33 страница30 апреля 2026, 14:35

33-р хэсэг ( Түүний эцэг эх )

Эцэг эх маань амралтаа аван аялахаар явцгааж харин ах маань шинэхэн ажилдаа дарагдана. Зурагт үзэн сууж байтал хонх дугарч би яаран хаалга руу очиж хаалгаа нээхэд Сэхүн намайг харан мишээгээд
Сэхүн: намайг харах тийм гоё байна уу?
Би: тиймээ гэж хэлээд түүний хүрмийг тайлан өлгүүрт өлгөөд
Би: цайны цагаараа ирнэ гэхээр чинь хоол бэлдчихсэн байгаа
Сэхүн: чи ч халамжтай юм аа гэж хэлэн дотогш орох нь тэр.

Сэхүн төгссөнөөсөө аавынхаа компанид ажиллаж байгаа болхоор өмнөх шигээ бид байнга уулзах нь багассанд би бага зэрэг гунигтай байгаа.

Би түүнд бэлдсэн хоолоо аягалаж өгөөд урд нь суухад Сэхүн хоолнос халбагадаад

Сэхүн: зав гарахгүй бид болзож чадахгүй байгаад уучлаарай!
Би: уучлалт гуйх хэрэггүй ээ , чи бидний төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Намайг муу эмэгтэй болгох гэсний хэрэггүй шүү У Сэхүн ...
Сэхүн: нээрэн аав ээж 2 чамтай албан ёсоор хооллохыг хүссэн

Төгсөлтөөс хойш түүний эцэг эхтэй дахиж уулзаагүй , хэзээ нэгэн өдөр ийм зүйл болхыг мэдэж байсан ч ийм хурдан байна гэж төсөөлсөнгүй!

Би: хэзээ ?
Сэхүн: энэ баасан гаригт

Энэ үнэхээр хурдан байна. Би бэлэн биш байна >.<

Би: болж байна
Сэхүн: ээж аав 2т хэлчье

Сэхүн хоолоо идэж дуусан ажилдаа явхаар үүдэнд гутлаа өмсөж байхад би түүний хүрэмийг барин зогсоно.

Сэхүн над руу хархад нь би хүрмийг нь дэлгэхэд тэр гараа хийн өмсөөд

Сэхүн: энэ яг гэрлэлтийн дараах амьдрал шиг санагдчихлаа гэхэд нь би түүний уруул дээр үнсэн үдэж өгсөн юм.

Сэхүний талаас

Аннагийхаас гараад ажил дээр доод давхарын зогсоолд машинаа тавин цахилгаан шат хүлээн байлаа.

Цахилгаан шатны хаалга нээгдхэд аав зогсож байв. Би ажил дээрээ байгаа тул аавтай захиралтайгаа мэндлэж байгаа мэт 90 градус бөхийхөд аав мөрөн дээр гараа тавин
Аав: ажилдаа хэр дасаж байнадаа
Сэхүн: дадлага хийж байсан болхоор дасчихсан.
Аав: өдрийн хоолоо идчихсэн үү?
Сэхүн: Анна дээр очиж идчихээд ирлээ
Аав: Анна гэж ?  Аан найз охин чинь билүү
Сэхүн: нээрэн таны хэлснээр энэ баасан гаригт гэртээ урисан
Аав: ах чинь бас ирэх байх! Нэг дэх өдөр томилолтоос өмнө гэр бүлээрээ цуглах юм байна. За ажилдаа ордоо
Сэхүн: за ааваа үгүй ээ захиралаа ...

Цахилгаан шатанд явж байхдаа Анна руу зурвас бичхэд хариу удалгүй ирэх нь тэр.

Орой 22 цаг хүртэл ажил дээр сууж байтал Аннагийн ах ирэхгүй гэдэг зурвасыг уншин баярлан хурдхан шиг ажлаа амжуулан түүн рүүгээ яарна.

Ажилд орсоноос хойш бид болзож бас уулзах минь багассанд сэтгэл дундуур байгаа ч Аннагийн хариулт намайг тайвшруулж байлаа.

Аннагийн дуртай амттангуудыг аван хаалгыг нь тогшиход түүний наашаа алхаж байгаа сонсогдож удалгүй хаалга нээгдхэд Аннагийн халуун дулаан инээмсэглэл ажлын ядаргааг минь тайлах шиг болов.

