32 страница30 апреля 2026, 14:35

32-р хэсэг ( Дахин нэг зун )

Үдэшлэг болдог өдөр анх удаа шөнийн 4 цагт гэртээ орж үзлээ.
Чих дэлсэм хөгжим , чихэлдсэн согтуу хүмүүс хэзээ ч надад таалагдаж байгаагүй харин тэр өдөр өөр байсан нь найзууд болон Сэхүнээс болсон байх.

Он солигдох орой Сэхүнтэй хамт гал наадам харж болхоор газар ирэн машины гадаа зогсохдоо халуун кофе ууцгаана.

Сэхүн: энэ өвлийн амралтыг сонирхолтой өнгөрүүлнэ шүү
Би: танай найзууд манай найзуудыг нийлүүлээд гоё өдрүүдийг өнгөрүүлцгээё
Сэхүн: 2лахнаа ч гэсэн хамтдаа байх ёстой биздээ
Би: мэдээж шүүдээ

Удалгүй төв талбайн цаг дуграхад галт наадам эхлэх нь тэр. Өнгө өнгийн гэрэл тэнгэрт гялзахад би тэднээс харцаа салгаж чадсангүй! Хэтэрхий үзэсгэлэнтэй юм.

Би: хамтдаа өнгөрүүлэх шинэ он эхлэж байна гэхэд Сэхүн гарыг минь салаавчлан хөтлөөд
Сэхүн: илүү ихээр бие биеэндээ дурлацгаая шинэ оны мэнд Анна ...
Би: шинэ оны мэнд У Сэхүн

~~~~~

Өвлийн амралтаар Сэхүн амласан ёсоороо надтай хамт 100 ангитай драма үзэж дуусгасан юм. Түүнийг энэ бүхэнг тэвчсэнд би гайхаж түүнээс лавлаж асуусан ч энэ ямар ч тэвчээр шаардаагүй харин ч Сэхүнд таалагдсан байлаа.

Бидний анхны валентин болход хэдхэн хоног үлдсэн байв.

Гал тогооныхоо өрөөнд шоколод дэлгэж тавиад юу хийх талаараа бодож байтал
Ээж: Сэхүнд өгхөөр бэлдэж байгаа юм уу?
Би: юу хийх вэ гэлл гайхаж байна
Ээж: би туслах уу?
Би: нээрэн юм уу?
Ээж: аанхан
Ээж бид 2 40минутын турш ноцолдсоор самартай зүрхэн шоколадыг хийж дуусган хатууруулхаар хөргөгчиндөө хийгээд аяга аяга кофе ууж суулаа
Ээж: чиний анхны үерхэлд ийм сайн залуу таарсанд баярлаж байна
Би: би ч гэсэн Сэхүнтэй учирсандаа баярладаг , хэрвээ бид салвал түүний тухай мартахгүй байх. Хүн угаасаа анхны хайраа мартдаггүй гэсэн биздээ
Ээж: Сэхүн чамаас салахгүй байхаа. Тэрний чамайг гэсэн сэтгэлд би чамайг эмнэлэгт байхад л итгэж эхлэсэн. Одоо үеийн хүүхдүүд хэн нэгэнд ингэж их хайртай болно ч гэж бодож явсангүй!
Би: би Сэхүнтэй гэрлэхийг хүсэж байгаа ч бид дөнгөж жил л болж байна
Ээж: би ч гэсэн Сэхүнийг хүргэнээ болгохыг хүсэж байгаа болхоор харилцаагаа хамгаалж яваарай гэх нь тэр.

Би хамгаалах болно.

Бид валентинд тийм ч их ач холбогдол өгсөнгүй! Бие биедээ шоколад өгч гадуур зугаалцгаалаа.

Энэ жилийн хамгийн гайхалтай өдөр Сэхүн бид 2 үерхээд жил болсон өдөр байв.

