34 страница30 апреля 2026, 14:35

34-р хэсэг ( Хүлээлт )

Зохиолчийн талаас

Аннаг үлдээн Крис Лухан 2 дотогш орход Сэхүний ээж тэднийг харсан даруйдаа
С.ээж: би бодлоо өөрчлөхгүй болхоор ятгах гэсний хэрэггүй
Лухан: ядаж Сэхүнтэй уулзуулж болно биздээ гэхэд тэр толгой дохин тэд Сэхүний өрөө рүү гарч байв.
Лухан Крис 2г Сэхүний өрөөний наана ирхэд хамгаалагч нар хаалга нээж өгөх нь тэр.
Лухан: ялтантай уулзах гэж байгаа юм шиг санагдчихлаа
Крис дотогш орон Сэхүн рүү харан толгой сэгсрэн
Крис: драмад тоглоод байна гэж бодоод байгаа юм биш биздээ
Сэхүн: хён ? Яаж орж ирсийн
Лухан: баячуудын хүүхэд болхоороо ороод ирлээ харин дундаж айлын хүүхэд нь гадаа үлдсэн
Сэхүн: Аннагийн санаа зовж байгаа байх та утсаа өгч байгаач
Лухан: залгах хэрэггүй ээ. Тэр гадаа чамайг хүлээж байгаа
Крис: ээжтэй чинь тэмцэнэ гэсэн. Зоригтой гэдэг нь
Сэхүн: нээрэн үү? Даарч байгаа болов уу? Санаа зовчихлоо
Лухан: ямарч байсан чамд хэлүүлсэн үгийг нь дамжуулах хэрэгтэй байх
Крис: хоолоо сайн идээрэй гэсэн болхоор Аннагийн төлөө ч болов хүчтэй бай! Гэхэд тэнгэр дугарч бороон дуслууд сонсогдож эхлэхэд тэр 3 3лаа цонх руу харах нь тэр. Удалгүй бороо илүү ширүүсч тэр 3 3лаа бодлогширч хэн нь ч үг дугахсангүй!

Крис: явцгаая Луханаа
Лухан: удаан үргэжлэхгүй байх тийм болхоор тэвчээртэй байгаарай гэж хэлэн тэд гарч одход Сэхүн цонх руу ойртон Аннаг хархын хичээсэн ч цонхны хамгаалалт харах орчинг хязгаарлаж байв.

Оройн хоол орж ирхэд Сэхүн хоолыг аван идэж эхлэхэд хамгаалагч залуу гайхаж Сэхүн рүү хархад
Сэхүн: юугаа тэгтлээ хараав гэхэд хамгаалагч юу ч дугралгүй гарав.

Гэнэт юу болсон юм гэмээр бороо асгарч байгаа нь Сэхүний санаа зовж байлаа.

1 цаг ... 2 цаг ... 3 цаг өнгөрсөн ч бороо орсон хэвээр байсан тул Сэхүн зүгээр хараад сууж чадсангүй!

Өрөөнийхөө хаалганы өинө ирэн санаа алдан нүдээ анин баруун гараараа хаалганы бариулыг хэд хэд хүчтэй цохиход гар нь улайн чичирч байв. Гэсэн ч бууж өгсөнгүй!

Бууж өгөлгүй цохисоны эцэст бариул мултран унаж , хаалга нээгдхэд Сэхүний гар цус гарч бас чичирч байлаа.

Хамгаалагч нар гайхан юу ч хийлгүй Сэхүн рүү гайхан харж байхад Сэхүн хөмсөгөө зангидан ээжийнхээ байгаа өрөө рүү хөлөө чирсээр очход Сэхүний ээж хүүгээ харан
С.ээж: Хүнни гэж хэлэн гар луу харан гаранд нь хүрэх гэхэд Сэхүн гарандаа хүргэлгүй!
Сэхүн: надад тэгтлээ хайртай байж яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм бэ? Би Аннад хайртай тийм болхоор юу ч миний сэтгэлийг өөрчилж чадахгүй гэж хэлэн үүд рүү яаран алхана.

Аннагийн талаас

Эцэс төгсгөлгүй асгарах бороонд зогсохдоо зөвхөн Сэхүн болон бидний ирээдүйн тухай бодох ч бие минь өөр байв. Даарсандаа чичирч , цээж хүндүүр оргиж , нүд бүрэлзэж байтал хашааны хаалга нээгдхэд нүдээ нухлан тэнд зогсож байгаа хүнийг хархыг хичээнээ.

