Бүлэг 20. Тоглоом
"All that glitters is not gold.
Не все то золото, что блестит.
Гялалздаг бүхэн алт биш."
Кристал (Krystal)
Буу. Байна.
Сум. Байна.
Утас. Байна.
Хараал идсэн тоглоомны байршил. Байна.
Бүх юмаа бүртгэж дуусан гадуур хувцасаа өмсөж цүнхээ үүрлээ. Яг тэр үед хаалга тогшиж,
"Белла. Чиний унаа бэлэн боллоо," хэмээн Блейк баргил хоолойгоороо хэлэв.
"За."
Орны хажууд байх шүүгээнээс амаа баясгах чихэр аван амандаа хийн гарлаа.
Цүнхээ үрэн гарч байрных нь гадаа гарч ирвэл надад хөөрхөн нэг хар хөнгөн тэрэг бэлдсэн байв.
Би ойртож очоод цүнхээ арагшаа нь шидэн жолоочын хаалгыг онгойлгон зогсох Блейкийн урд ирэн гараа сунган зогслоо.
Тэр надад түлхүүрийг өгөөд,
"Чи онгоцны буудал дээр шууд түлхүүртэй нь үлдээчих. Миний хүмүүс авчихна. Харин чи Оросд буугаад яг гарахад чинь урд яг энэ машин шиг хар машин зогсож байх болно. Тэгээд нэрээ хэлвэл шууд түлхүүрийг өгөөд яваад өгнө шүү."
"За за," би түүний гарнаас түлхүүрийг шүүрч аван машинд нь суун машиныг асаахад тэр доошлон цонхоор надруу хараад,
"Чамд хаашаа явах газpын зураг байгаа биз дээ."
Би түүнд хариулах хүсэл байгаагүй учраас цүнхрүүгээ заав.
Миний түүнд уур хүрч байгааг мэдэж байгаа болов уу? Ганцхан нэг муу толгоомны төлөө намайг хараал идсэн тэр хол байх улсруу явуулах ямар хэрэг байна.
Би хаазаа гишгэн явах гэж байтал Блейк чимээгүй ч надад дуулдахаар,
"Болгоомжтой байгаарай," хэмээн шивнэн хэлсэн ч би сонсоогүй мэт түүнийг үлдээн онгоцны буудалруу хурдлан явлаа.
Онгоцны буудлын гадаа машиныг нь хэлсэн ёсоор асаалттай үлдээн гарч онгоц нисэх дөхсөн байсанд пасспортоо болон билетээ шалгуулахад намайг шалгасан эмэгтэй толгой дохиж цаахан зогсох хүнрүү толгойгоо дохин түүнийг дуудлаа.
"Намайг дагаад явна уу?"
Би үг хэлэлгүй тэр хамгаалгчыг даган явсаар ачаагаа ч шалгуулалгүй нэгдүгээр зэргийн суудалд суув.
Тарчилгасан олон цагийн дараа Оросын онгоцны буудалд буухад өглөө болж байлаа. Арав өнгөрөн арван нэг болох гэж байв.
Өөрийнхөө үүрсэн цүнхийг аван буудлаас гарч яг Блейкийн хэлсэнээр миний унаж ирсэн машинтай яг адил машин зогсож түүний хажууд нэгэн Орос шар залуу зогсож байв.
Намайг дөхөж ирсэнд тэр эрэгтэй номхон зогсоход би,
"Кристал," гэвэл тэр түлхүүрийг өгөн намайг үлдээн алга боллоо.
Машинд суун асаагаад үүргэвчнээсээ байршил заагчийг гарган ирэв.
"Одоо эндээс гурван цагийн зайтай байгаа юм байна."
Төхөөрөмжийг хажуу тийшээ шидэж толио шалгаад заасан газарлуу явлаа.
Ажлын өдөр байсанд хотын төвөөр нилээн их хүнтэй байв. Гэхдээ миний очих газар хотынхоо төвөөс нилээн хол байсан болохоор хэсэг явсаар удалгүй машин шингэрч хурдны замаар хэдхэн л машин харагдаж эхэллээ.
Радио асаавал баахан өөр хэлээр дуулаад байсанд сүүлдээ залхаж өөрийнхөө утасыг машинд холбоод дуртай дуугаа нэг нэгээр нь сонсож эхлэв.
Зогсолтгүй явж байгаад шатахуун түгээх станцын жижиг дэлгүүрээс уух юм авмаар санагдсанд дэлгүүрийнх нь үүдний ойролцоо машинаа тавиад өөрийн хэдэн солиулсан рубль ээ бариад орлоо.
