( Зүүд биш байгаасай )
Аннагийн талаас
Ламтан: Бюн Бэкхён та Жон Аннаг өөрийн эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?
Бэкхён: тиймээ зөвшөөрч байна.
Ламтан: Жон Анна та Бюн Бэкхёнийг өөрийн нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу? Гэхэд би эргэн тойрноо хэд хэд гүйлгэж хараад эцэст нь үүдний баруун буланд зогсоx Сэхүнийг олж харсан юм.
Түүнийг харсан даруйдаа нүдэнд минь нулимс цийлэгнэсэн ч энэ бүхэн дэндүү оройтчихсон.
Би Бэкхён ах руу хархад тэр үнэхээр аз жаргалтай харагдаж байв.
Би дахин Сэхүн рүү хархад тэвчиж байсан нулимс минь урсаж орхив.
Эцэст нь бид бие биенийхээ аз жаргалтай дурсамж байж , эцэст нь бид бид байхаа болисон шүү дээ. Чи бас би ...
Магадгүй би чамайг үхэн үхтэлээ хайрлах байх. У Сэхүн ...
Сагс тоглож байхыг чинь анх харсан тэр өдөр , хамтдаа анх удаа кино үзсэн өдөр , чамаас болж тэнэг юм шиг инээмсэглэсэн тэр өдрүүд минь миний хувьд хамгийн аз жаргалтай өдрүүд байсан. Бяслагтай бялуу шиг амтлаг хайр байсан болхоор марталгүй бас нандигнах болно. Баяртай У Сэхүн ...
Бид бие биеэн лүүгээ хэсэг ширтэхдээ харцаараа ойлголцох шиг болж , түүний харцнаас л ямар их зүйл даван туулж энэ хүрсэнг би мэдэрч байв.
Гэхдээ тэр харцаа буруулан газар ширтэн , дахин над руу харахдаа гунигтайхан инээмсэглэн гарах хаалгыг чиглэх нь тэр.
Бэкхён ах гарнаас минь чанга атган
Бэкхён: Анна гэж хэлхэд би ухаан орон Бэкхён ах руу дараа нь лам руу хархад
Ламтан: Жон Анна та Бюн Бэкхёнийг өөрийн нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу? гэхэд би гарах хаалга руу хархад Сэхүн аль хэдийнээ танхимаас гарч , хүлээн авалтын гаднах хаалга руу очсон байлаа.
Би: ахаа би удахгүй эргээд ирнэ ... та хүлээж байгаарай
Бэкхён: бие чинь муу байгаа юм уу?
Би: аанхаа ... түр хүлээж болно биз дээ
Бэкхён: за гэхэд нь би даашинзныхаа хормойг барин Сэхүний араас гархад тэр аль хэдийнээ гарчихсан байв. Би гарах хаалгаар гаран эргэн тойрноо хархад Сэхүн зүүн зүгт явж байв.
Би: У СЭХҮН гэхэд тэр эргэж харан намайг харсандаа гайхаж байлаа. Би амьсгаадсаар
Би: Надад тайлбар хэлэхгүй юм уу? Энэ бүх хугацаанд хаана юу хийж явсан гээд л ... Тэгвэл би ядаж л тайван гэрлэж чадах юм шиг байна. Тэрнээс нааш тэр хүний эхнэр болж чадахгүй юм шиг байна ...
Сэхүн: Үнёны аав манай аавын өнгөрсөнгөөр сүрдүүлсэн болхоор би 3 жил ласвэгаст Үнёнтой хамт хоригдсон юм.
Би: хэрвээ энэ тухайгаа надад тайлбарласан бол ядаж ганц удаа хэлсэн бол би өнгөрсөн 3 жилийн хугацаанд арай бага зовж шаналах байсан байх.
Сэхүн: би яаж хэлэх байсан юм. Үнёны тоглоом 3 жил болоод дуусхыг би мэдээгүй , Энэ бүх даажигнал одоо дууссан ч нэгэнт оройтчихсон.
Надад чамайг буцаад ирээч гэж гуйх эрх алга бас охиноо тэврэх ч нүүр алга. Эцэст нь би чамайг хаяаад эцэг эхээ хамгаалсан болхоор дахиж чам руу харах эрх алга.
Чамайг болон охиноо хаясаныхаа төлөө насаараа харамсаж , ганцаардах ёстой бол тэр шийтгэлээ амсаад дуусхыг хүсэж байна.
Би: тэгэх хэрэггүй , охин бид 2 чамайг уучласан ... тийм болхоор одоо өөрийнхөө төлөө амьдар ...
Хүссэн үедээ охинтойгоо уулзаж болно. Тэр ямар ч буруугүй чи ч бас ... Хэн нэгэнд буруу өгч суух цаг биш болхоор одоо зүгээр л бие биеэндээ аз жаргал хүсээд бас охинтойгоо хэзээ ч хамаагүй уулзаж бай. Түүнд чи хэрэгтэй!
