21 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 21. Болор

"Если хочешь изменить мир - начни c себя
Хэрвээ дэлхий ертөнцийг өөрчилмөөр байвал - өөрөөсөө эхэл."

Кристал (Krystal)

Би сандран хажуудаа байх хаалгыг онгойлгон яг хаахад миний байсан өрөөний хаалга чангаар онгойж байгаа сонсогдов.

Би хажуу тийшээ хана руу наалдан чимээгүй амьсгалах гэж хичээж байлаа.

Нөгөө өрөөнд орж ирсэн хүн өрөөгөөр алхаж яваад бодвол миний цоожыг нь эвдэлсэн шүүгээг харсан бололтой нэг зүйл хэлээд өрөөг үлдээн гүйн гарч байгаа дуулдав.

Би хаалгаар шагайн харвал миний байсан өрөөний хаалга томоос том онгойн доод талын гэрэл тод асаж хүмүүс гүйлдэх сонсогдлоо.

Би эндээс хурдан гарах хэрэгтэй.

Нөгөө бамбаруушыг үүрч явсан цүнхэндээ хийн чангалаад нуруундаа үүрэв.

Ямар ч гэсэн орж ирсэн газраараа гарах боломжгүй.

Би өрөөг тойруулж харлаа. Зугтах боломжтой бүх л зүлйийг гүйлгэн харав.

Кристал, бод. Бод.

Тэгтэл нэг буланд агаарын хоолой байв. Би хурдан гүйн очиж ойроос харваас хэрвээ онгойлгож чадвал орж чадах харагдаж байлаа.

Өөр намайг эндээс зугтахад туслах газар байхгүй, цаг ч байгаагүй учраас чирэн авчирхаар шийдэн түлхэж эхэлтэл чихран модлн шалыг зурж байв.

"Хурдан, хурдан," амандаа үглэн түлхэсээр хоолойн дллр аваачих дээр нь гарч зогслоо.

Хоолойны хаалтын дөрвөн өнцөгт нь шүрүүпээр хаасан байсанд гуталныхаа захаас хутгаа гарган эргүүлж нэг нэгээр нь суллан авав.

Чихрахыг сонссон л лавтай.

Байн байн арагшаа харж жоохон онгойсон хаалгаруу харж ажлаа хийж байлаа.

Яг дөрөв дэх дээр нь иртэл шатаар хүн өгсөн ирж байгаа сонсогдлоо.

Би хамаг хурдаараа эргүүлж дуусан онгойлгож хоолойруу орон яг хаахаад хаалга саван ханаа цохих дуулдав.

Надад тэр хүнийг харах боломж байгаагүй учраас хамаг чадлаараа мөлхөж эхэллээ. Намайг мөлхөхөд хоолой чанга дугарч намайг энд байна гэж байгаа мэт байв.

Тэгтэл миний ард хоолойн хаалт онгойж,

"Туда зашла," гэх эрэгтэй хүний хоолой дуулдан хүн орж ирж байгаа сонсогдов.

Би улам хурдлан мөлхөж эхэллээ. Их удаан цэвэрлээгүй болохоор тоос шороо их байж хааяа яван тоос тогтсон аалзны шүүстэй таарж байв.

"Стой."

Яг зогсож харагдаач.

Баруун тийшээ эргэхийн өмнө арагшаа харвал том биетэй хүн намайг зүглэн мөлхөж байв. Гэхдээ том биеэсээ болоод их л хүндрэлтэй харагдаж байлаа.

"Хэцүү байна уу, тарган гахай минь," би инээн мөлхөж эхлэв.

Гэнэт ардаас хөлнөөс минь татахад би доошоо цээжээрээ шороон дээр унаж шороо босов.

Яасан хурдан явдаг н*вш вэ?

Би өндийн хөлөө татах гэсэн ч тэр эрэгтэй миний хөлнөөс бахь шиг гараараа барин тавихгүй арагш татаад байлаа.

"Тавь гэж байна," эргэн харж түүний нүүрлүү өшиглөхөд тэр эрэгтэй миний хөлийг эцэст нь тавин миний өшиглөсөн газрыг барив.

Би буцан дөрвөн хөллөж ард ёолох хүнийг үлдээн мөлхөж явлаа.

Баруун эргэж мөлхөж яваад дахин зүүн эргэж явтал гэнэт доошоо цөмрөн би газар унаж нүд харанхуйлан ухаан алдав.

