( Хэрвээ цас орвол ... )
Анна: СэИ унтах цаг боллоо
Сэи: ээжээ би залбирч болох уу?
Анна: болноо гэхэд Сэи орныхоо хажууд очин өвдөглөж суугаад гараа хавсран
СэИ: бурхан минь та намайг сонсож байгаа биздээ. Өмнө нь залбирч байгаагүй байж юм гуйх болхоороо залбирч байгаад уучлаарай! Гэхдээ та манай ээж аав 2г учруулсан шигээ Бэкхён ахыг хайртай нь учруулаад өгөөч! Тэгэхгүй бол Бэкхён ах хөгширөөд муухай болчихвол хэн ч тоохгүй хэцүү шдээ. Та заавал миний хүслийг биелүүлж өгөөрэй бас сайхан амраарай!
Анна: Сэи миний охион гадаа цас орж байна гэхэд СэИ нүдээ нээн будран орох цас руу харан доороо үсэрч байлаа.
~~~~~
Бэкхён СэИд зориулан авсан бэлгээ барьсаар гудмаар алхаж байтал хэн нэгнийг санамсаргүй мөрлөн унагачих нь тэр.
Бэкхён сандран эргэж харан өнөөх эмэгтэй рүү гараа сарвайхад өнөөх эмэгтэй түүний гарнаас атгахад Бэкхён түүнийг татаж босгоод
Бэкхён: уучлаарай яарч байгаад унагачихлаа
: зүгээрдээ би ч гэсэн яарч яваад замаа ч харсангүй! Гээд 90 градус бөхийчхөөд яваад өгөх аж.
Өнөөх эмэгтэйг явсаны дараахан том том ширхэгтэй цас хаялахад Бэкхён алгаа тосон
Бэкхён: гэнэт юу вэ?
~~~~~
Хонх дугарч Сэхүн хаалгаа нээхэд Бэкхён зогсож байхыг хараад Сэхүн нүдээ эргэлдүүлэн
Сэхүн: өдөр алгасахгүй манайд ирэх юм аа
Бэкхён: чамтай уулзах гэж ирээгүй нь лавтай гээд дотогш орон
Бэкхён: СЭИ ~ ах нь ирлээ. Гэхэд СэИ өрөөнөөсөө Бэкхёны нэрийг дуудсаар гүйн гарч ирэх нь тэр.
Бэкхён СэИг тэврэхэд Анна гарч ирэн
Анна: сонбэ та юу хийж яваан
Бэкхён: зүгээр л СэИг санаад бас чиний бие хэр байгааг харах гээд ... Гэхэд Анна гэдсээ илэн
Анна: хурдан төрөхгүй бол одоо хүнд санагдаад хэцүүхэн л байна шүү!
СэИ: ахаа би өнөөдөр таны төлөө залбирсан
Бэкхён: юу гэж
СэИ: таныг аав ээж 2 шиг хайртайгаа учраасай гэж залбирсан юм
Бэкхён: СэИ ахдаа санаа зовоо юу? Гэхэд СэИ Бэкхёнд ойртоод
СэИ: та хэрвээ үрчлээтэй болчихвол таныг хэн ч тоохгүй шдээ гэж хэнэггүйхэн хэлчихлээ.
Бэкхён СэИд авсан бэлгээ өгхөд СэИ хөлөө олохгүй баярлаж баярлаж унтаад өгөв.
Бэкхён: за би ингээд явьедаа.
Анна: ахаа та найз эмэгтэй олж аваач! Ганцаардахгүй байна уу?
Бэкхён: харин тиймээ гэж хэлэн инээгээд гараад явах нь тэр.
Анна: Бэкхён ахыг найз эмэгтэйтэй болгох юмсан
Сэхүн: би ч бас бодоод л байна. Ганцаардаж байгаа байхдаа гээд Аннагийн гэдсэн дээр үнсээд
Сэхүн: энэ яг шинэ он солигдоход гарч ирж биднийг сандаргах байхдаа
Анна: сүүлийн өдөр нь 1-р сарын 3нд шдээ
Сэхүн: би ч мэдэж байгаа л даа.
~~~~~
Бэкхён: бид 2лахнаа уулзхаар дотно биш байхаа
Сэхүн: хүлл би үнэхээр сайхан сэтгэлтэй болхоороо ганцаардаж яваа ганц бие залууд туслах гэсэн юм. У-гийн гэр бүл үнэхээр сайхан сэтгэлтэй юм гээч гэр бүлээрээ чамд санаа тавиад л ...
Бэкхён: би завгүй хүн гэхэд Сэхүн түүнд цаас өгхөд Бэкхён дэлгэж хархад ямар нэгэн хаяг бичсэн байлаа.
