Төгсгөлийн 35-р хэсэг ( Эцэст нь бид ... )
Тэр оройдоо би Сэхүнийг хүлээсэн ч тэр над руу залгасангүй! Ажил нь их болхоор ажилдаа түүрдсэн байх.
Хүүхдийнхээ төлөө би эрт унтаж , хий дэмий зүйл бодолгүй сэтгэл санаагаа тайван байлгах гэж хичээнэ.
Гар утсаа аван Сэхүн рүү зурвас бичин бага ч болов сэтгэлээ тайвшруулхад Сэхүнээс хариу болгож
Ажил дээрээ байна. Хүлээлгүй унтаарай гэсэн зурвас ирсэн байв. Хариу илгээчихээд санаа амар унтахаар хөнжилдөө шургана.
Маргааш өглөө нь Сэхүнд өдрийн хоол бэлдэн ажил дээр нь очиж , 30иад минут хүлээсний эцэст тэр ядарсан царайтай гарч ирэх нь тэр.
Түүнд бэлдсэн хоолоо гаргаж өгхөд Сэхүн баярлан амтархан идэх хоорондоо
Сэхүн: би ажлаасаа гарах гэж байгаа
Би: тийм байхнээ. Тэгээд л их ажилтай байсан юм байна.
Сэхүн: өчигдөр аав залгаад дахин сурах газрыг зохицуулчихсан болхоор ажлаа жин тан болго гэсэн
Хамгийн харамсалтай нь би 2 хоногийн дараа явна.
Түүний энэ үгийг сонсоод яагаад ч юм түгшиж бид дахиж уулзахгүй юм шиг санагдаж байв.
Би хэлэх гэж байсан үгээ залгин чимээгүйхэн инээмсэглэн
Би: би хүлээх болхоор сайн сураад ирээрэй!
2хон жил шүү дээ. Би хүлээх болно ...
Сэхүн: өнөөдөр өнгөрчихвөл 2 хоног хамтдаа байцгаая бас болзоцгооё! Ойрд болзоогүй юм байна шдээ.
Гэхдээ би 2 жил ирэхгүй биш шдээ амралтаараа ирж байна. Одоо үед хаанаас ч холбогдож болно шдээ гэж хэлээд хөөрхөн гэгч нь инээмсэглэх нь тэр.
Би хацрыг нь чимхэн духан дээр нь үнсээд
Би: ажлаа эрт дуусгаад гэртээ шууд очиж амраарай за юу , зөндөө ядарчихсан байна гэж хэлээд уруулан дээр зөөлөн үнслээ.
~~~~~
Толинд өөрийгөө харан үсээ янзлаад цахилгаан шатанд суун 1-р давхар луу буухдаа өнгөрсөн дурсамжуудаа бодон инээмсэглэнэ. Цахилгаан шат 1-р давхарт зогсон хаалга нээгдхэд Сэхүн гартаа баглаа цэцэг барин зогсож байв. Би өлмийгөө өргөн хүзүүгээр нь тэврээд чихэнд нь
Би: би чамд хайртай! Маш их ... Гэхэд Сэхүн намайг улам чанга тэврэн
Сэхүн: би ч гэсэн ... Гээд намайг дээш өргөх нь тэр.
Энэ их аз жаргал сайны дохио юу аль эсвэл муугын дохио юу?
Бид кино театрт ирж тасалбараа аваад , цаг болоогүй байсан болхоор хооллохоор ресторанд орж ирэн цонхны дэргэд суулаа.
Бид амттай хоол идэцгээгээд дараа нь амттан идэн кино руугаа явцгаахдаа бие биенийхээ гараас тас атгасан хэвээр байв.
Түүний гар үргэлж халуун байдаг. Хэзээ ч мартхааргүй тийм дулаан.
Энэ бүх хугацаанд Сэхүн үргэлж миний үзхийг хүссэн киног үздэг байсан бол өнөөдөр бид Сэхүний үзхийг хүссэн киног үзсэн юм.
7-р сарын сүүл болхоор гадаа орой болсон ч дулаахан байв. Бид киноноос гарч ирэн хотын гудамаар алхахдаа хөгжилтэй зүйлс ярин инээлдэцгээж байв.
~~~~~
2 хоногын дараа Сэхүн явах болж бид Сэхүнийг гаргаж өгхөөр онгоцны буудал дээр ирцгээсэн байлаа.
