8-р хэсэг ( Бэлэг )
Маргааш өглөө нь би Бэкхён сонбэд хоол бэлдэн түүнийг хайсаар сүүлдээ хөл минь өвдөж байв. Уул нь утсаар биш өөрөө олж очхыг хүссэн ч бүтэлгүйтэж орхилоо. Би түүн рүү хэд хэдэн удаа залгасан ч тэр утсаа авсангүй!
3-р байрны ширээний тэннисний бэлтгэлийн өрөөнд орж ирхэд тэр ганцаараа бэлтгэл хийж байхыг хараад саад болхыг хүсээгүй болхоор чимээгүй орж суугаад түүнийг харж байв.
Тэр ядарсандаа ширээ түшин доошоо харж зогсож байгаад эргэж харахдаа надаас цочход нь
Би: уучлаарай би цочоох гээгүй юм шүү!
Бэкхён: сайн уу? Гэхэд нь би толгой дохиход сонбэ мөрөн дээрээ тохсон алчуураараа хөлсөө арчингаа намайг чиглэн алхана. Би түүн рүү инээмсэглэн
Би: таньд хоол авчирсан юм гэхэд тэрний жижиг нүд томрон
Бэкхён: вуа ийм хурдан уу? Гэсээр хажууд минь суухад би хоолоо гаргаж байлаа.
Бэкхён сонбэ хоолыг минь амтархан идэж байхдаа над руу инээмсэглэсээр л байв.
Бэкхён: ммм үнэхээр амттай байна. Өдөр болгон идсэн ч чаднаа
Би: хэхэ , сонбэ ?
Бэкхён: яасан
Би: та У Сэхүнийг таних уу?
Бэкхён: танихгүй гэхдээ мэднэ яасан
Би: Сэхүн бид 2 болздог болоод удаагүй ч тэр өчигдөр надад сайн гэж хэлсэн гэж хэлхэд тэр хэсэг чимээгүй сууж байснаа дахин хоолноос идэн
Бэкхён: би чиний сонголтыг хүндэтгэж байна бас тэр чамайг гомдоохгүй гэж найдаж байна.
Би үнэхээр муу хүн юм. Тэр тийм ч жаргалтай харагдахгүй байгаа ч өөрийгөө хүчлэж байгаа нь анзаарагдсан юм. Намайг уучлаарай! Бэкхён сонбэ ...
Түүний царайны хувиралаас болж би маш их шаналаж байлаа. Хичээлээ дуусган сургуулийн номын санд орж ирэн хичээлээ гаргаж ирэн , хэрэгтэй номоо хайхаар номын хэсэг рүү орж хэд хэдэн ном аваад ширээн дээрээ ирхэд Сэхүн сууж байх нь тэр. Би шивнэн
Би: энд юу хийж байгаан
Сэхүн: чамайг хүлээж байна. Хамт харьцгаая гэж хэлээд гараа тулан над руу харав.
Тэр над руу ширтэхэд анхаарал төвлөрч чадсангүй! Сэхүнийг харахгүй байгаа юм шиг дүр үзүүлэн номоо эргүүлэнэ.
Бид номын санд цаг гаран сууж байгаад сургуулиас гаран автобусны буудал руу алхахад Сэхүн над руу ойртоод
Сэхүн: чи даарч байна уу?
Би: үгүй ээ, гэж хэлхэд тэр миний хоолны сав руу хараад
Сэхүн: өдрийн хоол амттай байсан уу?
Би: би идээгүй ээ, найзынхаа сэтгэлийг засах гэж хийж өгсөн юм
Сэхүн: тэгээд амжилттай болсон уу? Гэхэд нь би хоолны сав руу хараад
Би: мхн гэж хэлхэд тэр хүзүүгээр минь тэврээд
Сэхүн: тэгвэл оройн хоол хамтдаа идэх үү? Би ойрхон гоё хоолтой газар мэднэ. Гээд намайг хаа нэгтэй чирч байлаа.
Түүний үйлдэлд цочирдон , юу хэлхээ мэдэхгүй түүнийг дагаж явав.
