5-р хэсэг ( Попкорн )
Утсаа атгасан чигтээ орон дээрээ хэвтээд
Би: яагаад давхцаад байгаа юм бэ? Сэхүнтэй кино үзхийг маш их хүсэж байна гэхдээ Бэкхён сонбэг гомдоомооргүй байдаг. Бэкхён сонбэг гомдоохгүй байх арга байж л таараа.
Гал тогоонд орж ирэн хөргөгч нээхэд хөргөгчинд 2 зүсэм бяслагтай бялуу байх нь тэр.
Бяслагтай бялууг хараад л Сэхүн бодогдон тэнэг юм шиг малийж орхилоо.
Ах: өнөөдөр юу болоод ингэтлээ аз жаргалтай болчихоов
Би: та мэдээд хэрэггүй ээ.
Ах: чи дурлачихаа юу? Эсвэл найз залуу? Гэхдээ чамтай үерхэх залуу олдохгүй л болов уудаа
Би: яахлээрэй. Би хоол сайн хийдэг , нүдэнд дулаахан бас би сайн сонсогч зөвлөгч гэж хэлээд ялалтын царай тодруулхад ах толгой сэгсрэн
Ах: драма үзэж уйлдаг. Ном уншиж бухимддаг
Би: өгүүллэг
Ах: юу ч байсан хамаагүй! Чиний хамгийн том сул тал.
Би: надад хамаагүй! Мартсанаас юун бяслагтай бялуу вэ?
Ах: ээжийн найз хийсэн гэсэн. Чамайг нэгийг нь өнөөдөр идээд нэгийг нь маргааш авч яваарай гэсэн.
Би: за ...
~~~~~
11 цагаас хичээлтэй ч эрт босож үсээ угаан өглөөний цайгаа ууж , өдрийн хоол бэлдэж савлалаа.
Гэрээс гархаасаа өмнө өнөөх бяслагтай бялууг санан хөргөгчнөөс нэг зүсэм бялууг савлан цүнхэндээ хийсэнгүй!
Цахилгаан шат манай давхарт ирж хаалга нь нээгдхэд Сэхүн зогсож байх нь тэр.
Сэхүн над руу инээмсэглээд
Сэхүн: өглөөний мэнд.
Би: өглөөний мэнд. Хичээлтэй юм уу?
Бурхан минь , Жон Анна чи үргэлж ийм тэнэг асуулт тависаар байх уу?
Сэхүн: мэргэжлийн хичээлтэй , чи?
Би: тх. Нээрэн бяслагтай бялуунд дуртай юу?
Сэхүн: дуртай гэж хэлэн малийхад нь би өнөөх бяслагтай бялууг түүн рүү сарвайгаад
Би: энэ их амттай , чи идэж болно.
Анхнаасаа л Сэхүнд өгхийг хүссэн юм. Тэр бялууг аван
Сэхүн: амтархан иднэээ гэж аз жаргалтай нь аргагүй инээмсэглэлээ.
Тийм ээ, түүний энэ инээмсэглэл намайг хайлуулж байна.
Бид цахилгаан шатнаас буун автобусны буудал дээр ирсэн байлаа. Би түүн рүү хархаасаа ичин доош харж байтал
Сэхүн: киноны хувьд хагассайнд үзэх үү? Бүтэнсайнд үзэх үү?
Ммм ... Бага зэрэг уусандаа хэлсэн гэж буруугаар ойлгох вий гэсэндээ би энэ тухай ярих гэсэн юм.
Би: үнэндээ би хагассайнд ажилтай болхоор бүтэнсайнд зүгээр гэж бодож байна
Сэхүн: тэгвэл би бүтэнсайны тасалбар авлаа шүү
Би: бид хувааж төлнө гэж бодсон юмсан
Сэхүн: юу гэждээ би чамайг урьсан шүү дээ. Бидний анхэы болзоо байхад эрэгтэй нь төлөх ёстой гэж хэлээд автобус ирэх зүг рүү ширтэх нь тэр.
Түүний болзоо гэсэнд итгэж ядан түүн рүү хархад тэр анхааралтай нь аргагүй автобус ирэх зүг рүү ширтэж байв.
~~~~~
Сургууль дээр ирхэд тэр анги руугаа яарч харин би тэнэг юм шиг тэрний араас ширтэж байв.
Эми: сая Сэхүн байсан уу? Үгүй ээ чийс кэйк үү?
Би: *толгой дохих*
Эми , би У Сэхүнтэй болзоонд явахаар болчлоо. Тэр киноны тасалбар авна гэсэн гэж хэлээд түүн рүү хархад Эми орилон намайг тэврээд
Эми: бурхан минь Анна , би чамаар үнэхээр их бахархаж байна. Магадгүй чи бид хэдээс хамгийн түрүүнд найз залуутай болох юм шиг байна.
Би: гэхдээ би айгаад байна шдээ
Эми: бүгд л анхны болзоон дээрээ айдаг юм
Би: тийм үү? Гэхэд Эми хөөрхөн гэгч нь инээн толгой дохих нь тэр.
