9-р хэсэг ( Эхний өдөр )
Өглөө эртлэн босож өөрийгөө бэлдээд цонхоор хархад Сэхүн гадаа зогсож байлаа. Би яаравчлан хувцасаа өмсөөд цахилгаан шатанд суун түүн дээр очход
Сэхүн: ингэж гүйх хэрэггүй байсан юм шдээ. Бидэнд хангалттай цан байна.
Би: өглөөний мэнд гэхэд тэр толгой дохиод гарыг минь атган халаасандаа хийчих нь тэр.
Бид хамтдаа авиобусны буудал руу алхахдаа ярилцсангүй! Үнэндээ би ичсэндээ юу ярихаа ч мэдсэнгүй! Би хоолойгоо засан
Би: Өнөөдөр өдрийн хоол хамт идэх үү?
Сэхүн: тэгий , энэ амралтаар юу хийцгээх үү?
Би: зууш бэлдээд салхинд гарах уу? Хан мөрний эрэг дээр
Сэхүн: олон жил үерхэцэн хосууд шиг санагдчихлаа
Түүний үг намайг ичээж орхилоо. Гэтэл Сэхүн зогсож над руу ойртоод
Сэхүн: дахиад иччихсэн үү? Гэж асуугаад дараа нь 2 гараа хацранд минь хүргээд
Сэхүн: даарчихсан юм уу?
Би: чи намайг ичээгээд байна гэж хэлэхдээ би газар шагайж байв. Сэхүн намайг өөр лүүгээ харуулаад
Сэхүн: надаас ичих хэрэггүй ээ , гэхдээ би чамайг хүчлэхгүй бас чамайг хүлээнээ гэх нь тэр.
Биднийг автобусанд орж ирхэд бараг хүнгүй байв. Бид арын хэсэгт суухад Сэхүн миний мөрийг дэрлэхэд нь би сандарч орхилоо. Түүн рүү хархад тэр нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулсан байв.
Би: чиний гэр бүлийн тухай мэдэж болох уу?
Сэхүн: аав маань их завгүй болхоор бараг л гэртээ байдаггүй юм. Харин ээж заримдаа сонин зүйл яриад уур хүргэдэг , гэхдээ энэ удаагийн маргаан үнэхээр намайг залхааж орхисон юм. Ахын минь хувьд эхнэр хүүхэд гээд завгүй явдаг нэгэн
Би: тийм байхнээ. Манай ах эхнэрт гардаг ч болоосой. Их сурнуулиа төгсчихөөд ажилгүй сууж байгаа. Аав ээж 2 маань 2лаа нэг компанидаа удаан ажиллаж байгаа хүмүүс.
Сэхүн: 2лаа айлын бага юм байна тийм үү? Чи бид 2т адил тал үнэхээр их юмаа.
Бил сургуулийн үүдэнд ирхэд Сэхүний найз түүнийг дагуулан яваад өгөх нь тэр. Би найз нар луугаа залгахад тэд намайг хүлээж байгаагаа хэлхэд би тэдэн дээр очход
Ина: хөөх чи өнөөдөр болзоотой юм уу? Үнэхээр хөөрхөн харагдаж байна.
Би: надад та нарт хэлэх чухал зүйл байна.
Эми: хэл хэл. Одоо бидэнд цочирдох чухал зүйл хэрэгтэй байна
Би: би Сэхүнтэй үерхэж байгаа гэхэд Эми ууж байсан зүйлдээ цацаж , Ина бохиндоо гахаж орхих нь тэр.
Эми: ЮУ ??
Ина: ЮУ ??
Би: тийм ээ , бид үерхэж байгаа.
Ари: ямар чөтгөр нь вэ?
Эми: ийм хурдан уу?
Ина: арай хурдтай өрнөөд байна
Би: Сэхүн намайг өмнөх семистэрээс л харж байсан гэсэн. Уул нь тэр намайг хүчлэхгүй гэсэн л дээ гэхдээ би тэссэнгүй ийм зүйл болчлоо
Ина: вуа за тэгээд ийм царайлаг найз залуугаа хэзээ албан ёсоор танилцуулах гэж байна
Би: ЯА бид 2 эхний өдөр дээрээ явж байна. Ядаж 7 хоног үерхэх хэрэгтэй биздээ.
Эми: тийм шүү! Аххх гэнэт үерхэмээр санагдчихлаа
Ина: тийм ээ , догдлоод л чи ч сайхан байгаам байна даа.
Ари: тэрэн шиг хэрэггүй юм байхгүй байх
Эми: чи ч тэгнэ л дээ.
Бид тал тал руу хичээл рүүгээ явцгаалаа. Би үнэндээ одоо ч түүний найз охин болсондоо итгэж чадахгүй байлаа.
Анхны үерхэлээ гайхалтай байлгах хэрэгтэй учраас бага зэрэг туршлага судлахыг хшсэж байв. Гэхдээ энэ төрлийн өгүүллэг драма үзэх хэрэгтэй!
Их завсарлагаан болж бид 1-р байрны цайны газарт уулзхаах боллоо. Сэхүн 3-р байранд хичээлтэй харин би 1-р байранл хичээлтэй байсан тул цагаасаа өмнө ирчихэв. Чихэвчээ хийн түүнийг хүлээж байтал тэр гүйхээрээ нэг ирж байхыг хараад түүн рүү инээмсэглэхэд тэр хурдаа нэмэн нүд эрмэхийн зуур дэргэд минь ирчих нь тэр.
