22 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 22. "Хэн ганцаараа гэсэн юм?"

Update биш ээ.

Өнгөрсөн 4 сарын нэгэээн.

Хахахахахахаххахаахахахахахахахахахахахахахххммаимимиимммииихахахаа

d2c5494c64bf9045f9b16b861a838235.jpg



















"Энэ хэрцгий ертөнцөд зөөлхөн зүрхтэй байна гэдэг эр зориг. Сул дорой биш."

Кристал (Krystal)

Хүний алхаа миний байгаа өрөөрүү ойртож байгаа дуудлав.

Би хэвтэж байсан газраасаа өндийхөд миний гарыг гавалсан гинж чихран дугарна.

Хэтэрхий их хөлөрсөнөөс болоод норсон үсээ арагшаагаа самнан ёолон хана налан газар суулаа. Хаалганы цоож онгойход миний байсан өрөөгөөр тод сонсогдож байв.

Удалгүй гэрэл гарч чийдэн барьсан хүн орж ирлээ.

"Привет, красавица. Сайхан амарсан уу?"

Миний нүдрүү чийдэнгээ тусгахад би нүдээ хаан хажуу тийшээ харав.

"Чи ч үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Но не мой," хэмээснээ тэр доошлон миний урд явган суухад би тэр хүнийг олж харлаа.

Шаргал үсээ дээш л гельдэж загварлаг босгосон, чийдэнгийн гэрэлд цэнхэр нүд нь гэрэлтэж байв.

Залуухан түүнийг би олон эмэгтэйг ардаасаа унагдагыг мэдлээ.

"Чамд энд хэцүү байгааг мэдэж байна. Тийм болохоор би чамд туслая."

Би гайхан түүнрүү харахад тэр инээмсэглэв.

"Энэ чиний анхаарлыг их татах шиг боллоо, тийм ээ?" Орос хүний хувьд түүний дуудлага англи хүнээс дутахааргүй цэвэр байлаа.

Миний бодлыг уншсан мэт тэр толгой дохиж надаас холдон өрөөний нэг буланд байх сандал чирэн миний урд тавив.

"Мэднээ. Тэгэж гайхаж хараад байх хэрэг байхгүй. Манай аав америк хүн. Гэхдээ яахав. Ээжийнхээ талыг их дуурайсан гэж ойлгож болно."

"Чамд юу хэрэгтэй юм?" би хүчгүй болсон хоолойгоороо түүнээс асуухад,

"Би энэ н*вшийн нүхнээс гармаар байна. Шинэ газар очиж шинэ амьдрал эхлүүлмээр байна," гэснээ тэр надруу ойртон,

"Харин үүнийг бүтээхэд чи надад хэрэгтэй байна."

Би түүнрүү хариулахгүй чимээгүй харсаар байсанд тэр эрэгтэй санаа алдан арагшаагаа сандалаа налав.

"Чи надад итгэхгүй байх л даа. Гэхдээ би чамайг эндээс зугтахад чинь туслаж, харин хариуд нь чи намайг Оросоос гарахад минь тусла. Чиний боссыг би тиймхэн юм хийж чадна гэж мэдэж байна."

Тэр сандалнаасаа босч,

"Би чамд бодох хугацаа өгье. Таван хоногийн дараа эндээс гарна. Бэлтгэлтэй байгаарай."

"Таван хоног хэтэрхий урт байна."

Тэр гарах гэж байсанаа зогсож надруу эргэж харлаа.

"Хүсвэл гурван хоногт ч гарч чадна. Хэрвээ чи хүсвэл."

"Би эндээс аль болох эрт л гармаар байна."

"Тэгвэл хоёулаа тохиролцлоо шүү. Гурван хоногийн дараа би чам дээр ирж бид эндээс гарах болно. Надад арга байгаа. Харин тэр болтол юу ч болоогүй юм шиг байгаарай," гээд тэр хаалга хаан гарав.

Би энд яг юм хийж харагдаач. Ядаж энэ гавнаас салах юмсан.

Нүдээ аньж урт амьсгаа аван энэ хэдэн хоногт юу болсон талаар бодлоо.

Тэр болорыг харуулсанаас хойш намайг энэ өрөөнд хорьж хоёр өдөрт ус, нэг зүсэм талх өгч байгаа.

