Бүлэг 24. Улаан ус
"Бидний муу зүйл хийдэг нь биднийг муу хүн гэж байгаа юм биш."
Кристал (Krystal)
Би гулгаж явсаар яг төмөр хаалт газар хүрэхэд амжин өрөөнд орж ирлээ.
Өрөөнд шар гэрэл тогтоосон байсанд дулаан уур амьсгал бүрдүүлсэн байв.
Би босож зогсоход Игорь намайг яаж амжиж орж ирсэнд гайхан харж зогсоно.
"Как?"
Би тоос болсон өмдөө гөвөн түүнрүү инээмсэглэн харлаа.
"Гулгаал л ороод ирлээ."
Игорь хурдан өмднөөсөө буугаа салган надруу чиглүүлэн барив.
"Битгий хөдөл. Буудна шүү," тэр их сандарсан байсан болохоор түүний орос аялга илүү тод сонсогдож түүний юу яриад байгааг ойлгох их хүндрэлтэй байлаа.
Би түүнийг бодож амжихаас өмнө хөдлөн түүний гарнаас бууг нь өшиглөж унагав. Буу газар эргэлдэн өнхөрч зүүн талын ханыг мөргөн зогслоо.
Игорь буу руугаа ухасхийхэд би түүний цамцнаас нь арагш татаж тэр хөл алдан унав.
Түүнийг дөнгөж унангуут би түүний бууруу гүйсэн ч амжилттай болсонгүй.
Газар хэвтэх тэр миний нэг хөлнөөс барьж би бас хөлөө алдан урагш унав. Буу хэдхэн алхамын цаана байсан болохоор гараа сунган аль болох ойртохыг хүсэж байлаа.
Тэгтэл Игорь миний хөлнөөс хойшоо татан өөрөө хөл дээрээ босно.
Би босоод түүний ардаас барьсан ч амжихгүйг мэдэж байсан болохоор хоёр гараараа тулан бүтэн эргээд бууг хөлөөрөө өшиглөхөд буу буланд байх том шүүгээний доор байх зайгаар батган орлоо.
Доош тонгойн бууг авах гэж байсан Игорь болин дахиад бууны араас явахад би босож буу болон түүний хооронд зогсов.
Надруу хэсэг харж зогссон Игорь миний ард буу байгаа газрыг нэг хараад миний хажуу талаар гүйх гэж байсан би түүний гэдсийг онилон өшиглөхөөр явууллаа.
Тэгтэл миний хөдөлгөөнийг анзаарсан тэр гэдсэнд нь ойртох зүүн хөлийг минь барьж зогсооно. Тэгсэнээ тэр хөлнөөс минь бүр чанга барьж намайг эргүүлэн хажуу талын тавиурыг нуруугаар нь мөргүүлэв.
Би чангаар ёолон газар бөгсөөрөө уналаа. Намайг унагааж чадсан Игорь хажуу талаасаа нэгэн мод аван надруу далайж байгаа харагдлаа.
Би түүний урдаас холдон хажуу тийшээ өнхөрөөд дөрвөн хөллөн зогсов.
Гуталны захаасаа хутгаа гаргаж ирэн биеэ хамгаалан дээшээ өндийв.
Намайг зэвсэгтэй байгааг харсан Игорь улам л модоо савлан надруу дайрна. Би замаас нь холдож бултаад түүнрүү хутгаа чиглүүлэн явууллаа.
Хутга яг гэдэстэй нь ойрхон ирэхэд Игорь гараараа хаагаад хутга түүний гарыг зүсэж орилон надаас холдов.
"Сука."
Тэр чангаар хараагаад цусанд будагдсан гараа нөгөө гараараа базан барилаа.
"Чи ийм юм болно гэж санах л байсан юм."
Надруу Игорь ууртай хараад хажуугаас дахин модоо далайхад би нөгөө тийшээ бултсан ч түүний нөгөө гарыг харж амжсангүй.
Түүний нударга миний нүүрийг цохиж би арагш хэд алхан холдлоо. Миний сул байгааг алдалгүй тэр дахиж хажуугаас цохиж намайг ширээрүү шидэв.
Хэврэг модон ширээ хэдэн хэсэг болж бутран миний нуруун доор эвдрэн нурлаа.
Тэр бутарсан ширээн дээр хэвтэх намайг багалзуурдан гэнэт өргөж, хажуу талын ханыг нуруугаар минь хүчтэй мөргүүлэв. Цохилт хүчтэй байсан болохоор би чангаар орь дуу тавин ориллоо.
Түүний атгалт үнэхээр хатуу, надад амьсгалахад бэрхшээлтэй байв.
"Чи энд ирэх хэрэггүй байсан юм, красавица. Одоо чиний үхэх цаг."
Түүний зүүн гаранд гэнэт газар хэвтэж байсан миний хутга гарч ирэн хутгыг өргөн миний ташааруу хүчтэй бүлэв. Би өвдөлтөндөө болоод чангаар дахин ориллоо.