Бид дундаж үнэтэй хоолны газар орж ирэн , булангийн ширээнд суухад
Сэхүн: би дайлах болхоор өөрөө захиалгаа өглөө шүү
Би: надад дургүй хоол гэж байхгүй ээ гэж хэлэн малийлаа.
Сэхүн бид 2 ахлах сургуулийнхаа тухай ярилцаж эхлэв.
Сэхүн: би дунд ангиасаа л сагсаар хичээллэж , давхар математикдаа анхаардаг байсан. Аан бас хэлний хичээлүүддээ , бүжиг сонирходог хүүхэд байж билээ.
Нийгмийн идэвхитэй болхоор багш нар надад их сайн ханддаг байсан юмдаг.
Харин чи ?
Би: би ахлах сургуулиасаа л Сөүлийн их сургуулийн төлөө хичээллэж эхлэсэн. Англи хэл , математик гэхдээ өөрийнхөө дуртай зүйлийг орхиогүй! Тэр бол зураг зурах. Оюутан болоод зурах зав гарахгүй юм гэхэд тэрний нүд томрон
Сэхүн: зураг зурах ... Үнэхээр сонирхолтой байхдаа
Би: хэсэг хугацаанд орчлонгоос тасрана шдээ гэхэд тэр инээж бидний захилга ирэх нь тэр.
Би: бид энэ хоолыг барахгүй байхаа
Сэхүн: зүгээрдээ би идчихнэ шдээ.
Бид тэр хоолнуудыг хангалттай идчихлээ. Их харагдсан ч хангалттай барчихсан юм.
Сэхүн: чи ч сайн идэх юм аа.
Би: манай ах ч гайхдаг
Сэхүн: чи бас ахтай юм уу? Би бас ахтай
Би: ах нар ч толгойны өвчин шүү тээ
Сэхүн: ахх би ахаасаа үнэхээр их айдаг.
Би: би ч бас ... Бид инээлдэв.
Автобусны буудал дээр автобус хүлээн зогсохдоо би түүнд зориулсан бэлгээ өгөх эсэхдээ эргэлзэж байв. Энэ тохиромжтой цаг биш байх.
Бидний автобус ирхэд автобусны буудал дээр зогсож байсан бүх хүмүүс автобусруу чихэх нь тэр.
Сэхүн намайг хамгаалан дотогш орж , намайг хамгаалан ард минь зогсох нь намайг догдлуулж орхилоо.
Яг 'Replay 1988' шиг санагдсан юм. Бид буун байр луу алхаж байхад Сэхүн зогсон
Сэхүн: өчигдөр бидний ярилцсан зүйлийн тухай чи ямар нэгэн юм бодсон уу?
Би: юу билээ гэж хэлээд будилсан царай гаргахад
Сэхүн: би чиний найз залуу болох талаар ... Би бараг л сэтгэлээ илчилсэн шдээ. Чи арай ойлгоогүй юм биш биз гэхэд нь би сандарч орхив.
Сэхүн: тэгхээр чи ойлгоогүй бололтой. Өчигдөр би чамтай үерхэж , чиний найз залуу болмоор байгаагаа далд утгаар хэлсэн. Хэрвээ чи хүсэж байгаа бол миний найз охин болох уу? Гээд хэсэг чимээгүй зогсож байгаад
Сэхүн: би чамайг хүчлэх гээгүй юм шүү!
Би: үгүй дээ. Энэ бүхэн гэнэт л ... Би чамтай үерхэхийг хүсэж байна. Үнэхээр их ... Гэхдээ би айгаад байна
Сэхүн: юунаас ?
Би: миний анхны үерхэл болхоор би маш их сандраад байна гэж хурдан хэлхэд тэр инээж , би улайж орхилоо.
Тэр өвдөгөө нуглан над руу нүүрээ ойртуулаад
Сэхүн: тэгхээр би чиний анхны найз залуу гэсэн үг юм байна тийм үү?
Би: Т-ий-м-ээ гэж хэлээд арагшаа ухрахад түүний урт гар нуруугаар минь тэврэн өөртөө наах нь тэр.