Бэкхён: энэ юу ийн
Сэхүн: Бан Чона. Уулзаад үз!
Бэкхён: чиний танил юм уу?
Сэхүн: манай компанид ажилдаг бас их хичээнгүй. Зарим талаараа Аннатай төстэй
Бэкхён: хэзээ уулзахын
Сэхүн: чи л тэрийг мэднэ шдээ. Бодож байгаад над руу яриарай!
Бэкхён: ядаж зураг нь байхгүй юм уу?
Сэхүн: зүгээр л надад итгэ чамд таалагдана. Гэхэд Бэкхён нүдээ эргэлдүүлэв.
Бэкхён Сэхүнтэй уулзхаар түүний ажлын ойролцоо ирсэн байлаа. Сэхүн ажил дээрээ уух кофе захиалах хооронд Бэкхён кафенаас гарч ирэн ажил руугаа алххаар шийдэн зам даган алхаж байтал түүний зам дээр улаан өнгийн бичиг баримт хийх зориулалттай зүйл хэвтэж байв.
Бэкхён тэр зүйлийг дэлгэж хархад иргэний үнэмлэх , хөнгөлөлтийн картууд , хадгаламжийн карт , зураг бас нэрийн хуудас байлаа.
Нэрийн хуудсан дээрхи дугаар луу залгаж бичиг баримт олсоноо хэлэх гэсэн тэр эмэгтэй утсаа авсангүй! Дугаар луу нь зурвас бичин ажил руугаа яаран явав.
~~~~~
Бэкхён түшлэгтэй сандал дээрээ эргэлдэн өнөөх эмэгтэйн бичиг баримтыг харж байлаа.
Чона ~ энэ нэрийг хаана сонссон билээ. Нэг л танил санагдаад байх юм гэж бодон хаана сонссоноо санах гэж оролдож байв.
Сэхүн: Бан Чона. Уулзаад үз!
Арай Сэхүний яриад байсан тэр эмэгтэй юм биш биз гэж өөртөө хэлэн ухас хийн түүний нэрийн хуудасыг хархад wind.const гэсэн байлаа.
Юу вэ? Энэ Сэхүн надад зориулж зохиол бичээд байгаа юм уу? Эсвэл энэ хувь тавилан юм уу?
Ажлын цаг дуусах дөхөж байтал Бэкхёны утас дугарах нь тэр.
Хадгалаагүй дугаар байхыг хархад ямар нэгэн түнш байх гэж бодон утсаа авхад
: сайн байна уу? Та миний бичиг баримтыг олсон гэлүү
Бэкхён: аан та хатагтай Чона байхнээ би өдөр олсон юм. Яаж авах уу?
Чона: та хаана уулзахаа хэлчихвэл би яваад очье!
Бэкхён ажлынхаа ойролцоох кофе шопын хаягыг өгхөд Чона гэх эмэгтэй уриалагханаар хүлээж авав.
Бэкхён кофе шопод орж ирэн цонхон талын суудалд суун гаднах орчинг ажиглаж байтал хаа нэг цасан ширхэг хаялаж эхлэх нь тэр.
Өнөөдөр ямар ч цасны тухай мэдээлэл байгаагүй байсан юмдаа ... Гэхтэй зэрэгцэн хаалга нээгдэн нэгэн эмэгтэй орж ирхэд л Бэкхён түүнийг танин
Энэ үнэхээр хувь тавилан бололтой! Гээд гараа даллаа.
Бэкхён: хатагтай Чона юу гэхэд эмэгтэй бөхийн
Чона: та миний бичиг баримтыг олсон хүн үү гэж хэлэнгээ сандал дээр суун мэню рүү харж байв.
Бэкхён: тийм ээ бид энээс өмнө таарч байсан та санаж байна уу? Гэхэд Чона Бэкхён рүү харан
Чона: тийм гэж үү?
Бэкхён: яагаав би таныг мөрлөж унагасан шдээ
Чона: та хүний царай тогтоохдоо сайн юмаа. Би баярласанаа илэрхийлж таныг дайлье гэхэд Бэкхён мэню рүү харан
Бэкхён: моча гэхэд Чона цүнхээ ухан хэтэвчээ гаргаж ирэн захиалгаа өгхөөр явах аж.
Бэкхён халаасаа ухан Чонагийн бичиг баримтаны хавтасыг гаргаж ирэн ширээн дээр тавив.
Чона захиалгаа авч ирэн бичиг баримтныхаа хавтасыг аван.
Чона: бурхан минь би энээс болж галзуурах шахсан шүү! Бичиг баримт хөөцөлдөх , зээлийн картууд бас хөнгөлтийн картууд авах гэж хэдэн тал руу гүйх нь л гэж бодсон шүү!
