31 страница30 апреля 2026, 14:35

31-р хэсэг ( Үдэшлэг )

Түүнийг явсаны дараахан Сэхүн ирхэд нь би гайхаж балмагдсан хэвээр байлаа. Шууд Сэхүнийг тэврээд
Би: ямар их уддын. Би ямар их айсан гэж бодно
Сэхүн: хэн нэгэн чамайг гомдоогоо юу?
Би: зүгээр л ...
Түүнд энэ тухай хэлэх эсэхдээ эргэлзэж байсан ч би түүнийг хуурахыг хүссэнгүй!
Би: Ибу намайг айлгасан юм. Гэхдээ энэ андуурал байсан болхоор
Сэхүн: ахх тийм байх нь ... Чи ч би ч тэр хүүхдэд хэтэрхий ойртох хэрэггүй байх миний мэдрэмж сайн зүйл мэдрүүлэхгүй байгаа.
Би: тэгвэл түүнээс хол байцгаая!

~~~~~

Аль хэдийнээ тэмцээн болох өдөр болжээ. Эртлэн босож зууш бэлдэн сургуулийн заал руу яарна. Автобусны буудал дээр буухад Эми Ари 2 намайг хүлээж байгаад
Би: Ина хаана байна
Эми: зааланд суудалаа хараад үлдсэн
Ари: хурдлацгаах уу даа би даараад байна
Эми: тоглолт арай эхлээгүй хамгийн эхэнд Сэхүний баг тоглохоор болсон
Би: ямар багтай
Эми: 2-р курс
Би: арай Ибу ?
Эми: тийм ээ.
Би улам ихээр яарч алхана. Зааланд орж ирхэд 2 баг бие халаалт хийж байлаа. Инагийн хажууд суухад
Ина: энэ Сэхүний сүүлийн тэмцээн бас тэр шилдэг болхоор шийдсэн бололтой
Би: мэдээж тэр шилдэг нь бүх талаараа ...
Эми: энэ жилийн тэмцээн ч ширүүхэн болж өнгөрөх шинжтэй шүү! Яг л Бэкхён сонбэгийн сүүлийн тэмцээн шиг
Ина: гал ассан тэмцээнүүд шилдэгүүд явах үед л гарч ирэх юмдаа.

Тоглолт эхлэх дөхөж би Сэхүнээс харцаа салгаж чадахгүй сууж байтал хэн нэгэн над руу ширтэж байгааг би анзааран тэр зүг рүү харвал Ибу над руу харж байлаа. Тэр над руу нүдээрээ ирмэхэд шүгэл дугарч тоглолт эхлэх нь тэр.

Ибугийн багт Ибугаас өөр сайн тоглодог хүн байгаагүй тул энэ тоглолт хүчний хувьд тэнцүү бус санагдаж байлаа. Гэхдээ л энэ бол тэмцээн шүү дээ
Хүчтэй нь ялж хүчгүй нь ялагддаг.

Сэхүнд өөрийнхөө бэлдсэн зуушнаас өгч түүнийг дараагийн тэмцээн рүү нь явуулчихаад хувцас солих өрөөнөөс гарч явтал Ибу урдаас гараад ирэв. Тэр намайг харж инээмсэглээд дараа нь бөхийн
Ибу: намайг уучлаарай. Би бодлоггүй үйлдэл хийсэн байна лээ сонбэ. Би зүгээр л таньтай найзууд болхыг хүссэн бас Сэхүн сонбэ та 2-н тухай маш их сонсож байсан болхоор таниар бага зэрэг тоглочихсон юм уучлаарай сонбэ.
Би: бид маш олон зүйлийг даван туулж энэ хүртэл явсан гэдгийг бидний тухай ярьдаг тэр хүмүүстээ хэлээрэй! Бас би чамайг уучилсан ч бид найзууд болохгүй болхоор зүгээр танилууд байцгаая гэж хэлээд түүний хажуугаар гаран заал руу явлаа.

Бодож байснаар энэ жил Сэхүний баг ялж , Сэхүн өөрөө шилдэг тоглогч болсон юм.

Тэмцээн дуусаж Сэхүн багийхантайгаа баярлахаар болж , би үлдэх гэсэн ч тэр намайг үлдээсэнгүй!

Сургуулиас гаран бид караоке орж залуус уусан пивондоо халцгаан чанга чанга орилолдон дуулж , Сэхүн нилээн согтчихсон байв. Сэхүн намайг налан унтаж байхад би түүнийг харан инээмсэглэж үсээр нь оролдоно. Зүгээр л тэр намайг налан унтах нь намайг жаргалтай болгож , бид тэнд олон цагаар сууцгаалаа. Залуус караокэнээс гархаар болж Сэхүнийг сэрээхэд тэр нойрмоглох нь хэтэрхий эгдүүтэй харагдана. Сэхүний багийхан үргэжлүүлхээр болж бид үргэжлүүлэхээс татгалзаж такси барьж
Би: чи эхлээд яваа
Сэхүн: чи намайг муу залуу болгохыг хүсээд байна уу? Би согтчихсон ч чамайг хүргэж өгөх ухаантай байна шүү!
Би: за за бууж өглөө гэж хэлхэд Сэхүн гарнаас минь атган
Сэхүн: миний сүүлийн тэмцээн болхоор гунигтай санагдаж байна уу?
Би: тиймээ дахиж заал руу явах шалтгаан гарахгүй нь
Сэхүн: намайг одоо байгаагаасаа илүү хайрлах юм бол би тоглож үзүүлж байна шүү!
Би: хаха би хичээнээ сонбэ
Сэхүн: аххх цаг хугацаа ч хурдан юм даа. Би чамайг түрүү жилийх өдийд анх удаа харж байж билээ
Би: би одоо ч энэ бүхэн зүүд бол яанаа гэж боддог гэхэд Сэхүн уруулан дээр минь үнсээд
Сэхүн: харж байна уу? Энэ зүүд биш ... Гэх нь тэр.

Тиймээ энэ зүүд биш , энэ бүхэн бодит гэхдээ төгсгөлгүй байгаасай!