Хичээл тарсаны дараа Ина Ари Эми бид хэд манайх руу явцгааж , миний анхны болзоон дээрээ өмсөх хувцасыг сонгохоор болцгоов.
Тэд олон цагийн хичээлийн дараа ч надад туслахаар хичээж байв. Бид миний өрөөнд орж ирхэд ээж удалгүй бидэнд жимсний шүүс болон амттан авчирч өгөөд
Ээж: та нарыг ингэж бөөнөөрөө ирхийг харалгүй удсан байна шүү! Гэхэд Эми Ина 2 жуумалзан би тэднийг ам алдах вий гэж имээн зогсож байтал
Ари: Анна анх удаа болзоонд явах гэж байгаа болхоор би хувцас сонгож өгөх гэж байгаа
Үгүй ээ , энэ л биш шүү! Ина ч биш , Эми ч биш Ари ам алдлаа гэж үү? Тэр угаасаа хэнэггүй нэгэн ч хэзээ ч ийм чалчаа байгаагүй! Түүнд юу тохиолдоо вэ?
Ээж: бурхан минь Анна энэ үнэн үү?
Би: т-ий-м-ээ
Ээж: хэрвээ миний тусламж гарвал шууд надад хэлээрэй за юу гэж эелдэгээр хэлхэд нь би толгой дохив. Удалгүй ээж бидний өрөөнд үлдээн гархад Ина Ари руу муухай харан
Ина: чөтгөр гэж Ари чи яаж ээжид нь энэ тухай хэлж чадаваа
Би: за охидоо больцгоо! Ээж зөвөөр хүлээж авсан нь хангалттай. Одоо хувцасаа сонгоцгооё гэж тэдний дундах уур амьсгалыг өөрчлөхийг хичээнэ.
Тэд миний бүх хувцасыг гаргаж шидэж тохирохоор ямар нэгэн зүйл хайж байлаа. Удалгүй Ина Эми 2 адилхан даашинз руу заан
Ина: энийг өмс , энэ зүгээр юм байна
Эми: тиймээ энийг л өмс
Би: гэхдээ охидоо одоо даашинз өмсөх улирал биш шүү дээ.
Ари: тийм шүү! Чи зүгээр л энгийн жийнс галбирыг чинь харуулхаар цамц өмсвөл ямар вэ?
Би: нээрэн хэтэрхий хичээснээс энгийн байгаагаараа очвол зүгээр юм байна.
Ина: тийм ч муу санаа гэж бодогдохгүй байх чинь
Эми: тэглээ ч одоо гангалаад явхаар улирал биш!
Бид хувцасаа сонгож , дараа нь миний хувцаснуудыг эвхэж янзлаад доош буухад ээж оройн хоол бэлдээд дуусаж байлаа. Бид ээжид ширээ засхад туслаад бүгд ширээнд суун хооллов.
Тэд манайхаас гархад 9 цаг болж байлаа. Тэднийг автобусны буудал дөхүүлж өгхөөр алхаж байтал бидний урдаас Сэхүн нас тогтсон нэгэн эмэгтэйн хамт ирж байв. Тэр эмэгтэй нилээн уурласан харагдах бөгөөд Сэхүн намайг харсан даруйдаа над руу инээмсэглэсэн ч дугарсангүй!
Бид автобусны буудал дээр ирхэд хамгийн түрүүнд Эмигийн автобус дараа нь Аригийх , хамгийн сүүлд Инагийн автобус ирэх нь тэр.
Би тэднийг суулгаж өгчихөөд гэртээ орж ирэн шууд л хөнжилдөө шургалаа.
Өнөөдөр гэрийн даагавар хийхийг хүссэнгүй!
~~~~~
Өнөөдөр бол 5дах өдөр гэж бодсоор орноосоо өндийн хичээлдээ явахдаа бэлдэнэ.
Өглөө цахилгаан шатанд ч сургууль дээр ч Сэхүнтэй таарсангүй!
Орой болтол сургууль дээр байсан ч түүнтэй тараагүй ч нэг байр болхоор таарах магадлалтай болхоор бүтэнсайнд хэдэн цагаас уулзах тухайгаа лавлахаар зэхнэ.
Хүн ихтэй автобуснаас буун байр луугаа алхана , ойртох тусам би түүнийг танин нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан алхаж байлаа.
Сэхүн: өнөөдөр санамсаргүй таараагүй бол санаатай таархаар шийдлээ. Сайн уу? *Малийх*
Би: Сайн уу? Бүтэнсайн өөр бид хэдээс уулзах юм бэ?
Сэхүн: би нээрэн чамд хэлээгүй юм байна шдээ. Өдрийн 4 цагаас уулзий кино 6 цагаас гэж хэлээд гэдсээ илээд
Сэхүн: чи завтай байвал надтай ханьтай хооллохгүй биз! Би ганцаараа хооллож чаддаггүй юм гэхэд нь би зүгээр л толгой дохин түүнийг даган алхлаа.
Бид ойролцоох сүпермаркэт орж гоймон бас кимчи кимбаб аван идэж эхлэхэд тэр бугуйн дахь цагаа харан
Сэхүн: чи ийм орой хоол идэх зүгээр үү? Гэхэд би амандаа гоймонтой
Би: юу гэсэн үг үү?
