18 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 18. Зураг

"Би шөнө сартай ярилцсан. Тэр надад нарны талаар хэлж, харин би чиний талаар хэлсэн."
        - S. L. Grey

Кристал (Krystal)

Өглөөний цай уухаар өрөөнөөсөө гарахад миний урд байрласан түүний хаалга хаалттай байв.

Тэр боссон болов уу?

Булан эргэн алхасаар гал тогоонд орж ирлээ. Тэгтэл тэнд хоолны ширээний ард Блейк сонин барин кофе ууж байв. Надруу ерөөсөө харалгүй урагшаагаа сонинруу харсаар байсанд би түүнийг өнгөрөн хөнгөхөн өглөөний хоол өөртөө хийхээр шийдлээ.

Хөргөгч онгойлгон хараад би хэсэг гайхшран зогсов. Дотор нь бараг байхгүй юм гэж байхгүй.

Ганцаараа амьдардаг байж яасан их юмтай юм?

Би эргэн кофе уух түүнрүү харж,

Харахнээ кофенээс өөр юм ууж иддэг царай алга.

Дотроос өндөг, тос бас зарим жижиг сажиг идчих юм гаргасаар дуусан хайруулын таваг хайх ажилдаа оров.

Доогуур шүүгээнүүд онгойлгон харж бүгдийг нь харсан ч байсангүй. Сүүлдээ гайхан дээшээ шүүгээг онгойлгон үзэж,

Хайруулын тавга энэ дээр байдаг юм байх даа, хэмээн амандаа чимээгүй бувтнан хайсаар байтал яг ард минь хүний дуу гарлаа.

"Хайруулын тавгыг чи яаж тэндээр байна гэж бодсон юм?"

Тэр аль хэдийн миний ард инээмсэглэн зогсож байв.

"Би яаж мэдэх юм? Доогуур лав байхгүй л байна даг. Чи өөрөө хаана байгааг нь мэдэх юм уу?"

Тэр миний хажууд зогсон саяхан онгойлгож харсан шүүгээг онгойлгон дотроос хайруулын тавга гарган ирлээ.

"Энэ л байна."

Би түүний гарнаас шүүрэн аваад,

"Сая би харсан. Байхгүй л байсан," плиткаг асаан хайруулын тавгаа тавин халахыг хүлээн зогслоо.

"Хальт онгойлгоод хаасан чинь тэгээд харсан гэж байгаа юм уу?"

"Чамд ямар хамаатай юм. Чи ажилгүй юм уу? Юугаа хийгээд энд байгаад байгаа юм," би түүнрүү уурлан хэлээд тосоо хийн өндөгөө шарж эхлэв.

"Байгаа л даа. Гэхдээ чамайг гэр шатаахаас чинь сэргийлээд байж байя."

Би түүнрүү бүтэн эргэж хараад,

"Чи намайг арай өндөг шарж чаддагүй гэж бодоод байгаа юм уу? Би яахав алуурчин байж болноо, гэхдээ өндөг мэтийн амрхан зүлйийг бол шарчихна шүү. Шатаачилгүй."

"Зүгээр л бодол."

Тэр хэлээд хажуугаар өнгөрөн яг хаалгаар гарахын өмнө надруу эргэн харж,

"Сайхан хооллорой. Хэрэг гарвал гэрийн утасаар нэг дээр дараад залгаарай," гэснээ яг хаалга хаахын өмнө дахин эргэн харав.

"Чиний өндөг чинь түлэгдээд байна," гэхэд би сандран эргэж харвал нээрээ л тасархай түлэгдсэн байлаа.

Би сандран галаа унтраан буцаж хаалгаруу харвал аль дээр хаалттай байв.

"Тэр ядаж баяртай гэж сурмаар юм."

Хар үнс болсон өндөгөө хогийн саванд хийгээд юм дахиж шарахаас залхан өөртөө сендвич бэлдэн тавган дээр тавиад том өрөөрүү алхан очив.

Жижигхэн ширээн дээр тавгаа тавиад зурагтны удирдлага барин зурагт асаан суулаа.

Хэд эргүүлж үзэж байгаад залхан гадагшаа бассейнтэй тагтруу гарав.

Нар дээрээс тусаж, доор хотод хүмүүс холхилдон алхаж байлаа.

Би энд тэгээд юу хийх юм бол?

Энэ асуултыг өөрөөсөө асуусаар гэрээр нь тойрон явав.

Үнэт эдлэл бүхий зураг, баримал, шаазангууд хаа хамаагүй байрлалтай. Хажуугаар нь зөөлхөн өнгөрч ямар нэгэн зүйл унагахгүйг хичээн явсаар яг түүний ажлын өрөөний үүдэнд тулж ирлээ.

