Бүлэг 17. Бас л шинэ байр
"Сонин дээр намайг 300 сая доллартай гэсэн байна лээ, надад нэг сая доллар ч байсан болоосой."
- Meyer Lansky
Кристал (Krystal)
"Танайх?"
"Тийм. Миний байшин руу."
Би гайхан,
"Энэ танай газар биш юм уу?" түүний цайзруу заан асуув.
"Манайх мөн л дөө. Гэхдээ би өөрийн гэсэн байшинтай."
"Чи энд амьдардаггүй байсан юм уу?"
"Үгүй."
Би тэр үед түүнийг хэзээ ч гэрийн хувцастай тухтай явж байсныг харж байгаагүйгээ саналаа.
"Тэгээд танайх хаана юм?"
"Яасан шаардангүй байх юм," тэр өөрийнхөө алдарт инээмсэглэлээр инээмсэглэн хаазаа тултал нь гишгэв.
Би түүнээс өөр асуух асуулт бүрт тэр инээмсэглэн яг л тэнэг хүн юм асууж байгаа мэт болгож байлаа. Сүүлдээ би залхаж цонхоор харан явав.
Байшин жирилзэн өнгөрч нэг мэдэхэд машин зогссон байлаа.
"Кристал. Бид ирчихлээ."
Би машинаас гарч нэг сайн суниагаад харвал нэгэн том люкс байшин гэж харагдахаар газар зогссон байв. Дээш олон давхар. Бүх давхар нь том цонхтой.
Биднийг хаалгаруу ойртоход дотор нь байсан хаалгач гүйж ирэн бидэнд шилэн хаалгаа томоос тос онгойлгон бөхийв.
Харин Блейк тэр хүнийг хараагүй мэт хажуугаар нь өнгөрөн лифтний товчлуур дарлаа.
Би ард нь хаягдчихгүйг хичээн зөөлхөн гүйн хажууд нь ирэн зогсов.
Лифт ирэхэд Блейк намайг түрүүлж оруулаад араас орон ес гэдэг тоо болох хамгийн дээд давхарыг дарлаа.
Лифт нээгдэхэд урдаас минь бодож басйнаас өөр зүйл угтаж авав.
Цав цагаан зочны өрөө. Бүх зүйл цагаан тааз, шал, хана. Бүр буйдан хүртэл цагаан.
Би бас л цагаан гал тогооруу алхах Блейк дээр очин,
"Мафийн босс гэхэд хэтэрхий цагаан юм биш үү?"
Тэр нэг шүүгээ онгойлгон аяга аваад ус хийн уухад би түүнийг хүлээн харсаар байлаа.
"Сайхан л байгаа биз дээ. Нааш ир. Би чиний өрөөг харуулья," ууж дуусаад шилээ угаалтуурт хийн намайг дагуулан цаашаа алхан явав.
Зочны өрөөг өнгөрөн явахад цаад талд нь том таазнаас шал хүрсэн том цонх байхад түүнээс цааш усан бассейн цэнхэртэн харагдаж байлаа.
"Чи явах юм уу?" гэх дуугаар би намайг хүлээн зогсох Блейк дээр алхан очив.
"Сайхан байшин байна."
Тэр инээмсэглэн намайн урдаа яв хэмээн үзүүлээд дагуулан булан тойрон явахад урдаас олон хаалга хана даган байгаа хонгилд тулан ирлээ.
Тэр намай дагуулан явсаар зүүн талын ханын хоёр дахь хаалган дээр очин надад онгойлгон өгөв.
Дотор талыг зөөлөн бор өнгөөр гоёсон байсан нь энэ цагаан байшин өөр өнгө байдаг юм байна гэх бодол толгойнд минь орж ирлээ.
Нөгөө цайзыг бодвол арай далуухан юм.
Би тойрон алхаж өрөөг тойруулан хараад хаалганы хүрээ тулан зогсох түүнрүү хараад,
"Танай байшинд өөр өнгө байдаг л юм байна."
Тэр инээмсэглэн толгой сэгсэрэн,
"Чиний хувцасыг удахгүй хүмүүс авиад ирэх байх. Тийм болохоор санаа зовох юмгүй. Бас энэ миний өрөө," яг миний урд байрлах өрөөг заан хэллээ.
"Харин бусад нь бол хоосон амралтын өрөө. Тэр," гээд гаран хонгилийн хамгийн цаана байх бид хоёрлуу харан байрласан том бор модон хаалгыг зааж, "миний ажлын өрөө."
Түүнийг явах гэж байхаар нь би түүний дуудав.