Хамгийн чухал нь энэ зураг гээд хавтасаа нээн өөрийнхөө зургаа харуулах нь тэр.
Бэкхён: энэ тийм чухал зураг уу? Энгийн л нэг цээж зураг байх шиг байхын
Чона: миний амьдралдаа авхуулсан зурагнуудаас хамгийн дажгүй гарсан цээж зураг гээд малийх нь тэр.
Бэкхён инээн Сэхүнийг буруу хэлээгүйд гайхаж байлаа.
Чона цонх руу харан
Чона: ямар ч цасны мэдээлэл байгаагүй байж ингэж их орох гэж ...
Чона: нээрэн намайг Бан Чона гэдэг таныг хэн гэдэг билээ.
Бэкхён: Бюн Бэкхён
Тэд кафегаас гарч ирхэд Бэкхён асуух эсэхдээ эргэлзэж байсан ч түүнээс асуухаар шийдэн
Бэкхён: би таныг хүргээд өгөх үү? Би машинтайгаа явж байгаа л даа
Чона: манайх тэр байр гээд замын эсрэг талд байрлах байр луу заалаа.
Бэкхён: өө тийм үү? Би тэнд ажилдаг гээд кофе шопоос холгүй өндөр барилга руу заав.
Чона бөхийгөөд
Чона: үнэхээр баярлалаа , болгоомжтой хариарай гээд далалсаар яваад өгөх аж.
Бэкхён санаа алдан түүний араас харан үлдэх нь тэр.
~~~~~
Он солигдох мөч ойртож хүмүүс завгүй харагдах ч Бэкхёнд тийм байсангүй! Учир нь тэр ганц бие залуу болхоор шинэ он солигдох мөчид тэгж их анхаарал хандуулдаггүй!
Бэкхён ээжтэйгээ утсаар ярьж дууссаны дараахан Сэхүн түүн рүү залгаж байлаа.
Бэкхён: энэ залуу чинь надаас салахаа байхнээ гэж хэлэн харилцуураа авхад
Сэхүн: Анна яаралтай эмнэлэгт хэвтэхээр болсон та СэИ цэцэрлэгээс нь авчих тэх үү?
Бэкхён: тэгэлгүй яахав. Мэдээж энэ бүхнийг ....
Сэхүн: тийм ээ би мэдэж байгаа. Анна болон СэИгийн төлөө хийж байгаа надтай ямар ч хамаагүй
Бэкхён: сайн байна гээд утсаа салган толинд харан зангиагаа янзлаад дараа нь үсээ янзлах нь тэр.
Бэкхён дуу аяласаар СэИгийн цэцэрлэгийн гадна ирээд дахин толинд харан үсээ янзлан СэИд авсан амттангаа аван машинаасаа буун цэцэрлэг рүү орлоо.
Бэкхён СэИг дагуулан хооллож дараа нь дэлгүүрээр дагуулан тоглоом авч өгхөд аль хэдийнээ орой болсон байв.
Бэкхён СэИтэй Аннагийн байгаа эмнэлэгт ирхэд Сэхүн байдагаараа сандарчихсан байх нь тэр.
Сэхүн: Анна бараг өнөө орой төрөх юм шиг байна.
Бэкхён: СэИг би хэд хоног харж чадах болхоор санаа зоволтгүй гэв.
СэИ Бэкхёнаас түрүүлэн гарч ирэн машин руугаа гүйж байгаад газар бүдрээд уначих нь тэр.
Бэкхён СэИ рүү гүйн очсон ч аль хэдийн хэн нэгэн түүнийг газраас босгож хувцасыг нь гөвөж байлаа.
Бэкхён: хатагтай Чона ?
Чона: Бэкхён ? Гээд СэИ рүү харан
Чона: энэ таны охин юм уу? Гэхэд
СэИ: үгүй ээ! Би охин нь биш тэр ах ганц бие шүү онни гэхэд Чона инээн дараа нь СэИгийн хацрыг чимхэн
Чона: эгдүүтэй юм аа.
Бэкхён нэрийн хуудасаа түүнд өгхөд Чона ч гэсэн түүнд нэрийн хуудас өгхөд
Бэкхён: дараа завтай өдөр чинь хамт кофе уух уу?
Чона: тэгье! Би яг одоо яарч байгаа болхоор ингээд явьедаа гээд өмнөх шигээ яваад өгөх нь тэр.
Бэкхён машиндаа суун тэнгэр лүү харан
Бэкхён: энэ удаа цас орохгүй бололтой!
~~~~~
Бэкхён утас руугаа харан дараа нь түүний нэрийн хуудас руу харан ямар нэгэн зүйлийг маш нухацтай бодож байлаа.