Сэхүний аав болон ээж нь бас Крис Лухан. Халаасандаа түүнд өгхөөр бэлдсэн бэлгээ чанга гэгч атган суухдаа дахиж Сэхүн бид 2 уулзах болов уу гэж өөрөөсөө хэд дахин асууж байв.
Бид түүний ээжийг ялчихсан шүү дээ. Түүний аав бидний тал бас хүүхэд ... Гэхдээ хүүхдийн талаар хэлхэд тохиромжтой биш ч миний түүнд өгөх бэлэг түүнд энэ тухай хангалттай хэлж өгөх байх.
Сөүлээс Токиогийн чиглэлийн онгоцонд суух зорчигчид суудлаа эзлэнэ үү?
Энэ үг зүрхийг минь зогсоох шахсан ч би тайван гэгч нь Сэхүн рүү харан инээмсэглэлээ. Сэхүний очих газар токиогоор дамжин олон цаг нисэх нислэг байв.
Сэхүн найз нар гэр бүлтэйгээ салах ёс хийж дараа нь намайг тэврэн чихэнд минь
Сэхүн: би чамд хайртай гэдгийг битгий мартаарай бас энэ сэтгэл минь 200 жил өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй гэдэгт итгээрэй!
Би: би хэзээ мартахгүй бас эргэлзэхгүйгээр хүлээх болно гээд түүний хүзүүнд шигдэн шуналтай нь аргагүй түүний үнэрийг үнэрлэнэ.
Энэ үнэрт би үргэлж дуртай байх болно. Тэр бүхлээрээ минийх байсаар байх болно. Би бүхлээрээ чинийх байсаар байх болно.
Энэ бүхэн бидний аз жаргалаар төгсөнө гэдэгт би итгэсээр байна тийм болхоор хурдан ирээрэй! У Сэхүн
Түүнд өөрийн бэлдсэн жижиг хайрцагтай зүйлээ өгөөд
Би: онгоцонд суугаад үзээрэй бас японд очоод холбоо бариарай!
Сэхүн: за гэж хэлээд өгсөн бэлгийг минь халаасандаа хийх нь тэр.
Хайрцганд жирэмсний тест болон бидний хүүхдийн эхоний зураг байсан юм.
Сэхүн шалган руу орохдоо бидэн рүү эргэж харан инээмсэглэн даллахад нь түүнрүү зөөлөн инээмсэглэв.
Түүнийг орсоны дараа Крис мөрөн дээр минь гараа тавин
Крис: бид чамайг хүргээд өгье гэхэд би толгой дохив.
Би: онгоц хөөртөл энд байж болох уу?
Лухан: мэдээж гэхэд нь би шалган руу орсон хүмүүсийг харуулдаг дэлгэц рүү очход Сэхүний ээж хажууд минь ирж зогсоод
С.ээж: тэр ирэхгүй болхоор дэмий хүлээх хэрэггүй!
Би: би Сэхүнд итгэдэг
С.ээж: өөрөө л мэд гэж хэлээд яваад өгөх нь тэр.
Шалганы дэлгэцээр Сэхүн гархад би өөрийн эрхгүй тэнэг юм шиг инээмсэглэсэн юм.
Сэхүний явсан өдөр 8-р сарын 2ны өдөр байлаа.
~~~~~
10-р сарын 2 Сэхүн яваад яг 2 сарын хугацаа өнгөрсөн байв. Гэсэн ч бид холбоо тэр болгон бариад байсангүй! Мэдээж цагийн зөрүүнээс болж бас Сэхүн намайг бие давхар гэдгийг мэдэж байлаа.
Бие давхар гэдгийг минь хэн ч харсан мэдхээр болсон байсан юм.
~~~~~
3-р сар болход аз жаргалтай бас муу мэдээ намайг угтаж авсан юм.
3-р сарын 15 бол миний төрөх эцсийн хугацаа байсан ч 3-р сарын 5нд гарсан мэдээ намайг цочирдуулж би хугацаанаасаа өмнө өвдөж ус минь гарсан юм.
Өрөөндөө сууж байхдаа уйдан утсаа оролдон сууж байтал мэдээний сайт шинэ мэдээ хийх нь тэр.
Солонгосын wind.const -ны захиралын бага хүү У Сэхүн гэрлэхээр болсон ба түүний гэргий ч бас солонгосын нөлөө бүхий хүний охин болох нь батлагдажээ.
