Бүлэг 23. "Хэрэггүй ээ."
"Алмааз бол эмэгтэй хүний сайн найз гэдгийг хэлсэн хүн лавдаг нохой болон буугүй хүн байх."
Кристал (Krystal)
Бид чимээгүй алхан гарлаа. Дээгүүр хүмүүс гүйлдэх дуудлаж байв.
"Наашаа. Энд," Стивен хэлж бид түүнийг даган явсаар нэгэн өрөөний хаалга онгойлгон би орж араас Блейк, Стивен хоёр даган орж ирлээ.
Дотор нь баахан хайрцаг тавьсан байсанд би нээж үзвэл нээрээ л төрөл бүрийн зэвсэг байв.
"Тэд ингээд зэвсэгийнхээ өрөөг нээлттэй үлдээдэг тэнэг хүмүүс юмаа," Блейк хэлэн толгойгоо сэгсэрч инээмсэглэн дотроос нь өөртөө хэрэгтэй гэж бодсон юмнуудаа цуглуулж эхэллээ.
"Кристал чиний юмнууд энд байна," гэх дуугаар би эргэн харвал өрөөний буланд Стивен миний цүнхийг барин зогсож байв.
Би түүний гарнаас авч нээж үзвэл дотор нь миний бүх зүйл байлаа. Бүр миний идээд тал үлдээсэн чихэр ч явж байв.
"Тэд доторхийг нь шалгадаггүй юм байх даа. Тэсрэх бөмбөг ч байх юм билүү," хутга болон буугаа цэнэглэж өмдөндөө тогтоон хэллээ.
"Үнэндээ би шалгах ёстой байсан юм л даа," Стивен инээн буугаа цэнэглэв.
"Тэгсэнээс чи яаж Блейк болон энэ орос мафийг таньдаг юм. Чамайг яаж ч харсан Орос хүн гэж харахаар л байна даа," би түүнрүү бүтэн биеэ эргүүлэн асуулаа.
"Тэр чинь миний сайн тал. Манай аав Блейкийн гэр бүлд үхэн үхтэлээ зүтгэж байсан юм. Түүний сүнсийг бурхан ивээг. Тэгээд л яахав яаж байгаад ч юм Орос эхнэртэй болчихсон. Тэгээд л би төрсөн дөө хөөрхий."
"Ээж чинь хаана байдаг юм?"
Тэр буугаа цэнэглэж өмдөндөө тогтоогоод,
"Алуулчихсан."
"Уучлаарай."
"Зүгээр дээ. Тиймээс л би энэ ажилд орж ирсэн. Би Блейкийн Оросуудыг тагнадаг тагнуулч."
"Чи баригдана гэж айхгүй байна уу? Чамайг хэн нэгэн харвал яана."
"Үхнэ. Тэгээд л болоо."
"Та хоёрын яриа хэтэрхий урт байна. Явцгаая," хажуугаас Блейк хэлж бидний яриаг тасаллаа.
"Яасан? Чиний хамар чинь өвдөөд байна уу?" би дооглон түүнд хэлэхэд Блейк сандран,
"Хэн тэгсэн юм," гэж хэлсэн ч би түүнийг ичсэн гэдгийг мэдэж байсанд өөрийн эрхгүй өхөөрдөн инээмсэглэн толгойг нь иллээ.
"Хос шувуухайнууд минь явцгаая," Стивен хэлээд бид тэр өрөөнөөс гарцгаав.
Тэгтэл дөнгөж гартал урдаас хүн гарч ирж бидэнрүү гал нээлээ.
Бид сумнаас бултан хоёр тийшээ болж нуугдахад би буцан нөгөө өрөөрүү оров.
Стивен, Блейк хоёр миний өөдөөс харсан өрөөнд орсон байлаа. Блейк хаалгаар цухуйн бидэн рүү галлах хүнрүү буудахад нэг бие газар унаж байгаа дуулдав.
"Явцгаая," Блейк чанга хэлж бид тэндээс гүйн гарлаа. Тэдний араас дагаж яван нэгэн том газар, яг л шоронгийн хүлээдгийн өрөө шиг газар орж ирэв.
