36 страница30 апреля 2026, 14:35

(Түүний хурим)

Сэхүний талаас

Сөүлээс Токиогийн чиглэлийн онгоцонд суух зорчигчид суудлаа эзлэнэ үү?

Энэ үг яагаад ч юм түгшүүртэй санагдаж байлаа. Анна над руу харан зөөлөн инээмсэглэсэн болхоор би тайвширч орхив.

Найз нар , гэр бүлтэйгээ салах ес хийн хамгийн сүүлд Аннаг тэврэн түүний чихэнд

Сэхүн: би чамд хайртай гэдгийг битгий мартаарай бас энэ сэтгэл минь 200 жил өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй гэдэгт итгээрэй!
Анна: би хэзээ ч мартахгүй бас эргэлзэхгүйгээр хүлээх болно гээд хүзүүнд минь шигдэн шуналтай нь аргагүй үнэрлэх нь тэр.

Би үргэлж түүний халуун тэврэлтэнд дуртай байсан.
Санаснаасаа болж магадгүй галзуурч магадгүй ч түүнтэй хамт байхын тулд хийж байгаа бүхэн минь намайг илүү тэвчээр гаргахыг шаардана.
2 жил холдоод 20 жил хамт байна гэж өөртөө байн байн хэлнэ.

Анна надад жижигхэн хайрцагтай зүйл өгөөд

Анна: онгоцонд суугаад үзээрэй бас японд очоод холбоо бариарай!
Сэхүн: за гэж хэлээд өгсөн бэлгийг нь халаасандаа хийх нь тэр.

Шалган дээр ирж бичиг баримтаа өгөн дотогш орох үед цээжинд ямар нэгэн зүйл тулан , бодолд минь Аннаг дахиж харах болов уу? Гэсэн бодол төрхөд нь би эргэж хархад Анна над гунигтай гэгч нь харж байв. Би түүн рүүгээ инээмсэглэн даллахад тэр минь ч гэсэн даллах нь тэр.

2хон жил ... Өвлийн амралт хүртэл л тэсэх хэрэгтэй дараа нь зуны амралт гээд бидэнд уулзах боломж их байгаа шүү дээ.

Онгоц руугаа орж суудлаа эзлэн Аннагийн өгсөн бэлгийг гаргаж ирэн нээхдээ юу байгааг таамаглах аргагүй байсан нээснийхээ дараа өөрийн эрхгүй баярлаж , энэ хорвоо дээр надаас илүү аз жаргалтай нэгэн байхгүй юм шиг санагдана.

Бидний хайрын үргэжлэл болсон бидний хүүхэд ...

Хүүхдийг минь тээж байгаа гэж бодход л Аннад илүү ихээр дурлаж , яг одоо онгоцноосоо буугаад түүнийгээ чангаас чанга тэврэх юмсан.

3 цаг ниссээр токио газардсан даруйдаа Аннатай холбоо барьж бидний хүүхдийн тухай бас түүнийхээ биеийн байдлыг лавлахад тэр минь тайван гэгч нь инээмсэглээд
Анна: би идээд л сууж байна гэхэд өөрийн эрхгүй хайр хүрж орхилоо.
Аннатай ярьсаныхаа дараа Лухан ах болон Крис ахтай холбогдож Аннагийн тухай хэлээд , түүнд миний өмнөөс анхаарал тавихыг хүссэн юм.

Удалгүй нислэгийн цаг болж онгоцондоо суухдаа ч аз жаргал минь алга болсонгүй!

Илүү их хичээх хэрэгтэйгээ л мэдэрч байлаа.