-----

"Она проснулась?"

"Я не знаю? Ты можешь видеть. Она не открывала глаза."

Эрэгтэй хүний хоолой их хол сонсогдож би хүчээр нүдээ нээвэл хоёр эрэгтэй миний урд зогсож байв. Би ёолон нүдээ нээсэн ч толгой эргэн мансуурсан мэт санагдаж байлаа.

Толгойгоо удирдаж чадахгүй хоёр тийшээ унаад байгаа мэт мэдрэмж төрж байсанд,

"Та нар надад юу тарьсан юм?"

"Что она говорит?"

"Я тоже не понимаю."

"Амаа татаад англиар ярьдаг хүн дуудахдаа," гэнэт намайг чанга хэлсэнд тэр хоёр цочилоо.

"Миний толгой эргээд байна. Та нар юу хийсэн юм бэ? Надад хариуладахь," гэж намайг хэлтэл тэдний ард байх хаалга онгойж арай энэ хоёроо бодвол настай хүн алхан орж ирлээ.

"Заткнись," гэхэд нөгөө шулганан ярьж байсан хоёр чимээгүй болж бөхийв.

Тэднийг чимээгүй болоход нөгөө эрэгтэй надруу алхан ирвэл би түүний гадаад төрхийг сайн танин харлаа.

Таргандуу намгахан эрэгтэй байх ба шаргал үстэй ч тэр нь толгой дээрээ хэдхэн ширхэг үлдсэн ба бас тэр жоохон үлдсэн үсээ гельдсэн байсанд өөрийн эрхгүй инээмхийлэв.

Тэр тарган эрэгтэй миний урд ирэн зогсож надруу шар шүдээ гарган инээмсэглэн зогслоо.

"Сайн уу, красавица," хэмээн их аялгатай англиар хэлэв.

"Намайг Игорь гэдэг. Харин чамайг?"

"Хэн юм шиг байна," толгойгоо тэгшлэн түүний өмнөөс хүчлэн инээмсэглэж толгой эргэлтийг зогсоохыг хүсэв.

"Та нар надад юу өгчихсөн юм бэ? Толгой эргээд нэг цэгрүү харж чадахгүй байна."

Тэр Игорь гэх эрэгтэй инээмсэглэн хүрэмнийхээ халааснаас алчуур гаргаж ирээд миний духан дээрх хөлсийг арчихад би түүний гарнаас бултан холдов.

Алчуураа буцаан эвхэж халааслаад,

"Чамайг сэрэхэд чинь сандрах байх гэж бодоод тайвшруулах эмээр тарьсан," гэснээ инээмсэглэж, "Гэхдээ хэтрүүлчихсэн байж магадгүй."

"Харахгүй байна уу? Таарсан юм шиг харагдаж байна уу?"

"Үгүй л юм шиг байна," гээд миний урд сандал чирэн ирэхэд шалан дээр чирэх үнэхээр чихэнд чийртэй сонсогдож байв.

"Наад тамтай сандалаа өргөөд явчихаач."

Тэр миний урд чанга тавихад миний байгаа өрөөгөөр цуурайтна сонсогдов.

"Ө, Уучлаарай. Хэцүү байна уу?" миний ингэж байгаа байдал түүнд таалагдаж байгаа бололтой яасан ч уучлал ирсэн шинжгүй асуун урд минь суулаа.

"Красавица, чамайг хэн явуулсан юм?"

Хүмүүс болон тэдний хоч нэрнүүдийг үү.

Намайг хариулахгүй байсан нөгөө биднийг харан зогсох хоёр залуугийн нэг нь түүнд нэг юм авчирч өгөхөд тэр зүйл нь миний цүнх гэдгийг харав.

"Миний цүнхэнд битгий хүрээд бай. Би өөр хүнийг өөрийнхөө юманд хүргэх дургүй."

"Энэ цүнх үү?" миний шороо болсон цүнхийг өргөж харуулахад би толгой дохив.

"Тэгвэл уучлаарай," гэснээ гэнэт миний цүнхийг газар унагахад шороо бослоо. Тэгсэнээ бас болоогүй цүнхийг минь өшиглөхөд нөгөө хоёр залуу инээлдэн бие биеэ цохив.

"Та нар төлөх л болно доо."