Дотор нь хөөрхөн жижигхэн сүпермаркет шиг байх ба Америкаас нээх ялгаатай санагдсангүй.
Хэдэн эгнээ бүрийг тойрон явж чихэр, чипс, ундаа зэргийг сонгож аваад зогсвол хаалгаар хоёр том биетэй орос орж ирж байгаа харагдлаа.
Халзандуу толгойтой хоёр эр хоёулаа дээрээ хар савхи өмссөн байсан ба биерхүү гэдэг нь харагдаж байв.
Тэр хоёр орж ирэхэд кассан дээр зогсох нэг эрэгтэй сандарч байгаа харагдлаа.
Нөгөө хоёр эрэгтэй дэлгүүрийг тойруулан харахад би хараагүй мэт доошоогоо шоколад харж байгаа мэт дүр эсгэв.
Тэгтэл нэгнийх нь нүд яг над дээр зогсоод бидний харц тулгарахад цэнхэр нүдтэй нөгөө эрэгтэй хамт орж ирсэн хүнийхээ чихэнд юм шивнэн толгой дохиж гараад явчихлаа.
Би идэх юмнуудаа кассан дээр очин зогсоход кассны ард зогсох эрэгтэй,
"Здравствуйте," хэмээн урдаас инээмсэглэв.
Бодвол сайн байна уу гэж байгаа байх гэж бодон урдаас нь аль болох эелдэг инээмсэглэлээ.
Тэр эрэгтэй миний юмнуудыг уншуулаад,
"Сто один рублей," гэхэд би тооцoог нь харвал зууннэг рубль байв.
Мөнгөө өгч уутанд хийсэн юмаа аван машиндаа суугаад ундааг задлан уулаа.
Тэгтэл миний утас дуграв.
"Сайн уу, Белла. Сайн нисэж явав уу?"
"Сайн. Одоо нэг газар өөртөө өөрийнхөө мөнгөөр ундаа аваад ууж сууж л байна."
Түүний инээх нь утасны цаана дуулдлаа.
"Чи хэзээ буусан юм? Чи надруу залгахгүй болохоор чинь жоохон санаа зовлоо."
"Чи намайг залга гэж хэлээгүй. Мэдэхгүй ээ. Одоо бараг хоёр гурван цагийн өмнө буусан байх. Одоо би," гээд төхөөрөмжийн заах газрыг хараад, "нэг газар л явж байна. Уншиж чадахгүй байна."
"Би харж байна аа."
"Чи надад байршил тогтоох төхөөрөмж суулгасан юм биш биз?"
"Миний чамд өгсөн буун дотор байгаа."
"Чи миний зөвшөөрөлгүй миний буун дотор байршил тогтоогч суулгачихаж байгаа юм уу?"
"Тийм," гэж тэр ичихгүй хэллээ.
"Миний юманд битгий зөвшөөрөлгүй хүр. Хэрвээ чи миний хажууд байсан бол чи толгойгоо хажуу талын замаас авах байсан шүү. Би өөрийнхөө юманд хүн хүргэх дургүй."
"За за. Уучлаарай. Би дараа асуунаа," би түүнийг намайг тохуурхан инээмсэглэж байгааг бараг л харж байв.
"Дараа гэж байхгүй. За за. Би ажилдаа орлоо. Тэр тэнэг тоглоомыг нь авчихаад залганаа."
"Тэгээрэй."
Ганц тоглоом шүү дээ.
Би утсаа хажуу тийшээ тавиад дэлгүүрийн гаднаас хөдлөн явлаа.
Цаг гаруй явсан нэгэн салаа зам дээр тулан очив. Зам заагч төв замаас салсан ой руу орсон замыг зааж байсанд би жолоогоо эргүүлэн заах зүгрүү явлаа.
Модон дундуур шүлжиж явсаар байршилыг нь төхөөрөмж дээр харвал надаас нэг километрийн цаана гэж зааж байв.
Хэрвээ хүмүүс энэ замаар ирж яваад машин байгааг харвал өөр хүн ирснийг мэдэх учраас би машинаа замаас гаргаж нилээн явсаар шороон замаас хол байрлуулан тавиад цүнхээ үүрэн бүх зэвсэгээ шалгаад машинаа түгжин гарлаа.
Ойн голоор яван удалгүй нэгэн хаяагдсан том хоёр давхар байшин харагдав. Хүн ирээгүй их л удсан бололтой харагдах ч гадна нь машины мөр гарсан байлаа.