Олон цаг ниссэний эцэст ласвэгас хотод ирж сургуультайгаа ойролцоо бэлдсэн сууцандаа орж ирхэд өдрийн 1 цаг болж байв. Харин солонгост шөнийн 1 цаг болж байсан юм. Анна руу зурвас бичиж аюулгүй ирсэнээ мэдэгдээд ачаагаа янзлалаа.

~~~~~

Энд ирсэнээс хойш 5 сарын хугацаа өнгөрч 1-р сар болсон байв. Энэ хугацаанд цагын зөрүүнээс болж Анна бид 2 чатлалгүй бие биеэнрүү зурвас үлдээж хариугаа дараа нь хардаг байлаа.
Анна үргэлж л над руу бидний хүүхэд хэрхэн бойжиж байгаа зургийг явуулах нь намайг аз жаргалтай болгоэ байв.

2-р сарын 25нд хамгийн сүүлийн шалгалтаа өгөөд солонгос руу буцхад охиноо төраөд хажууд нь байж чадхаа мэдээд бас бидний хүүхэд охин гэдгийг мэдэх ямар байсанг яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй юм.

Аз жаргал гэж энэ л байх. Энд байх шалгаан бол зөвхөн Анна болон бидний охин.

Охиноо яг л гүнж шиг аз жаргалтай амьдруулхыг хүсэж байна.

Сүүлийн шалгалтын өмнөх өдөр гэнэт аав болон ах ласвэгаст ирсэн тухай надад дуулгаж гэртээ ирхэд тэд ирчихсэн байв. Баярласандаа ахыг тэврэн аавтай мэдлэхэд
Аав: чиний туслалцаа бидэнд хэрэгтэй болоод байна гэхэд нь би яагаад ч юм түгшиж орхив.

Аав: Аннатай холбоотой байгаа юу?
Сэхүн: тиймээ
Аав: би wind.const босгох гэж маш олон зүйл хийж байсны нэг нь хүний аминд хүрч байсан юм.
Ах: харин одоо тэр хэргээс болж аавыг сүрдүүлсэн.
Сэхүн: тэгээд хэн сүрдүүлээд байгаа юм бэ дээ.
Аав: Шин шүүгч
Сэхүн: тэр хүн чинь манай хөрш биздээ.
Ах: тиймээ хөрш гэхдээ тэрний охин чамтай гэрлэхийг хүссэн болхоор тэр хүн ганц охиныхоо төлөө аавын өнгөрсөнг ухаж нотлох баримт олсон байсан.
Сэхүн: гэхдээ Анна бид 2 гэхэд аав үгийн минь таслан
Аав: аавыгаа шороонд хатхыг хархыг хүсэж байна гэжүү? Бас ээж чинь галзуурч , ахын чинь гэр бүл үгүй болхыг хархыг хүсэж байвал бидэнд нуруугаа харуулж болно. Сонголт чиний гарт байгаа шүү! Шин шүүгч ласвэгаст охинтойгоо ирсэн. 4 цагаас хооллохоор болсон гэж хэлээд мөрөн дээр минь гараа тавин ахтай хамт гараад явчих нь тэр.

Хэсэг балмагдан сууж байхад Аннагаас зурвас ирж

Анна: бидний охин төрөх сүүлийн хугацаа 3-р сарын 15 юм байна гэсэн зурвас ирхэд цээж хөндүүр оргин цээж рүүгээ хүчтэй цохиж Аннагийн нэрийг дуудан чанга орилоно.

Төсөөлж байсан бидний амьдрал хэдхэн минутын дотор нуран унах ямар байдгыг одоо л мэдэрч байна.

Анна болон бидний хүүхдийн тухай бодход сэтгэл хөндүүрлэн нулимс урсаж байлаа.

4 цаг болход би Анна болон өөрийн охиноо нэг мөсөн орхиж Шин шүүгчтэй уулзах ёстой газар ирсэн байв.
Аав ах намайг харсандаа баярлаж байхад сэтгэл дотроо би хичнээн мянган удаа хашигчиж байлаа.

Шин шүүгч над руу харан
Шин: уулзсандаа таатай байна. Тэр удахгүй ороод ирнэ ийшээ суу гэж хэлээд хүнгүй суудал руу заав. Шин шүүгчийн заасан сандалд суун хундагатай цэвэр уснаас балган бачимдан сууж байтал тэгтлээ их үзэн яддаг Үнён ороод ирэх нь тэр.

Аннаг яаж бэртээж юу хийсэн тухай мэддэг бас түүнийг үзэн яддаг ч яаж ч чадахгүй байгаадаа уур минь хүрч байв.

~~~~~

3-р сарын 5ны өдөр солонгосын бүх мэдээллийн сайтаар миний тухай тархаж  Аннад санаа зовон түүн рүү залгах эсэхдээ эргэлзэн зогсож байтал Үнён өрөөнд орж ирхэд нь би түүний өмнө сөгдөн
Сэхүн: гуйж байна. Үнэхээр надад хайртай бол надад зүгээр аз жаргал хүсэж болохгүй гэж үү?
Үнён: би тийм төрлийн хүн биш
Сэхүн: тэгвэл чамайг хайрлахгүй нэгнийг дэргэдээ байлгах ямар зовлонтой болхыг биеээрээ мэдрээд үз! Би ч зовж , чи ч бас зовох ёстой бололтой Шин Үнён ...