Утсаа газар алдан дуу алдхад гэрт хэн ч байсангүй. Арай хийх утсаа газраас аван эмнэлэг рүү залган дараа нь Ина руу залгалаа. Төд удсан ч үгүй Ина Эми болон Ари ирж хэрэг болох зүйлсийг бэлдэхтэй зэрэгцэн эмнэлэгийн машин ирж би эмнэлэг рүү явцгаасан юм.
Өдөржин өвдөж шаналсаны эцэст шөнийн 22 цаг 56 минутанд охин минь мэндэлсэн юм.
~~~~~
6-р сар сүүлийн шалгалтаа өгөөд танхимаас яаран гарах гэхэд ангийн дарга
А.дарга: Анна бид өнөөдөр нэг газар суух гэж байгаа
Би: би чадахгүй байхаа би чинь нялх хүүхэдтэй хүн шүү дээ
А.дарга: тэгвэл дараа хамт яваарай
Би: за гэж хэлэн охиныхоо байгаа газар луу яарна.
Сургуулийн хамгийн чимээгүй газар болох 5-р давхарын сандал Ибу охиныг минь тэврэн суух нь тэр.
Би тэднийг харан инээмсэглээд тэдний зүг очход охин минь тайван гэгч нь унтаж байв.
Ибу: ийм хурдан уу?
Би: мхн баярлалаа
Ибу: аххх хүүхэдтэй болмоор санагдчихлаа
Би: эхлээд найз охинтой болооч. Чи ядаж харж явдаг охинтой юу? Гэхэд Ибу охин руу минь заан
Ибу: би тэрнийг хүлээж байгаа
Би: маш инээдтэй байлаа
~~~~~
Сургуулиа төгсөөд Бэкхён ахын ачаар ажилд орсон юм.
8-р сарын 2 Сэхүн яваад нэг жил өнгөрчиж , түүнтэй холбоотой мэдээлэлээс болж эцэг эх минь найз нар минь ч надад түүний тухай ярьж зүрхлэдэггүй хэвээр би ч тэдэнд түүний тухай ярьж зүрхлэдэггүй!
Цайны цагаараа гадаа гарч ирэн тэнгэр лүү ширтэж байтал онгоц нисэж байхыг хараад инээмсэглэн
Би: сайн сууж байгаа биздээ У Сэхүн ... Гэж хэлэн нүдээ анин зогстол хацранд минь халуун зүйл мэдрэгдэн нүдээ нээн хажуу тийш хархад Бэкхён ах инээмсэглэн зогсож байв.
Би: Убба
Бэкхён: кофе ууцгаая
Би: убба би ийм юм уувал СэИ-н нүүрэн дээр юм гараад байдын
Бэкхён: нээрэн тийм шдээ уучлаарай! Гэхэд би инээмсэглэв.
Тэр өдрөөс хойш дахин нэг жил өнгөрч дахин 8-р сар болход Сэхүн ирсэнгүй! Аль хэдийн 2 жил өнгөрсөн ч гэсэн.
Өөртөө Сэхүнийг хүлээхгүй гэж хэлсэн ч өөрийн мэдэлгүй хүлээж байсан юм.
Он гарч 3-р сар ирхэд охин минь 2 нас хүрч охиныхоо төрсөн өдөрт ойр дотны хүмүүсээ урисан байлаа.
Ээж аав ах бас түүний найз охин. Ина Эми Ари Ибу Бэкхён сонбэ Крис бас Лухан ах бүгд ирцгээсэн байв.
Гэрэл унтраан бялуун дээр 2 тоотой лаа асааж өгөн түүнд дуу дуулж өгөөд
Би: миний охин хүслээ бодоод үлээвэл хүсэл нь биелэнэ шүү гэхэд тэр минь жижигхэн гараа урдаа хавсран нүдээ анин хэсэг байж байгаад лаагаа үлээх нь тэр.
Бэкхён: СэИ ямар хүсэл бодсон бэ?
СэИ: аавтай болгож өгөөч гэж гэхэд бүх хүмүүсийн нүүрэн дэх инээмсэглэл алга болох аж.
Би охиноо тэврэн хацар дээр нь үнсээд
Би: миний охин ийм том болсонг ээж нь мэдээгүй байж гэхэд эвгүй байдлыг эвдэн
Крис: за ингээд СэИдээ бэлгээ өгцгөөё гэхэд уур амьсгал өөрчлөгдсөн юм.
СэИ ядарсандаа унтаж , Крис бас Лухан хамгийн түрүүнд явцгааж дараа нь Ина Эми Ари нар явцгааж хамгийн сүүлд Ибу болон Бэкхён нар хамтдаа гарсан юм.