Өдөр болж өнгөрсөн зүйлээ тайлагнангаа амттангаа идэцгээнэ.
Анна: чи ядарчихсан харагдаж байна унтацгаая
Сэхүн: ахх ганц боломжоо алдах нь ... Гэхэд Анна хацраас минь чимхэн
Анна: сахилаггүйтэлгүй унтацгаая гээд өрөө рүүгээ явхад нь би араас нь гүйж очин гар дээрээ өргөн өрөө рүү оров.

Би түүнийг орон дээр хэвтүүлэн хүзүүн дээр нь үнсхэд Анна айлгүйтэн инээх нь намайг жаргалтай болгож байлаа. Түүний энэ инээмсэглэл бүхэл өдрийг минь гэрэлтүүлэх юм.

~~~~~

Нүдээ нээхэд аль хэдийнээ гэгээ орж энгэр лүүгээ хархад нүцгэн цээжин дээр минь тайван гэгч нь унтах өөрийн охиноо харан духан дээр нь үнсхэд нойрмогхон
Анна: цаг хэд болж байна. Ажилдаа явна биздээ гэхэд нь түүнийг дэрэн дээр үлдээн шалан дээр тараасан хувцаснаас өмдөө олж өмсөн цаг хархад ажлын цаг болход 10 минут дутуу байв.
Ахлах руугаа залган очиж чадахгүйгээ хэлээд эргэн Аннагийн хажууд хэвтэн түүнийгээ тэврэн
Сэхүн: өдөржингөө хамт байж болхоор болчихлоо
Анна: тэгвэл жоохон унтацгаая гэж хэлэн цээжийг минь дэрлэх нь тэр.

5дахь өдөр

Аннагийн талаас

Даруухан хувцаслан Сэхүнийг хүлээн суухдаа сандарч байв.
Удалгүй Сэхүн гадаа ирчихлээ гэхэд би өөртөө итгэлгүй гэгч нь гэрээсээ гарч түүн дээр очин
Би: ээж чинь ургамалын харшилгүй биздээ
Сэхүн: байхгүй ээ яасан
Би: тэгвэл цэцэг авах хэрэгтэй юм байна
Сэхүн: ооокэй

Бид замаараа цэцэг аван , Сэхүний гэрийн гадна ирхэд гайхаж орхилоо. Ийм том байшинд 3лахнаа амьдарч байдаг.

Сэхүний гэрт орж ирхэд аав ээж 2 нь намайг хүлээн зогсож байх нь тэр. Би ээжид нв цэцгээ өгөөд
Би: сайн байна уу?
С.ээж: ямар гоё цэцэг вэ? Гээд инээмсэглэхэд нь бага зэрэг тайвширч бид зочны өрөөнд орж ирэн суухад
С.аав: тэгхээр Анна гэр бүлийнхээ тухай яриач
Би: тэгэлгүй яахав. Эцэг эх маань 2лаа хувийн компанид ажиллаж ах маань өмгөөлөгч хийдэг.
С.аав: ах чинь их ирээдүйтэй ажил хийдэг юм. Харин чи цаашдаа яая гэж бодож байна даа.
Би: одоогоор компаниуд руу дадлага хийх хүсэлт явуулсан байгаа
С.ээж: хүүтэй минь цаашдаа гэрлэх бодолтой байгаа юу? Гэхэд би балмагдан Сэхүн рүү хархад тэр инээмсэглэн толгой дохиход нь
Би: мэдээж бид гэрлэлтийн тухай ярилцсан байгаа.

Бидний яриа өндөрлөж би хоолны ширээнд сууцгаалаа. Сэхүний ээж аяганд нь мах хийж өгөөд
С.ээж: миний хүү энэнд дуртай биздээ. Сайн идээрэй
Сэхүн: Ах ирнэ гэсэн яасан бэ?
С.аав: ирж байна гэсэн
Сэхүн: хүлээхгүй хооллочиж байгаа юм уу?
С.ээж: хадамуудтайгаа хоолочихоод ирж байгаа болхоор хүлээлгүй идээрэй гэж хэлүүлсэн. Ах чинь Аннатай танилцахаар зориж ирж байгаа.

Бид хооллож дуусаад Сэхүн намайг өрөөндөө оруулж ирэн би өрөөтэй нь танилцаж байлаа. Хичээлийн ширээ номын тавиур гээд миний төсөөллөөс шал ондоо өрөө байв. Номын тавиуран дээрхи номнууд руу харан зогсож байтал Сэхүн араас минь тэврэхэд
Би: яааа!!! Ээж аав чинь харчихвал яах болж байна
Сэхүн: яаа! Тэд хархаараа яадаг юм , хайртай хүнээ тэврээд л зогсож байна шдээ! Гэхэд би инээмсэглэн
Би: чи энэ номнуудыг бүгдийн уншчихсан уу?
Сэхүн: аанхаа гэхэд хэн нэгэн ирж байгаа бололтой Сэхүний ээжийн хоолой сонсогдлоо.
Сэхүн: ах ирж байна. Гарцгаая гэж хэлээд гараас минь хөтлөн бид өрөөнөөс гарцгаахад Сэхүн ахыгаа харсан даруйдаа ах дээрээ очин
Сэхүн: хён та ямар их хөгшрөө вэ?
С.ах: яаа чи ямар муухай юм бэ? Сэтгэл санаагаар уначихлаа
Сэхүн: нээрэн ахаа танилцаач миний найз охин Анна гэхэд нь бөхийн
Би: сайн байна уу? Жон Анна гэдэг

Сэхүний ах түүнтэй үнэхээр адилхан болхоор бараг андуурч болхоор санагдсан ч илүү удаан байхаар Сэхүнээс өөр зүйлүүдийг нь анзаарч эхлэсэн юм. Сэхүн намайг хүргэж өгхөөр бид түүний машинд суухад би хүндээр санаа алдаад
Би: одоо л тайвширч байна. Гэхэд Сэхүн инээгээд машинаа асаах нь тэр.

