Бүлэг 26. "Би нарны харшилтай."

Кристал (Krystal)
Би том хар цүнхээ орон дээр шидэн агаар амьсгалхаар том тагтруу ойртон хөшгөө онгойлгон харлаа.
Нью-Йоркийн завгүй амьдрал зогсоо зайгүй үргэлжлэхэд хэзээ хамгийн сүүлд энэ ирсэнээ санасангүй.
Хаалгыг онгойлгон тагтруу гараад дуу чимээтэй эргэн тойрныг хэсэг сонсож зогсоод уртаар амьсгаа авч гаргахад сэтгэл зовоож байсан зүйл алга болж байгаа мэт санагдлаа. Гэхдээ миний сэтгэлийг юу зовоогоод байгааг мэдсэнгүй.
Хэн юм биш үү?
Толгойгоо сэгсэрэн нүдний өмнө түүний царай хальт харагдан өнгөрөхөд буцаад л хоолойд юм тулаад ирэх шиг санагдлаа.
"Кристал, хүчтэй бай. Чи яагаад байгаа юм бэ? Чи хэзээ ингэдэг байсан юм?"
Хэзээ ч ингэж байгаагүй.
Толгой дотор байх үргэлж садаа болдог хоолойг дахин сонсохдоо би уруулаа хазан буцан дотогш оров.
Себестианы бэлдэж өгсөн мэдээллийг орон дээрээ дэглэж хаяад нэг бүрчлэн харвал Майкл гэх хүн маргааш өдөр нэг цагийн үед Нью-Йоркийн төв гудамжаар машинтайгаа явах юм байна. Хар бенз бололтой.
Түүний зураг бүрийг гүйлгэн харж тогтоогоод орныхоо толгойн түшлэгийг налан хөлөө ачиад юм бодохыг хүсэлгүй зурагт эргүүлэхээр шийдэв.
Цаг зургаан цагийг заахад би орноосоо босон доош бууж хоол идэхээр гаран өрөөний картаа арын халаасандаа хийлээ. Бас юуны магад гээд "Битгий садаа бол" гэсэн жижигхэн пайзыг хаалганыхаа бариулд барьлуулан холдон явав.
Миний өрөө хамгийн дээр байсанд надаас өөр хүн энэ давхарт байгаа шинж үгүй байлаа.
Лифт хүлээн зогсоход хонгилын цаанаас нэгэн үйлчлэгч өрөө цэвэрлэхэд хэрэгтэй юмаа чирэн наашаа алхан ирж байгаа харагдахад лифт ч ирж би дотор нь орон зогслоо.
Яг их шуугиантай үед би буугаад ирчихсэн байв. Хаа сайгүй хүмүүс орилолдон ярьж тэдний голоор хүүхдүүд шүлжилдэн гүйцгээж байлаа.
Би хүмүүсийн дундуур шурган гарч явсаар ресторанд тулан иртэл доторхи нь пиг байв.
Хэсэг зогсон хүлээсэн ч миний урд байх эгнээ урагшлах шинж байгаагүйд дороо чимээгүй хараан гадаа гарч жижигхэн зоогийн газар орохоор гарлаа. Зочид буудлаас гарна гэсэн бодолгүй гараад ирсэн нь буруутаж ганцхан ханцуйгүй цамцтай би зогсож байв. Буцаад дээш гүйхээс залхуу хүрэн, дээр нь онгоцонд нь тайван байж чадаагүйг хэлэх үү хурдан л өрөөндөө орж орондоо шурган орохыг хүсэж байлаа.
Зочид буудлаас гаран баруун эргэж харвал тээр доор нэгэн рестораны гэрэл асаж байсанд хурдан том том алхалан явсаар орвол бараг л хүнгүй чимээгүй газар байв.
Намайг хаалга онгойлгон орж ирэхэд кассан дээр нэгэн залуухан охин сууж байсанд би гайхаж,
"Ажиллаж байгаа юу?" гэж асуухад хүрлээ.