Бэкхёны утсанд зурвас ирхэд Бэкхён цочин айсан янзтай утас руугаа хартал Анна түүн рүү хүүтэй болсон тухайгаа бичиж бас шинэ оны мэнд хүргэсэн байв.
Аннагийн зурвас түүнд хүч хайрлах шиг болж зориг орон Чона руу залгахад Чона удаан дуудуулсангүй авах нь тэр.
Бэкхён: чи миний хослолуудыг мэднэ шдээ алийг нь өмсвөл зүгээр гэж бодож байна
Анна: ммм нөгөө саарал хослолоо өмсвөл зүгээр байх. Даруухан бас завсарын өнгө шдээ
Бэкхён: тэгвэл зангиа ямар нь зүгээр гэж бодож байна. Эрвээхэй эсвэл урт
Анна: урт ... Сонбэ ?
Бэкхён: яасан
Анна: хэтэрхий их хичээх хэрэггүй ээ! Та зүгээр байхдаа ч сэтгэл татам шдээ гэхэд Сэхүний "Би сонссон шүү" гэж орилох сонсогдов.
Бэкхён: тийм гэж үү?
Анна: тийм ээ, та зүгээр л байгаагаараа байхад хангалттай. Амжилт сонбэ!
Бэкхён: баярлалаа Анна ... Бас СэИгийн сантад бичсэн захианы ачаар би болзоонд явж байх шиг байна
Анна: энэ охин бас тийм зүйл хийгээ юу?
Бэкхён: бүр багшаараа бичүүлсэн байсан шүү
Анна: таньд их л санаа зовсон бололтой
Бэкхён: тэгсэн байна лээ. За тасаллаа шүү! Гээд утсаа салган гадуур хувцасаа өмсөж дараа нь гутлаа өмсөн гарч ирхэд гадаа цас орж байлаа. Чонатай уулзахаар болзсон газраа ирхэд Чона аль хэдийнээ ирсэн байлаа.
Хэт их гангалаагүй ч өөртөө тохирсон даруухан даашинз өмсөж , нүүрээ багахан будсан нь түүнийг энхрий харагдуулж байв.
Бэкхён ганцхан түүнтэй учрах гэж энэ өдөр хүртэл амьд явсан мэт санагдана.
Энэ хэдий тэдний анхны болзоо ч Бэкхёны сэтгэлд түүнтэй үхэн үхтэлээ хамт байх хүсэл төрж байлаа.
Тэрэнтэй уулзхад үргэлж цас орж, тэр үргэлж анхны цас харсан мэт мэдрэмжийг Бэкхёнд төрүүлдэг юм.
Яг л цас шиг хиргүй цагаахан хэрнээ будран орох цас догдлуулах нь гайхалтай!
Бэкхён: би чиний тухай илүү ихээр мэдхийг хүсэж байна Чона гэхэд тэр Бэкхён руу ичингүйрэн харсан ч өөртөө итгэлтэй нь аргагүй ам нээв.
Бэкхён Чонатай харц тулгарах бүртээ үгээр илэрхийлж чадамгүй мэдрэмжийг мэдэрч байв.
СэИгийн Сантад бичсэн захидал
Эрхэм сантад
Сайн байна уу? Та надад өгөх бэлгээ аль хэдийнээ боочихсон бол өөр хүүхдэд өгч болох уу? Би энэ жил бэлэг авалгүйгээр Бэкхён ахыг маш их хайрлах цасан охиныг таниас гуйх гэсэн юм. Бас багш хэлэхдээ үймүүлдэггүй хоолоо сайн иддэг хүүхдийн хүслийг биелүүлдэг гэж хэлсэн болхоор би үймүүлэхээ больж хоолоо сайн иддэг болсон болхоор та миний хүслийг биелүүлж өгнө биздээ. Хэрвээ энэ бүхэн хангалтгүй бол би жил болгон бэлэг авахгүй байсан ч зүгээрээ ...
Манай Бэкхён ах үнэхээр сайн ах ч гэсэн маш их ганцаарддаг болхоор байнга манайд ирдэг бас аав хэлэхдээ орой болгон уйлдаг гэж надад хэлсэн болхоор би түүнийг орой болгон уйлуулахыг хүсэхгүй байгаа байна. би бүх бэлгээ таньд өгье харин та Бэкхён ахыг минь хайрлах цасан охин илгээгээч гуйж байна.
Хүндэтгэсэн У СэИ ...
---MN4EVER---
Note: шинэ оны мэнд. 17ондоо олон сайхан өгүүллэгээр уулзацгаая 😗
Бас сэтгэгдэл сайн байвал Бэкхён Чона 2н тухай хэдэн хэсэг нэмж болно шүү
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)