Сэхүн бид 2 2лаа хичээлтэй байсан болхоор хичээлээ таран өмнө нь орж байсан газруудаараа орж , хамтдаа кино үзчихээд гарч ирхэд Крис биднийг дуудаж , дуудсан газар нь бид очход Крис бидний жилийн ойд зориулсан бэлэг гэж өөрийнхөө буудалд хамгийн тансаг өрөөнд романтик ширээ зассан байлаа. Лааны бүдэг гэрэл сарнай цэцэгнүүд гээд л энэ бүхэн яг л кино шиг санагдана.
Сэхүн болон түүний найз нар хангалттай романтик хүмүүс юм.
Сэхүн бид 2 зассан ширээнд тухлан амттай хоолноос идэцгээн , энэ хугацаанд болж өнгөрсөн хамгийн дурсамжтай зүйлсээ ярилцлаа. Бас бидний маргалдаж бие биенээсээ хол байсан өдрүүдийн тухай!

Бид улаан дарс шимэн цонх руу харан ор налан сууна.
Сэхүн: жилийн хугацаа үнэхээр хурдан юмаа. Одоо ч гэсэн энэ бүхэн зүүд гэж бодсоор л байна уу?
Би: одоо бол бидний харилцаанд төгсгөл битгий байгаасай гэж хүсэж байна. Би шуналтай байна уу?
Сэхүн: тэгвэл би ч гэсэн чамд юу хүсдэгээ хэлэх үү?
Би: за
Сэхүн: би чамтай хуримаа хийж , чиний хуримын даашинзтай төрхөнд дурлахыг хүсэж байна , гэрийн эзэгтэй болсон төрх бас мэдээж ээж болсон төрхөнд чинь дурлахыг хүсэж байна. Гэхдээ миний хайр сэтгэл энэ дунд өөрчлөгдөх байх гэхэд би гайхан түүн рүү ширтхэд Сэхүн инээмсэглээд
Сэхүн: гайхах хэрэггүй ээ , бид охинтой болвол миний хайр охин руугаа тэмүүлэхгүй гэж үү? Би чамаас шуналтай байгаа биз

Энэ бүх хугацаанд би хэнтэй ч үерхэдэггүй байсан нь зөвхөн Сэхүнд зориулагдсан юм шиг санагдаж байв. Дараа төрөл гэж байдаг бол би түүнтэй дахин учрахыг хүсэж байна.

Сэхүн хацар дээр минь үнсээд
Сэхүн: хайрандаа шунаж байж л харилцаагаа удаан авч явах болхоор би илүү их зүйл бодож шунадаг.
Би: тэгвэл 2лаа хэдэн хүүхэдтэй болох вэ?
Сэхүн: 10
Би: АЙН
Сэхүн: хаха 3 юм уу? 4
Би: болж байна гээд Сэхүний мөрийг дэрлээд
Би: төгсөлтөөрөө ямар бэлэг авмаар байна ?
Сэхүн: бэлэг хмм. Бодсон юм алга
Би: авмаар байгаа зүйлээ олхоороо хэлээрэй!

Сэхүн бугуйн цагаа хараад

Сэхүн: нар мандахыг харах уу?
Би: тэгий
Сэхүн бид 2 Крисээс машиныг нь аваад замдаа гарав. Биднийг сөүлээс хөдлөхөд 23 цаг 37 минут болж байсан юм.

Замаараа амттан аван явсаар шөнийн 3 цаг барилга байгууламжгүй нар мандахыг харж болхоор газар ирсэн байлаа. Замын турш би унтаж Сэхүн машин барьсан болхоор гэгээ ортол Сэхүн унтхаар машиныхаа суудалыг арагшлуулан хэвтхэд нь би түүнийг ширтэнэ. Сэхүн яг үлгэр дээр гардаг ханхүү шиг юм.

Гадаа гэгээ орж , Сэхүн бид 2 машины хамран дээр бие биенийгээ налан нар мандахыг харан суулаа.

Би: гоё юмаа
Сэхүн: үнэхээр гоё юмаа.