"Энэ газар чинь аюулгүй юм уу? Мафийн боссын хувьд хэтэрхий хол юм биш үү. Хүмүүсээсээ."
"Тэр газрыг бодвол энэ илүү аюулгүй. Хэн ч байхгүй. Хамгаалалт сайтай. Бас хэн ч ар нуруунд хутга ш**хгүй."
Тэр сүүлийн үгээ хэлэхэд түүнийг гараа зангидахыг би олж харав. Тэгсэнээ удалгүй суллаж,
"Чи зүгээр үү?" хэмээн гэнэт асуув.
Би саяхан болсон зүйлийг бодсоноо толгойгоо сэгсэрч сул инээмсэглэн,
"Зүгээр ээ."
Блейк толгой дохин зүүн талруу буюу зочны өрөө байгаа зүгрүү явлаа.
Ядаж толгой дохих ч юм байхгүй шүү.
Би эргэн өрөөндөө орж цонхруу ойртон зогслоо.
Цонхоор гадагшаа намхан барилга болон завгүй замаар явах хүмүүс харагдав.
Энэ тэгээд гайгүй л юм байх даа.
Өрөөг тойруулан харж өрөөтэйгээ танилцлаа.
Хоосон шүүгээ, цэвэрхэн угаалгын өрөө гээд би орны хажууд байх шургуулгыг татаад гацлаа.
Би дотор нь энэ зүйл, биш ээ, энэ зүйлүүд ингээд хэвтэж байна гэж бодсонгүй.
Тэр хоёр шургуулагны хамгийн дээд талын шургуулганд баахан хамгаалалт байв. Яагаад нөгөө хүмүүс унтахда хэрэглэдэг.
Балиар юм. Бүх эрчүүд адил юм даа. Хөөрхий минь эр л хүн юм болохоор.
Би шижиглэсэн байртай шүүгээг татаж гаргаад цонхоо онгойлгон бүгдийг нь гадашгаа асгалаа. Яагаад гэвэл би хогийн сав олсонгүй. Олсон ч эднийг батгах том байсангүй.
Цонхоо хаагаад шургуулгаа хийснийхээ дараа гэнэт орлуугаа хараад,
"Энэ яг энэ орон дээр хийсэн байх аа. Ер нь орны бүтээлгээ сольсон болов уу?" би ууртайгаар бүтээлгийг хуу татаж аваад өрөөний нэг булан овоолон тавилаа.
"Үйлчлэгч байдаг байлгүй дээ. Янзалчихна биз."
Өрөөний бусад бүх зүйлийг ухаж дуусаад хоосон гэдгийг мэдэн гараа гөвөөд гэртээ нь танилцахаар гарлаа.
Түүний хэлснээр бусад өрөө хоосон байв. Гэхдээ зарим нэг шургуулагнаас хамгаалалт ганц нэгээрээ олдлоо.
"Хаашаа юм? Энэ одоо ороо нь орсон бух юм уу? Яасан их юм."
Хоосон өрөөнөөс гарч хонгилоор алхасаар булан тойрход зочны өрөөнд орж ирэв.
Том зурагт ханандаа тогтоогоод түүнийгээ тойрог цагаан буйдан, цагаан кофений ширээ байв. Гал зуух ч мөн адил бас л цагаан.
Энэ одоо цагаан өнгөний хорхойтон юм уу? Тийм л их дуртай юм бол хар костьюм өмсөхийн оронд цагааныг өмсөөч.
"Чамайг алах гээд цагаан хувцастай хүн ирвэл чи айх уу?" ард бүдүүн хоолой гарахад би сандран эргэж харвал надаас хэдхэн алхамын өмнө Блейк хар хувцастайгаа зогсож байлаа.
"Чамайг алахаар ирлээ гээд хөлний үзүүрээсээ толгой хүртэл цагаан хувцасласан хүн ирвэл чи айх уу?"
Би түүнийг яаж миний саяхан бодож байсан зүйлийг мэдсэнд гайхан харахад,
"Чи заримдаа бодлоо ярьчихдаг," гэлээ.
"Хэзээ?"
"Сая," хэмээн дахин жоохон бодсоноо, "ер нь л чи бодлоо амандаа бувтнаад ярьчихдаг."
Тийм үү? Мэдээгүй юм байна.
"Дахиад л ярьчихлаа."
"Ядаж байхад би ямар сайн сонсдог юм?"
Тэр инээмсэглэхэд түүний төгс цагаан шүд гарч ирэв.
"Баярлалаа."