Ядаж л идэх юм байгаа юм даа.

Браун миний араас ирнэ гэсэн бодолтой байгаа учраас намайг тэд явуулахгүй гэсэн. Тэр Браун муу н*вш хамаа алга.

Муу г*лөг Блейк. Түүнээс болж энэ юманд хутгалдсандаа итгэж чадахгүй байв.

Энэ бол түүнд итгэх сүүлийн мөч.

Тэр өдрөөс хойш нэг өдөр өнгөрч цагийн баримжаагүй би дэмий л тааз ширтэн сууж байлаа. Эхний өдөр гарах гэж оролдсон ч гавнаас салах ямар ч боломж байсангүй. Хөл нүцгэн, дээрээ ханцуйгүй цамц, өмдтэй энэ өрөөнд надад зэвсэг болгоод ашиглачих ганц юм байсангүй.

Гурван өдрийн хугацаанд тэр үл мэдэгдэх эрэгтэй ерөөсөө харагдсангүй.

Тэгтэл яг тэр өдөр миний өрөөний хаалга онгойж Игорь алхан ирж байгаа харагдлаа.

"Өглөөний мэнд, красавица. Бид чам дээр ирнэ гэсэн бодол байгаагүй ч. Байсан л даа. Гэхдээ ийм эрт орж ирнэ гэж бодсонгүй."

Тэр инээмсэглэж байсанд би түүнд ямар нэг сайхан зүйл тохиолдсон гэдэгт итгэлтэй байлаа.

Энэ ч сайн биш шүү.

Игорь миний урд явган суугаад,

"Газар хэцүү байна уу? Чи сандал дээр суух юм уу? Чамд илүү тухтай байх," хэмээхэд түүний ард байсан хоёр том биетэй залуус миний гавыг тайлж намайг өргөв.

Би тэднээс гараа татаж аван өмдөнд нь байх бууг авахыг хүсэж байсан ч хүч байгаагүй, зогсох ч чадал байсангүй.

Тэр хоёр эрэгтэй намайг өргөн өрөөний голд байх сандал дээр суулгаад миний ард хоёр гарыг минь гавлав.

Намайг суулгаж дуусахад Игорь,

"Түүний оруул," гэхэд мини өрөөний хаалга онгойж тэд надруу нэгэн хүн чирэн орж ойртон ирлээ. Тэр чирэгдэх хүний толгой дээр даавуу тавьсан байсан болохоор би хэн гэдгийг нь мэдэж чадахгүй байв.

Тэр хүнийг миний хажууд газар шидэн тавьхад Игорь надруу алхан ирлээ.

"Чамд бид бэлэгтэй ирлээ. Чамд таалагдана гэж найдаж байна. Залуусаа түүнийг өргөөд сандал дээр суулга."

Хоёр том залуу даавуутай эрэгтэйг өргөн миний хажууд байх сандал дээр суулган ард нь гарч над шиг адил гарыг нь гавлав.

"Бид ул нь Брауныг барих гэсэн боловч энэ гүйгээд ирсэн. Гэхдээ яахав. Бас хоосон ч үгүй шүү," хэмээн даавууг нь сөхөхөд би нүдэндээ итгэж чадсангүй.

"Блейк?"

"Ноён Наит бидний хавханд өөрөө хүрээд ирсэн. Их хүүхэд шиг гэнэн юм," Игорь үргэлжлүүлэн ярих ч би түүнийг тоосонгүй. Миний харц Блейкээс салсангүй.

Түүний нүүр нь танигдахын аргагүй хавдсан ба тэр ухаангүй харагдаж байв. Үргэлж л сайхан байдаг байсан үс нь ийш тийшээ сэгсийж, үргэлж цэвэрхэн байдаг хослол нь халтар болсон байлаа. Түүнийг ийм арчаагүй байгааг харах хэцүү байв.

"Та нар түүнийг яасан юм?" Игорийн үгийг таслан аль болох чангаар асуух ч хэдэн цаг ус уугаагүйгээсээ болж хуурайшсан хоолойноос сөөнгө өнгөөр гарлаа.