Тэр орой бидний охин төрсөн тухай би Лухан ахаас сонссон юм. Харанхуй өрөөний буланд шигдэн бяцхан охиныноо төсөөлөн инээмсэглэнэ.

~~~~~

8-р сарын 2 ласвэгаст ирээд аль хэдийнээ 2 жил өнгөрч магистрын зэргээ хамгаалж дууссан ч солонгос руу явах эрх минь хаалттай байсан. Үнёнтой гэрлэсэн тохиололд л би солонгос руу буцах эрхтэй байсан юм.

Бас Аннагаас нүүр буруулсаныхаа төлөө түүнтэй холбоо барьж чадсангүй!

Ажлын өрөөндөө бодолд дарагдан суухад эмч орж ирэн

Эмч: хадагтай Үнёны бие улам муудаж байна. Ганцаардалаас болж галзуурсан гэж ойлгож болох байх
Сэхүн: би түүнд энэ тухай анхааруулсан ч тэр тоогоогүй! Одоо яая гэхэв

Хэзээнээс ийм хүйтэн хөндий нэгэн болсонг бүү мэд.

Охин минь одоо 1 нас 5 сартай ч би одоо хүртэл түүнийгээ хараагүй хэвээр.

Үнёнтой ярилцаж байсан удаагүй! Түүний дэргэд 5 минут ч тогтож суусан удаагүй. Их дэлгүүрээр хэсэж явахдаа яагаан өнгийн даашинз харан дотогш орон
Сэхүн: энэ настай хүүхдэд таарах болов уу? Солонгос хүүхэд гэхэд
Худалдагч: ази хүүхдүүдэд зориулсан размер байгаа та авах уу?
Сэхүн: боогоод өгвөл их сайн байна гэхэд өөрийн эрхгүй аз жаргал мэдрэгдэнэ.
Ойрд ийм мэдрэмж аваагүй уджээ.

~~~~~

3-р сарын 1нд Лухан ах ласвэгаст ирсэн гэдгээ надад хэлж бид түүний байрлаж байгаа буудал виски шимэн сууцгаахад
Лухан: СэИ
Сэхүн: айн
Лухан: охины чинь нэрийн СэИ гэдэг. Энэ сарын 5нд 2нас хүрнэ гэдгийг мэдэж байгаа биздээ гэж хэлэн халааснаасаа зураг гаргаж ирэн өгөх нь тэр.

Зураг руу хархад л нүднээс минь нулимс урсаж орхив. Хоолой зангирч сэтгэл хөндүүрлэнэ.
Зурган дээр Анна болон бидний охин байв. Бидний охин яг л Анна шиг үзэсгэлэнтэй юм.
Сэхүн: ахаа надад түүний тухай ярьж өгөөч бас Анна ямаршуухан байгаа тухай
Лухан: СэИ юу? *инээх* аймшигтай сахилаггүй! Чиний охин биш гээд хэлчих вий гэсэн шиг. Заримдаа тэи яг чам шиг аашилдаг бас өдөр ирэх тусам чамтай төстэй харагдах болсон. Хамар бас хацар нь яг чамтай адилхан харин нүд нь ээжтэйгээ адилхан байгаа биз.
Аннагийн хувьд тэр чамайг хүлээсээр байгаа. Яаж өнөөдрийг хүртэл тэвчиж байгааг нь гайхаж байна шүү! Тэр үнэхээр хүчтэй эмэгтэй шиг санагддаг.
Сэхүн: ахаа би одоо ч Аннад хайртай! Яг одоо бүгдийг хаяад түүн дээр очхыг хшсэж байгаа ч аав~аав гэхэд Лухан ах нуруун дээр минь зөөлөн цохин
Лухан: хэлэхгүй байсан ч мэднээ гэж хэлээд сандалны хажууд тависан зүйл рүү харан
Лухан: тэр юу ийх
Сэхүн: СэИ-д авсан юм. Та намайг өгсөн гэж хэлэлгүй төрсөн өдрөөр нь өгч болох уу?
Лухан: тэгий тэгий ...

~~~~~

Түүнээс хойш дахин нэг 8-р сар болж энд 3дах жилээ угтаж авав. Зочны өрөөндөө суутал Шин шүүгч ласвэгаст ирсэн ажлаа зохицуулан Үнён бид 2 дээр ирэх нь тэр.

Шин: Үнёныг би солонгос руу авч явхаар шийдсэн. Үнёны өвчин хүндэрсэн болхоор одоо чиний дэргэд байх дэмий байх
Сэхүн: над дээр ирхээсээ өмнө өвчтэй байсан юм уу?
Шин: тиймээ Үнёны ээжийн ээж сэтгэл мэдрэлийн өвчнөөр нас барж байсан. Харин Үнёны ээж зүгээр байсан Үнёнд өвлөгдөн ирсэнг бид 5жилийн өмнө мэдсэн.
Энэ бүх хугацаанд Үнёныг бага ч болов жаргалтай байсан гэж бодож байна бас чамд баярлалаа дахиж танай гэр бүлд сүрдүүлэг үзүүлэхгүй болхоор чи эрх чөлөөтэй!
Биднийг уучлана гэж найдаж байна гэх нь тэр.

Шин шүүгч Үнёныг авч явсан өдөр би солонгос явах тасалбар захиалж ачаагаа баглаж байтал утсанд зурвас ирэх аж.

Зурвасыг нээн үзхэд Крис ахаас ирсэн байв. Гэхдээ энэ Аннагийх хуримын урилга байлаа.

Дахиад л цээж минь хөндүүрлэн цээжээ чанга цохино.