Мод модны ардуур нуугдаж явсаар байшинд ойртон ирэв.
Байшингийн эргэн тойронд хүн үзэгдэхгүй байсан болохоор аль болох чимээгүй байшинг чиглэн алхалаа.
Урд нь байх хаалгыг татвал дотроосоо түгжээтэй байсанд хажууд байх нээлттэй цонхоор дотогш урсан оров.
Дотроо бүх цонхыг нь хаалтаар хаасан харанхуй байсан ч нэгэн өрөөний хаалга онгойлттой тэр өрөөнөөс гэрэл тусаж шалан дээр урт зураас үүссэн байлаа.
Би хана даган чимээгүй алхаж ойртвол дотор нь ойролцоогоор гурван хүн ярьж байв.
Хаалгаруу ойртон түлхүүрний зайгаар дотогшоо харвал нэгэн дэнлүүний гэрэлний ойролцоо гурван эрэгтэй хөзөр тоглон сууж байлаа. Өрөөг эргүүлж харахад зочны өрөө байсан бололтой ил зуух байх ба хаяагдсан буйдан дээр тэд суун жижигхэн ширээн дээр толгож байв.
Өрөөн доторх бараг л хоосон байсанд бусад өрөөнд нөгөө миний гол бай байгаа байх гэж бодон хаалганаас зөөлхөн холдож хажууд нь байх өрөөрүү орлоо.
Харин энэ өрөө зочны унтлагны өрөө байсан байх гэмээр ор болон шүүгээ байв.
Гэхдээ орон дээр саяхан унтсан гэдгийг илтгэх даавуунууд хумхиралдан байлаа.
Хоёр давхарт дахин хоёр хаалга харагдаж байсанд шатаар дээш болгоомжтой гарч хүн байгаа эсэхийг шалган юуны магад гээд хутгаа гарандаа барин бэлэн байдалтай гарлаа.
Гэхдээ доор байх гурваас өөр хүн байхгүй байв.
Хоёр хаалгыг түлхэж онгойлговол доор байсан өрөөтэй адил бүгд хуучин зүйлүүд байлаа.
Гэхдээ хамгийн цаана нэг өрөө байв. Хаалгыг нь түлхэсэнд онгойхгүй байсанд дотор нь их нууц зүйл байгааг илтгэж байлаа.
Үснээсээ боолтондоо тогтоосон цоож онгойлгогчоо салгаад үсээ боолгүй задгай хэвээр доош суун цоожыг онгойлгох гэж үзэв.
Хангалттай арван минун ноцолдсоны эцэст цоож тайлагдах чимээ гарч босон хаалгыг түлхэн орлоо.
Тэгтэл энэ өрөө бусдаас шал ондоо өрөө байв. Саяхан тохижуулсан ажлын өрөө байлаа. Нэг буланд модон ширээ байрлаж харин тойроод баахан савтай зүйлүүдийг хана эгнүүлэн тавьсан байв.
Ингээд бүх юмаа ил байлгаж байдаг юм байх даа.
Савнуудыг нэг нэгээр нь онгойлгож үзвэл дотор нь Брауны бүх хөрөнгө байгаа бололтой баахан алт, мөнгө болон үнэт эдлэлүүд байлаа.
"Түүний бүх юм ингээд хамгаалалтгүй байж байхад тэр өөрөө бараг алхаад аваад явж болох байсан юм биш үү."
Савнуудыг бүгдийг нь онгойлгож харсан ч дотор нь миний хайж байсан тоглоом байсангүй.
"Ганцхан нэг муу тоглоомыг туст нь тавих шаардлага байна уу?"
Бүгдийг нь үзсэн ч байгаагүй учраас ширээн дээр очин шалгахаас өөр зүйл үлдсэнгүй.
Ширээнд тулан очиход ширээний хамгийн баруун буланд цоожтой шургуулга байв.
Арай цоожтой юманд тоглоом хийж тэнэгтэх хүмүүс биш байлгүй дээ.
Хутгаа гарган зайгаар нь хутгаа хийгээд нэг тийш нь дарахад цоож нь эврэн шургуулга онгойв.
Дуу гаргахгүйг хичээн чимээгүй татаж онгойлговол дотор нь ягаан өнгийн идлээд удсан бололтой гадсан өнгийн бамбарууш байлаа.
"Чи энд байх шив."
Толгоомыг эргүүлж үзэн,
"Нээрээ л тоглоом цоожтой шургуулганд хийдэг тэнэг хүмүүс байна даа."
Тэгтэл гэнэт ард хүний алхаа сонсодлоо.
"Кто там?"