Тайван гэгч нь унтах охиноо харан ширээнд сууж байхдаа өөрөөсөө нуусан хайрцагтаа зүйлээ гаргаж ирэн нээхэд хамгийн түрүүнд Сэхүний надад өгсөн зүүлт байх нь тэр.
Тэр зүүлтийг харах төдийд дурсамж минь нүдний өмнө зурс хийж дараа нь бидний хамтдаа авхуулсан зурагнууд гарч ирхэд би Сэхүний хэсэгт хүрэн нүдээ анихад хацар даган нулимс урсав.
Одоо жинхэнээсээ хүлээх хэрэггүй бололтой!
Эцэг эх болон охиноо сэрээхгүй гэсэндээ гэрээс гарч ирэн орцоны шатан дээр суун 2 жил хадгалсан нулимсаа урсгаж байтал хэн нэгэн урд минь ирж сууж тэр хүн лүү хархад Бэкхён сонбэ байв. Би нүүрээ буруулах гэхэд ах намайг өөр лүүгээ харуулан нулимсыг минь арчин
Бэкхён: Анна , би СэИ-н аав болмоор байна. Хэдий хүртэл тэвчих гэсэн юм бэ?
Би: би таныг зовоомооргүй байна ахаа.
Бэкхён: би яагаад зовно гэж ? Би чамайг харахдаа яагаад ч юм аз жаргалтай болж СэИ-г ч гэсэн хайрлаж байхад яагаад би зовно гэж ? Харин ч та 2 намайг жаргалтай болгоно
Тиймээс гэрлэцгээе! Гээд намайг тэврэх нь тэр.
~~~~~
Дахин 8 сар болж Сэхүн явсанаас хойш 3 жил өнгөрчихсөн байв.
Түүний ээжийн зөв байж. Бид тэрнийг ялсан гэж бодсон ч эцэст тэр ялалт зүгээр нэг утгагүй зүйл болж эцэст нь бид салцгааж дахин бие биенээ харж чадхааргүй болсон байж.
Өрөөний голд суун ийнхүү бодлогоширч байхад найз нар минь орж ирэн
Ина: амьдралдаа харсан хамгийн хөөрхөн сүйт бүсгүй
Эми: Жон Анна анхдагч байх дуртай юмаа. Хамгийн эхэнд ээж болж одоо хамгийн түрүүнд сүйт бүсгүй болох гэж
Би: та 3 ч гэсэн хуримаа хий л дээ
Ари: эмэгтэй хүн юм чинь хийх л байлгүйдээ
*****
Танхимын хаалга нээгдэн ая эгшиглэхэд би хүмүүсийн голоор аавыгаа сугадан алхсаар царайнд нь аз жаргал гэрэлтсэн Бэкхён ахын гараас атган түүний урд зогсход ая зогсон ламтан ариун номоо дэлгэн биднийг адислах ч бодол санаа минь түүний хэлэх үгэнд биш өөр зүйлд төвлөрч байв.
Ламтан: Бюн Бэкхён та Жон Аннаг өөрийн эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?
Бэкхён: тиймээ зөвшөөрч байна.
Ламтан: Жон Анна та Бюн Бэкхёнийг өөрийн нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу? Гэхэд би эргэн тойрноо хэд хэд гүйлгэж хараад эцэст нь үүдний баруун буланд зогсон Сэхүнийг олж харсан юм.
Түүнийг харсан даруйдаа нүдэнд минь нулимс цийлэгнэсэн ч энэ бүхэн дэндүү оройтчихсон.
Би Бэкхён ах руу хархад тэр үнэхээр аз жаргалтай харагдаж байв.
Би дахин Сэхүн рүү хархад барьж тэвчиж байсан нулимс минь урсаж орхив.
Эцэст нь бид бие биенийхээ аз жаргалтай дурсамж байж , эцэст нь бид бид байхаа болисон шүү дээ. Чи бас би ...
Магадгүй би чамайг үхэн үхтэлээ хайрлах байх. У Сэхүн ...
Сагс тоглож байхыг чинь анх харсан тэр өдөр , хамтдаа анх удаа кино үзсэн өдөр , чамаас болж тэнэг юм шиг инээмсэглэсэн тэр өдрүүд минь миний хувьд хамгийн аз жаргалтай өдрүүд байсан. Бяслагтай бялуу шиг амтлаг хайр байсан болхоор мартаж бас нандигнах болно. Баяртай У Сэхүн ...
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)