19 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 19. Орос

"Амьдралд учирдаг бартаанууд ихэнхдээ даваад гарах чулуу байдаг."
          - Prescott

Кристал (Krystal)

"Тэгээд би яаж хувцаслах ёстой юм?"

"Мэдэхгүй. Сайхан л хувцаслахгуюу?"

"Сайхан?"

"Тийн. Сайхан даашинз, өндөр өсгийт гээд л эмэгтэй хүний өмсөх ёстой юмнууд. Надаас өөр асуулт битгий асуу. Хурдан очиод хувцасаа соль."

"За, босс оо."

Би түүнийг зочны өрөөнд үлдээн өөрийнхөө өрөөнд орж зогслоо. Хаалгаа чанга хаан түгжээд саяжингаа нууж байсан зургийг гарган ширээн дээрээ тавив.

"Чамаас болж би асуудалд орох байх даа."

Усанд цохиулаад биеэ алчуураар ороосон хэвээр тольны өмнө ирэн үсээ сэнсдэж хатаалаа.

"Гучин минутын дотор яаж хурдан бэлдэх юм? Эмэгтэй хүн гэдэг чинь сайхан харагдахын төлөө гучаас их минут хэрэгтэй байдаг юм. Тэгсэнээ бас сайхан харагда гээд байгаан шүү. Тэгээд ч ажил юм байж яах гэж би сайхан хувцаслах ёстой юм," амандаа бувтнан нүүр амаа янзалж шүүгээнээсээ бие барьсан хар өнгийн бариу даашинз сонгон биеэ хамгаалах хутга тогтоодог гуяндаа зүүдэг зүйлээ аван байрлуулаад хар өнгийн өндөр өсгийт сонгон үсээ янзалаад нүүрээ будан өрөөнөөсөө гарлаа.

Намайг булан тойрон зочны өрөөнд орж ирэхэд тэр хана налан зогсож байсан ба тэр үед би түүнийг сайн ажиж харав.

Түүний хар хослол биенд нь яг л өөрт нь зориулагдсан мэт таарж, магагдгүй тэр захиалж хийлгэсэн байх, үсээ үнэхээр сайхан янзалсан байлаа, сайн үсчин бололтой.

Дөнгөж булан тойроод түүний урд бүтнээрээ гарч ирэхэд тэр надруу нөгөө л хоёр өөр өнгийнх мэт нүдээрээ доороос дээш гүйлгэн харахад түүний харцан дор байсан би жоохон эвгүй байдалд орлоо.

"Сайхан харагдаж байна, Белла," өөрийн төгс шүдээ гарган инээмсэглээд надад гэрийнхээ хаалгыг онгойлгон өгөв.

Би нүдээ эргүүлэн түрүүлж гарахад тэдний, одоо бараг манай, гэрийн хаалганы гадаа хоёр том биетээ хамгаалагч зогсож байлаа.

Блейк миний хажууд ирэн,

"За. Явцгаая," хэмээхэд нөгөө бие хамгаалагч нар яг л робот мэт адил хурдтай бидний хоёр талд алхан явав.

Лифтэнд орон зогсоход би Блейкээс,

"Чамд хоёр том биетэй хамгаалагч байхад би ямар хэрэгтэй юм?" гэж тэр хамгаалагч нарыг харсан үеэс бодсон зүйлээ асуув.

Тэр надруу харж инээмсэглэлээ.

"Чи надад илүү хэрэгтэй."

Түүний энэ хэлсэн үгэнд золтой л хөл чичрээд газар унчихсангүй.

Кристал. Чи чинь яачихаа вэ? Чи түүний ажилчин болохоор үг болгонд нь нурж унаад байдаг шаазан охин биш.

Бид түүний машинд суун удалгүй нэгэн тансаг хоолны газрын өмнө зогсов.

Машин дөнгөж зогсоход л нөгөө хоёр хамгаалагч гарч бидний хаалгыг онгойлгон зогслоо.

Машинаас нь гарч зогсоход Блейк миний хажууд ирэн нурууны минь ард гараа аваачин,

"За. Орцгооё," зөөлхөн намайг урагшаа түлхэн бид алхан орлоо.

Үйчлэгчээр заалган бид их хүнтэй заалыг орхин өөр тийшээ явтал нэгэн хаалгын хоёр талд хамгаалагч бололтой хоёр хүн зогсож байв.

Биднийг ойртон ирэхэд тэд хаалга онгойлгож өгөн бид дотогш алхан орлоо.

Дотор нь чамин хийцээр гоёсон тааз, шал, хана гээд бүх зүйл үнэтэй хэмээн урдаас минь орилж байв.

Тэр өрөө үнэхээр том ба бараг миний унтлагны өрөөг хоёр нийлүүлсэг гэмээр байлаа. Харин тэр өрөөний голд нэгэн том ширээ зассан байсан ба ард нь дөч шүргэж яваа бололтой эрэгтэй сууж байв.

