:35

26-р хэсэг ( Тэнэг )

Гэнэт гадаа явж байгаагаа мэдээд доош харан нулимсаа нуулаа. Хэн нэгэн над руу ойртож байгааг сонсон нулимсаа арчих зогсход АННА гэх сонсогдсон ч энэ миний хүлээж байсан дуу хоолой биш байв.
Би эргэж хархад Бэкхён сонбэ зогсож байхыг хараад худлаа инээн
Би: сонбэ та энд юу хийж байгаан
Бэкхён: би чамтай уулзхаар ирсийн.

Flashback

Сэхүн Аннаг хараад эргэж хархад тэр удаан гэгч нь алхаж байлаа. Анна руу очхоор ухасхийснээ болин цааш хурдан гэгч нь алхан явж байтал урдаас нь Бэкхён гарч ирхэд Сэхүн өөр тийшээ хараад
Бэкхён: Аннаг зовоохыг чинь мэдсэн юм.
Сэхүн: бидний асуудал болхоор битгий хошуу дүрээд бай!
Бэкхён: эхний 3 сар бол та 2 хамтдаа байхад л бүх зүйл болох юм шиг бие биедээ ухаангүй татагдаж байсан. Харин тэрнээс хойш бага багаар эргэлзэж эхлэдэг. Та 2н маргалдаан миний боломж байи болно У Сэхүн гэж хэлээд түүнийг мөрлөн хажуугаар нь зөрөх нь тэр.
Сэхүн уурлаж эргэж хархад Бэкхён Аннагын байгаа газар луу явж байгаа нь түүний уурыг бүр ч их хүргэж байлаа.

~~~~~

Бэкхён: би чамайг гэрт чинь хүргээд өгий
Би: хэрэггүй дээ. Би Сэхүнд хайртай! Түүнийг намайг буруугаар ойлгоосой гэж хүсэхгүй байна.
Бэкхён: тэр чамайг тоохгүй байхад уу?
Би: Сонбэ , надад хамаагүй! Би түүнийг хангалттай хайрлаж байхад л хангалттай!
Сэхүн: тэрний хариулт хангалттай биздээ гэж хэлхэд би эргэж хархад Сэхүн түүний ард зогсож байв.
Би: СЭХҮН
Сэхүн: явцгаая гэж хэлээд над руу ойртож ирэн гараас минь хөтлөн хаа нэгтэй рүү чирч эхлэх нь тэр.
Бид тэр газраас холдход түүний гарыг шидхэд Сэхүн над руу харан
Сэхүн: Анна ...
Би: бид бие биенээ танидаг билүү гэж хэлээд гараа элгэндээ авхад
Сэхүн: хүүхдүүд биднийг хараад байна. Ядаж машинд суучих тэхүү?
Би: ярилцахыг хүсэж байгаа бол би хүсэхгүй байна.
Чи дандаа намайг уйлуулж , зовоож бас надад итгэхгүй байхад би чамд хайртай хэвээрээ хүлээж байсан. Гэтэл чи надаас өө сэв хайж , танихгүй юм шиг зөрж байдаг.
Бас би энд чамд гомдоллож байгаадаа итгэхгүй нь ... Гэж хэлээд түүнийг орхин алхлаа.

Би чамд гомдож байна.

Яагаад бид ийм ойр ойрхон маргалдаад байгаа юм бэ? Яагаад ?

Гэтэл Сэхүн араас минь гүйж ирэн тэвэрхэд зүрх минь ямар ч драманаас мэдрээгүйгээр догдлох нь тэр. Дахиад л энэ мэдрэмжийг би У Сэхүнээс мэдэрч байгаадаа уур хүрч байна. Надад итгэдэггүй энэ залуур би хэр их хайрлах ёстой юм бэ?

Би: намайг тавь! Чиний хатуу үгс намайг хангалттай зовоосон.
Сэхүн: намайг уучлаач бас намайг битгий орхиочдээ. Би зүгээр чамайг алдах вий гэхээс айсандаа тийм үгс чамд хэлээд чамайг ямар их шархлахыг бодсонгүй! Гэхэд нулимс минь хацар даган урсаж би түүнд мэдэгдэхгүйг хичээж байлаа. Сэхүн тэврэлтээ улам чангаруулан
Сэхүн: биднийг салхад баярлах хүмүүсийг битгий баярлуулаачдээ Анна. Би чамайг алдмааргүй байна

Би түүнд хариу хэлсэнгүй! Доош харан түүний дулааныг мэдрэн зогсоно.

Сэхүн намайг эргүүлэн өөр лүүгээ харуулан нулимсыг минь арчиад , гадуур хувцасаа дэлгэхэд би тэсэлгүй түүнийг тэврэн энгэрт нь шурган мигшин уйллаа.

Би чамайг үзэн ядаж байна У Сэхүн ... Уйлуулж бас баярлуулдагт чинь дургүй!