Тэр охин толгойгоо дохин,
"Хүмүүс их ирдэг ч яг таныг ирсэн энэ өдөр хүнгүй байлаа," гэхэд тойруулан харвал нээрээ л хоосон байв.
Би явсаар хамгийн захад байх гудамжруу харсан ширээн дээр суухад Пенни гэсэн нэртэй өнөөх охин надад меню авчирч өгөөд,
"Болхоороо дуудаарай," гээд намайг үлдээн явлаа.
Би толгой дохин сулхан инээмсэглээд менюг эргүүлж харсаар сүүлд нь хөнгөхөн юм идэхээд шийдэж шарсан өндөг, жижигхэн салаттай, цай авахаар шийдэн гараа өргөн захиалгаа өгөөд харанхуй болсон гадагшаа харан суулаа.
Буланд байх зурагтан дээр нэгэн дуучны тоглолт гарч чимээгүй рестораныг багахан ч гэсэн дуу оруулж байв.
Шарсан өндөг бусад юмтайгаа ирэхэд би Пеннид инээмсэглэн харж талархаад идэж, авран минутын дараа гэхэд би харанхуйд буцаад зочид буудалруугаа алхаж байлаа.
Хүний бараагүй гудамжаар би өөрийгөө тэврэн алхахдаа миний ардаас намайг ресторанаас гарнасаас хойш даган алхах хоёр хүнийг гэнэт мэдрэв.
Урд зочид буудал харагдахад би шуул алхан оролгүй өнгөрөн цааш алхан явсанд тэдэнд өөрийгөө хаана байгааг мэдэгдэхийг хүссэнгүй.
Баруун эргэн дахин хүнгүй гудамжруу эргэтэл яг урдаас ард дагах хэдэн хүнтэй адил хоёр хүн бас яг намайг чиглэг алхаж ирлээ.
"Хөөе, бүсгүй. Ийм орой ганцаараа алхах аюултай биш үү?" миний ардаас дуудахад тэднээр жоохон зугаа гаргахаар шийдэн би зүүн талд байх мухар гудамжруу албаар эргэн оров.
Дөрвөн залуу бие биетэйгээ уулзаж инээлдээд араас дагаж ирэхэд би аль хэдийн эргэж хараад тэдэнрүү гараа ташаандаа барьчихсан зогсож байлаа.
"Та нарт юу хэрэгтэй юм?" намайг асуухад тэдний голд зогсох эрэгтэй урагш нэг алхам алхан надруу ойртоход би арагш алхасангүй. Учир нь тэд намайг айлгахгүй байв.
"Шууд яриандаа орж байх шив. Таалагдаж байна шүү," гэсэнд ард нь зогсох эрэгтэйчүүд инээлдлээ.
"Та нартай зууралдах хүсэл алга. Намайг дагахаа боль. Би та нарыг мэдээгүй гэж бодож байна уу?"
Тэд надруу улам ойртон ирж, дөрвөн талаас бүслэн зогсоход надад хувийн орон зай үлдсэнгүй.
"Гярхай юм гээч," гээд зүүн талд зогсох нь гараа өргөн хацарт хүрэх гэж байхад би гарыг нь барин эргүүлвэл тэр эрэгтэй ёолон доошлон гараа миний барилтаас гаргахыг оролдлоо.