Биднийг дөхөж ирэхэд тэр эрэгтэй босон инээмсэглээд,

"Блейк. Анд минь. Чамайг ирсэнд таатай байна," хэмээн нилээн хатуу аялгатай хэллээ.

"Браун. Сайн уу."

Блейк түүний сунгасан гарыг атган базахад тэр Браун гэх эрэгтэй надруу харан,

"Чамайг болзоотойгоо ирсэнд чинь талархаж байна. Сайн байна уу. Намайг Браун Морло гэдэг," гээд гараа надруу сунгалаа.

Болзоотойгоо?

Би гайхан Блейкрүү харвал намайг түүний гарыг барь хэмээн үзүүлэв.

"Сайн байна уу, Кристал," өөрийгөө танилцуулаад Блейк бид хоёр хажууд хажуудаа суулаа.

"Чамайг эмэгтэй хүнтэй ирж байхыг чинь хараагүй их удаж."

Блейк инэмхийлэн,

"Сайхан хүүхэн олон ч их ховор цаг болсон шүү дээ."

"Тийм шүү. Одоо цагийн хүүхнүүд нэг л сайхан царайлчихаад ааш гэж авах юм байх аа больж дээ."

Тэр чинь би л байна.

"За тэр хүүхнүүд ч яахав. Ирж л байдаг, явж л байдаг шүү дээ. Харин чамаар юу байна? Чамтай уулзаагүй бараг хоёр жил болсон байна. Их урт хугацаа шүү."

"Карлог үхдэг жил чи явсан шүү дээ. Тэгэхээр бараг хоёр жил хагас юм шиг байна."

"Карло ч их сайн залуу байсан шүү. Их л харамсалтай. Түүний эхнэр ганц бие үлдсэн биз дээ?"

Урдаа байх дарстай хундагыг шимээд Блейк жоохон бодолхийлэн,

"Одоо бараг мартаа биз дээ. Өөр олон залуучуудтай шөнө бүр уулздаг болсон юм чинь. Өчигдөр би түүнийг байшинд харсан. Хагас шалдан л явж байна лээ. За тэр ч бас яахав. Чамаар юу байна? Ажил хэр байна?"

Браун инээн толгой сэгсэрч,

"Чи лав итгэхгүй дээ. Би саяхан нэгэн хүүхэнтэй танилцсан."

Блейк нээх сонирхосон шинжгүй толгойгоо дохин тэр хүнийг үргэлжүүлэн ярихыг хүслээ.

"Үнэхээр сайхан зөөлхөн улаан шаргалдуу үстэй. Биег нь бараг дээр үеийг бурхадын баримал л гэсэн үг. Өө сэв гэж байхгүй. Бас түүний инээмсэглэл," хэмээн Блаун санаа алдав.

"Үнэхээр гайхалтай."

"Чи түүнийг хэр удна гэж бодож байна?" гэж Блейк түүний яриаг таслан асуулаа.

"Би түүнийг эхнэрээ гэж мэдэж байна."

"Шийдвэр гаргахад хэтэрхий эрт юм биш үү? Та хоёр танилцаад хэр удаж байгаа юм?"

"Нэг сар болох гэж байна."

Блейк толгойгоо дохин,

"Богинохон хугацаа байна. Чамд их хугацаа хэрэгтэй. Намайг хар л даа. Би түүнийг олон жил харсан ч одоо хүртэл ойлгохгүй байна. Эмэгтэй хүн гэж нээрээ ойлгоход бэрх хүмүүс шүү," Блейк инээмхийлэв.

Түүнд олон жил харж явсан эмэгтэй байгаа юм байх даа. Хэн юм бол?

Яагаад надад ийм сонин мэдрэмж төрөөд байгаа юм?

Би энд баймааргүй байна.

Би босохоор урдаа тавьсан байсан алчуураа аван яг босох гэж байтал Блейкийн гар миний гуян дээр очин намайг доошоо даран суулгалаа.

Гайхан түүнрүү харвал тэр надруу харалгүй доошоо харан зүүн гарандаа барьсан дарсаа ууж байв.

Би гарыг нь холдуулан босох гэсэн ч түүний гар яг л төмөр мэт гуяыг дарсан хэвээр байсан ч хөлөн дээр минь хүчтэй дарахгүй байлаа.

"Намайг тавиач," би түүнрүү ойртон чимээгүй шивнэн хэлтэл тэр бас л сонсоогүй мэт байх ч уруулан дээр нь инээмсэглэл тодорсон байв.

"Гараа ав."

Тэр надруу харж нэг хөмсөгөө өргөн миний энэ байдал түүнийг их л хөгжөөж байгаа бололтой нэг талаараа инээмсэглэн толгойгоо сэгсэрлээ.

Хамгийн гайхалтай нь энэ бүхнийг Браун ерөөсөө харсангүй тэр утасаараа цаашаа харан ярьж байв.

"Яагаад ингээд байгаа юм? Намайг тавиадах. Би энд баймааргүй байна."

