10-р хэсэг ( Улиралын сүүлчийн өдөр )
Бид автобусны арын суудал дээр суухад
Сэхүн: чамаас асуулт асууя
Би: за
Сэхүн: дуртай дургүй зүйлс ?
Би: амттан драма бас зарим роматик зүйлс унших дуртай. Надад дургүй юм цөөхөн , би санахгүй байна. Хэт нялуун амттан. Чи ?
Сэхүн: хоол сагс хөл бөмбөгт дуртай.
Бид өдөр ирэх тусам бие биенийгээ улам таниж бас дотносож байв.
Баасан гаригийн орой Сэхүнийг бодон ширээндээ сууж байлаа.
Шөнийн 2 цаг болж байхад утасны вибаратор дугарч утсаа хархад Сэхүнээс зурвас ирэх нь тэр.
Тагтан дээрээ гараад ир гэсэн байв. Би өрөөнөөсөө гарч ирхэд гэр анир чимээгүй бас харанхуй байлаа. Би зочны өрөөний тагт руу ойртон дараа нь хаалгыг нь нээхэд нүдэндээ ч итгэсэнгүй! Сэхүн тэнд зогсож байхыг хараад бараг л орилох шаххад Сэхүн амыг минь дархад түүний гар шархадчих байв.
Би түүний гарыг хараад
Би: яагаад ийм болчихсын
Сэхүн: чамайг хархын тулд би тагтаар дамжсан юм. Гэхэд нь би гайхаж орхилоо. Энэ чинь орон сууц , хэрвээ тэр унасан бол тахир дутуу болох ч боломжтой шүү дээ. Би хамраа мушгин гараа элгэндээ аван
Би: чи үхэж ч болох байсан байна. 7-р давхараас унаад тахир дутуу үлдвэл их юм
Сэхүн: манайх 9 давхарт
Би: тийм ээ , чи галзуурчихаа юу гэхэд тэр миний гарыг татаж , гаран дээр минь үнсээд
Сэхүн: бид дөнгөж сар л болж байхад чи намайг ингэж загнах чинь шударга бус байна гэж хэлээд хошуугаа унжуулах нь тэр.
Би дахиад л догдлоод бас улайгаад эхлэлээ.
Сэхүн: намайг оруулахгүй юм уу? Гэхэд би хаалгыг нээн түүнийг дотогш оруулж , бид миний өрөөнд орж ирхэд
Сэхүн: чиний үнэр үнэртэж байна гэж хэлээд орон дээр минь суун эргэн тойрноо харж байв. Би ширээндээ суугаад
Би: хамтдаа драма үзэх үү?
Сэхүн: би драма үздэггүй гэхдээ чи үзмээр байвал үзэцгээе гэхэд нь би баярласандаа нөүтбүүкээ шүүрч аван ор луу үсрэн хамгийн түрүүнд санаанд орсоноор нь Moment to remember эхлүүлэв.
Би: Миний дуртай кинонуудын нэг гэж хэлээд Сэхүн рүү хархад тэр инээмсэглэх нь тэр.
Энэ залуутай үерхээд сар болсон ч түүнийг миний дэргэд байгаад одоо ч итгэж чадахгүй хэвээр.
Кино дуусах үед би асгартлаа уйлж байлаа. Хэд ч үзсэн уйлах юм. Сэхүнээс ичхээ ч мартан уйлж байгаад түүн рүү хархад тэр нэг гараараа толгойгоо тулан над руу харж байх нь тэр.
Би нүүрээ гараараа таглаад
Би: муухай байгааздээ битгий намайг хараад бай
Сэхүн: хөөрхөн байна. Кино үзээд уйлдан охидуудад би итгэдэг гэж хэлээд нүүрээ тагласан гарыг минь үнсэх нь мэдрэгдэнэ.
Өглөөний нар өрөөнд орж ирхэд би нойрноосоо сэргэн утсаа үзхэд түүнээс
Сэрээхийг хүсээгүй болхоор шөнө дунд явчихсан шүү! Уйланхай минь гэсэн байв.
Би түүнрүү хариу бичсэн ч түүнээс хариу ирсэнгүй! Магадгүй тэр унтаж байгаа байх.
~~~~~
Сэхүн бид 2н үерхэл үргэжлээд 3 сар өнгөрч , хичээлийн жил дуусаж байлаа.
Бүх хичээл хаагдаж сургууль дээр байх хамгийн сүүлчийн өдөр би найз нартайгаа орой уулзхаар цаг товлоод , Сэхүнийг хайн зааланд ирхэд тэр ганцаараа сагсны өмсгөлтэй зогсож байх нь тэр. Би дотогш орход Сэхүн бөмбөгөө залан
Сэхүн: надтай тоглох уу?
Би: би чадахгүй шдээ
Сэхүн: би чамд зааж өгнө шдээ. Энэ яг драма шиг байх болно , амлаж байна гэхэд нь би цүнхээ сандал руу шидээд түүн рүү ойртож байгаад бөмбөгийг аван шийд рүү шидхэд гооль орчих нь тэр.
Сэхүн: хөөх тоглож чаддаггүй чинь үнэн үү? Гэхэд нь би жуумалзан толгой дохин бөмбөгөө залхад Сэхүн надаас бөмбөг булаахыг завдхад нь би эргэж харан бөмбөгөө байдаг чангаараа хамгаалж байтал тэр намайг араас минь тэврэн бөмбөг авхаар оролдонгоо инээж байлаа.