"Өвдөж байна уу? Өвдөж байгаа биз дээ," тэр хутгаа буцан суглан аваад дахиад нөгөө газраа хутгаллаа.
Гэхдээ би түүний яагаад амин газар болох гэдэс, зүрхрүү шаахгүй байгаад жоохон гайхаж байлаа.
Тэр инээн цусанд будагдсан хутгаа суглан аваад хоолойнд байсан гараа авав. Тулах тулгуургүй болсон би газар чангаар унахад өвдсөндөө болоод хоёр хацрыг минь даган нулимс гоожино.
Тэр хутгыг газарлуу шидэн,
"Би чамайг яг одоо алахыг хүсэж байгаа ч чамайг одоо алчихвал хөгжилдөх хүнгүй болчих юм шиг байна. Тийм болохоор би чамайг одоохондоо алахгүй. Хоёулаа дахиад уулзах болноо, красавица. Тэр үед би чамайг алах болно. Дахин уулзалтлаа баяртай," тэр инээн ширээн дээр нэг товчлуур дарахад миний нөгөө талд шүүгээ эргэж зай үүсгэв.
"Намайг мэнд хүргэсэн гэж Блейкт хэлээрэй. До свидание, девушка," тэр ингэж хэлэн зайгаар орж харанхуйруу орон шүүгээ буцан хаагдаж өрөөнд намайг ганцааранг минь үлдээлээ.
Чимээгүй болсон өрөөнд би босон зогсов. Ташаанд тэсвэрлэхийн аргагүй өвдөлт мэдрэгдэж золтой л уначихсангүй.
Чи үүнээс дор байж үзсэн шүү дээ.
Өөрөө өөртөө хэлж цусанд будагдсан ханцуйгүй цамцаа болгоомжтой тайлна. Хүчтэй амьсгаа гаргаж цамцаа шүдээрээ урж шархаа боох өөдөснүүд бий болгов.
Биеэ тойруулж эргүүлээд яг шарханы дээгүүр зөөлхөн явуулсан ч жоохон хүрэхэд л улам их өвдөж байлаа.
Өөдсөөр бие эргүүлж боогоод цусыг тогтоохоор чангалан шүдээ зуув.
Хангалттай гэж үзсэн болохоор дээгүүрээ нэг цамц олж өмсөөд өмд л цус болсоноос хойш хутгалуулсан гэж харагдхааргүй болсон байх гэж найдаж байлаа.
Хэрвээ хутгалуулсныг харвал эмч дээр очино. Би үүнийг хүсэхгүй байна.
Эмч л биш.
Духаар урсах хөлсөө арчиж Игорийн явсан нууц хаалгыг онгойлгох юм хайж буланд байх өөр ширээг нэгжиж эхлэв. Том дэлгэцний урд баахан товчлуур байсан болохоор бараг бүх товчлуур дээр даран яг хамгийн буланд байх ногоон товчлуур дээр дарахад саяхан хаалга хааж байсан төмөр нээлт дээш сөхөгдөн онгойлоо. Тэгсэн ч би үргэлжлүүлэн дарсаар нөгөө шүүгээг хөдөлгөх юмыг хайж байв.
Хаана байнаа? Эндээс л дарсан даа.
Дөнгөж хаалт байхгүй болон хаалга онгойход өрөөнд Блейк маш хурдтай орж ирэв. Намайг харангуутаа,
"Белла. Зүгээр үү?" хэмээн надруу ойртон ирж байсанд би гараа өргөн урдаа бариад,
"Би зүгээр ээ. Харин та нар яасан?" чимээгүй болсон хонгилруу харан асуулаа.
"Манайхан хүрээд ирсэн болохоор үлдсэн хэд нь зугтчихсан," гэв.
"Харин Игорь хаачсан юм?" тэр өрөөг тойруулан харсанд би шүүгээрүү заагаад,
"Эндээс нэг юм дараад гараад явчихсан."
"Тэр чамайг гэмтээсэн үү?" миний өмдөн дээр болсон улаан толбыг хараад асуусан болохоор би толгойгоо сэгсэрлээ.
"Түүний цус. Би зүгээр," түүнд худлаа хэлэв.
Тэр утасаа гаргаж ирэн нэг хүнрүү залгаад надруу харж,
"Одоо хайх хэрэггүй ээ. Бусдыг нь манай хүмүүс хийчихнэ. Чиний ажил болсон," гэж хэлээд өрөөнд намайг үлдээн гарч утсаараа Италиар ярин холдов.
Би толгойгоо дохин тэр өрөөнөөс гарч алхалаа. Саяхан бөөн буудалцаан болж байсан өрөө өрөө биш болж баахан хар уутанд багласан цогцоснуудыг хүмүүс зөөн гаргаж байв.
Хаалгаар гадагшаа гарахад хүйтэн агаар үлээж уушиг дүүрэн амьсгаа авлаа.
