6 страница30 апреля 2026, 14:35

6-р хэсэг ( Сэтгэл хөдлөл )

Түүний сонгосон кино эцэст нь намайг уйлуулж орхилоо. Тийм ээ энэ чинь л би шүү дээ. Хайр дурлалын кино үзээд уйлдаг. Аз жаргалтай ч бай аз жаргалгүй ч бай эцэст нь миний сэтгэл хөдлөж уйлдаг.

Сэхүн: зүгээр үү?

Би: тиймээ сэтгэл минь хөдлөөд гэхэд тэр инээгээд

Сэхүн: эгдүүтэй юм аа гэж хэлээд үсэнд минь хүрэх нь тэр. Би түүнийг надад хүрхэд гацчих нь тэр.

Юу гэж хэлхээ ч мэдэхгүй , сууж байтал кино театрын гэрэл асаж хүмүүс суудлаасаа өндийн , зарим нэг нь бүр аль хэдийнээ гараад явчихсан байлаа.

Бид хүмүүсийг гарч дуусхыг хүлээн суудал дээрээ суусаар л байв.

Сэхүн: тэгхээр чамд таалагдаж байна уу? Болзоо ммм
Би: киноны хувьд үнэхээр таалагдсан. Магадгүй кино сонирхол нэгтэй юм шиг байна.
Тэр инээмсэглээд суудлаасаа босход би ч бас түүнийг дагаж босож , бид кино театраас гарч ирэв.
Хоорондоо ямар нэгэн зүйл ярилгүй бид харсан зүг рүүгээ алхцгааж байтал
Сэхүн: бяслагтай бялууны хувьд тэр үнэхээр амттай байсан. 2лаа амттан идвэл ямар вэ?
Би: амттангаас хэн ч татгалзаж чаддаггүй юм *малийх*
Бид ойролцоох бялууны газар орж ирэн захиалгаа өгчихөөд хүлээн суухдаа
Сэхүн: чи сагс сонирхдог уу? Тэр өдөр чамайг тэгж дэмжиж байхыг хараад гайхсан шүү! Гэхэд нүүр минь улайж ичиж байгаагаа мэдэрсэн юм.
Би: сагс сонирхдоггүй ч тэр өдөр надад таалагдсан
Сэхүн: би ч гэсэн үү?

Тиймээ , чи байгаагүй бол би хэзээ ч төгсгөлийг нь харахгүй байсан. Түүний асуултанд юу гэж хариулахаа мэдэхгүй сандран сууж байтал бидний захиалга ирхэд бидний анхаарал өөр зүйлд сатаарсан юм.
Сэхүнтэй байгаа болоод ч тэр үү , энэ амттангууд өмнөхөөс илүү амттай санагдаж байлаа. Хэрвээ найз нартайгаа хамт байсан бол уулга алдаж , орилож чарлах байсан ч одоо тэгж болохгүй!
Би: энэ үнэхээр амттай юмаа
Сэхүн: одоо очмоор байгаа газар байна уу?
Би: амттан идсэний дараа алхвал зүгээр гэж бодож байна. Гэхэд тэр толгой дохих нь тэр.
Бид хамтдаа худалдааны гудамжаар алхангаа зарим зүйлсийн тухай ярьж байлаа. Сургуулийн багш нар бас бусдын анхаарлыг татдаг хачин оюутнуудын тухай.

Ээмэг зүүлт зардаг хэсгээр явж байтал би үнэхээр үзэсгэлэнтэй үсний хавчаар олж харсан юм. Сэхүнээс сүүлд үлдэн тэр хавчааранд анхааралаа хандуулан

Би: энэ хэд вэ?
Ажумма: 15000вон
Би: үнэтэй юмаа гэж хэлээд өнөөх хавчаарыг тавин намайг хүлээн зогсох Сэхүн дээр очход
Сэхүн: ямар нэгэн зүйл болоо юу?
Би: үгүй дээ. Явцгаая гэж хэлээд бид цааш явлаа.
Хүн ихтэй газраас холдож , хүн цөөнтэй газраар явж байтал
Сэхүн: хүйтэн байна. Даарч байна уу? Гэж асуухад нь би толгой дохиход тэр гараа хооронд нь үрж хацранд минь бас хамранд минь хүргээд
Сэхүн: хамар чинь улайчиж гэж хэлэн инээмсэглэхэд би яг байрандаа гацаж орхив. Түүний дулаан бас гоё үнэртэй гар ...
Энэ бараг намайг алж чадхаар байна шүүдээ. Хэрвээ тэр намайг тэвэрвэл түүний үнэрт мансуурч галзуурах байх.
Сэхүн намайг хангалттай дулаацсан гэж үзээд бид цааш алхаж байтал миний гарыг атган халаасандаа хийчих нь тэр.
Сэхүн өөрийн үйлдэлдээ ичингүйрэн урагш харах ч түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байлаа. Би ч бас инээмсэглэн бид хэсэг хоорондоо ярилцсангүй!

3-р сар дуусаж 4-р сар хаяанд ирсэн ч оройдоо жиндүүхэн байгаад баярлалаа. Түүний гар ямар дулаахан гэж санана. Сэхүний гарыг өдөр болгон атгаж , түүнд тэврүүлж , эрхлэж түүний найз охин болмоор байна.

Магадгүй ганцхан тэр л зүрхийг минь хүчтэй цохлуулж , доглуулж чадах нэгэн байх.