"Зүгээр байхад зүгээр бай. Би сайхан ааштай биш байна," гээд гарыг нь тавихад тэр эрэгтэй гараа цээжиндээ барин зэвүүн инээн,
"Хүчтэй юмаа. Миний сонирходог төрлийн эмэгтэй. Түүнийг байр," гэхэд бусад эрэгтэй нь зэрэг ухасхийвал би нэг эрэгтэйн гарнаас бултан хажуу тийш эргээд нөгөө талдаа байх эрэгтэйн цээжрүү гараа зангидан цохиход тэр эрэгтэй арагш шидэгдэн үсэрлээ. Түүнийг унахыг харсан тэд надруу дахин зэрэг дайрсан ч удалгүй бүгд газар хэвтэн ёолцгоож байв. (A/N: зодоон нтрийг бол нэг бүрчлэн бичвэл бас лай биз дэ, тэ)
Би уруулаас урсах цусаа хажуу тийшээ нульмаад,
"Эхлээд гараа зангидаж сурчихаад хүнрүү дайрах гэж оролд, н*вшнууд минь," урдуур унжих үсээ арагш болгоод инээмсэглэн,
"За. Тэгээд сайн хичээл болсон гэж бодож байна," хэмээгээд тэднийг үлдээн гудамжаас гаран зочид буудлынхаа зүг алхан явлаа.
---
Дахин хүйтэн хөлс асгарсан байдалтай сэрэхэд өглөөний зургаа дөнгөж болж байв. Хөнжилөө хажуу тийш шидэн угаалгын өрөө орохоор явтал намайг хэн нэгэн харж байгаа мэт нуруугаар мэдрэгдэхэд би өрөөний голд гацан зогслоо.
Маш удаанаар эргүүлэн харахад цонхоор нарны туяа дөнгөж тусан өрөө бага зэрэг л харагдаж байв. Бүтэн эргэж чимээгүй харахад ямар ч үйл хөдөлгөөн, амьсгаа сонсогдоогүйд зүүднээсээ арай сэрээгүй байгаа хэмээн таамаглан угаалгын өрөөрүү орлоо.
Гэрлийг нь асаахад цагаан угаалгын өрөө нүд гялбуулахад би нүдээ дараад толинд очин гараа аван харвал боолттой байсан үсний зарим хэсэг нь боолтноосоо гарсан үс сэгсийн хөлсөнд наалдан нүүрний хоёр талаар унжсан байв.
Норсон хувцасаа тайлан шүршүүрт орохоор газар үлдээн хөшгөө татан орлоо.
Бүх юмаа бэлдэн зэвсэгээ хар том цүнхэндээ хийгээд бор урт хиймэл үсээ толгой дээрээ углан хар нүдний шилээ зүүн толинд харвал улаан уруултай, хар нүдний шилтэй, бор үстэй, даарсан мэт харагдах урт цув өмссөн өндөр эмэгтэй харагдлаа.
Бугуйн цагаа харвал арван нэгийн заасанд хурдан очиж суудал авахаар цүнхээ үүрэн өрөөнөөсөө гарав.
Лифтний товчийг даран зогсон хажуу тийшээ харвал үйлчлэгчийн хэрэгсэлтэй тэрэг миний цаана байх өрөөний хаалганы гадаа байх ба хаалга нь онгойлттой байлаа. Дандаа ингэж таарсандаа жоохон гайхан лифтэндээ суув.
Нью-Йоркийн төвөөр алхахад үнэхээр залуу хот гэдэг нь харагдаж байлаа. Хаашаа харсан залуучууд алхаж байсанд хөгшчүүлүүд нь хаагуур байгаа бол гэсэн бодол толгойд бодогдон өнгөрч нэгэн урт сандал дээр очих суухад миний хажууд нэгэн өвөө тагтаа хоолон байсанд анхны хөгшин хүн гэж бодон түүний хажууд нөгөө буланд очин хар цүнхээ хөлөндөө тавьлаа.
Намайг суухад тэр өвөө надруу нэг харан буцан тагтаагаа хооллон үргэлжлүүлэв.
Би арагш сандалаа налан хөл хөдөлгөөнтэй гудамжийг харан сууж байхад удалгүй хажуугаас,
"Ийм хувцас өмсөхөд хэтэрхий зузаан биш үү?" гэсэнд би тэр өвөөрүү харан,
"Би нарны харшилтай."
"Хөөрхий дөө. Манай ач хүү ч гэсэн нарны харшилтай. Их хөдөлгөөнтэй ч гадаа гарч болохгүй болохоор байнга л дотор байж байдаг болохоор их өрөвддөг юм."
