7 страница30 апреля 2026, 14:35

7-р хэсэг ( Түүний сэтгэл татам төрх )

Түүний хийсэн үйлдэлд гайхаж балмагдан зогссоор бараг л хичээлээсээ хоцрох шахсан юм.
Хичээл орох ангидаа орж ирэн сууж байтал
Ина: хөөх , царай нь гэрэлтээд өөр болчиж
Ина , Эми , Ари 3т түүнтэй өнгөрүүлсэн болзоогоо ярьж өгөөд , давхар түүний өгсөн бэлгийг үзүүлээд
Би: би түүнд юу бэлэглэх вэ? Үнэхээр тулгамдчихлаа
Эми: илүү сэтгэлээ шингээсэн бэлэр өгвөл зүгээр шдээ
Ари: тиймээ худалдаж авч чадхааргүй , дэлхий дээр ганцхан бэлэг.
Ина: ААН Анна зураг зурж чаддаг биздээ. Өөрийг нь зураад өгчих
Би: би зураг зуралгүй удчихсан. Чадахгүй байхаа
Ина: түүнд хэр их сэтгэлтэйг чинь шалгий л даа гэж хэлээд жуумалзах нь тэр.
Нээрэн Анна тэр өдөр чи явсан нь үнэхээр буруудсан шүү!
Эми: тиймээ Бэкхён сонбэ чамайг явсаныг мэдээд бүх аз жаргалаа алдсан гэж болно.
Ари: тэрний сууж байгаа газраас уйтгар гунигийн хар энерги гарч байсан
Ина: түүний найз нар тэрнийг сэргээх гээд ядчихсан. Тийм их яриа бас их инээдэг хүн тийм сонин байх үнэхээр эвгүй юм байна лээ шүү
Би: би Бэкхён сонбэгээс уучлалт гуйх хэрэгтэй бололтой!
Эми: түүний нэг өдрийг балалсандаа уучлалт гуйх ч багадана. Тэрнийг өдрийн хоолонд урь
Би: WHAT!!! би чадахгүй ээ! Татгалзвал яах болж байна
Ина: тэр чамд татгалзахгүй ээ! Тэр чамд сайн ханддаг.
Би: хэрвээ тэр татгалзвал би чамайг ална шүү! Бас чамайг гэж хэлээд Эми рүү заалаа
Ина: тэгээ тэг.
Эми: *жуумалзах*

~~~~~

Хичээл завсарлаж дараагийн хичээл орох анги руугаа явж байтал Бэкхён сонбэ найз нартайгаа явж байх нь тэр.
Би түүнрүү даллаад
Би: Сонбэ!
Бэкхён: өөө Анна , хичээлгүй юм уу?
Би: хичээлтэй. Би 4-р цаг дээр цонхтой надтай хамт хооллохгүй биз.
Бэкхён: тийм үү? Би чам руу зурвас бичий гэхдээ би завтай болхоор бид хамтдаа хооллож болно гэж бодож байна
Би: тэгвэл хаана уулзахаа зурвасаар явуулаарай гэж хэлээд бөхийн анги руугаа яаран гүйлээ.
Түүнийг татгалзах нь гэж айж сандарсан төрхөө нуух гэж маш их хичээсэнг минь тэр мэдээгүй л гэж найдаж байна.
4-р цаг завсарлаас өмнө Бэкхён сонбэ над руу зурвас бичиж , бид хичээлийн 2-р байранд уулзахаар болов.

Бид цайны газар орж ирэн
Би: би таныг урьсан болхоор хоолоор дайлье
Бэкхён: өөө тэгэх хэрэггүйдээ. Үнэхээр хүсэж байгаа нэг л юм байна
Би: юу ???
Бэкхён: ээжийнхээ биш өөр эмэгтэйн гарын хоолыг идэх. Хэрвээ чамд зүгээр гэвэл би чиний гарын хоолыг идмээр байна.
Би: тэгвэл би дараа таныг дайлье гэж хэлээд бид хоол авах хэсэгт очиж хоолоо аван ширээнд ирж суугаад

Би: ммм сонбэ
Бэкхён: ммм ???
Би: тэр өдөр дуусгалгүй явсанд уучлаарай! Бас таныг уурласан гэж сонссон гэхэд сонбэ гайхан