~~~~~

Олон цаг ниссэр Сөүлд бууж ирхэд яг Аннагийн хуримын өглөө ирсэн байв.

Ачаагаа гэртээ аваачин Аннагийн хурим болох газар ирэн холоос харан зогсож байтал тэр өдөр дэлгүүрээс авсан яагаан даашинзын өмссөн охин гүйж байхыг харан
Сэхүн: СэИ гэхэд өнөөх охин гүйхээ болин над руу харах нь тэр.
Охиноо харан өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэн явган суухад
СэИ: та намайг танидаг юм уу?
Сэхүн: тиймээ би чамайг сайн танина
СэИ: ахаа та яагаад уйлаад байгаа юм бэ? Өвдчихсөн юм уу?
Сэхүн: аниа~ маш их баярласандаа уйлж байгаа юм
СэИ: сонин юмдаа. Манай ээж заримдаа уйлхаар нь би түүнийг хэн нэгэн гомдоогоод уйлж байна гэж боддог байсан гэхдээ ээж баярласандаа уйлдаг байсан бололтой
Баяртай ахаа би явахгүй бол болохгүй нь гэж хэлэн гараа далалсаар гүйгээд яваад өгөх нь тэр.

Охиноо харсандаа хэтэрхий аз жаргалтай байсан ч хэзээ ч тэвэрч үзэхгүй охин , бас үүрд хайрлах эмэгтэйгээ алдах болсонг илэрхийлж хуримын ая эгшиглэх нь тэр.

Яг л төсөөлж байсан шиг Анна дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байв. Анна ааваасаа сугадан дотогш орох аж.

Хэсэг хугацаа өнгөрч би хэнд ч мэдэгдэхгүйгээр дотогш орон түүн рүү хархад сэтгэл дотор минь үгээр тайлбарлахын аргагүй мэдрэмж мэдрэгдэнэ.

Гуйя Анна над руу ганц удаа хараач!!! Гэж бурханаас гуйж байлаа.

Удалгүй лам тэдний зөвгөөрлийг асуухад Бэкхён зөвшөөрч харин Аннагаас асуухад тэр эргэн тойрноо харсаар над руу хархад нь хэдэн жил мэдрээгүй догдлол гэх мэдрэмжийг мэдрэх нь тэр.

Би цаг үргэлж Бэкхён гэх энэ залууд Аннаг алдхаас айдаг байсан харин одоо тэр Аннан авчихлаа.
Би бол ялагдагч.

Ичингүйрэн инээмсэглэх түүний дүрх төрх хамгийн аз жаргалтай дурсамжуудын минь нэг болж үлдэх нь.

Хамтдаа драма үздэг байсан тэр өдрүүд , хамгийн анх харсан бүтэлгүйхэн төрх чинь намайг одоо ч аз жаргалтай болгодог хэвээр ...

Гэсэн ч би аль хэдийн оройтсон болхоор аз жаргал хүсэх хэрэгтэй бололтой!

Баяртай Жон Анна ...

---MN4EVER---

Note: за энэ хэсэг 100коммэнт 100vote хүрвэл happy ending бичхээр шийдлээ.
Бас replay тооцохгүй. Нэг хүн 2г бичвэл тооцохгүй шүү! 😉 thank u

36 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!