Бүлэг 25. Бодит ертөнц

Кристал (Krystal)
Би чимээгүй түүний өмнөөс харан зогсоход түүний нүд хэзээ ч харагдаж байгаагүйгээр улаанаар эргэлдэж байв.
"Чи миний өрөөнд юу хийж байсан юм?" уураа барин надтай тайван харьцахыг оролдож байгаа мэт харагдаж байлаа.
Угаасаа шүү дээ. Миний урд бүх хүмүүсийн айдаг Блейк Наит шүү дээ.
"Би юу ч хийгээгүй. Зүгээр л орсон юм. Хийх юм байхгүй байсан," ууртхй түүний өмнөөс тайван ярих гэж оролдож байлаа.
Тэр уртаар амьсгаа аван хамрын хөндөлөө барин нүдээ анин,
"Би чадахгүй нь, Белла. Би чамайг хамгаалахын тулд бүх юмаа хийж байхад чи надад ямар ч нэмэр алга. Одоо хангалттай. Болсон. Би болилоо," тэр үсээ гараараа арагш самнан толгойгоо сэгсрээд өрөөнөөс гарч хаалга саван хаалаа.
Би гайхан түүнийг юу яриад байгааг ойлгосонгүй.
Хангалттай? Болсон?
Юу гэсэн үг үү?
Эргэж хаалгаа хаахтай зэрэгцэн гадаа хаалга саван хаагдаж байгаа дуулдав.
Би санаа алдан зөөлөн алхан явж орон дээрээ хэвтээд дээшээ таазруу харан,
"Би ч гэсэн чиний өрөөрүү яах гэж орсоноо ойлгохгүй л байна. Камер байгаа гэдгийг санах л ёстой байж," санаа алдан нүдээ анин нээхэд цонхоор нар тусаж байсанд зөөлхөн өндийн цагруу харвал өглөөний арав болчихсон байв.
Аль дээр маргааш болсон байлаа.
Хөнжилөндөө ч орж чадалгүй дээр нь унтсан байсанд ороо ч хураах хэрэг гарсангүй.
Угаалгын өрөөнд орж толинд харвал нүдний минь доогуур хөхөрчихсөн, биеэ ороосон байсан даавуунд цус нэвтэрсэн байв.
Нойл дээр сууж араас нь анхны тусламжын хайрцгаа гарган шархаа дахин боогоод өрөөнөөсөө гарч доош өглөөний цай уухаар явлаа.
Ямар ч хүн байгаа шинж байсангүй.
Магадгүй тэр гэртээ хоноогүй бололтой.
Өглөөний цайгаа бэлдэн чив чимээгүй байшинд миний сэрээ тавганд хүрэх дуунаас өөр дуу байсангүй.
Идэж дуусан тавгаа угаалтуурт хийтэл өрөөнөөс миний утас дугарах шиг болоход би хурдан алхан явлаа.
"Кристал. Чамд ажил олсон. Одоо хурдан хүрээд ир," утаснаас нэгэн хоолой маш хурдан хэлэн таслахад надад хэн хэлсэн нь хамаа байсангүйд хэн гэдгийг нь асуулгүй,
"За. Одоо очлоо," гээд улаан товчлуурыг даран таслаад утасыг орон дээрээ шидэн шүүгээнээс гарандаа баригдсан хувцасаа өмсөн байшингаас гарлаа.
Тэгтэл урд хар машин зогсож байсанд би шууд Блейкийн хүмүүсийн машин гэдгийг мэдэн онгойлгон орвол миний мэдэхгүй эрэгтэй жолоон дээр сууж байв.
"Чи хэн бэ? Би ер нь зөв машиндаа суусан уу?" гайхан асуухад тавь шүргэж яваа бололтой эрэгтэй эргэн харж инээгээд,
"Тийм ээ, Кристал. Чи зөв машиндаа суусан. Намайг Себестиан гэдэг. Би өөр газар ажилтай байж байгаад ирсэн. Одооноос би чамтай хамт байна байх," гэлээ.
"За за. Хурдан явцгаая," гэхэд тэр эрэгтэй дохин хаазаа гишгэв.
Намайг эдлэнд ирэхэд хүмүүс ийш тийш гүйн ажилаа амжуулах гэж байгаа мэт завгүй байсанд би Блейкийн оффисыг чиглэн явж өрөөнийх нь хаалгыг тогшин зогслоо.
"Ороод ир."
Хаалгыг түлхэн орвол тэр чамин хийцтэй ширээнийхээ ард бичиг цаасанд дарагдан сууж байв.
"Намайг ямар хэргээр дуудсан юм?" түүний ширээрүү ойртон очиж урд нь байх буйдан дээр суувал тэр,
"Бүх хэрэгтэй юм урд чинь байгаа унш," надруу ганц хялам хийлгүй хэллээ.
За за.
Амьсгаа гарган цаасыг аван гүйлгэн хурдан гэх чинь харахдаа түүнийг намайг нүднийхээ булангаар харж байгааг би мэдэж байв.
Хальт инээмсэглэн цаасан дээр анхаарлаа хандуулан харвал сонингоос хайчлан авсан баахан хэсгүүд байлаа.
"Майкл Стигер гэрээ байгуулахаар хэд хоногийн дараа Нью Йоркын төвөөр явж таарна. Чи түүнийг гэрээг байгуулахыг зогсоох хэрэгтэй."
Би ямар хүн гэдгийг асуулгүй,
"Тэгээд би очиод тэр Майкл гэх ч этгээдийг цааш нь харуулах юм байна, тийм үү."
Тэр надруу орж ирсэнээс хойш анх удаагаа тэр ховсдом саарал нүдээрээ харахад түүний харан доор байх надад хэцүү болов.