~~~~~

Хичээлийн өдрүүд үргэжлэсээр л ... Сэхүн сүүлийн тэмцээнээс хойш бэлтгэл хийх нь багасаж , төгсөх курс учраас цөөхөн цагийн хичээлтэй болхоор сургууль дээр ирэх нь цөөрсөн юм.

Завсарлагаан болж юу хийхээ мэдэхгүй зогсож байтал утас дугран хархад Сэхүн байлаа.

Сэхүн: эргээд хардаа гэхэд нь би утсаа чихэн дээр барьсан хэвээр эргэж хархад Сэхүн зогсож байв. Тэр инээмсэглэн над руу дөхөж ирээд
Сэхүн: хичээлгүй ч гэсэн чамайг санаад хүрээд ирлээ
Би: миний цонхтой цагаар тааруулж ирсэн байна шүү!
Сэхүн: өлсөж байна уу? Гэхэд нь би толгой дохин Сэхүнийг сугдан бид сургуулийн цайны газар луу явав.

Сэхүн: 12 сар дөхөөд ирсэн догдолж байна шүү!
Би: ямар нэгэн онцгой өдөр болох билүү
Сэхүн: Жон Анна
Би: юу
Сэхүн: чи надаар тоглоод байна уу? Бидний анхны шинэ жил , анх удаа хамтдаа шинэ жилийн үдэшлэгт орно
Би: нээрэн тийм шдээ. 2лаа он солигдох өдөр явж галт наадам үзнэ шүү! Би найз залуугүй байхдаа л мөрөөддөг байсан юм. Найз залуутайгаа галт наадам үзэх юмсан гэж
Сэхүн: мэдээж чамайг хүсвэл юу ч хийсэн чадна.
Би: оооё тэгвэл 2лаа 100 ангитай драма үзий
Сэхүн: болж байна

Миний хичээл дуусаж бид сургуулиас гарч ирхэд том том ширхэгтэй цас орж байлаа. Энэ үнэхээр романтик байсан болхоор бид автобус таксинаас татгалзан алхахаар шийдэв.

Бид хэтэрхий аз жаргалтай байсан болхоор зөрсөн болгон эргэж харцгааж байсан ч бид тоосонгүй!

~~~~~

12-р сарын 10-д гарч шинэ жил дөхөж байв. Эми Ина 2той дэлгүүр явцгаан шинэ жилийн даашинз сонирхоно.
Эми: нэг тийм дур булаа# харагдуулах даашинз өмсвөл яасын
Ина: би ч бас санал нэг байна.
Би: дур булаам гэхээр ямар гэсэн үг үү? Гэхэд Эми бодол болон эргэн тойрноо харж байгаад маниканд өмсүүлсэн даашинз руу заан
Эми: тэр гэв.
Ина: Эми ч хувцаслалтанд нүдтэй шүү. Надад ч гэсэн таалагдаж байна.
Эмигийн сонгосон даашинзыг өмсөж үзхэд яг миний размер байлаа. Надад ч гэсэн таалагдсан болхоор эргэлзэлгүй тэр даашинзыг авч , Эми Ина 2 ч гэсэн даашинзаа авчихав.

Даашинз сонгох гэдэг чинь маш том ажил болхоор бид сэтгэл амар амттан идэцгээлээ.

Маргааш нь сургууль дээр явж байтал Ибутай таархад тэр надтай мэндлэн
Ибу: сонбэ сайн уу?
Би: сайн сайн уу? Хичээл нь сайн биздээ
Ибу: удахгүй шинэ жилийн үдэшлэг болох гэж байгаа та орно биздээ
Би: мэдээж
Ибу: би Сэхүн сонбэгээс зөвшөөрөл авчихвал та надтай нэг удаа бүжиглэж болно биздээ
Би: би бүжиглэж чаддаггүй болхоор тэр тухай мартсан нь дээр байх. Би хичээлдээ орлоо баяртай!