Бидний болзоо орой 21 цагт өндөрлөх гэж байлаа. Бид байрны гадна ирхэд тэр над руу ширтэж харин би түүнээс ичингүйрэн газар ширтэж байтал
Сэхүн: бид дараа парк орж болох юм байна эсвэл роликоор гулгаж болох юм байна.
Би: би роликоор гулгаж чадахгүй шдээ
Сэхүн: тэгвэл бүр ч гоё юм байна би чамд зааж өгье
Би: за
Сэхүн: маргааш сургууль руу хамт явах уу? Гэхэд нь толгой дохиход тэр надад утсаа өгөөд
Сэхүн: дугаараа бичээрэй гэж хэлхэд би дугаараа бичиж өгхөд тэр миний утсыг надаас аван өөрийнхөө дугаарыг бичиж өгөөд
Сэхүн: би орой зурвас бичий , дэлгүүр орох ёстой болхоор чи орж бай гэж хэлчихээд яваад өгөх нь тэр.

~~~~~

Сэхүн: эгчээ энэ хавчаар хэд вэ?
Ажумма: 15000вон
Сэхүн: хүлл , үнэтэй байна шүү! За за эгчээ энийг авий
Ажумма: чи 10000вонд ав ав. Царайлаг болхоор чи хямдруулж өглөө шүү
Сэхүн: баярлалаа эгчээ

~~~~~

Гэртээ орж ирэн орон дээрээ сулбайн унаад
Би: болзоо ч тоглоом биш юмаа гэж өөртөө хэлээд арай гэж босож хувцасаа солиод нүүрээ цэвэрлэлээ.
Сурсан зангаараа өгүүллэг уншиж , нэг ангит кино үзээд унтхаар зэхэж байтал утасны вибаратор мэдрэгдхэд инээмсэглэн утсаа шүүрч авхад

Унтаж байна уу? Маргааш хэдээс явах уу? Сэхүн гэсэн зурвас ирсэн байлаа. Нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан
Би 11 цагаас хичээлтэй гэсэн хариу бичээд удаагүй байтал
10гээд байрны гадаа уулзий , сайхан амраарай гэсэн байлаа. Би хариу болгож сайхан амраарай гэж бичээд өдөр болсон сэтгэл хөдөлгөсөн зүйлсийг бодож тэнэг юм шиг инээмсэглэж байлаа.

~~~~~

Түүнтэй хамт сургууль явна гэсэн болхоор сэтгэл хөдлөж , догдолсондоо эрт сэрчихлээ. Өглөөний цайгаа ууж өөрийгөө бэлдээд тагтан дээр гарч доош хархад тэр аль хэдий ирчихсэн хүлээж байх нь тэр.
Би түүн рүү яарсандаа 16 давхараас ирэх цахилгаан шатыг ч хүлээсэнгүй шууд л шатаар уруудсаар бууж ирхэд амьсгаа минь давхцаж , цээжээ даран амьсгалаа дарах гэж оролдсоор түүн дээр очоод

Би: удаан хүлээсэн үү?
Сэхүн: чи гүйсэн юм уу?
Би: чамайг хүлээж байгаа байх гэж бодоод *амьсгаадах*

Сэхүн: ингэтлээ гүйх хэрэггүй байсан юм шдээ. Хацар чинь бүр улайчиж гэж хэлээд хацарт минь хүрхэд амьсгаадаж яадсан зүрх минь дахиад л догдолж байлаа.

У Сэхүнээс болж зүрхний шигдээсээр үхэх байх

Би автобусны буудал дээр ирхэд бараг хүнгүй байлаа. Сэхүн халааснаасаа нэрстэй чихэр гаргаж ирэн

Сэхүн: өлсөж байгаа биздээ. Энийг идчихвэл бага ч болов цадах байх гэж хэлээд малийх нь тэр.

Түүний гараас чихэр авахдаа бас л түүний гарны дулааныг мэдэрч чадлаа. Би илүү ихийг хүсдэг шуналтай нэгэн юм.

Удалгүй бидний автобус ирж бид хамгийн арын суудал дээр суугаад би чихэвчээ гаргаж ирэн
Би: хөгжим сонсох уу гэхэд тэр толгой дохиход нь би нэг талын чихэвчээ чихэнд нь хийж өгхөд JB-Baby явж эхлэхэд
Сэхүн: би энэ дууг гарсанаас нь хойш л сонсож байгаа
Би: би ч бас ...
Сэхүн: үнэндээ би beiber-н фэн гэж хэлхэд нь би өөрийн эрхгүй инээчихлээ.
10 цаг өнгөрч байгаа болхоор замын түгжрэл багатай тул 2хон дуу сонсож дуусаад л сургууль дээр ирчихлээ. Бид сургууль руу алхаж байгаад сургуулийн үүдэнд ирхэд
Сэхүн: уурлаж болохгүй шүү! Гэж хэлээд намайг эргүүлэн үсэнд минь ямар нэгэн зүйл зүүлгээд
Сэхүн: вуа өмнөхөөсөө илүү гоё харагдаж байна гэж хэлчихээд сургууль руу гүйгээд орчих нь тэр. Би түүнийг явсаны дараа түүний хийсэн зүйлд гар хүрчихээд авхад өчигдөр миний үзэж байсан хавчаар байлаа.

Гайхширч ядаж байтал утас чичрэх мэдрэгдэн утсаа үзхэд

Би зүгээр чамд авч өгхийг хүссэн юм. Дараагийн болзоон дээрээ зүүж ирээрэй! Гэсэн зурвас ирсэн байлаа.

Би түүнд ямар нэгэн зүй бэлэглэх ёстой юу?
Иймэрхүү төрлийн драма өгүүллэг уншсанаа санахгүй байна. Яах ёстой юм болоо ...

---MN4EVER---

6 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!