Би Сэхүний тэврэлтээс зугтан шийд рүү бөмбөгөө залан гүйж байтал бөмбөгөө алдчихав. Сэхүний араас очход тэр бөмбөгөө барьсан гараа дээш өргөхөд нь гаранд нь хүрэх гэж үсчиж байлаа. Удалгүй тэр инээмсэглэн нөгөө гараараа бэлхүүсээр минь тэврэн өөртөө ойртуулхад нь зүрхний цохилт түргэсэж байсан ч би түүн рүү цоо ширтэж байв. Нөгөө гар дах бөмбөгөө шидэн нөгөө гараараа толгойноос минь барин над руу ойртож эхлэх нь тэр.
Би нүдээ анин түүний зөөлөн уруулыг мэдрэхдээ бэлдэнэ.
Хүслээр минь түүний уруул урууланд минь хүрхэд би анхны үнсэлтээ мэдэрсэн юм. Сэхүний гэдсээр 2 гараа оруулан өлмийгөө өргөн түүн рүү улам тэмүүлэнэ.
Би чамайг анх энэ зааланд харж байсан минь толгойд эргэлдэж би өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа.
Бидний үнсэлт дуусхад тэр намайг чангаас чанга тэвэрч байв.
Бид тэврэлдэн зогсож байтал заалны хаалга нээгдэн би хаалга руу хархад Бэкхён сонбэ зогсож байлаа. Сэхүн түүнийг хараад шууд л хөмсөгөө зангидаж
Би: Сонбэ сайн уу?
Бэкхён: сайн чи сайн уу?
Би: сайн. Нээрэн сургуулиа төгссөнд баяр хүргье
Бэкхён: баярлалаа. Би энд сагс тоглох гэж ирсэн юм.
Сэхүн: надтай тоглох уу?
Түүний хоолойны өнгө тийм ч таатай санаглсангүй! Түүний саналд Бэкхён сонбэ зөвшөөрч тэд тоглохоор бэлдэж байлаа.
Би тэднийг харан тийм ч таатай зүйл мэдэрсэнгүй!
-
Тэдний тоглолт 15 минут өнгөрсөн ч надад 1 жилтэй тэнцхээр удаан санагдаж байлаа. Мэдээж сонбэ Сэхүнийг дийлэхгүй ч тэр чадлаараа тоглож байсан юм.
Тэд амьсгаадан бие биеэн рүүгээ харж байхад би тэдэн дээр очиж алчуур өгхөд
Сэхүн: муугүй юм гээч сонбэ
Бэкхён: мэдээж би багахан бэлтгэл хийвэл чамайг дийлж л таараа.
Сэхүн: тийм гэж үү? Харж л байя гэхэд сонбэ алчуулаа мөрөн дээрээ тохон
Бэкхён: Анна тэгж байгаад таарвал надтай аяга кофе ууна биздээ
Би: мэдээж гэхэд тэр инээмсэглэсээр заалыг орхих аж.
Би Сэхүний урд суухад тэр нүүрээ арчиад
Сэхүн: бидний дараагийн төлөвлөгөө юу билээ
Би: манай найз нартай албан ёсоор танилцана
Тэр толгой дохин инээмсэглээд , шүршүүр лүү алхаж би түүнийг хүлээхээр заалны сандал дээр суув. Үнэндээ Бэкхён сонбэ Сэхүн 2н харилцаа намайг тавгүйтүүлж орхисон юм. Азаар сонбэ төгсөж байгаад нь баярлаж байна.
Бид манай найз нартай уулзах газар ирхэл тэд 3лаа ирсэн байлаа. Бид дотогш орон тэдэн дээр очход Сэхүн санаснаас минь илүү дотно ярилцаж , найз нарт минь Сэхүн таалагдаж байхыг анзаарсан юм. Арид хүртэл ...
Бид сууж байхад Сэхүний утсанд зурвас ирж тэр зурвасаа уншиж байхад нь би санамсаргүй харчихлаа.
Сура солонгос ирчихлээ.
Сура гэж хэн юм бэ? Түүний хуучин найз охин эсвэл дүү эгч аль нь юм бол ?
Би ийнхүү бодлогоширч байтал бидний захиалга ирхэд
Ари: чийс кэйкнүүд гэхэд Ина болон Эми нар тас тас инээлдэх нь тэр.
Та нар тэр тухай ярих юм бол үхсэн гэж мэдээрэй!
Сэхүн: юу нь тийм инээдтэй байнаа
Ари: бид энд орж ирж чийс кэйк идсэн чинь Анна амсангуутаа Энэ яг Сэхүн шиг амттай юм гэж байсан юмаа
Сэхүн: хөөх чи тэгсэн юм уу? Гэж асуухад би ичсэндээ түүнрүү харж чадахгүй сууж байтал
Ина: тэр үед Анна чамд ухаангүй дурлачихсан байсан юм.
Эми: бурхан минь тэр дурлахаар ямар эгдүүтэй гэж санана.
Сэхүн: би мэднээ. Үнэхээр дур булаам
Та нар намайг улайснаасаа болж дэлбэрэхийг хархыг хүссэн юм уу?
Ари Эми Ина 3-н амыг таглах ямар нэгэн зүйл энэ ширээнд даанч алга.
Ичсэндээ газар доогуур ормоор санагдчихлаа.
Гэхдээ Сура гэж хэн юм бэ?
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)