~~~~~

Сэхүний талаас

Аннаг ирсэний дараа аав томлилтоор явж гэр өмнөхөөсөө илүү иль хуль болсон байв. Шинэ 7 хоног эхлээд 2 дөх өдөр болж үдийн цайны цаг болж байтал ээж хамт хооллох санал тавих нь тэр.

Ээжтэй хоолох ёстой газраа ирхэд ээж аль хэдийнээ ирчихсэн хоолоо захиалчихсан байлаа. Би суухад ээж цай аягаж өгөөд над руу харан инээмсэглэхэд би зөрүүлэн инээн
Сэхүн: гэнэт юу болсын
Ээж: хоолоо идэцгээё! Гэж хэлээд савхаа авхад нь би ч гэсэн савхаа авч хоолноос идэж эхлэв.
Бид хоол идэх зуураа ойр зурын зүйл ярилцсаар идэж дуусан цай ууцгааж байтал ээж аягаа ширээнд тавин
Ээж: Аннагаас сал!
Би чихэндэн ч итгэсэнгүй! Андуурсан гэж бодон
Сэхүн: юу гэсэн бэ?
Ээж: Аннагаас сал. Тэр хүүхэд шиг хүүхэд чамд хэрэггүй!
Сэхүн: би түүнд хайртай! Алдахаас айдаг , Аннагүй өөрийгөө төсөөлхийг ч хүсэхгүй байна.
Ээж: би чиний ээж. Чамд хэрэггүй зүйл хэзээ ч хэлэхгүй!
Сэхүн: тэр миний бүх зүйл
Ээж: энэ зүгээр л шохоорхол. Түр зуурын сэтгэл хөдлөл Сэхүнээ чи жоохон болхоор мэдэхгүй байх шиг байна
Сэхүн: энэ тухай яриагүй гээд бодчий. Хоол авч өгсөнд баярлалаа гэж хэлээд ширээнээс босон ээжид бөхийн түүнийг орхин гарлаа.