Би түүнд шивнэн чанга хэлсэн ч тэр гараа ерөөсөө бүр хэдхэн см ч хөөлгөсөнгүй. Сүүлдээ түүний гараа тавьсан газар халуу оргиж байв.

Бууж өгөн санаа алдаж, өөр эмэгтэй олон жил харсан юм байж намайг хажуудаа байлгаж яах гэсэн юм, тэр хараал идсэн эмэгтэйгээ өөрөө ингэж байлгаач, дотроо уурлан бодоход Браун утсан дахь яриагаа дуусган бидэн хоёрлуу эргэн харав.

"Уучлаарай. Ажил гараад. Бид юу ярьж байлаа?"

"Чиний уулзсан эмэгтэйн талаар," хэмээн би худал инээмсэглэн хэллээ. Үнэндээ бол ууртай хэлсэн ч Блейк надад яг л анхааруулж байгаа мэт гуяыг минь нэг базав. Тэгээд би ууртай хэлсэнээ инээмсэглэлээр дарсан юм.

"Тийм шүү дээ, Флораг ярьж байсан. Нээрээ надад нэг өөр ажил гарсан тийм олохоор би чамайг дуудсан юм."

"Миний нөгөө нэг агуулахыг санаж байна уу? Эрдэнэсийг арал?"

Блейк толгой дохив.

"Тэр газрыг саяхан хэдэн хүмүүс дайрч ороод миний бүх юмыг аваад явчихсан. Гэхдээ тэр алт мөнгө хэрэггүй ээ. Олоод авчихна. Гэхдээ тэр дунд миний хамгийн гол юм ороод явчихсан."

"Юу юм?" намайг энд ирсэнээс хойш сая л ярьсанд орсонд Браун надруу харж инээмсэглэн,

"Миний хамгийн чухал зүйл, минийх ч гэж дээ охины минь. Тоглоом нь."

"Тоглоом?"

Браун толгой дохин инээгээд,

"Бид саяхан тийшээ очин нэг юм харсан юм тэр үед охиноо дагуулж яваад тэгтэл миний охин хамгийн хайртай тоглоомоо тэнд үлдээчихсэн."

"Тэгээд ганц тоглоомны төлөө явах юм уу?"

"Чи мэднэ шүү дээ. Жоохон охид ямар билээ. Уйлж унжаад, орилоод бөөн үймээн. Тайван ч байж чадахгүй байна."

Хүүхдүүдээ гэж.

Би санаа алдахад Блейк түүнээс асуулаа.

"Тэр газар нь тэгээд хаана юм?"

"Оросын зүүн нутагт."

"Орос?" би гайхан асуув.

Оросууд энд ямар холбоотой юм?

"Тэд миний агуулахруу дайрч ороод бүх юмыг минь аваад өөрсдийн газарлуугаа явчихсан."

"Тэгээд чи хаана байгааг нь яаж мэдэж байгаа юм?"

"Миний охин үргэлж тоглоомоо хаа хамаагүй хаяж явдаг болохоор би байршил тогтоогч суулгасан юм."

"Байршил тогтоогч? Тоглоомон дотор хаана байгааг нь олох гэж үү?" үл итгэж ядан би асуув.

"Хямдхан шүү дээ. Гайхаад байх хэрэг байхгүй," Брауг яг л нэг төмөрийн сэг ярьж байгаа юм шиг надад хэллээ.

Энэ баян хүмүүс үү? Арай ч дээ.

Тэгсэнээ Браун надруу бов бор нүдээрээ харж,

"Тиймээс, Кристал. Чамайг би энэ ажлыг хийгээсэй гэж хүсэж байна?"

Би гайхан,

"Би юу? Яагаад би гэж?"

"Би Блейкт хамгийн сайн хүнээ авчир гэхэд надад тэр энэ сайхан эмэгтэйг авчирсан. Тийм болохоор би түүнд итгэн би энэ ажлыг чамаар хийлгэмээр байна."

"Ганц тоглоом авах гэж Оросруу явах гэж үү?"

"Тийм. Хэрвээ чи тэр тоглоомыг авчирвал би чамд арван сая доллар өгч Блейкт хүсээд байсан зүүн газар нутгаа өгье."

Би итгэж ядан,

"Ганц тоглоомны төлөө юу?" гэж намайг асуухтай зэрэгцэн хажуугаас Блейк,

"Тохирлоо," гэлээ.

Би түүнрүү ууртай харахад тэр,

"Энэ их амархан шүү дээ. Чи сураагүй биш. Ороод л нэг жижигхэн тоглоом аваад буцаад л гараад ирнэ. Нэг зүсэм талх л гэсэн үг," гэж тэр хэлэхэд би татгалзахыг хүссэн. Гэхдээ Блейкийн харц үнэхээр хатуу яг л намайг битгий эсэргүүц гэсэн маягтай байв.

Тиймээс би эцэст нь тэр ажлыг авсан юм.

Ганц тоглоомны төлөө шүү дээ. Энэ мафи чинь яачихсан хүмүүс вэ?

19 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!