Тиймээ энэ Сэхүн байсан юм. Би түүн рүү алхах гэтэл удаан зогссоноос болж хөл минь бадайрч байсан ч би хүчлэн түүний зүг удаан ч гэсэн алхана. Сэхүнтэй уулзсандаа баярлаж байсан ч түүний гарнаас цус гарч байхыг хараад
Би: дахиад л ... Битгий өөрийгөө гэмтээж бай л даа
Сэхүн: чи ч гэсэн бороонд зогсоод гэхэд би толгойгоо дохин Сэхүн рүү харан инээмсэглээд
Би: гэхдээ л бид уулзаж чадлаа шдээ. Би чамайг дахиж харахгүй нь л гэж бодсон гэж арай ядан хэлээд бие минь суларч Сэхүний хоолой улам бүдгэрэх нь тэр.

~~~~~

Тэрнээс хойш би юу болсон тухай мэдэхгүй ч ухаан орон нүдээ нээхэд эмнэлэгийн өрөөнд байгаагаа ухаарсан юм.
Биеээ хөдөлгөн хажуу тийшээ болход Сэхүн гараа боочихсон унтаж байхыг харан түүний нүүрэнд хүрхэд тэр сэргэн
Сэхүн: Анна гэхэд нь би инээмсэглээд
Би: нүдээ нээгээд чамайг харна гэж бодсонгүй
Сэхүн: эмч чамайг цочролд орсоноос өөр зүйлгүй гэсэн
Би: гар чинь
Сэхүн: энэ зүгээр л өөрсдийнхөө төлөө хийсэн жижиг зүйл , эмч зүгээр гэсэн гэхэд нь би Сэхүний хүзүүгээр тэврэн
Би: энэ миний үзэж байсан драмуудаас ч илүү адал явдалтай байлаа
Сэхүн: айн ? чи ийм үед хүртэл драма яриж чадаж байна гэж үү?
Би: тийм ээ
Сэхүн: мангар гэдэг нь ... Энэ удаа бид хамгийн том даваагаа давсан болхоор гэрлэцгээе
Би: тэгье гэрлэцгээе гэхэд Сэхүн намайг тэврэхээ болин хацарнаас минь барин уруулан дээр минь үнсэх нь тэр.

Дахиж түүний дулаан тэврэлтийг бас үнсэлтийг мэдрэхгүй байх вий гэхээс айж байна.

Дахиж салхыг хүсэхгүй байна.

~~~~~

Бид тэрнээс хойш сар тайван амгалан байсан юм. Эцэст нь бид Сэхүний ээжийг ялсан шүүдээ

Сэхүн бид 2 түүний гэр бүлтэй хооллохоор товлосон газраа ирхэд өөрийн эрхгүй айж эхлэхэд Сэхүн гарнаас минь атган

Сэхүн: аав биднийг зөвшөөрчихвөл ээж яаж ч чадахгүй!
Би: ойлголоо

Бид дотогш орход Сэхүний эцэг эх биднийг хүлээн сууцгаахад би түүний ээж рүү эгцэлж харж чадсангүй!

Бид хооллож дуусаад цай ууж байтал Сэхүн ам нээн

Сэхүн: бид гэрлэхээр шийдсэн
С.аав: болж байна гэхдээ нэг болзолтойгоор
Сэхүн: ямар
С.аав: дахин сурах. Тэрний дараа гэрлэцгээ. Надад бол татгалзах шалтгаан алга
С.ээж: сургуулийг чинь бэлдчихсэн. Магитраа хамгаалсаны чинь дараа бид чамайг гэрлүүлэх болно.
Сэхүн: Аннатай гэрлэвэл юу ч байсан хамаа алга.

2 сар өнгөрч Сэхүний дахин сурах талаар ямар ч мэдээ сонссонгүй! Би минь урьдыхаасаа арай өөр болж байгааг би мэдэрч байлаа. Ядарч нойр хүрэх хоолны дуршил үе үе өөрчлөгдөх гэх мэт ...

Эмийн сангаас жирэмсний тест аван ариун цэврийн өрөөнд орж ирэн зааварын дагуу хийж эхлэхэд зүрх минь хүчтэй цохилон заасан хугацааг хүлээхэд нэг тод нэг бүдэг нийтдээ 2 зураас гарах нь тэр.

Би У Сэхүний хүүхдийг тээж байна. Энэ олон бартааны дараа аз жаргал авчрах хүүхэд.

Миний амьдрал яг л үлгэр шиг биш гэж үү? Анх удаа хэн нэгнийг хайрласан ч тэр минь ч гэсэн намайг хайрлаж , хангалттай жаргалтай өдрүүдийг түүнтэй үдсэн. Харин одоо хайртай хүнийхээ хүүхдийг тээж байна.

Түүний бас миний хайраас бүтсэн аз жаргал ...

Гэхдээ би яагаад ч юм түгшиж байв. Би энэ жил төгсөх курс болно. Гэхдээ энэ бүгдийг Сэхүнтэй хамт даван туулах болхоор дэмий зүйлд санаа зовж хүүхдээ зовоох хэрэггүй байх.

Сэхүн рүү залгахад тэр нилээн завгүй байсан болхоор хэлсэнгүй! Эмэгтэй найз нараа дагуулан эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр ирж эхогоор харуулхад

Эмч: нэг сар 5 хоногтой жирэмсэн байна баяр хүргье
Эми: эмчээ эрэгтэй юу эмэгтэй юу гэхэд эмч инээн
Эмч: одоогоор хүйсийг тодорхойлох боломжгүй!
Ина: тийм байхаа гэхэд би дэлгэц рүү цоо ширтэж байлаа.

Эмч надад хүүхдийн минь зургийг хэвлэж өгөөд

Эмч: ойр ойрхон ирж хяналтаа хийлгээрэй
Би: тэгнээ баярлалаа.

Хичээлийнхээ ширээнд сууж урдаа хүүхдийнхээ бас гар утсаа тавин Сэхүний залгахыг хүлээн сууна.

Тэр баярлах болов уу? Яаж хүлээж авах бол ? Гэж бодог гэдсэндээ хүрээд

Би: дөнгөж 1 сар 5 хоног болж байхад л чамайг хүлээгээд эхлэлээ. 8 сар яаж тэвчихээ мэдэхгүй байна гэж ярингаа Сэхүнтэй хамт хүүхэддээ хувцас сонгож байгаа дүр зургийг төсөөлж байв.

Хүлээлт ... Бидний хүүхэд ...

Уучлаарай У Сэхүн чамайг хайрлах хайраа багасгаж гэдсэнд байгаа энэ бяцхан амьтанг хайрлахаар шийдлээ бас чамайг хүлээх хүлээлтээ багасгаж түүнийг хүлээж эхлэсэнд уучлаарай!

---MN4EVER---

34 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!