25-р хэсэг ( Үл ойлголцол )
Сэхүн ард минь ирээд эрүүгээ мөрөн дээр минь тавиад
Сэхүн: санаад хүрээд ирлээ. Гэхэд нь би худал инээн эргэж хараад уруул дээр нь зөөлөн үнсээд
Би: эндээс явцгаая гэж хэлээд бид ангиас гаран сургуулийн гадна ирхэд Сэхүн хана налан зогсоод над руу харан
Сэхүн: нэг юм болчихсон байна тийм үү?
Би: Үнёныг чи танидаг байсан уу?
Сэхүн: Үнён гэж хэн юм бэ?
Би: бид нартай саяханаас нийлж эхлэсэн охин.
Сэхүн: тийм охин бас байгаа юм уу?
Тэр үнэхээр Сэхүний хувьд үл үзэгдэгч юм байна. Өрөвдөмөөр санагдаж байгаа ч тэр миний дургүйг хүргэсэн шүү дээ.
Хэн нэгнийг би үзэн ядахыг хүсдэггүй , хэнтэй ч муухай харьцахыг хүсэж байгаагүй гэтэл тэр өөрөө л энэ бүхнийг эхлүүлсэн.
Сэхүн: тэр Үн... Хэн ч билээ яасан юм чамайг гомдоогоо юу?
Би: үгүй дээ. Зүгээр тэр бидэнд чиний хөрш гэж хэлсэн юм тэгээд л ...
Сэхүн: бурхан минь Анна чи намайг хардсан хэрэг үү? Гэж догдолсон янзаар асуухад нь
Би: бага зэрэг л ...
Сэхүн: хүлл , Үн хэн ч билээ тэрэнд баярлах хэрэгтэй бололтой!
Би: чи тэр охинтой ойртох юм бол би чамайг хэзээ ч уучлахгүй шүү!
Сэхүн: Жон Анна чи үнэхээр намайг хардаж байгаа бололтой шүү!
Толгойгоороо амлаж байна тэр охинг нэг нүдээрээ ч тоож харахгүй бусад охидуудыр ч тэр.
Би: итгэж байгаа болхоор итгэлийг минь алдаж болохгүй шүү за гэж хэлээд хацарнаас нь чимхэхэд тэр хошуугаа унжуулан эрхлэх аж.
Ахх У Сэхүн чи яагаад ийм сэтгэл татам юм бэ?
Хичээл таран ангиас гарч байхдаа Сэхүн рүү залгахаар утас руугаа харж байтал
Сэхүн: над руу залгаж байгаанмуу гэхэд би дээш хархад тэр утсаа баричихсан зогсож байлаа.
Би: намайг хүлээж байсан юм уу?
Сэхүн: мхн. Цаг гучин минут хүлээсээ
Би: вуа , тэгвэл өнөөдөр болзоцгооё! Нэгэнт чи бэлтгэл хийж чадахгүй бас чамд зав зөндөө байгаа болхоор парк орох уу?
Сэхүн: парк ороогүй удсан байна шүү! Гэж хэлээд сургуулиас гарж яваад Үнёнтой таарчихав. Би түүнтэй дугарахыг хүсээгүй болхоор зүгээр л түүнийг хараагүй мэт хажуугаар нь өнгөрөн сургуулиас гарцгаалаа.
Тэр миний өдрийг сүйрүүлэх ёсгүй!
Бид парк дээр ирхэд хүнээс их зүйл алга. Бид Сэхүний гарыг хөндхөөргүй хэдэн тоглоом сонгоод дугаарлаж зогсоцгоолоо. Сэхүний гарны гибсэн дээр найз нар нь янз бүрийн сонин сонин юм бичсэн байхыг хараад инээдээ арай хийн барин зогсоно.
Бидний болзоо гайхалтай болж өнгөрч , бид илүү удаан хамт байхын тулд байр луугаа алхаж байлаа.
~~~~~
Тэр өдрөөс хойш 7 хоног өнгөрч Сэхүн хичээлээ тарсаны дараа эмнэлэгийн үзлэг хийлгэхээр Лухан ахтай явж , харин би хичээлтэй тул үлдлээ.
Хичээлийн цаг дуусхад Бэкхён ах залгаж байх нь тэр.
Би: убба
Бэкхён: Анна сургууль дээр байгаанмуу? Би сургууль дээр байна
Би: та хаана байгаан , би 1-р байран дээр байна
Бэкхён: би яваад очий.
Би Бэкхён ахыг хүлээн зогсож байтал Үнён хажуугаар өнгөрөхөд өөрийн эрхгүй тавгүйтэж орхилоо. Тэр хэдийн аль хэдийн явчихсан ч гэсэн тавгүйтсээр байв.
Бэкхён: Анна ?
Би: убба , та сургууль дээр юу хийж яваан
Бэкхён: Шин багш дипломныхоо хуулбарыг авчирч өгөөч гэсэн юм. Би бас өнөөдөр ажилгүй! Хамтдаа хооллох уу? Гэж хэлээд цаг хархад нь би ч гэсэн утсаа хараад Сэхүн арай дуусаагүй гэх дүгнэлтэнд хүрээд түүнтэй хамт хооллохоор явлаа.
Ах намайг сургуулиас холгүйхэн пастаны газар орж ирэн цонхон талд сууцгаалаа.
Бэкхён: ах нь их мөнгө олж байгаа болхоор хамгийх үнэтэйг нь захиалсан ч болно шүү!