Тэгсэнээ гэнэт,
"Чи түүнийг олны нүдэн дээр алах хэрэгтэй," гэх нь тэр.
Би арагш түшиж байсан түшлэгээсээ өндийн түүнрүү итгэж ядсан байртай харан,
"Олны нүд? Олны нүдэн дээр алж яах гэж байгаа юм?"
Блейк санаа алдан сайхан гэх чинь янзалсан үсээрээ гараа явуулаад,
"Майкл Игорийн ер нь бол баруун гар нь гэсэн үг. Түүний Америк дахь талыг хариуцдаг. Тэгээд түүний ачаар Майкл өөрийн компаниа байгуулж нилээн нэр хүндтэй явж байгаа. Хэрвээ бид түүнийг алчихвал Игорь биднээс айж эхэлнэ. Өмнө уулзахад бол нээх биднээс айсан айдасгүй санагдсан. Би түүнийг үнэхээр айлгаж, сүнсийг нь зайлуулмаар байна."
Би хэсэг түүний зургийг ажин харсаны эцэст,
"За. Би ажлыг чинь авья," гэсэнд Блейк толгойгоо дохин,
"Болж байна. Чи тэгвэл өнөөдөр шууд Чикагоруу явах хэрэгтэй."
"За," би цаасыг цуглуулан бариад босож байхад надад түүнийг юм хэлэх болов уу гэсэн ч түүний харц буцаад л бичиг цаасан дээрээ наалдчихсан байв.
Би санаа алдан түүний өрөөнөөс гарч хувцас хунараа бэлдэн доош буутал Себестиан хаалганы ойролцоох буйдан дээр сууж байлаа. Намайг бууж ирсэнийг харсан тэр босож зогсоход би түүнийг надаас өндөр, бараг Блейктэй өндрөөрөө чацуу байх гэж таав.
"Кристал, би чамд хэрэгтэй бүх юмыг чинь бэлдчихсэн," хэмээн надад боолттой юм өгсөнд би нээж харвал өдрийн нэг цагийн Нью-Йорк явах онгоцны билет авчихсан. Бас надад байх зочид буудлыг захиалсан цаас байв.
Би түүнрүү инээмсэглэн харж,
"Чи ч амжуулдаг юм байна шүү. Ингэж хурдан бэлддэг гэж мэдсэн бол чамайг би аль дээр энд аваачиад мэдээлэл, хэрэгцээгээ хайлгуулаад сууж байхгүй юу," инээхэд Себестиан саарал үсээ илэн,
"Яг үнэндээ бол наад бичиг баримт, билет зэргийг дээрээс бэлдчихсэн байсан юм."
"Дээрээс?"
Тэр толгойгоо дохин,
"Блейк чамд энэ ажлыг өгнө гээд бодчихсон байсан. Бүр наад бүх юмыг чинь тэр өөрийн гараар бэлэн болгосон шүү."
Би тэрхэн зуур миний нэрэн доор билет, зочид буудал захиалж суугаа түүнийг төсөөлөн харлаа.
"Түүнд баярлалаа гээд хэлчихээрэй," гээд бичиг баримтыг цүнхэндээ хийхэд Себестиан толгойгоо дохин,
"Чамайг гадаа унаа хүлээж байгаа," гэлээ.
Би түүнтэй салах ёс хийн байшингаас гарч машины арын хаалгыг нээхээсээ өмнө өөрийн эрхгүй дээш Блейкийн оффис байх цонхруу харсан ч түүний бараа байсангүй.
Санаа алдан эргэж хараад суух гэтэл хаалганаас,
"Болгоомжтой байгаарай," гэсэн Себестианы дуу дуулдахад би,
"За. Би эсэн мэнд ирнээ," хэмээгээд машиндаа суухад жолооч хаазаа гишгэн намайг тэндээс аван гарлаа.
Онгоцондоо суухад тэд надад нэгдүгээр зэрэглэлийн суудал захиалсан байсанд би битүүхэн баярлаж өөрийн жижигхэн ч онгоцон дотор бол томд тооцогдох орон зайдаа орж суун Нью-Йоркийн чиглэн нисэв.
Тийшээ дөрвөн цаг нисэх байсанд унтахыг оролдсонгүй. Нойр ч хурдан хүрдэггүй байсанд хажуу цонхоороо доор цагаантан харагдах үүлийг харсаар нэг мэдэхэд өөрийн бодит ертөнцдөө ирсэн билээ.
Гэрээр хэрүүлийн дуу гарахад би хөнжилдөө шигдэн орж чихээ даран дууг чимээгүй болгохыг хүсэж байв. Аав өнөөдөр дахиад л согтуу ирсэн бололтой юм шидэн хагалж, араас нь ээжийн чанга дуу гарна.
Би ээжийгээ их биширдэг байсан. Архичин, зоддог нөхөртэй байсан ч түүнээс хэзээ ч айдаггүй, урдаас нь уурлан түүнийг намдаадаг байсанд би том болоод ээж шигээ зоригтой, чадвартай эмэгтэй болохыг хүсдэг байсан.
"Ээж үргэлж надтай хамт," амандаа бувтнан хэлж өөрийгөө тайвшруулан унтдаг байсан.
Гэхдээ ээж нэгэн нам тайван өдөр хүзүүгээ олсоор ороон том өрөөний гэрэлнээс дүүжлэн өөрийнхөө амийг хөнөөсөн. Хамгийн аймар нь ээж энэ бүгдийг хүүхдийнхээ урд зогсож байгаад хийсэн байв.
---
Шинэ жилийн мэнд. Их хүлээсэн биз дээ. Одооноос би зохиолоо бичих болноо. Тэгэж байгаад дандаа нэг өдөр гарах байх. Тэр болтол тэвчээрэй хүлээгээрэй. :)