Бид 2-р байрны машины зогсоол дээр бараг л кино зурагт авалт хийчихсэн байв. Сургуулийн хүүхдүүд гайхацгааж , зарим нь тоохгүй өнгөрч байлаа.
Бид тэврэлдэн зогсож байтал гэдэс минь хоржигнон дугархад Сэхүн инээн

Сэхүн: өнөөдөр хоол идээгүй юм уу?
Би: чамайг ийм өөдгүй зан гаргахаар би хоол идээд сууж байх уу? Өөдгүй амьтан гэхэд Сэхүн хацрыг минь шахан өөр лүүгээ харуулан уруулан дээр минь үнсээд
Сэхүн: хоол идэцгээе! Үнэтэйг нь ...

Бид хоолны газар орж ирхэд Сэхүн хамраа үрчийлгэн

Сэхүн: үнэтэй хоол идэх байсан юм.
Би: зүгээр л эндхийн шөл хамгийн амттай нь бас үнэтэй хоолноос дээр шүү!

Хоолны захиалгаа өгчихөөд сууж байтал Сэхүн над руу харан

Сэхүн: би удахгүй нөгөө гэр лүүгээ нүүнэ.
Би: мхн
Сэхүн: юун мхн бэ? 2лаа амттай хоол хийж идээд , хамтдаа кино үзэж , хамтдаа хононо гэсэн биздээ гэхэд нүд минь томрон
Би: би хэзээ тэгж хэлсэн юм.
Сэхүн: Пааа чи тэгжхэлсэн биздээ.
Би: биднийг маргалдахаас өмнө хүчинтэй байсан юм
Сэхүн: ойлголоо тийм болхоор тэр тухай дахиж ярихгүй байцгаая

Бид хоолож дуусаад гарч ирхэд бороо орж байх нь тэр.
Бид 2лаа шүхэргүй гарч ирсэн болхоор яахаа мэдэхгүй зогсож байтал Сэхүн гадуур хувцасаа тайлан урд минь суугаад
Сэхүн: үүрүүл
Би: юу яриад байгаан ?
Сэхүн: би чамайг үүрээд , чи миний гадуур хувцасыг дээрээ барьчихвал ядаж л бага норно гэж хэлээд малийх нь тэр.

Би ичин түүнд үүрүүлхэд тэр дээш босход би түүний хүзүүнээс чанга зуурхад
Сэхүн: гүйлээ шүү гэж хэлхэд би сандран түүний гадуур хувцасыг дээрээ барихад тэр гүйж эхлэв.

[Гиф-анимация или видео были добавлены в новую версию Wattpad. Обновите приложение сейчас, чтобы посмотреть]

Борооны тухай бодход л гунит хайрын түүхүүд бодогддог байсан бол одоо бол бид дахин бие биеэндээ итгэж эхлэсэн өдөр , түүнтэй хамт жаргалтай нь аргагүй гүйсэн л дурсагдхаар боллоо. Түүний тухай аз жаргалтай дурсамжууддаа хайртай!

Бид түүний машинд орж ирэн , бие биеэн лүүгээ харан шалтгаангүйгээр инээлдэв.
Сэхүн гарыг минь атган гаран дээр минь үнсээд инээмсэглэх нь тэр.

Сэхүн: энэ жилийн сүүлийн бороо байхаа гэж хэлхэд бороо улам ширүүсч
Би: анхны цас хамтдаа харцгаая
Сэхүн: мэдээж шүү дээ. Жил болгон анхны цасыг хамт харж , сүүлийн бороонд болзож байя.
Би: амла. Гэж хэлээд чигчиы хуруугаа түүнрүү ойртуулхад тэр инээн амлалтын гэрээ байгуулах нь тэр.

Бид бороо дуустал сургуулийн гадаах талбайд машиндаа сууцгаалаа. Бие биенийхээ гараар тоглож , бие биеэн рүүгээ ширтэлцэнэ.

Салалт заримдаа сайнаар нөлөөлөх юм. Бидний маргалдсан өдрүүдэд би түүнд хичнээн хайртайгаа бас дахиж хөнгөн хуймгай үйлдэл хийж түүнийг уурлуулхыг хүсэхгүй байна.

Бороо зогсож бид байрныхаа гадаа ирж дотогш орхоор явж байтал хэн нэгэн хүн Сэхүнийг дуудаж бид эргэж хархад хослолтой ах зогсож байлаа. Тэр Сэхүнийг харсан даруйдаа бөхийн
: сайн сууж байв уу? Бага эзэнтээн.
Сэхүн: битгий ингэж дуудаад бай л даа.
: эзэн солонгост ирчихсэн таньтай уулзахыг хүсэж байна.
Сэхүн: ийм орой юу?
: тиймээ. Гэхэд Сэхүн над руу харан
Сэхүн: аав солонгост ирсэн болхоор явахгүй бол болохгүй нь.
Би: яриарай ... Гэж хэлхэд Сэхүн духан дээр минь үнсээд
Сэхүн: орхийг чинь харчихаад явье гэж хэллээ.