~~~~~

Сэхүний төгсөлтөнд зориулж би түүнд зангианы зүүлт бэлэглэсэн юм. Бид төгсөлтийн арга хэмжээ эхлэхээс өмнө хоосон ангид орж би түүний зангиаг зангидаж өгөөд дараа нь зангианы зүүлтыг зүүж өгөөд түүний уруул дээр үнсэн

Би: баяр хүргье! Гэж хэлээд түүнийг гаргаж өөрөө араас нь гархад Лухан Крис 2 ирчихсэн байхыг хараад

Би: Лухан ахаа та хэзээ солонгост ирсэн юм бэ?
Лухан: өнгөрсөн шөнө
Крис: би очиж авчраагүй бол Сэхүнийг гомдоох шахсан шүү!

Төгсөж байгаа оюутнуудын нэрийг дуудан дипломоо гардаж авцгаан , өндөр голчтой 2 оюутан , сургуулийн нэрийг гаргаж байсан 2 оюутан үг хэлэх бол үүний нэг нь Сэхүн байсан юм.

Өмнөх 3 оюутан үгээ хэлж дуусаж Сэхүн гарч ирэн индерийн ард зогсон эргэн тойрноо харснаа санаа алдаад

Сэхүн: Анх энэ сургуульд орж байсан үе минь саяхан юм шиг боловч аль хэдийнээ төгсөж байгаадаа итгэж өгөхгүй нь! Энэ сургуулиас хамгийн нандин болгоноо олж авсан өөрийгөө нээж өгхөд тусласан хайрт багш нар , бэлтгэлээс болж тасласан хичээлүүдэд минь тусладаг ангийхан , үргэлж урамаар тэтгэж надад итгэдэг багийхан бас хэн нэгнийг хайрлах хайрлуулах ямар байдагыг мэдрүүлдэг Анна ... Гэж хэлээд над руу хархад нь би ичиж орхив. Түүнийг миний тухай ярина гэж төсөөлж ч байсангүй!

Сэхүн: та нарынхаа урмыг хугалалгүй сайн сайхан амьдрах болноо гээд 90 градус бөхийх нь тэр.

Бүх хүмүүс баяр хүргэж , төгсөгчид багш нар болон гэр бүлтэйгээ зургаа даруулж байлаа.

Би холоос Сэхүнийг харан зогсож байтал
Лухан: Сэхүн дээр очихгүй юм уу?
Би: дараа л болье
Лухан: аав ээж 2 нь ирчихсэн байна лээ шдээ
Би: тэгвэл бүр дараа нь болье хэхэ

Удалгүй Сэхүн Лухан ах бид 2 дээр ирээд
Сэхүн: Аннаг хайж байлаа гэж хэлээд гараас минь хөтлөн хаа нэгтэй чирч байгаад зогсоход нь би ойлгосон юм.
Тэр намайг аав ээжтэйгээ танилцуулхаар авч ирсэн байлаа.

Сэхүн: ээж аав танилц Жон Анна. Миний найз охин гэхэд би сандран 90 градус бөхийгөөд
Би: сайн байна уу? Жон Анна гэдэг гэхэд түүний аав толгой дохин
: танилцсандаа таатай байна гэхэд Сэхүний ээж ам нээн
: зургыг чинь дараад өгье гэж хэлээд камераа урдаа барихад нь Сэхүн намайг мөрөөр минь тэврэн өөртөө ойртуулхад би худлаа ч гэсэн өөрийгөө хүчлэн инээлээ.

Өнөөдөр бол 6-р сарын 10 түүнийг төгсөлт гэхдээ бид дахин нэг зуныг угтаж байна.
Адал явдалтай бас түүний эцэг эхтэй танилцсан зун ...

---MN4EVER---

32 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!