Сэхүн: яахавдээ охидууд 6 цагаас хойш хоол иддэггүй дэглэм гэлл байдаг даа.
Би: хэрвээ би 6 цагаас хойш хоол идэхгүй бол араг яс болох байх. Дэглэмийн тухайд би барьж чадна гэдэгтээ итгэлтэй биш байна гэж хэлээд кимчинээс савхдан түүний хоол руу хийх өгхөд
Сэхүн: бяслагтай бялууны хувьд тэр үнэхээр амттай байсан.
Би одоо л түүнээс ичихээ больж байх шиг байна. Түүнтэй хамт байхад илүү тухтай санагддаг болчихсон.
Бид байр луугаа алхах хооронд тэр надад зарим нэг хөгжилтэй зүйлийн тухай ярьж өгч байв.
Бас тэр намайг найз нартайгаа танилцуулхыг хүссэн. Найз нар гэж тэдний багийхан л даа.
~~~~~
Хагассайн өдрийн өглөө Бэкхён сонбэгийн тэннисний тэмцээнийг үзхээр Ина Эми болон Аритай ирцгээхэд аль хэдийнээ тоглолт эхлэчихсэн байв. Бид ирээд 20 гаран минут болсоны дараа Бэкхён сонбэ бидэн дээр ирээд
Бэкхён: чамайг ирэхгүй юм байх л гэж бодлоо.
Би: юу гэждээ би амласан шүүдээ
Бэкхён: би энэ тоглолтын дараа гарна гэж хэлчихээд яваад өгөв.
Удахгүй Бэкхён сонбэ тоглож бид чадлаар дэмжсээр тэр эцэст нь дахиад л алтан медаль авах нь тэр.
Түүний найз нар болох Чанёол Кёнсүү болон Жүмён нартай бид түүний амжилтыг тэмдэглэхээр нэг гаүар орж ирцээхэд Ина Жүмён 2 аль хэдийнээ танилцаж , яриа нилээд амжсан байв.
Бид нилээн орой болтол суусан ч дуусах шинж байсангүй! Маргааш Сэхүнтэй болзохдоо ядаж толигор арьстай байхын тулд эрт унтах ёстой гэж бодоод Ина Эми Ари нарт хэлсэн ч тэдэнд тэнд байх таалагдаж байсан болхоор үлдхээр шийдэцгээн би ганцаар тэндээс гаран таксинд суугаад Бэкхён сонбэ рүү зурвас бичив.
Маргаашийн тухай бодход л зүрх хүчтэй цохилож , өөрийн эрхгүй инээмсэглэнэ.
Миний инээмсэглэх шалтгаан өгүүллэг драмагаас өөр зүйл болсонд баярлаж байна.
Баярлалаа У Сэхүн ...
~~~~~
Шөнөжин анхны болзооны тухай хичээл бас зөвөлгөө уншаад унтсан болхоор сандрал минь арай бага байлаа. Найз нартайгаа ярилцаад сонгосон хувцасаа өмсөөд , үсээ багахан долгионтуулаад хархад цаг бараг л болчиж. Том өрөөний тагтан дээр гарч ирэн түүнийг байгаа эсхийг хархад тэр аль хэдийнээ ирчихсэн байх нь тэр.
Гутлаа өмсөн яарсаар гарч ирхэд тэр үнэхээр төгс харагдаж байлаа. Хар савхи , дотуураа саарал цамц өмсөж хар өмдтэй нь гайхалтай зохицож , хар цагаантай converse өмссөн байв. Би бараг л уулга алдах шахсаар түүн дээр очход тэр инээмсэглэн
Сэхүн: явцгаах уу? Гэхэд нь би ичингүйрэн толгой дохилоо.
Бид хэр алхсанаа мэдсэнгүй , Сэхүн замдаа олон зүйлий талаар ярьж би чимээгүйхэн сонсоно.
Анх сагсаар хичээллэж эхлэхэд тохиолдсон зүйлүүд бас ахлах сургуулийнхаа тухай бас найз нарынхаа тухай.
Би ч бас түүнд өөрийнхөө тухай нээлттэй ярихыг хичээж байсан ч миний түүх Сэхүнийхээс хэтэрхий энгийн байсан ч би түүнд ярьж өгсөн юм.
Би кино үзэх ёстойгоо санан такси барин кино театрт ирхэд хүмүүс үзвэрийн танхим руугаа орцгоогоод эхлэчихсэн байлаа.
Би орхоосоо өмнө попкорн бас ундаа аваад дотогш орж суудалдаа суусан даруйд кино эхлэв.
Кино эхлээд удаагүй байхад би түүний барьж буй попкорн луу гараа хийн багаханыг атгахад түүний дулаан гарыг мэдрэх нь тэр.
Сэхүн хурдхан шиг гараа татаж аваад
Сэхүн: кинондоо анхаараад харсангүй чиний дараа гэв.
Дахиад түүний гаранд хүрхийг хүсэж байна. Попкорн минь битгий дуусаарай! Бидэнд чиний тусламж хэрэгтэй байна үгүйээ надад юм байна.
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)