"Юугаар? Биеэрээ юу? Тэрний оронд чи биеэрээ төлвөл яасан юм," миний эрүүнээс дээш өргөн өөрлүүгээ харуулахад би гарыг нь хазах гэж оролдлоо.

Хазуулхаасаа өмнө тэр гараа татаж аваад,

"Спокойна,тигр," яг л зэрлэг амьтан тайвшруулж байгаа мэт надаас холдон сандал дээрээ суув.

"Чи хэнд ажилладаг юм, красавица."

"Чиний юу яриад байгааг чинь ойлгохгүй байна, Игорь," гэж түүний аялгыг оруулан хэллээ.

Тэр инээгээд,

"Чи таалагдаж байна. Ийм сайхан эмэгтэй ийм газар орж ирж хулгай хийх нь лав нэг утгатай л байж тарна. Тэгээд ч хулгайч эмэгтэй ийм их хутга буу авч явахгүй байлгүй дээ," гээд цаана ширээн дээр байх миний буу болон хутгыг минь заан хэлэв.

"Америкт зэвсэгийг зүгээр хүмүүст өгдөг юм. Гудамжны бүх хүн буутай л байх шүү. Чамд гэж хэлэхэд манай оронд байхдаа болгоомжтой явж байгаарай. Над шиг эмэгтэйчүүд гавлыг чинь зад буудах байх шүү," хэмээн хөдлөхөд сандалд  хүлсэн байсан гинж дуграв.

"Би тогтоогоод авчихья."

Толгой арай манрахаа больж эхэлсэнд би өөрийгөө ямар өрөөнд байгаагаа харлаа.

Зоорь.

Харваас зоорь байв. Гэхдээ төмөр хана таазтай зоорь.

Намайг эргэн тойроноо харж байгааг анзаарсан Игорь,

"Таалагдаж байна уу? Их сайхан өрөө байгаа биз? Бас дууны хамгаалалттай. Чи хамаг чадлаараа орилсон ч чиний дуу дээр өрөөнд сонсогдохгүй гэсэн үг."

"Гэхдээ чи энэ их алт эрдэнэс дотроос яагаад ганц энэ бамбаруушыг авсан юм бэ?" хэмээн ягаан өнгийн чихмэлийг надад харуулав.

"Мэдэхгүй ээ. Би их чихмэлд дуртай болохоор авахыг хүссэн юм," худлаа хэлэх гэж оролдсон ч намайг шууд Игорь нэвтлэн харж түүний харж ширүүн болж хувирлаа.

"Битгий худлаа ярь, красавица. Би чамайг худлаа ярьж байгааг чинь үнэртэж байна. Бодвол чамайг Браун явуулсан биз. Би түүнийг өөрийнхөө юмыг авахаар ирэх байх гэсэн чинь тэрний оронд надруу бэлэг явуулчихаж," хэмээгээд тэр инээв.

"Чи яах гэж үүнийг авах гэсэн юм?"

Түүнд худлаа хэлээд нэмэргүйг мэдэж би үнэнээ хэллээ.

"Охиных нь хайртай тоглоом гээд намайг авиад ир гэсэн юм."

"Охин?" гэснээ тэр инээгээд,

"ОХИН? Хэнэггүй бүсгүй минь дээ. Браун охингүй," гэв.

Би гайхаж,

"Чи яаж мэдэж байгаа юм?"

"Би түүнийг олон жил ажиж байсан, красавица. Гэхдээ би түүнийг охинтой, бүр эхнэртэй ч гэж сонсоогүй юм байна. Чи хууртсан байна."

Тэгсэнээ тэр бамбаруушыг өргөн халааснаасаа хутга гаргаж ирээд гэдэсрүү нь хийж зүсэхэд чихмэлийн дотор байх хөвөн газар уналаа.

"Энэ бол нэг энгийг чихмэл биш ээ, хонгорхон минь."

Би түүний юу хийж байгааг ойлгохгүй байж байтал Игорь хутгаа хураан гараа бамбаруушын гэдэсрүү оруулж байсанаа буцаж гаргаж ирэхэд тэр цусан улаан өнгийн болор барьсан байв.

"Энэ бол авдар шүү дээ. Босс чинь чамд энэ дотор ийм юм байна гэж бас хэлээгүй л байх даа, тийм ээ."

21 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!