"Тийм л байх," гэхээр өөр үг хэлсэнгүй. Гэхдээ тэр өвөө дуугүй суухыг хүсээгүй бололтой үргэлжлүүлэн ярьж эхлэв.
"Одоо ч залуучууд их байдаг болж дээ. Миний үед хүн багатай их л чимээгүй хот байсан сан. Одоо гэрт хүртэл дуу ихтэй болчихсон. Эхнэр бид хоёр өөр газарлуу нүүдэг ч юм билүү гэж бодож байгаа. Хүүхдүүд ч асууж байсан.." гээд л надад өөрийнхөө тухай ярин суухад би зүгээр л чимээгүй сонсон түүнрүү нүүрээ эргүүлэн харсан байсан ч би түүний цаана байх замруу харан байж байв.
Өвөө ч дараагийн ууттай будаагаа цүнхнээсээ гарган хооллоход бидний урд тагтаан тоон ихсэж байлаа.
Тэгтэл удалгүй урдаа цагдаан машин хөлсөлсөн хар жижиг тэрэг ирж байсанд би өвөөгийн яриаг таслан,
"Өвөө. Миний машин ирлээ. Дараа таньтай таарвал дахиж ярьнаа," гэхэд өвөө толгой дохин би урашлан цүнхээ аваад сандал дээр тавин гар гранатан буугаа гаргаж ирэхэд өвөө надаас айн холдов.
"Таньтай ярих сайхан байлаа," хэмээгээд би эргэн замруу харан алхаж эхлэхэд миний ойролцоо байсан хүмүүс орилолдон холдсонд би замруу ойртон зогсоод дурангаараа бензийн онилон гохоо дарахад сум яван машиныг онон машин урагш хөмрөн бүтэн эргэж дээврээрээ зам дээр унахад би тэрэн дотор хүн амьд үлдээгүй хэмээн бодож араас нь явсан машинууд бүгд тоормозоо дарахад би бээлийтэй гарын мөрөө гаргаагүй буугаа хажуу тийшээ шидэн бүтэн эргэн гацан зогсох хүмүүсийн голоор шургаж ороход намайг тоон харж байгаа хүн байсангүй.
Хүмүүс осол болсон газарлуу бүгд сониучирхан цуглархад би тайван алхан явсаар баруун талд байх гудамжруу орон нарийн хэсгээр орж үлдээсэн хувцасаа хогийн савны цаанаас гаргаж өмсөөд алхан явахад би нөгөө талын гудамжинд гарч ирсэн байв. Олон цагдаагийн машинууд осол болсон газарлуу чиглэн намайг өнгөрөн явж байлаа.
Би явахын өмнө арагш эргэн хараад,
"Чиний хүсээд байсан анхаарал чинь болчих шиг боллоо," хэмээн Блейкийн бодон хэлээд ажил дууссанд тооцон зочид буудалруугаа юмаа янзалахаар дуу аялан алхаж явлаа.
Зочид буудлын өрөөндөө орж ирэн орлуугаа ойртож алхан явахдаа нэгэн зүйл буруу мэт санагдан өмдөндөө хавчуулсан байсан гар буугаа гарган маш хурдан эргэж харвал үйлчлэгчийн хувцас өмссөн эмэгтэй надруу мөн адил буугаа чиглүүлэн барьсан байлаа.
Би инээд,
"Ийм байсан юм бивий. Харин нэг л сонин байсан юмаа. Гарч ирэх бүрт үйлчлэгч ойр байгаад байхаар нэг юм шижиглэж байсан чи байсан юм байна."
"Аргагүй л сайн алуурчин юмаа," тэр эмэгтэй орос аялгатай хэлээд,
"Эсвэл байсан гэх үү."