Би: сонбэним та мөнгөө хадгалах хэрэгтэй шдээ
Бэкхён: хүлл чи зүгээр л хүссэнээ захиал ...
~~~~~
Сэхүн гарныхаа гибсыг авхуулан гарч ирээд утсаа шалгахад танихгүй дугаараас зурвас ирсэн байлаа.
Жон Анна өөр залуугаар үнэтэй хоол авхуулж байна. Чи түүнд хоол авж өгдөггүй хэрэг үү? Сургуулийн хажуугийн *** ресторан. Гэсэн байлаа. Энэ зурвас Сэхүнийг уурлахад хүргэж Луханы машиныг аван өнөөх хаягаар очход Анна Бэкхёнтой жаргалтай нь аргагүй хоол идэж байхыг хараад уурлаж , машиныхаа үрүүлийг балбаж байлаа.
~~~~~
Бэкхён сонбэтэй хооллоод Сэхүн рүү залгахад Сэхүн утсаа авсангүй! Бэкхён ахаар хүргүүлхээр татгалзан автобусанд суун замдаа Сэхүн рүү хэд хэдэн зурвас бичхэд хариу ирсэнгүй! Гэнэт түүнд ямар нэгэн юм болсон бол яанаа гэж бодож эхлэлээ. Автобуснаас буун байр луугаа яаран алхахдаа шууд л 9 давхар луу хархад тэрний гэр харанхуй байв.
Утсаа гаргаж ирэн Сэхүн рүү залгаж гарлаа. Удалгүй машины хаалга хаагдах сонсогдож дараа нь Сэхүний Анна гэх сонсогдлоо.
Би инээмсэглэн түүн рүү хараад л бүх баяр баясал минь үгүй болж орхив.
Би: юу болоо вэ? Бие чинь зүгээр үү?
Сэхүн: чи үнэтэй хоол идэхийг хүссэн бол надад хэлж болох л байсан.
Би: чи юу яриад байгаа юм бэ?
Сэхүн: чи надаас уйдаад эсвэл би хангалтгүй байна уу?
Би: У Сэхүн юугаа яриад байгаа юм бэ?
Сэхүн: Бэкхён та 2 хамтдаа жаргалтай харагдсан. Би түүний чам руу харж байгаад дургүй! Тэр цаг үргэлж миний өрсөлдөгч байсан. Гэтэл чи түүнтэй уулзаж л байдаг. Надаас салхыг хүсээ юу?
Би: Сэхүн чи буруугаар ойлгоод байна шдээ. Бэкхён убба ... Гэхэд тэр миний яриаг таслан чангаар инээн
Сэхүн: тэр сонбэгээс убба болтол та 2 уулзаа юу? Гэж хэлээд хажуур минь намайг мөрлөн гарах нь тэр.
Ухаан минь балартаж , юу ч бодож чадахгүй байгаа ч би эргэж харан түүний араас очин мөрөн дээр нь гараа тавихад тэр эргэж харан
Сэхүн: гараа ав!!! Гэхэд нь би гараа аван
Би: гуйя намайг сонсооч дээ
Сэхүн: яг одоо би маш их бухимдаж байгаа болхоор дараа ярилцье. Уурыг минь гархаар гэж хэлээд над руу нуруугаа харуулан яваад өгөх нь тэр.
Би гэртээ орж ирхэд ээж оройн хоол бэлдчихсэн байв. Хоолны ширээнд суухдаа би яг л хагас галзуу хүн шиг оюун санаа минь орж гарч арай хийн хоолоо идэж дуусгаад өрөөндөө орж ирэн хаалга налан уйллаа.
Энэ яг л бидний төгсгөл шиг санагдаж , зүрх эмтэрч байв.
У Сэхүн бид энэ хүртэл л үргэжлэх байсан юм уу?
Маргааш нь сургууль дээр ирж эхний цагууд дээрээ суугаад цайны цагаар сургуулийн цайны газар орж ирээд Сэхүнтэй таархад тэр миний хажуугаар танихгүй хүн шиг өнгөрхөд охидууд бүгд живэр авир хийж
Ина: Анна юу болоод байгаа юм бэ?
Эми: Сэхүн чамтай юу ч дугарсангүй бүр чам руу харсангүй шдээ
Би: бага зэрэр буруу ойлголцол үүссэн юм
Эми: гэхдээ тэд тэгж бодоогүй бололтой гэж хэлхэд нь эргэн тойрноо хархад бүх хүний нүд над руу ширтэж байлаа.
Бид хоорондоо дугаралгүй яг 4 хоног өнгөрч байна.
4дэх хоног болход гаднаа зүгээр ч дотроо үхэж байлаа. 2-р байрнаас 3-р байр луу явж байтал Сэхүн урдаас гараад ирэх нь тэр.
Би сандран зогсход Сэхүн хажуугаар минь юу ч хэлэлгүй бас намайг тоолгүй өнгөрөх аж.
Түүнийг холдохыг сонсоод 4 хоног түүнийг хүлээсэн хүлээлт бас итгэл минь нуран унаж , энэ бүхний илрэл болгож нулимс минь хацар даган урсаж байлаа.
Энэ бидний төгсгөл бололтой! Энээс цааш бидний үерхэл зүгээр л дурсамж болж үлдэх юм байна тийм үү? У Сэхүн ... Хариулаач ...
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)