"Магтаал байгаагүй."
Би түүнийг өнгөрөн том цонхны цаана харагдах усан санруу ойртон очиж гүйдэг хаалгыг явуулж гадагшаа гарав.
Том талбайн яг голд шош шиг хэлбэртэй усан сан байсан байрласан бөгөөд талбайгаа тойрон шилэн хамгаалалт хийсэн байлаа.
"Сайхан газар байгаа биз?"
Би дахин түүнээс цочлоо.
"Чи битгий гэнэт гэнэт сүнс шиг гарч ирээд байгаа ч. Ядаргаатай байна."
"Яасан чамд хэцүү байна уу?"
"Тийн. Маш хэцүү байна."
"Тэгвэл би байнга тэгнээ," тэр инээмсэглэн хэлэв.
Би ууртайгаар санаа алдаж,
"Угаасаа шүү дээ. Чи юм чинь."
"Баярлалаа."
"Бас л магтаал байгаагүй."
Намайг ийнхүү хэлэхэд хаалганы хонх дуграв.
"Манай хүмүүс байх."
Блейк намайг үлдээн том том алхан намайг дөнгөж гэрт нь орж ирэхэд тэр аль хэдийн хаалга онгойлгочихсон хоёр хүн савтай зүйлүүд барин орж ирж байв.
"Булан тойроод баруун талын хоёр дахь өрөө. Оруулаад тавьчих."
"За, Босс."
Миний хувцасыг барьсан хүмүүс алхан явахад би араас нь дагаж өрөөндөө оров.
"Наана тавьчих. Би бусадыг нь хийчихье."
Түүний хүмүүс толгой дохиж өрөөнд оруулаад гарч явлаа. Харин би өөрийнхөө юмнуудыг байр байранд нь оруулж тавьж эхэлэхэд миний ор шинэ даавуугаар засаж харин нэг буланд байсан бүтээлэг алга болсон байв.
Эднийх сүнсэн үйлчлэгчтэй юм байх даа. Бид хоёроос өөр хүн байхгүй л байсан даа.
Хувцасаа гаргаж тавьж байгаад нөгөө урагдсан хувцастай таарав. Урд хэсэг нь бүхэлдээ онгойж урагдсан байлаа.
Би өөрийн эрхгүй цээжээ барин онгорхой мэт санагдан нуруугаар хүйт даав.
Намайг газар суун урагдсан хувцасаа барихыг харсан Блейк гарнаас минь шүүрэн явлаа.
"Хөөе. Яагаад байгаа юм?"
Тэр миний үгийг сонсохгүй байгаа мэт намайг үлдээн өрөөнөөс минь гарав.
"Чи юу хийгээд байгаа юм бэ?" би араас нь даган гарахад тэр зочдын угаалгын өрөөний угаалтуур дотор тэр хувцасыг шидэж дээрээс нь шүдэнз зуран асаахад гал дүрэлзэн аслаа.
"Чамайг муухай дурсамжаас чинь салгаж байна."
"Ингээд мартдаг бол зөндөө хувцас шатаах байлаа."
Тэр надруу гэнэт харахад түүний нүдэнд уур хилэн үзэгдэв.
"Чамайг өөр хүн ингэсэг юм уу? Алонзо?"
Би толгой сэгсэрэн,
"Үгүй ээ. Тэр биш. Нөгөө," гэснээ би толгойгоо сэгсэрч, "ер нь яагаад би чамд хэлээд байгаа юм?"
"Нөгөө хэн гэж?"
"Хэн ч биш ээ."
"Хэн юм?" тэр илүү захирангүй хоолойгоор хэлэн надаас хэдхэн сантиметрийн өмнө ирж зогсов.
"Хэн ч биш ээ. Чамд хамаагүй. Би явж хувцасаа янзаллаа."
Түүнийг үлдээн гарч явахад тэр араас даган явсан ч тэр өөр асуулт асуусангүй.
Хувцасаа шүүгээндээ цэвэрхэн өрж тавиад зарим жижиг сажиг буу, хутга зэргээ гаргаж орны хажууд байх шүүгээндээ хийв.
Юуны магад. Хүн дайрвал ойрхон байсан нь дээр байх.
Шүүгээг хаахад,
"Чи энэ шүүгээнд байсан юмыг яасан юм?" хэмээн гайхан харах Блейк асуув.
"Цонхоор хаячихсан."
"Цонхоор?"
Би түүнрүү инээмсэглэн харж,
"Тийм. Чи гудамжинд байгаа бүх хүмүүсийг хангасан байх шүү."