Бэкхён: би уурлаагүй шдээ. Зүгээр л чамайг явсан болхоор гунигласан юм.
Би: намайг үнэхээр уучлаарай! Би-би-би ...
Бэкхён: мэдээж чи ажилтай байсан байх. Дараагийн удаа намайг орхиж явахгүй гэж амла гэж хэлээд гараа сунган чигчий хуруугаа гозойлгох нь тэр.

Үнэндээ би даваа гаригийн 4-р цаг дээр англи хэлний лекцтэй байсан юм. Бэкхён сонбэгээс уучлалт гуйж , буруу ойлголтыг засхын тулд би хичээлээ тасласан. Бид хоолоо идэж дуусхад 5-р цаг орох цаг дөхчихсөн байлаа.

Би: сонбэ би хичээлтэй болхоор явлаа
Бэкхён: за зурвас бичий
Би: за гэж хичээл рүүгээ яаран том том алхана.

Гэхдээ ямар хэргээр над руу зурвас бичнэ гэж! Би ганцхан Сэхүний зурвасыг л хүлээдэг шүү дээ.
Англи хэлний семинар орох ангид орж ирхэд Ина Ари Эми 3 хараахан орж ирээгүй байлаа. Дэвтэрээ гаргаж ирэн утас руугаа хархан Сэхүнээс зурвас ирсэн байи нь тэр.

Математик дээр уулзацгаая! Бид хамт сууж болно биздээ Гэсэн байлаа би түүн рүү хариу болгож тиймээ , түрүүлж очвол суудал аваарай гэж хариу бичиж явууллаа. Түүнээс Окэй гэсэн хариу ирхэд тэнэг юм шиг инээмсэглэж байснаа анзаарсангүй!

Ина: бурхан минь Анна чиний ам чинь чихэндээ хүрэх нь
Эми: энэ ямар гээчийн инээмсэглэл вэ?
Ари: Сэхүн эсвэл Бэкхён 2н хүч үү?
Би: ЯА ОХИДОО надаар тоглохоо болихгүй юу?

Англи хэлэн дээр хичээлдээ анхаарах сөхөө байсангүй! Түүнтэй юуны тухай ярих тухай л бодож байлаа.

Ина Эми 2той матиматикийг хүлээн сургуулийн бүфэтэнд сууж байхад тэр 2 элдэвийг ярин инээлдэхэд нь тэдний яриа бас инээд чихний хажуугаар өнгөрч байлаа.

Эми: охин минь чамд юу тохиолдоо вэ?
Би: Бэкхён сонбэд би таалагддаг бололтой!
Ина: бурхан минь ямар аймар ухаарал вэ? Одоо л мэдэж байгаад чинь итгэж чадахгүй нь
Эми: чамаас бусад нь мэдэж байгаа гээд боддоо
Би: гэхдээ надад Сэхүн таалагддаг шдээ. Гэсэн ч би Сонбэг шархлуулмааргүй байна. Гэхэд Ина гарыг минь барин
Ина: эцэст нь тэр шархлаж л таараа. Хэрвээ чи сонбэг шархлуулахгүй гэж бодож байгаа бол Сэхүнийг орхи!

Гэхдээ би орхиж чадахгүй! Энэ хүртэл явах тийм ч амар байгаагүй шүү дээ.

Математикийн лекц орох ангид орж ирхэд Сэхүн аль хэдийнээ ирчихсэн байв. Намайг харснаа нэрийг минь дуудан инээмсэглэхэд нь би хариу инээмсэглэн түүн рүү алхахдаа ангид суух охид шивэр авир хийж , зарим нь над руу муухай хархыг мэдрэх нь тэр. Би түүний хажууд очиж суухад охид бидэн рүү эргэж харж байлаа. Гэтэл Сэхүн надад шивнэх төдийхнөөр

Сэхүн: хавчаар чинь зохиж байна гэж хэлээд самбар луу харав.
Би: баярлалаа. Гэж хэлээд самбар луу хархад багш орж ирэн хичээлээ эхэллээ.

Дараагийн цаг дээр семинар орж багш биднээс сорил-1 авсан юм. Хичээл албан ёсоор тарж бид хамтдаа автобусны буудал руу алхаж байхад