~~~~~

Анна орц руугаа орход өнөөх залуу Сэхүнд ойртон
: явцгаах уу?
Сэхүн: арай болоогүй байна гэж хэлээд дээш харлаа. 10 гаран минутын дараа Аннагын өрөөний гэрэл асхад Сэхүн инээмсэглэн
Сэхүн: явцгаая! Гэх нь тэр.
Тэд машинд суун , өнөөх залуу мотороо асаан
: тэр энгийн л нэг охин байна шүү дээ. Таны араас энээс илүү гоё охид гүйдэг шдээ.
Сэхүн: Анна бол онцгой бас бусдаас өөр.
: гэхдээ таны аав ээж яах бол гэж бодож үзсэн үү?
Сэхүн: бодож үзэлгүй яахав дээ. Би түүнд ийм хайртай байхад тэд яаж ч чадахгүй! Би үргэлж тэднийг ялдаг шдээ та мэднэ биздээ хён
: яагаад түүнд сайн болсоноо хэлээч гэх Сэхүн инээмсэглэн утасныхаа дэлгэцийг асаахад Сэхүн Анна 2н зураг байх нь тэр.
Сэхүн: тэр үнэхээр гэнэн. Хайр дурлалын кино үзээд тэнэг юм шиг уйлдаг нь ямар эгдүүтэй гээч. Тэр яг юунаас болж уйлсанг би эхэндээ ойлгоогүй ч би түүний төлөө тэрний үздэг кинонуудын үзэж ойлгож эхлэсэн юм. Тэт аажим аажимаар миний нэг тал болж , би түүний хийхийг хүссэн болгоныг дэмжиж хажууд нь байхыг хүссэн.
Тэр тэнэг юм шиг надад итгэж тэвчдэг болхоор би яг л тэнэг хүн шиг тэрнийг харамладаг болчихсон.
Эцэст нь бид бие биеэндээ ухаангүй хайртай тэнэгүүд гэж хэлээд инээхэд өнөөх залуу юу ч ойлгосонгүй! Гэхдээ тэр Сэхүнийг ингэж инээж байхыг тэр болгон хардаггүйгээ санав.

---MN4EVER---

26 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!