Сэхүн: аз жаргал хүсье ... Би үргэлж тэр залууд чамайг алдхаасаа айдаг байсан , эцэст нь тэр чамайг авлаа шүү дээ.
Түүний хэлсэн үгнээс болж би хариу хэлж чадалгүй зогсож байтал СэИ "Ээжээ" гэсээр гарч ирэх нь тэр. Би Сэхүн рүү харчихаад дараа нь эргэж хархад
СэИ: ээжээ та яагаад гадаа зогсоод байгаа юм бэ? гэхэд би СэИ-н урд очин явган суугаад
Би: ээжийнхээ хэлсэн үгийг санаж байна уу? Хүслээ бодоод лаагаа үлээвэл хүсэл биелэдэг гээд ...
СэИ: аанхаа ...
Би: тэгвэл миний охины хүсэл биелэчихсэн
СэИ: Айн ... би аавтай болхыг хүссэн шдээ
Би: ээж нь хэлж байсандаа аав нь холоо явчихсан удахгүй ирнэ гээд
СэИ: мхн
Би: аав нь холоо явчихаад буцаад ирсэн байна
СэИ: хаана гэж хэлээд намайг давуулж хараад Сэхүний зүг удаан гэгч нь ширтээд
СэИ: ээжээ би очиж болох уу? гэхэд нь би толгой дохиход СэИ алхам алхамаар Сэхүн рүү дөххөд Сэхүн явган суун гараа дэлгэн
Сэхүн: аав нь охиноо тэврэхийг маш удаан хүлээсэн гэхэд СэИ хурдан гэгч нь гүйн Сэхүнийг тэврээд авах нь тэр.
Би тэднийг харсандаа баярлаж байсан ч Бэкхён ахыг бодход л цээж хөндүүр оргиж байлаа.
Зохиолчийн талаас
Сэхүн СэИг тэврэн зогсож байтал Анна удаанаар орох хаалга руу алхаж байв. СэИ түүнийг дуудах гэхэд Сэхүн болиулан тэд ч бас Аннагийн араас удаанаар дагаж байлаа.
Анна дотогш орж хурим болж буй танхим руу ороод заалны голоор алхаж байгаад ухаан алдчих нь тэр. Сэхүн СэИ-г газар тавин Анна дээр очход Бэкхёнаас эхлэн Аннагийн эцэг эх бүгд гайхаж бүгд хөлдсөн мэт гацаж орхицгооход Сэхүн нэг гараа нуруун доогуур нь харин нөгөө гараа хөлөн доогуур нь хийн газраас босоод эргэн тойрноо харан
Сэхүн: Хён машин гэхэд Крис Лухан 2 ухаан орон ухас хийцгээв.
Крисийн машин гадна ирхэд Сэхүн Аннаг тэврэн машин руу гүйж харин Бэкхён балмагдсаар зогсох аж.
Сэхүнийг явсаны дараа хуриманд уригдсан зочид гарах хаалга руу яарцгаахад Бэкхён одоо ч Сэхүнийг ирсэнд итгэж чадсангүй!
~~~~~
Сэхүний талаас
Крис ахын машинд суун Аннаг хэвтүүлээд
Сэхүн: ахаа хөдлөөрэй гэж хэлэн Аннагийн гаранд массаж хийж байв. Түүний гар аймшигтай хүйтэн байх бөгөөд нүүр нь хухай цайсан байлаа. Би байн байн амандаа "Гуйч Анна би чамд ямар их хайртайгаа хангалттай мэдрүүлээгүй байхад"
Крис: тэр зүгээрээ
Лухан: Аннаг ямар хүчтэй эмэгтэйг чи мэдэхгүй байна.
Бид эмнэлэгийн гадаа ирхэд би Аннаг болгоомжтой өргөн дотогш орж хамгийн түрүүнд таарсан сувиглагчаас тусламж гуйхад тэр биднийг хоосон ор луу чиглүүлэх замдаа өөр нэг сувилагчид "эмч дууд" гэх нь тэр.
Эмч ирж Аннаг үзэх хооронд намайг олон эмч сувилагч холхих тэр өрөөнөөс гар гэлээ. Би түгшин зогсож байтал Аннагийн аав ээж ах нь бас СэИ ирэх аж. Аннагийн ээж намайг цохин
А.ээж: чи явсан бол тэр чигтээ явахгүй яах гэж ирж байгаа юм. Тэр ч гэсэн хүн аз жаргалтай амьдрах эрхтэй гэж хашигчиж байтал СэИ Аннагийн ээжийн хөлнөөс тэврэн
СэИ: эмээ миний аавыг битгий ёоёо болгоочдээ гээд улигнахад бүгд гайхцгааж харин би охиноо өргөн
Сэхүн: аав нь охин дээрээ ирхийн тулд энээс илүү зүйл туулсан болхоор ёоёо болохгүй тийм болхоор миний охин битгий уйл гэхэд охин минь жижигхэн гараараа хүзүүгээр минь тэврэн авав.