"За за. Хийх юм байхгүй юм чинь."

Үснээсээ нэг урт зүү шиг үс тогтоогчоо гаргаж ирээд цоожтой хаалганы өмнө сөгдөн суув.

Амархан шүү дээ.

Инээмсэглэн хэд оролдож суусны эцэст цоожны дуу гарч ажлын өрөөнийх нь хаалга онгойлоо.

"Уучлаарай."

Тэр өрөөнд хэн ч байхгүй ч хаа нэг газар би камер байгаад итгэлтэй байв.

Намайг уучлал ирэн орж байгааг хараад Блейкийн уур арай бага байна биз гэж бодон өрөөг тойруулан харлаа.

Миний унтлагны өрөөнөөс хоёр биш ээ, гурав дахин том ажлын өрөө байв. Бор хардуу өнгөөр будсан хана, яг өрөөний голд хар модон ширээ, дээр нь баахан хэрэгтэй хэрэггүй цаас. Тэгээд бусад нь ойлгомжтой биз дээ, мафийн боссны өрөө ямар байна яг тийм.

Харваас хүйтэндүү уур амьсгалтай, зарим нэг нууц газар би лав зэвсэг нуулдастай гэж би итгэлтэй байна.

"Чи ер нь ямархуу хүн юм?"

Би шууд түүний ширээн дээр очин зөөлхөн арьсан сандал дээр нь суув. Их тухтай, яг л өдөн дээр сууж байгаа юм шиг шигдээд л.

Хэсэг суун сандал дээр нь эргэж байгаад түүний ширээн дээрх зүйлүүдийг харлаа.

Баахан цаас, үзэг, хэдэн цаасны доор нэг хутга байв.

Авч харвал их л нандигнаж хадгалдаг бололтой цэвэрхэн, уран хийцтэй байлаа. Бариул нь бараг л алтаар бүрсэн гэвэл итгэхээр тийм шар, тэгээд хээ байх ба эргүүлж харвал 1874 гэсэн он байв.

"Олон элэнц, хуланц дамжсан юм байх даа. Ер ариутгасан болов уу?" би яг л муухай зүйл барьсан юм шиг хоёр хурууныхаа хооронд барин өөрөөсөө хол ширээний нэг буланд тавив.

Дараа дахин онгичиж үзлээ.

Нэг газар Жорн гэдэг хүн үхсэн байна. Бодвол өөрийнх нь эсвэл дайсан л биз.

Дахиад өөр цаас гаргаж харав.

'Цэнхэр туяа' гэдэг газрын тооцоо байна. Их мөнгө олдог бололтой. Бас саяхан шинэ биеэ үнэлэгч ирсэн бололтой.

Хэдэн залуухан охидын зургийг эргүүлж хараад сүүлдээ залхан сандалнаас нь бослоо.

Тэгээд нэг буланд байрласан том зурган дээр очин зогсов. Нэг алдартай хүн бололтой гарын үсэг, зурсан он байсанд нээх тоолгүй зургийг хөдөлгөж үзлээ.

"Хүн бүхэн л сейфээ зурагны ард нуудаг юм чинь..." амандаа чимээгүй бувтнан зургийг бөөн юм болж хажуу тийшээ хөдөлгөн харвал юу ч байсангүй.

"Энд алга."

Дараагийн зураг руу шилжин бүгдийг нь хөдөлгөж үзсэн ч ганц сейфтэй таарсангүй.

Би яг мөнгө авах гэж биш, зүгээр л түүнийг хэр их мөнгөтэй гэдгийг л харах гэсэн юм.

Өөрөө өөртөө учраа хэлэн өрөөг бүхэлд нь нэгжин үзэв. Нэг ч юмтай таарсангүй.

Тэгээд түүний ширээн дээр очин хамгийн доод талын шургуулгыг татвал хамгаалалт бас л гарч ирлээ.

Энэ чинь одоо дөрөв дахь нь. Сейф хайхын оронд хамгаалат хэд байна гэдгийг олмоор юм уу? Тэр буйдангийн дэрний доор байгаа гэдэгт итгэлтэй байна.

Шүүгээг хаан цонхруу харвал цонхны тавцан дээр нэгэн жаазтай зураг байлаа.

Би ширээ тойрон алхаж очвол нэгэн охины зураг байв. Инээмсэглэчихсэн. Яг л нөгөө өөрсдийн охины зургаа жаазанд хийгээд ширээн дээрээ тавьдаг төрлийн зураг байлаа.

"Ард нь юм бичсэн байж магадгүй."