Би түүний зүрх түргэн түргэн цохилож байгааг сонсож байлаа. Түүний үнэр бас дулаан тэврэлт , энэ зүүд үү?
Би У Сэхүний найз охин ...
Тэр намайг тэвэрсэн чигтээ
Сэхүн: би чиний үсний үзүүрээс хөлийн хуруу хүртэл чинь нандигнан хайрлах болно гэж хэлээд тэврэлтээ улам чангаруулж би түүнийг зөрүүлэн тэвэрлээ.
Бид байрны хамгийн дээд давхарт ирж шатан дээр суухад Сэхүн миний баруун гарнаас хөтөлсөн хэвээр байв. Тэр инээмсэглэн
Сэхүн: бид үерхэж байгаа болхоор хамтдаа сургууль руу явж , хамтдаа өдрийн хоолонд орж , цонхтой цагаараа уулзаж бас чи миний бүх тэмцээнийг үзэж байна биз дээ. Гэхэд нь би толгой дохин инээмсэглэлээ.
Би одоо ч түүн рүү эгцэлж харж чадахгүй байв. Бас зүрх цээжийг минь нэвтлэж гархаар хүчтэй цохилоно.
түүнд бэлэг бэлдсэнээ санаж цүнхээ нээн түүнд өгхөд
Сэхүн: юу ийн
Би: бэлэг ... Таалагдах эсхийг мэдэхгүй л байна гэхэд тэр гадуурх цаасыг нь ураад зураг руу цоо ширтэж байснаа над руу харан
Сэхүн: маш их таалаглаж байна. Тэр тусмаа энэ дэлхий дээр ганцхан ширхэг тэгээд чи зурсан гэж бодхоор л ... Хэрвээ би эмэгтэй байсан бол уйлах байсан байх.
Би инээгээд ,
Би: энэ тийм ч хэцүү байгаагүй шдээ. Чамд таалагдахгүй бол яанаа гэж бодож байлаа
Сэхүн: би чамаас ганцхан ширхэг чихэр авсан ч баярлана Анна.
Тэр намайг давхарт минь хүргэж өгхөөр бид цахилгаан шатанд суун явахдаа ч гарнаас минь хөтлөж байлаа.
Цахилгаан шат зогсож хаалга нээгдхэд Сэхүн над руу нүүрээ ойртуулхад нь би нүдээ тас аниж , биеээ чангалахад түүний инээх сонсогдон духан дээр минь үнсээд
Сэхүн: би чамд хэлсэн биздээ чамайг нандигнах болно гэж ?
Сайхан амраарай , өглөө уулзье гэж хэлхэд нь би арай ядан хөлөө зөөн цахилгаан шатнаас гарч , цахилгаан шатны хаалга хаагдтал түүн рүү хархад тэр өнөөх сэтгэл татам инээмсэглэлээрээ над рууинээж байв.
Гэртээ орж ирэн орон дээрээ суун , болсон бүх зүйлийг бодон тэнэг юм шиг инээн , дэрээр нүүрээ таглах чангаар орилон тийчилж байлаа
Би түүний найз охин ... Тиймээ энэ бол хамгийн том бэлэг
Энэ 7 хоногт авсан хамгийн том бэлэг.
Би Ина болон бусад охидуудад хэлхээ азнан одоо ч тэнэг юм шиг инээмсэглэж байлаа.
Хацраа алнадан
Би: Жон Анна ухаантай байгаарай! Хичээлдээ ч гэсэн анхаарах хэрэгтэй гэж хэлээд хувцасаа солин хичээлээ хийхээр ширээний гэрлээ асаахад гар утсанд зурвас ирэх нь тэр.
Бид бие биенээ хайраа гэж дуудах уу? Эсвэл хонгор минь аль нь зүгээр вэ? Гэсэн байв.
Бодож байгаад хамгийн эгдүүтэйгээр бие биенээ дуудацгаач найз залуу минь гэж хариу бичхэд
Сайхан амраарай намайг зүүдлээрэй! Гэсэн байлаа.
Энэ залуу намайг яаж тэнэг хүн шиг болгохоо мэдэх юмааа.
Би одоо ч тэнэг юм шиг инээж байв.
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)