~~~~~

Үдэшлэг болох өдөр болж Эми Ина бид 3 Эмигийн гэрт үсээ бас нүүрээ янзлан сууцгаана.
Ина: Ариг үдэшлэгт оруулах гээд дийлсэнгүй шүү!
Би: уулан 4лээ орсон бол тээ
Эми: харин тх. Нээрэн Сэхүн ирж авах билүү
Би: тх дуусгаад хэлчих гэсэн

Бид бэлэн болж Сэхүнийг дуудаж түүнийг хүлээн сууцгахдаа Ари руу залгаж өөрсдийнхөө даашинз болон нүүр будалтаа харууллаа.

Сэхүн гадаа ирчихсэн гэхэд бид түүн дээр очход өөрийн эрхгүй Эми Ина 2оос хүртэл Сэхүнийг харамлалаа.

Сэхүн дэгжин хослол өмсөж үсээ хойш нь самнасан нь түүнийг хэтэрхий төгс харагдуулж байв. Сэхүн инээмсэглэн
Сэхүн: хөөрхөн байна
Эми: явцгаах уу? Эхлэх нь байна

Үдэшлэг болох газар ирхэд сургуулийхан ихэнхи цугларцгаасан байлаа. Анги ангиараа сууцгаасан болхоор Сэхүн бид 2 тус тусдаа сууцгаав.

Тоглолтууд эхнээсээ дуусаж бүжгийн талбай дүүрч би эргэн тойрноо харан Сэхүнийг хайсан ч тэр харагдсангүй!

Эми: би ариун цэврийн өрөө явлаа
Ина: би ч бас. Анна чи явахгүй юм уу?
Би: би эндээ байж байя
Эми: явчаад ирье

Би Сэхүнийг хайн явж байтал Ибу над дээр ирэн
Ибу: бүжиглэцгээе гэхэд би бүжгийн талбай руу хархад дандаа хосууд бүжиглэж байлаа.

Би У Сэхүнтэй л бүжиглэхийг хшсэж байсан болхоор Ибуд татгалзахад тэр бугуйнаас минь барин бүжгийн таобай руу намайг чирч эхлэх нь тэр.

Би: чи уучихаа юу?
Ибу: сонбэ та намайг үл тоох тусам би таныг улам сонирхоод байна яах уу? Гэхдээ өнөөдөр надтай бүжиглэх юм бол би таньд дахиж гай болохгүй
Би: яагаад заавал би гэж ... Энэ олон эмэгтэй оюутнууд байхад би гэж. Би найз залуутай
Ибу: би мэдэхгүй байна сонбэ ...
Сэхүн: би найз охиноо авч болох уу? Гэхэд Ибу эргэж хархад Сэхүн зогсож байлаа. Ибу Сэхүнд бөхийгөөд
Ибу: бололгүй яахав гэж хэлээд биднийг орхин явав.

Сэхүн надад бөхийн гаран дээр минь үнсээд
Сэхүн: надтай бүжиглэнэ биздээ
Би: мэдээж гэхэд Сэхүн бэлхүүсээр минь гараа явуулан дараа нь өөртөө ойртуулаад бид аяанд тааруулан удаан бүжиглэнэ.

Энэ бидний анхны үдэшлэг , анхны шинэ жил ...

Ая дуусхад Сэхүн намайг дагуулан чимээгүй газар ирээд халаасаа ухсаар гараа чанга гэгч нь атгасаар гаргаж ирэн дээр бариад
Сэхүн: зул сарын бэлэг болхоор нандигнан хадаглаарай гэж хэлээд гараа дэлгэхэд цасан ширхэгтэй хүзүүны зүүлт унжих нь тэр.

Сэхүн: бээлий авах гэсэн ч энэ илүү санагдаад авчихсан
Би: би чамд бэлэг бэлдээгүй шдээ
Сэхүн: миний сэтгэл хэзээ ч чамаас хариу нэхэж байгаагүй гээд намайг эргүүлэн хүзүүнд минь зүүлтээ зүүж өгөн араас минь тэврэх нь тэр.

---MN4EVER---

31 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!