Нөгөө талын хаалга онгойж баахан хүмүүс гүйлдэн орж ирлээ. Бид баганын цаана орж нуугдахад тэр хүмүүс бидэнрүү буудав.
Би нөгөө талаараа харж тэр хүмүүсрүү буудахад нэг хүний хөлийг нь онож тэр хүн газар орилон уналаа. Сумнаас нуугдахад миний баганыг сум онон баганын чулуун гадаргуу бутран унаж байв.
Нөгөө талд Блейк болон Стивен буудаж харагдана. Нүүр нь хавдсаныг бодвол Блейк үнэхээр мэргэн буудаж байлаа.
Би хажуу тийшээгээ газар өнхөрөн арай өөр баганын цаана оров.
Бид буудалцаж байхад нөгөө талд байсан хүмүүс гэнэт хаалгаар гарцгааж эхлэх үед нэг нь бидний зүг нэгэн зүйл шидлээ.
Тэсрэх бөмбөг.
"ТЭСРЭХ БӨМБӨГ," би тэр хоёрт дуулдахаар чанга орилон нуугдахаар холдон гүйв.
Тэр хоёр ч гэсэн гүйж хаалгаар цааш гарсан ч би амжахгүй байсан болохоор өөр унасан баганын цаана орж чихээ даран суухад бөмбөг тэсэрч чих бөглөрөн бүх зүйл цаана байгаа мэт дуулдав.
Би чихээ ухаж зүгээр болгох гэсэн ч ямар ч боломж байсангүй.
Нуугдаж байсан газраасаа гарч нөгөө хоёрыг зүгээр байгаа эсэхийг хартал бидний саяхан орж ирсэн хаалгыг нуранга хаасан байв.
"Н*вш."
Би өөртөө хараан эндээс гарах ганц газар нөгөө талын хаалга гэдгийг ойлголоо.
"Би ганцаараа л явахаас."
Бууныхаа сумыг цэнэглэн хаалгыг чиглэн гүйв. Хаалгыг онгойлгож харвал бас нэгэн хонгилд гарч ирэв.
Чигээрээ гүйж явтал хажуугас хүн гарч ирж, буудах боломж өгөлгүй тэр хүн намайг цохихоор гараа явуулахад би бултан бариад гарнаас нь барин дээшээ үсрэн түүний нуруунд дээр авирав.
Тэр хүн намайг барих гэж гараа явуулсан ч би барьсан гарыг нь улам татан өмднийхөө хажуугаас хутгаа гарган хүзүүнд нь зооход нөгөө хүн газар урагшаагаа үхэтхийн унав.
Дээрээс нь босож газар унасан буугаа авч гүйн явлаа. Баруун эргэж дараа нь зүүн эргэж гүйсээр явтал нөгөө талаас Блейк, Стивен хоёр гүйн гарч ирэв.
"Белла," Блейк надруу гүйн ирж, "Чи зүгээр үү?" гэлээ.
"Зүгээр ээ. Хурдан явья."
"Ийшээ," Стивен заан бид түүний араас даган гүйж явсаар дээшээ гарсан шатанд тулан ирэв.
"Энэ шатаар дээшээ гараад баруун тйишээгээ явбал гадагшаа гарах хаалгатай хонгилд ирнэ."
Тэгтэл араас хүмүүс гүйлдэн ирэх дуулдаж бид бүгд эргэж хараад буцаад шатаар дээшээ өгсөн гүйлээ. Тэгтэл хаалга түгжээтэй байв.
"Н*вш. Түгжихчихсэн байна."
"Холд би онгойлгоё," хэмээн Блейк хэлээд тэр хаалгыг хүчээр өшиглөж эхэллээ.
Юу хийхийг ойлгосон Стивен мөн адил өшиглөж эхлэж байсан ч хаалга онгойхгүй л байв.
"Залуусаа. Хурдлаарай," би доошоо буугаа онилон хэн нэгэн гарч ирвэл буудахад бэлэн зогсож байлаа.