Сайхан байна шүү.
Хэдэн амьсгаа авахад араас,
"Хатагтай Кристал. Би таныг хүргэж өгөх ажилтай. Ийшээ явна уу? Машин энд байгаа," нэг хар жижигхэн залуу хэлээд машин байгаа зүгрүү заана.
Би заасан зүгрүү явж байгаад нэгэн хүн гараа боолгон сууж байгаатай таарлаа. Гайхан сайн харвал Стикен байна гэж шууд мэдэв.
"Чи зүгээр үү?" түүнрүү ойртон асуухад тэр миний дуугаар надруу хараад инээмсэглэн толгойгоо дохилоо.
"Нэг н*вш миний гарыг буудчихсан. Тэрнээс бол зүгээр байна. Харин чи зүгээр үү?"
"Би зүгээр ээ."
"Нөгөө пацаан хааччихсан юм?"
"Зугтчихсан. Гэхдээ Блейкт би хэрэггүй гэсэн."
"Цаадах чинь чамайг өөр аюулд оруулахгүй л гэж тэгэж хэлж байгаа юм. Тэрнээс хойш бол чи энд байгаа бараг бүх эрээс сайн байх шүү. Энэ нэг тэнэг амьтан миний гарыг ч боож чадахгүй байна. Алив," гээд хажууд нь гарыг нь боох гэж оролдох эрэгтэйд уурлан боолтыг түүнээс булаан авлаа.
Түүнээс саяхан хэлсэн зүйлүүд юу болох талаар асуухыг хүсэж байсан ч тэр завгүй харагдаж байв.
Би толгой сэгсэрч намайг суулгахаар хаалга онгойлгон барих хүн дээр очин дотогш орлоо.
Дөнгөж хөдлөөд явж байтал ташаанд өвдөлт мэдрэгдэж доошоо харвал миний өмссөн саарал цамцыг нэвтлэн цус улаантан харагдаж эхлэв.
Би цамцаа сөхөж харвал боолт улаан нялга болсон байлаа.
"Н*вш," чимээгүй хараан уртаар амьсгаа гаргаж өвдөлтийг тэвчин уруулаа хазав.
Урд суух жолооч гэнэт,
"Та зүгээр үү?" хэмээн асуулаа.
Би сандран цамцаа доошлуулж нуугаад,
"Зүгээр ээ. Тэгээд ч чамд хамаатай биш."
"Уучлаарай."
Түүнээс хойш тэр ямар ч үг дуугарсангүй. Энэ нь надад үнэхээр их таалагдлаа.
Жолооч эрэгтэй Блейкийн гэрт намайг буулгахад би машинаас шууд хурдан гарч манаачид толгой дохиж мэндлээд лифтэнд суун хамгийн дээд талын давхарыг дарав.
Гэрт нь орж ирээд шууд би өөрийнхөө өрөөнд залгаатай байдаг угаалгын өрөөнд орлоо.
Угаалтуурынх нь доор байх анхны тусламжын хайрцгыг аван онгойлгоод шүршүүрийн усыг асаан дотор нь хувцастайгаа орлоо.
Нойтон хувцасаа нэг нэгээр нь бөөн юм болж тайлаад доошоо шархруугаа хараад боосон боолтоо зөөлхөн тайлав.
Ямар ч хаалтгүй болсонд цус онгойрхойгоор урсаж эхлэхэд ус улаан өнгөтэй болж доош урсаж байв. Гараараа шархаа тэмтрээд буцаад гараа харвал гар ув улаан өнгөтэй болсон байлаа.
Тэгтэл гэнэт миний нүдэнд цусанд будагдсан бие орон дээр хэвтэх үзэгдэв. Таван настай би гарандаа цустай хутга барин нүдээ ааваасаа үл салган чичирэн зогсож байлаа.
Би сандран нүдээ аньж,
"Жинхэнэ биш. Жинхэнэ биш," амандаа маш хурдан бувтнан нүдээ маш удаан нээвэл буцаад бүлээн ус гоожих шүршүүрийн доор сууж байв.
Босох гэж байсанаа ташаанд хатгаж өвдөхөд би шүршүүрийн усаа хаагаад хажуу талаасаа анхны тусламжын хайрцагнаас спирт гарган шархан дээрээ гоожуулав.
Уруулаа хазан өвдөлтөө нуун суугаад буцан тусгай боолтоор биеэ ороож дуусан шүршүүрээс гарлаа.
Цус болсон бүх хувцасаа өрөөний хогийн саванд хийгээд орон дээрээ хэвтэхэд ямар их ядарсанаа мэдрэн өөрийн эрхгүй нүдээ анин тэр чигтэй унтав.
Тэгтэл гэнэт өрөөний хаалга хүчтэй онгойх дуугаар би сандран өндийн харвал хаалганы урд уурандаа шатах Блейк надруу муухай харан зогсож байв.
"Чи миний өрөөнд яах гэж орсон юм?"