Сэхүн: би юу ч мэдэхгүй байсандаа итгэж чадахгүй нь.
Би: гэхдээ чи сайн л хийж байсан шдээ. Төв царай гаргачихаад л...
Сэхүн: би угаасаа л төв царайтай залуу шдээ.

Бид гэр хүртэлээ инээлдсээр явж хүрэв. Тэр намайг чадхаараа инээлгэж байсан юм.

Сэхүн: чи намайг хэзээ хамгийн анх харсан бэ?
Би: сагсны тэмцээн дээр
Сэхүн: би тэгвэл чамаас өмнө юм байна.
Би: юу
Зүрх минь галзуу юм шиг л цохилож байлаа.
Сэхүн: чи намайг шоолж болноо гэхдээ би чамд үнэнээ л хэлж байна. Өнгөрсөн сэмистэрээс би чамайг харсан.

Би түүнрүү цоо ширтэж байлаа. Зүрх минь хүчтэй цохилосоор түүнийг үргэжлүүлхийг хүлээн зогсоно.

Сэхүн: сэмистр дуусах гэж байхад би 3-р байрны зааланд орж ирхэд 1-р курсийхэн дүнгээ гаргахаар шалгалт өгч байсан юм , бүгд дасгал хийж байхад улаан лооль шиг улайчихсан үнэхээр бүтэлгүй охинг би олж хараад Өөрийн эрхгүй инээд минь хүрч бас эгдүү хүрч билээ. Тэр өдрөөс хойш чамтай байнга таарч чамайг анзаарч эхлээд чамтай дотно болхыг хүсдэг болчихсон.
Сагсны тэмцээн дээр чамайг тэгж их дэмжиж байхыг хараад баярлаж бас дахиад л эгдүү хүрээд эхлэсэн. Уул нь чиний тухай бараг л мартчихсан байсан юм.
Би: яагаад мартсан гэж
Сэхүн: бид бараг 100 удаа таархад чи намайг анзаараагүй болхоор миний итгэл найдвар унтарчихсан. Тэгээд л өвлийн амралтаар чамайг мартхыг хичээсэн ч чиний бүтэлгүй төрх намайг тэнэг юм шиг инээлгэж байсан ч сүүлдээ би бараг мартчихсан.
Би: бурхан минь Сэхүн намайг уучлаарай!
Сэхүн: уучлалт гуйх хэрэггүй дээ. Бид болзож эхлэсэн нь хангалттай , бас би чамайг яаруулах гэж энэ бүгдийг хэлээгүй болхоор яарах хэрэггүй. Бид илүү олон удаа болзох ёстой гэвэл би чамтай болзож болно. Бас миний тухай илүү мэдмээр байвал надаас асууж болно тийм болхоор ичих хэрэггүй шүү.

Чөтгөр гэж , энэ хугацаанд би ямар тэнэг байсан юм бэ? Тэр надтай тийм ойрхон байсанг би мэдэхгүй түүний хажуугаар тэнэг царайлаад өнгөрдөг байсан гэж үү? Итгэж чадахгүй нь...

Түүний энэ сэтгэл намайг уярааж орхилоо. Тэр бүгдийг надад тааруулах гэж хичээж бас намайг хүндлэж байна.

Гэртээ орж ирэн цэвэрлэгээ хийгээд , ширээний гэрлээ асааж хэсэг сууж байгаад Инагийн хэлснээр түүнийг зурхаар шийдэн зургийн дэвтэр болон харандаагаа гаргаж ирэн зурж эхлэлээ.

~~~~~

Шөнийн 3 цагт зургаа дуусгалаа. Зуралгүй удсан болхоор олон удаа бүтэлгүйтсэний эцэст өөртөө таалагдхаар зураад , өнөөх зурагаа жаазлан хархад сэтгэл ханамж 100% байлаа.

Би чамд дурлачихаад бас чамаас тийм зүйл сонсчихоод чамайг хүлээлгэх тэнэг биш!

Энэ төрлийн драма өгүүллэг олон уншсан болхоор илүү туршлагатай хандах хэрэгтэй!

---MN4EVER---

7 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!