Цаашаа харж ярьж байсан Игорь надруу эргэн харсанаа миний хэлсэн үгийг ойлгосон бололтой инээмсэглээд,

"Чи харахгүй байна уу? Бид зодсон. Гэхдээ наадах чинь бас л их тэмцсэн шүү. Гурван хүний эсрэг чадхаараа л тулалдсан. Их харах сонирхолтой байсан."

Тэр эргэн харж ардаа байх хүнд дохио өгөхөд тэр нь түмпэнтэй ус авчиран Блейк рүү цацав. Цацсан ус нь миний баруун талыг бас хамт норголоо.

Хүйтэн ус цацсанд Блейк сэрж тэр ёолон нүдээ нээн эргэн тойроноо харсанаа хажууд нь суух над дээр харц нь тогтож тэндээ гацав.

"Белла," тэр өөрийн чимээгүй ч бүдүүн хоолойгоороо хэлэхэд өөрийн эрхгүй аюулгүй мэт мэдрэмж төрнө.

"Сайн уу, Наит," гэхэд Блейк надруу хэсэг хугацааны турш харсаны эцэст Игорь луу харав.

"Бие чинь яаж байна. Өвдөж байна уу?" хэмээн тэд инээлдлээ.

Тэгсэнээ тэр гаран дахь цагаа харсанаа,

"Өө, цаг ийм орой болчихсон юм уу? Явахгүй бол болохгүй нь," гэж хэлсэнээ надруу ойртон миний эрүүнээс барьж дээш харуулахад би гарнаас эрүүгээ холдуулахыг хүсэж байв.

"Түүнээс гараа ТАТ," Блейк хажууд яг л нуруугаар хүйтэн ус асгах шиг мэдрэмж төрмөөр хэлсэнд Игорь сандран холдлоо.

Тэгсэнээ өөрийгөө айсанаа харуулсандаа түүнийгээ нуун инээгээд,

"Яасан? Чамд таалагдахгүй байна уу?"

Блейк урдаас нь дайрах гэж байсан ч түүний гав нь хөдлөх боломжийг нь хязгаарлаж байв.

"Чи өөрийгөө харсан ч болоосой, Наит. Өөрийгөө ямар арчаагүй сууж байгаагаа анзаардаг ч бол."

Игорь инээн эргэн өөрсдийн хүмүүстэйгээ ярьж эхэлсэн ба би тэднийг юу ярьж байгааг ойлгосонгүй.

Тэднийг бидэн рүү нуруугаа харуулан зогсоход би Блейкрүү харан,

"Блейк, чи энд юу хийж байгаа юм?" гэж асуув.

Оросуудаас нүдээ салгалгүй харж байсан тэр надруу харахад харц нь тайвшрах шиг боллоо.

Эсвэл би буруу харсан байх.

"Чамайг аврахаар ирлээ."

Би түүнийг дээрээс нь доош гүйлгэн дооглосон мэт хараад,

"Ийм байдалтай юу?"

"Үйл явдалын явцад асуудал гарсан юмыг эс тооцвол," хэмээн тэр инээмхийлэхэд би тэр дууг нь сонсоогүй их удсанаа мэдлээ.

"Би энд хэр удсан юм?"

"Арван хоног."

Арав?

"Чи тэгээд намайг арван хоног байхгүй болоход хайх гэж оролдоогүй гэж үү?" би итгэж ядан асуулаа.

Босс хүн өөрийнхөө хүмүүсийг үргэлж аврах ёстой. Энэ бол бүх гэр бүлийн бичигдээгүй дүрэм.

"Би хэлсэнчлэн үйл явцын хооронд асуудал гарсан тэр нь их хугацаа авчихсан юм."

"Тэгээд ч чи хүнээ явуулаад л намайг эндээс гаргаж болох байтал өөрөө зодуулаад чирүүлээд ганцаараа ороод ирэх байсан юм уу?"

"Хэн ганцаараа гэсэн юм?"

"Чи хүнтэй ирсэн юм уу?"

"Чи удахгүй мэдэх болно."

Тэгтэл гэнэт онгойлттой хаалгаар буун дуу гарлаа.

Өрөөнд байсан бүх хүн чимээгүй болтол дахиад буун дуу гарч удалгүй буудалцаан болж эхлэх шиг болов.

Игорь болон түүний хүмүүсийн буугаа гаргаж ирэн өрөөнөөс гарцгаан хаалга хаалаа.