Жааз нь үнэхээр нарийн уран хийцтэй, их л үнэтэй бас нандигнаж хийлгэсэн бололтой тийм төрлийн юм байв.

Бөөн ажил болж бараг хумсаа хугалан байж зураг жааз хоёр тустай болгоход хоосон жаазыг буцаан тавцан дээр тавилаа.

Тэгтэл зурагны ар тал бас л хоосон байв.

"Тэр одоо зурагны ард юм бичиж, хийх дургүй юм байх даа."

Зурагны жаахан охин, бодвол дөрөв тавтай бололтой шаргал үстэй охин байлаа.

"Арай тэр охинтой юм биш биз дээ?" энэ бодол гэнэт толгойд минь орж ирэв.

"Яахав охинтой байж болно л доо. Гэхдээ охинтой бол өөрдээрээ байлгах юм биш үү? Том боссын хүүхдийг барьцаалж байгаад тэр хүнийг алах амархан арга юм биш үү. Эсвэл өөр газар байгаа юм болов уу?"

Зурагруу ойртон Блейктэй адил зүйл харахаар ойртон харлаа.

Ямар ч төс алга. Эсвэл дүү нь юм болов уу? Яахав байж болох л юм.

Би цонхоор доош хартал Блейк хар машинаасаа гаран байшинруу алхан ирж байгаа харагдав.

Н*вш.

Би эргэн өрөөг нь харвал бүх зүйл орвонгоороо эргэсэн байлаа. Ширээн дээр байсан цааснууд газар, буйдан дээр байсан дэр газар гээд байх ёстой юмнууд байх газраасаа бүгд өөр байв.

Би сандран маш хурдан бүгдийг нь хуучин байранд нь тавихыг хичээн өрөөгөөр гүйлээ.

Би яах гэж энэ бүгдийг хөдөлгөсөн юм болоо?

Өөрийгөө чимээгүй хараан чадах ядхаараа янзалан өрөөнөөс нь гарч яг хаалгыг нь хаатал гэрийнх нь хаалга онгойх дуу гарав.

Би түүний хааоганаам холдон өөрийнхөө өрөөний хаалга дээр очин яг л өрөөнөөсөө гарч ирж байгаа мэт зогсон гараа ташаандаа автал халаасанд ямар нэгэн цаас байх шиг мэдрэгдэв.

Доош хартал нөгөө жоохон хүүхдийг зургийг халаасандаа хийчихсэн байлаа.

Юу вэ? Би хэзээ халаасалчихсан юм бол?

Сандран зургийг яахаа бодон зогстол Блейкийн намайг дуудах дуу гарав.

"Белла."

Түүний хоолой үнэхээр ойрхон сонсогдоход би сандран гараа урдаа ачсан мэт барин зургийг гарандаа нуун зогслоо.

"Чи энд байсан юм уу?"

"Тийн. Саяхан өрөөнөөсөө гарч ирлээ," хэмээн аль болох тайван түүнд хэлэв.

"Чи даараад байгаа юм уу?"

"Айн?" би гайхан түүнээс асуухад тэр миний гарлуу заагаад,

"Үгүй ээ. Зүгээр л гараа урдаа яг л даарч байгаа юм шиг барьсан байхаар чинь асууж байна."

"Үгүй.  Жоохон хүйтэн байна," хэмээн худлаа даарч байгаа юм шиг дүр үзүүлэв.

"Тийм үү? Чиний хөлс чинь урсаж байна."

Би духаар урсах хөлсөө нэг гараараа арчин,

"Мэдэхгүй. Яагаад хөлс урсаад байгаа юм бол?" худлаа инээн хэлэхэд Блейк мөн намайг харан хальт инээмсэглэлээ.

"Чи яах гэж ирсэн юм? Ажил чинь тарах арай болоогүй юм биш үү?" хэмээн надаас нүдээ салгалгүй харах Блейкийг анхаарлыг өөр газар аваачив.

"Ө, тийм. Би чамд хэлэхээ мартчихаж. Чамд ажил олсон."

Би илт сэргэн,

"Тийм үү? Ямар ажил олсон юм? Би энэ том гэрт чинь юу ч хийхгүй суугаад байх уйтгартай байна."

"Нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна. Чи, би, бас гурван хамгаалагч."

"Маргааш хэдээс юм?"

"Одоо."

Би түүнрүү итгэж ядан харж,

"Яг одоогийн одоо юу?"

"Тийм. Одоо," гээд тэр гаран дахь цагаа харж, "гучин минутын дараа."

"Гучаа? Чи надад өглөө хэлээд гарахгүй яасан юм?"

"Мэдэхгүй. Чамайг харахаар би юу бодож байсанаа мартчихдаг юм."

18 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!