Төд удалгүй эмч гарч ирэн
Эмч: хуримын даашинзтай эмэгтэйн гэрийхэн мөн үү?
А.ээж: тийм байна
Эмч: санаа зовох хэрэггүй! Тэр зүв зүгээр бага зэрэг цочролд орсон гэж хэлж болно. Витамин болон тэжээл дуслаар хийхэд гайгүй болчих болхоор санаа зовох хэрэггүй! Өөр өрөө рүү шилжүүлж болно шүү гэв.
Бэкхён: бид түүнийг өөр өрөө рүү шилжүүлэх болно
Сувилагч: тэнд очиж өрөөгөө захиалаад тооцоогоо хийхэд бид щилжүүлэх болно гэж хэлээд биднийг орхих аж.
Бэкхён гэх тэр залуу ирж бүх зүйлийг өөрийхөөрөө шийдэж байсан ч ганцхан СэИ-г л яаж ч чадсангүй!
СэИ: ааваа та дахиж явахгүй биз дээ
Сэхүн: аав нь дахиж хаашаа ч явахгүй гэхэд СэИ эвшээлгэн
СэИ: тэгвэл би жоохон унтаадхий гэж хэлээд мөрийг минь дэрлэн нүдээ анилаа.
Түүнээс хол байсан өдрүүдээ аль хэдийнээ үзэд ядаад эхлэчихлээ.
Аннагийн орсон өрөөнд СэИг оруулан буйдан дээр СэИ-г хэвтүүлэн гадуур хувцасаараа хучин дараа нь Анна руу харан суухад Бэкхён орж ирэн
Бэкхён: чи албаар ингээд байдаг юм уу? Надад саад болох гээд
Сэхүн: би зүгээр тэднийг сүүлчийн удаа л харах гэснээс өөр ямар ч муу санаа агуулаагүй!
Бэкхён: чи тэрний уйлах шалтгаан байхад тэр чамайг хайрласаар л байх юм.
Чи юуг зөв хийгээд би юуг буруу хийгээд байгааг ч ойлгож чадахгүй нь. Би бараг л Аннаг өөрийн болгочихлоо л гэж бодсон шүү!
Би түүнд юу ч хэлж чадсангүй! Зүгээр л түүнийг сонсож байлаа.
Би зүгээр тэднийг сүүлийн удаа хархыг хүссэн ч байдал ийм болно гэж төсөөлөөгүй!
~~~~~
Аннагийн талаас
Хамгийн сүүлд Сэхүн СэИ 2г хараад баярлаж тэдэнтэй нэгдэхийг хүссэн ч Бэкхён ахыг бодон зүрх хөндүүрлэж байсан юм. Танхим руу орохдоо Бэкхён ахын над руу харан гэрэлтэх царайг хархад амьсгал боогдон амьсгалахад улам хэцүү болж толгой эргэж байсанг л санаж байлаа.
Би яах ёстой вэ?
Нүдээ нээхэд цагаан тааз хамгийн эхэнд харж хажуу тийш хархад СэИ буйдан дээр унтаж байлаа.
Удалгүй хаалгаар Сэхүн дараа нь Бэкхён ах орж ирхэд би тэдэн рүү муухан инээмсэглэхэд
Бэкхён: би тэрнийг явуулахгүй гэж ямар их хичээсэн гээч. Жон Анна чи надад өртэй боллоо шүү гэхэд нь нүдэнд минь нулимс цийлэгнэн
Би: убба гэхэд тэр Сэхүн рүү хархад Сэхүн өрөөнөөс гарах нь тэр. Ах миний хажууд ирж суугаад
Бэкхён: үнэндээ би хорон санаа гаргаад би гэрлэнэ гээд зөрүүдэлмээр байгаач миний хүсэж байгаа зүйл гэрлэлт биш зүгээр чиний аз жаргал болхоор чи хайртай хүнийхээ хажууд сэтгэлд минь тодоос тод үлдсэн тэр инээмсэглэлээрээ инээмсэглэж амьдрах хэрэгтэй! Би чамтай гэрлэчихвэл магадгүй чи дахиж хэзээ ч инээхгүй байж мэднэ. Би тийм зүйлийг хүснэ гэж үү? Гэхэд нулимс минь зүгээр л асгарч байлаа. Хоолой зангиран
Би: ахаа намайг уучлаарай!