Удалгүй хаалга онгойж нэг хүн орж ирэв. Нөгөө нэргүй эрэгтэй бидэн рүү гүйж ирэв.

"Сайн уу. Удсанд уучлаарай. Жоохон ажил гарсан юм," хэмээн тэр миний ард гарч миний гавыг тайлаад дараа нь Блейкийн гавтай ноцолдож эхлэв.

"Би чамайг ирэхгүй юм болов уу л гэж бодлоо," би улайсан бугуйгаа үрж хэлэхэд тэр нэргүй эрэгтэй Блейкийг сулаллаа.

"Чи ямар их уддан юм бэ? Би золтой л өөр арга хэрэглэчихсэнгүй," гэнэт Блейк нөгөө эрэгтэй рүү харж хэлэв.

"Уучлаарай. Чи өөрөө удаж ирээ биз дээ? Хэрвээ чи хурдан ирсэн бол үүнээс ч илүү байх байсан юм."

"Чи миний оронд Оросуудын мафийн газарлуу дайраад үз. Ямар байдгийг нь мэдэхгүй юу."

"Уучлаарай. Гэхдээ та хоёр бие биеэ таньдаг юм уу?" би тэднийг яриаг таслан асуухад намайг энд байгааг санасан мэт тэр хоёр зэрэг харав.

"Ө. Би чамд хэлээгүй билүү? Энэ бол-" хэмээн Блейк танилцуулах гэж байтал нөгөө эрэгтэй үгийг нь талсан миний гарнаас барьж гарыг минь үнсэн,

"Намайг Стивен гэдэг. Надад чамд өөрийгөө танилцуулах боломж гарсангүй," гэлээ.

Блейк гэнэт намайг Стикенээс татаж холдуулав.

"Наад танилцуулга яахав. Хурдан гарцгаая."

"Тийм шүү. Ажилдаа орцгооё," Стивен Блейкрүү харж инээмсэглэхэд Блейк түүнийг заандан авлаа.

"За за. Уучлаарай," хоёр гараа өргөхөд Блейк түүнд нэг зүйл шивнэн хэлээд суллав.

Стивен эргэн барьж орж ирсан цүнхээ ухсанаа надруу ойртож ирээд,

"Май. Би чамд шинэ хувцас, гутал авчирсан. Бас энэ," хэмээн шар өнгийн шингэнтэй тариа харууллаа.

"Тийм байлгүй дээ. Намайг арай ийм сул дорой гүйлгэх тийм хэрцгий хүмүүс биш гэдгийг чинь мэдэж байсан юм."

Би түүний гарнаас хувцас болон тариаг аван тэдэнрүү хартал тэд надруу нүд салгалгүй харж байлаа.

"Болох уу? Би хувцасаа сольмоор байна. Цаашаагаа хар."

Тэд надруу нуруугаа харуулан зогсоход би шууд хувцасаа тайлав.

Хэдэн өдөр энэ муухай хувцастай байсан болохоор шинэ хувцас өмсөхөд шинэ арьстай болсон юм шиг байлаа.

Гуталаа өмсөж дуусаад үсээ дээш шуун боогоод тариаг авч судсандаа хийв.

Тамир оруулагч биед орсон дариудаа шууд үйлчилж бие хөнгөрөөд ирлээ.

Тариаг хажуу тийшээгээ шидэн халтар хувцасыг уутанд хийн тавив.

"Одоо тэгээд яах юм? Зэвсэггүй," гэж намайг хэлэхэд тэд хувцас сольж дууссаныг мэдэж эргэн хараад,

"Энэ өрөөнөөс гараад баруун талын гурав дахь өрөөнд буу, зэвсэг болон чиний эд зүйлс байгаа. Тийшээ эхлээд явья," Стивен хэллээ.

Бид хаалгаруу ойртон зогсоод дуугүй байсанд гарч явахын өмнө би эргэн ардаа байх Блейкрүү эргэн харав.

"Би нэг юм мартчихаж," гэхэд тэр надруу харсанд би гараа зангидан түүний нүүрийг шанаадан газар унаглаа.

"Дахиад надад битгий худлаа ярь, н*вш минь. Энэ чамд итгэх сүүлийн юм шүү," гэлээ.

~~~~

Та нарыг хууртсан гэж бодож байна. Ххахахахах

22 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!