Удалгүй хаалга саван онгойж бид гүйлдэн гарав. Буцааэ хаалгаа хааж хажуугаас Стивен төмөр авчиран байрлуулж тавихад хаалга онгойхооргүй болов.
"Яваарай."
Бид баруун тийшээ гүйж яваад яг хаалга урд харагдан гүйтэл хоёр талаас баахан хүмүүс гарч ирэв. Бид удаашран зогсоход тэр хүмүүсийн голоор Игорь инээмсэглэн гарч ирлээ.
"Сайн байцгаана уу. Та нарыг зүгээр байгааг харах сайхан байна."
"Чамд юу хэрэгтэй юм?" Блейк чангаар хэлэхэд Игорийн инээмсэглэл арчсан мэт алга болов.
"Би болороо авмаар байна."
"Бидэнд байхгүй," би тайлбарлан хэлтэл,
"Үгүй ээ. Байгаа. Танай хүн чинь аваад явчихсан," хэмээн Стивенрүү заалаа.
"Чи яах гэж авсан юм?" түүнд итгэж ядан асуухад Блейк,
"Бидэнд хэрэгтэй," гэв.
"Хэрвээ бидэнд наад болороо өгвөл та нарыг суллах болно. Тийм болохоор тайван алхаж ирээд надад өгчих. Тэгээд л болоо шүү дээ."
"Чамд өгсөн өгөөгүй бид эндээс амьд гарахгүй," Стивен түүний урдаас чангаар хэлэв.
"Ухаантай юмаа, тагнуулчаа. Та нар өгсөн өгөөгүй би авах болно. Убей их."
Бид нар тэднийг гал нээхээс өмнө юмнуудын ард орон нуугдлаа. Би биеэ хамгаалан буудаж байсаар гэнэт миний бууны сум дуусав.
Буугаа өмдөндөө тогтооход намайг буудахаа больсон байсан Блейк чангаар,
"Яагаад буудхаа больчихвоо?" орилж асуулаа.
"Сум дуусчихлаа."
"Минийх ч гэсэн дууслаа."
"Тэгвэл гамнаад зогсоо. Тэднийх ч гэсэн дуусаж байгаа байх."
Бидний нуугдан суухад тэд галласаах байлаа. Удалгүй биднийг буудахгшй байгааг анзаарсан Оросууд галлахаа болив.
"Нуугдахаа болиод гараад ир. Намайг сайхан зантай байгаа дээр гараа өргөөд бууж өгцгөө," Игорийн дуу чангаар цуурайтан сонсогдоно.
Тэр үед би аль хэдийн тэдэнтэй ойрхон ирсэн байлаа. Газар мөлхөж явсаар яг хажууд нь бараг ирэв.
"Яг харагдаач," би үсрэн хажууд нь гарч ирэн хамгийн ойрхон байсан хүний цээжрүү хутгаараа бүлэв.
Намайг ийм ойрхон ирсэнд тэд нар цочирдож надруу буудахад би цээжнээс нь хутгаа суглан авч урдаа бамбай болгон барилаа.
Нөгөө талаас Блейк гарч ирж өөр хүнээс бууг нь булаан авч буудаж бид тэдэнтэй ойроос буудалцаж эхлэв.
Бид гуравын эсрэг хорин хүн байсанд бултаж, хутгалж, буудсаар хүмүүс мэдэгдэхүйцээр цөөрч эхэллээ.
Биднийг ялж байгааг харсан Игорь сандран баруун тийшээ гүйн өөр хаалгаар оров.
"Чи одоо зугтахгүй ээ. Одоо чамайг дуусгах болно," би араас нь дагаж гүйж явтал Игорь нэг хаалгаар дөнгөж орвол дээрээс нь төмөр хаалт буун ирж байгаа үзэгдлээ.
"Белла. Хэрэггүй ээ. Наадахаа үлдээ."
Би Блейкийн үгийг сонсолгүй төмөр хаалт доогуур шурган ороход хаалга хаагдав.