Бэкхён: *инээх* зүгээрдээ. Харин нэг зүйлийг амла. У Сэхүн тэр золигийг уучлаж , өнгөрсөн хэдэн жилийн зовлонг нь мартуулах хэрэгтэй шүү! Гэхэд би уйлсаар толгой дохиж байхад Бэкхён ах намайг тэврээд нуруун дээр минь зөөлөн цохилоод
Бэкхён: өнгөрсөн хугацаанд хичээж байсанд баярлалаа.
~~~~~
5 сарын дараа
Би: СэИ хүслээ бодоод лаагаа үлээвэл хүсэл нь биелэнэ шүү гэхэд тэр минь гараа урдаа аван нүдээ аних нь тэр. Би Сэхүн рүү хархад тэр тийм гэхийн аргагүй аз жаргалтайгаар охин руугаа харж байв.
СэИ одоо 3н нас хүрч анх удаа аавтайгаа төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нь энэ.
Төрсөн өдрөө тэмдэглэсэнээс болж СэИ маш их ядарсан бололтой! Сэхүн бид 2 СэИ-н 2 талд хэвтэхдээ бие биеэн рүү ширтэж байлаа.
СэИ сэрвэгнэхээ болиход би орноос босон зочны өрөөнд орон түүнд үзүүлхээр бэлдсэн зүйлээ гаргаж ирхэд Сэхүн ч бас араас минь гарч ирсэн байв.
Сэхүн: юу ийн
Би: чамд үзүүлхээр өмнө нь хийж байсын гээд дэвтэрийг дэлгэхэд СэИ-н эхогийн зурагнаас эхлэн сар сараар нь наасан зурагнууд байхыг харсан Сэхүн гайхаж байсан юм.
Тэр анхааралтай нь аргагүй үзэж байхад нь би түүн рүү ширтэн
Би: хэзээ нэгэн өдөр чамд энийг үзүүлэх өдөр гэдэгт цаг үргэлж итгэдэг байсан гэхэд Сэхүн харцаа над руу шилжүүлэн
Сэхүн: бүх зүйлд баярлалаа , би чамд хайртай Анна
Би: би ч гэсэн ... Гэхэд Сэхүн духан дээр минь үнсэн дараа нь уруул дээр минь үнсэх нь тэр.
Тэр үргэлж минийх байх болно харин би үргэлж түүнийх байх болно. Бидний сэтгэл 200 жил өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй гэдэгт би итгэдэг.
*****
Бид хамгийн анх үерхэж эхлэсэнээс хойш 5дах жилээ үдэж байлаа. Сэхүний зуслангийн байшингийн арын цэцэрлэгт ойр дотны хүмүүс минь цугларч Сэхүн цав цагаан өнгийн хослолтой сандарсан байдалтай зогсохыг харан инээмсэглэхэд аав хажууд минь ирж зогсон гараа өгхөд нь би гарнаас атган
Аав: чи Сэхүний юунд нь тэгтлээ хайртай байдаг юм бэ?
Би: бүх зүйлд нь ... Гээд инээмсэглэхэд бид аль хэдийнээ Сэхүний өмнө ирсэн байлаа.
^^^^^
Ламтан: У Сэхүн та Жон Аннаг эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?
Сэхүн: зөвшөөрч байна
Ламтан: Жон Анна та У Сэхүнийг нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу?
Би: зөвшөөрч байна
Ламтан: эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс та 2г эхнэр нөхөр болсонг зарлаж байна. Эхнэрээ үнсэж болно гэхэд
Сэхүн урдуураа унжуулсан торыг минь сөхөн дараа нь уруулан дээр минь үнссэний дараа бид тэврэлдэн зогсоно.
Энэ бүхэн зүүд биш байгаасай! Хэрвээ зүүд бол дахиж сэрмээргүй байна гэж бодон зогсход энэ бүхэн бодит гэдгийг гэрчилхээр бороон дусал мөрөн дээр минь дусхад
Сэхүн: ямар нэгэн зүйл санагдахгүй байна уу? Гэж хэлээд гарнаас минь хөтлөн бид харсан зүг рүүгээ гүйхэд бороо улам ширүүсч байв.
Ирээдүйг би мэдэхгүй ч нэг л зүйлийг сайн мэднэ. Миний Сэхүнийг гэсэн сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй!
Чамтай өнгөрөөсөн цаг минут тутам минь надад үнэтэй цэнэтэй болхоор улам ихээр чамд шунах юм.
---MN4EVER---
Note: Энэ хүртэл хамт байсанд баярлалаа 😉 бүх зүйл энгийн бхдаа л гайхалтай шүүдээ тэр тусмаа хайр. Гоё мэдрэмжүүдийг мэдрүүлсэн гэж найдаж бгаа шүү
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)