"Ха ха ха. Инээдтэй байна. Сэтгэлийг чинь бодож инээхээс," намайг ингэж хэлэхэд түүний харч хурц болоход би,
"Чи ямар хэргээр ирсэн юм, Рита," гээд би үргэлжлүүлэн,
"Чамд өөр хийх ажил алга уу. Чи намайг хөөгөөд залхахгүй байна уу? Тэгээд ч би танай боссыг нилээн дээр тэнгэр өөд нисгэсэн дээ," гээд нэг талаараа инээмсэглэн,
"Яг л өнөөдрийн машин шиг," гэхэд Рита толгойгоо нэг тийш гэлжийлгэв.
"Би мэднээ. Би тэнд байсан шүү дээ. Гэхдээ одоо би өөр хүний доор ажиллаж байгаа."
"Хэн тэр азгүй амьтан чинь юм дээ?"
"Борис."
"Борис? Би түүнд ямар хэрэгтэй юм?"
"Чи очиод өөрөө мэдэхгүй юу," надруу ойртож ирсэнд би гараа өргөн буугаа газар хаяад,
"Хоёулаа хэр сайн тулаанч гэдгээ сорихоор гараараа үзье," гэж хэлэхэд түүний царайнд мэдэгдэхүйц айдас харагдсан бөгөөд тэр гар тулаандаа миний учирч байсан хүмүүсээс хамгийн муу нь байсанд байв.
"Би чиний үгэнд яагаад орно гэж?"
Би инээмсэглэн,
"Чи арай айгаад байгаа юм биш биз дээ?" хэмээн түүнийг тохуурхан хэлэхэд тэр уурлан,
"Битгий инээд хүргээд бай," хэсэг тээнгэлзэн зогссоны эцэст доошлон буугаа тавин дээш өндийхөд би аль хэдийн өөрлүү нь ойртож оччихсон нүүрэн дундуур нь ганц хүчтэй цохиход тэр ухаан алдан газар уналаа.
Газар ухаангүй хэвтэх түүнрүү тонгойн,
"Гэхдээ би булхайтай тоглох дуртай. Чи нүдээ салгах хэрэггүй байсан юм," гээд түүнийг чирэн орон дээрээ хэвтүүлэн өөр жижигхэн цүнхэн дотроосоо цаас үзэг гарган,
"Дараа уулзья. Намайг Борисд мэнд хүргэсэн гэж хэлээрэй. -К," хэмээн бичээд түүний хажууд тавин бууг нь аваад цүнхээ үүрээд өрөөнөөс гаран онгоцны буудал явлаа.
Надад шууд нислэг олдон хэдэн цагийн дараа онгоцны буудлаас намайг Себестиан тосон хүргэж өгсөн юм.
Өглөө эрт боссоноос болоод их явсан байсанд хүмүүс юм асуухад юу я ярилгүй явсаар Блейкийн оффисыг чиглэн явтал урдаас өндөр, урт хэрээ шиг хар үстэй, үзэсгэлэнтэй, дайчин ауратай эмэгтэй өнгөрөн алхахад би түүнийг үнэртэй усыг үнэртлээ.
Тэр эмэгтэй хажуугаар надруу ирмэн өнгөрөхөд би түүнрүү гайхаж хараад буцан Блейкийн өрөөрүү орох гэж байтал урдаас Блейк өөрөө гарч ирэв.
"Чи ирчихсэн юм уу?" тэр замбараагүй үсээ арагш гараараа самнан хэлэхэд би толгой дохин,
"Олны нүдэн дээр гэдгийг чинь бол тод үзүүлсэн," гэсэнд тэр толгой дохиж,
"Сайн байна. Гэхдээ дараа хоёулаа уулзья. Би одоо ажилтай байна. Чи саяхан ирсэн биз дээ. Өрөөндөө орж амраад маргааш өглөө миний оффисд уулзья," хэмээгээд хажуугаар өнгөрөхөд би түүнээс үнэртэх үнэрийг мөн үнэртэв.
Тэр эмэгтэй, Блейк хоёроос адилхан үнэртэй ус үнэртэж байлаа.