Сэхүн амьсгаадсаар
Сэхүн: удаан хүлээсэн үү?
Би: үгүй ээ. Чиний амьсгааг дарагдхаар дотогшоо орцгооё гэхэд тэр толгой дохив. Би хана налан зогсож , харин Сэхүн гараараа хана тулан зогсож байлаа.
Сургуулийн цайны газар луу орох оюутнууд бидэн рүү харцгааж дараа нь шивэр авир гэх нь дуулдана.
Сэхүний амьсгал дарагдаж , бид дотогш орход Сэхүн гараас минь хөтлөж бид олон хүүхдүүд дундуур алхаж байлаа. Охидууд бүгд тийм гэхийн аргагүй харцаар харцгааж байлаа. Би аль болох тэдний тоохгүй байхыг хичээн явж байтал
Сэхүн: чи зүгээр үү?
Би: тийм ээ , юу идэцгээх үү?
Сэхүн: ммм зутан бас үхрийн махтай ямар ч хамаагүй хоол болж байна уу?
Би: тохирлоо ...
Бид хоолоо аван сул ширээнд суухад эрнэн тойрны бүх хүмүүсийн анхаарал бидэн дээр тууссан байлаа.
Надад үнэхээр тухгүй санагдаж биеээ барьж байв. Сэхүн над руу харан инээмсэглээд
Сэхүн: чамд эвгүй байна уу? Тэднийг тоох хэрэггүй дээ.
Би: амттай байна уу?
Сэхүн: тийм ээ. Чи идэхгүй ингэж сууж байгаад дараа нь харамсана шүү! Гэхэд нь би тайвширч халбагаа аван зутанг амсхад энэ үнэхээр амттай байлаа.
Өдрийн цайны цагны дараа Сэхүн цонхтой байсан болхоор намайг хүргэж өгхөөр бид сургуулийн замаар 3-р байр луу хамтдаа алхаж байтал Бэкхён сонбэ бидний урдаас гараад ирэх нь тэр.
Тэр бидний гар луу харчихаад дараа нь над руу харан
Бэкхён: сайн уу? Анна
Би: сайн сайн уу? Сонбэ , нээрэн Сонбэ миний найз залуу Сэхүн , Сэхүн тэр бол манай мэргэжлийн 4-р курсийн сонбэ Бэкхён
Сэхүн: танилцсандаа таатай байна гэж хэлээд гараа сунгахад сонбэ түүнийгараас барин дараа нь нүд рүү нь харан
Бэкхён: Бюн Бэкхён
Сэхүн: У Сэхүн
Тэдний дунд тийм гэхийн аргагүй сонин зүйл болж байлаа. Тэдний энэ байдлыг яаж зогсоохоо ч мэдэх юм алга.
Хэсэг хугацааны дараа Бэкхён сонбэ над руу хараад
Бэкхён: дараа тухтай ярилцье
Би: баяртай сонбэ гэж хэлхэд тэр бидний хажуугаар өнгөрөхдөө Сэхүн рүү хачин гэгч нь харав.
Сэхүн: явцгаая , чи хоцрох нь ... Бид тэрнээс хойш юу ч дугарсангүй!
Түүний энэ байдал намайг айлгаж , ийм хачин эхлэл надад таалагдахгүй байлаа. Сэхүн намайг анги хүртэл хүргэж өгөөд
Сэхүн: орой хамтдаа явцгаая гэж хэлээд инээмсэглэх нь тэр.
Гэхдээ энэ инээмсэглэл зүгээр л хүчлэж инээж байгаа инээмсэглэл байлаа.
Эхний өдрөө бүтэлгүйтсэндээ харамсан хичээл тартал анхаарч чадсангүй!
Сэхүн рүү зурвас бичих эсэхдээ эргэлзэн байтал Сэхүнээс
Миний хичээл тарчихсан. Хүлээж байя гэсэн зурвас ирхэд түүнд аль байранд хичээлтэй байгаагаа хэлээл бага зэрэг тайвширлаа.
20иод минутын дараа хичээл тарж хүүхдүүд ангиас гарч байхад би дэвтэр номоо цүнхлээд суудлаасаа босход Сэхүн хаалга дээр инээмсэглэн зогсож байв.
Сэхүн: явах уу? Хайраа
Зүрх зогсох нь ... Би ичингүйрэн инээмсэглээд
Би: тэгье гэж хэлхэд тэр гараа сунгахад нь би түүний гараас хөтлөв.
Бид сургуулиас гархаар кордиороор алхаж байхад би зогсон
Би: өдрийн явдалд уучлаарай!
Сэхүн: юу болсон билээ. Гэж гайсан янзаар хархад нь би доош харан зөөлхөн
Би: Бэкхён сонбэгийн хувьд
Сэхүн: аан. Яагаад тэрний өмнөөс уучлалт гуйгаад байгаабээ уучлалт гуйх хэрэггүй! Энэ эрчүүдийн асуудал болхоор чи санаа зовох хэрэггүйээ
Ахх У Сэхүн ч муу найз залуу бололтой , ийм зүйлээс болж найз охиныхоо санааг зовоогоод гэж хэлээд духан дээр минь үнсэх нь тэр.
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)