Бачимдсандаа зангиагаа суллан эргэн тойрноо харж байгаад утсаа гаргаж ирэн Анна руу залгахад түүний хоолой намайг тайвшруулан нүдээ анин түүний төрхийг төсөөлнө.

~~~~~

Аннагийн талаас

Сэхүн надтай холбоо барилгүй 3 хоног өнгөрч байна. Түүний facebook , инста аль альнаар нь ч холбоо барьж чадсангүй! Арга баригдан Лухан ахтай холбоо барьж Сэхүнийг асуухад Лухан ах ч гэсэн 3 хоног холбоо бариагүй гэв.

Автобусанд суун Сэхүний гэрлүү явж байхдаа ч түүн рүү залгахаа мартсангүй! Сэхүний гэрийн гадна ирж хонхыг нь дархад Сэхүний ээж хариулан хаалга нээж өгөх нь тэр.

Би дотор орход энд тэнд харуул хамгаалалт байх аж. Би Сэхүний ээжид бөхийгөөд

Би: Сэхүнтэй 3 хоног холбоо барьж чадсангүй! Тэр гэртээ байгаа юу
С.ээж: Сэхүн гэртээ байгаа ч чамтай уулзуулахгүй! Түүнээс холд! Би хүссэнийг чинь төлөх болно
Би: гэхдээ би таньд таалагдсан гэж бодсон шдээ гэхэд Сэхүний ээж чанга инээн
С.ээж: чи сайн охин бас ухаантай! Би хүүгийнхээ ирээдүйг чамтай холбохыг хүснэ гэж үү? Гэхэд нь би юу ч хэлж чадсангүй! Удалгүй хоол барьсан хамгаалагч гарч ирэн
: тэр дахиад л идсэнгүй!
С.ээж: би эх хүн. Тийм болхоор намайн ойлгоно гэж найдаж байна
Би: та намайг буруугаар ойлгоод байх шиг байна. Би хэзээ ч Сэхүнийг баян айлын хүүхэд болхоор хайрлаж байгаагүй! Сэхүн намайг хайрлахаа болих үед л би түүнээс сална харин ингэж биш ... Тиймээс би түүнтэй хамт тэмцэж , энэ харилцааны төгсгөлийг үзэх болно гэж хэлээд тэдний гэрээс гарч хашааных нь гадна Сэхүний өрөөний цонх руу харан зогслоо.

1 цаг ... 2 цаг ... 3 цаг ...

Тэр минь 3 хоног ганцаараа тэмцсэн байхад би юу ч мэдээгүй байдаг.

Удалгүй Крис Лухан 2 ирэн
Крис: бороо орох нь бид хүргээд өгий
Би: би Сэхүнийг гарч иртэл хүлээх болхоор санаа зоволтгүй гэхэд
Лухан: бид ядаж чамайг ингэж зогсож байгааг Сэхүнд хэлэх хэрэгтэй байх
Би: Сэхүн 3 хоног хоол идээгүй! Намайг хоолоо ид гэж хэлсэн гээрэй!
Лухан: за. Хүчтэй байгаарай
Крис: хүчтэй байгаарай Анна. Би толгой дохиж тэд дотогш орох нь тэр.

Гэгээ тасарч харанхуй болж хүмүүс явах нь багасчээ. Энэ хавь угаас хүн цөөнтэйг ч хэлэх үү хоосон гудаманд ганцаар зогсоно. Тэнгэр дугарч , тэнгэр битүү үүлэнд хучигдаж , удалгүй борооших гэж байгаа бололтой чийг үнэртэж байв.

Дахин 1 цаг ... 2 цаг ... 3 цаг ... Өнгөрч тэдний гэрээс нэг ч хүн гарч ирсэнгүй! Хав харанхуй өрөө рүү ширтэх ч тэнд байгаа Сэхүн нүдэнд минь төсөөлөгдөнө.

Би чамд хайртай У Сэхүн. Би ингэж дуусахгүй би чамтай ийм ойрхон байгаа гэдгийг чи мэдэрч байгаа биздээ.

Бороо бага багаар дусласаар удалгүй хувингаар асгаж байгаа мэт орж эхлэлээ. Тэнгэр хүртэл бидний төлөө уйлж байна шүү дээ.
Хүйтэн бороо биеийг минь дааруулж байгаач сэтгэл минь Сэхүнтэй өнгөрүүлсэн тэр бороотой өдрийн дурсамжаар дулаацаж байв.

Би нүдээ анин бидний бороонд гүйж байсан тэр өдрийр дурсана.

---MN4EVER---

Дараагийн хэсэг 50 comment-ийн дараа

33 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!