16 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 16. "Манайх руу."

Шинэ жилийн бэлэг.
Сайхан тэмдэглээрэй :)

"Би хэзээ ч эр хүнд худлаа хэлж байгаагүй учир нь би хэнээс айдаггүй. Хүн айхаараа л худлаа хэлдэг."
- John Gotti

Кристал (Krystal)

Миний баруун талаас нэг хүн нь ухасхийхэд би замаас нь зайлан бүтэн эргээд тэр хүний хүзүүг нь хүчтэй цохиж тэр газар ухаан алдан уналаа.

Тэр хүнийг цохичихоод надруу өөр хүн том мод барин савахад би доош суун бултаж бүтэн эргэн тэр хүнийг хөл алдуулан унагав.

Тэгсэн гэнэт өөр хүн дахин гарч ирээд миний ардаас баривал би нөгөө гуталнаасаа хутгаа гаргаж тэр хүний яг гэдсийг нь онилон зоолоо.  Миний араас барьж байсан хүн арагш орилон холдов.

Би гэдсэндээ хутгалуулсан хүнийг эргэн харж нүүрийг нь өшиглөсөн ч удалгүй араас намайг хоёр хүн даран унагав.

Н*вш гэж. Тэд хэдүүлээ юм бэ?

Би тэдний барьцнаас гарах гэсэн ч тэд хэтэрхий хүнд учраас надад хөдлөх боломж байсангүй.

Би гараа явуулж бүсэндээ байх буугаа авах гэсэн ч намайг дарж байсан хүмүүсээс нэг нь бууг минь олж суглан авлаа.

Н*вш. Мэдсэн бол илүү их зэвсэгтэй ирэх байсан юм.

"Та нар юун хүмүүс вэ?" би чангаар асуулаа.

Миний урд нэг хүн алхан ирэхэд намайг дарж байсан хүмүүс намайг өргөн би өвдөглөн суув.

Харин миний урд ирсэн хүн доош суун миний өндөртэй адил болоод амаа хаасан байсан хар маскаа тайллаа.

"Жек?"

Тэр инээн,

"Тийм ээ. Би байна. Сайн уу, Кристал. Чамд ингээд юу ч хийж чадахгүй сууж байх ямар байна?"

"Чи яагаад ингээд байгаа юм?"

Түүний харц гэнэт ширүүсэв.

"Учир нь чи миний ганц хайртай гэр бүлийг алсан."

"Алонзогийн хүмүүс алсан. Би биш."

Тэр нэгэн хутга гарган ирээд,

"Чи Алонзогийн хүн гэдгээ мартсан юм уу, Алонзогийн бүсгүй?"

"Бид салсан. Чи харахгүй байна уу? Би Алонзогийн хүн байхаа больсон."

"Битгий худлаа ярь. Би чамайг юу сэдэж энд ирснийг чинь мэдэж байна. Би чамайг энэ бүх  хугацаанд хангалттай сайн хайсан. Тэгээд юу гээч? Би олсон. Бүр үнэхээр сайхан юм олсон. Чи Блейкт баригдахгыг хүсэхгүй л байгаа биз дээ?"

"Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна."

Тэр миний үснээс зулгаан өөрлүүгээ миний нүүрийг өргөж,

"Чи миний юу ярьж байгааг хэн хүнээс илүү ойлгож байгаа. Битгий тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг бай."

Би түүний нүүрлүү нулимав.

Тэр миний үсийг тавьж,

"Муу г*чий. Балиар биеэ үнэлэгч."

Нүүрэн дээр нь байх шүлсийг арчин зогсоход би түүнрүү ёжилсон маягтай инээмсэглэн харлаа.

"Энэ бүхэн дуусахад хэн инээгээд зогсож байхыг чинь харнаа, Кристал."

"Чи тэгээд надаар яах юм?"

Тэгтэл гэнэт намайг барьж байсан хүмүүс намайг өргөж босгоод эргүүлэн дээшээ харуулж газар даран нэг нэг гарыг хоёр хүн, доор хоёр хүн хөлснөөс минь барин суув.

Жек тойрч миний урд ирэн халааснаасаа камер гаргаж,

"Алонзо миний хайртай хүмүүсийг минь алсан. Харин хариуд нь би түүний хайрт бүсгүйг нүцгэлэн ш**ж байгаа бичлэг аваад дараа нь чиний толгойг хуурцагтай хамт явуулна. Тэр үед л бид тэнцэх байх. Хайртай хүнээ алдах ямар байдгийг тэр үед Алонзо ойлгох байх."

Түүний амнаас гарах үг бүрт шар үс минь босож бие минь чичирж байсан ч би түүнийгээ ил гаргалгүй түүнрүү төв царайлан харсаар байв.

"Зоригтой царайлах хэрэггүй ээ. Удахгүй чи уйлж, намайг амьд үлдээгээч гэх болно," хэмээн тэр инээгээд хутгаа аваачин миний яг цээжин дээр надруу чиглүүлэн барилаа.

"Эхлээд хувцасаа тайлах хэрэгтэй."

Тэр хутгаараа миний цээжнээс доош намайг зүсэхгүй ч хувцас урах хэмжээний хүчтэй даран гүйлгэхэд миний цамц урагдан явлаа. Хутгаа гүйлгэсээр цамцны төгсгөл хүртэл явуулж дуусаад дээш өндийн инээмсэглэн босоход хүйтэн салхи миний нүцгэн биеэр салхилав.

Миний цамц бүхэлдээ урдаа урагдаж яг л цахилгаантай цамцыг нээгээд үлдээсэн мэт боллоо.

"Чи сайхан биетэй юм гээч. Одоо харин чиний хөхний даруулгын чинь ээлж."

Биднийг тойрч байсан хүмүүс инээлдэв.

Тэр хутгаа ойртуулан миний хөхний даруулга болон цээжний хооронд хутгаа дээш харуулан оруулан голоор нь хүчтэй дээш татахад минийх голоороо тасрав.

Тэгтэл гэнэт тэр тасрах дуутай хамт миний баруун гарыг барин цээжрүү минь нүдээ үл салгах хүний духан дундуур бууны сум явлаа.

Бүгд цочитол дахин нөгөө гарыг минь барьж байсан хүн буудуулан үхэтхийн унав.

Миний хөлийг барьж байсан хүмүүс тавьж мөн адил Жек ч гэсэн холдож хэн буудаж байгаа эсэхийг шалган ойр байх модны ард орлоо.

Би өндийж голоороо урагдсан цамцаа аван нүцгэн цээжээ нуув.

"ХЭН БЭ?" Жек чангаар орилтол дахин буун дуу гарч хоёр хүн газар уналаа.

Энэ үед Жек би болон бууны эзэн гурав л үлдэв.

"ЭР ХҮН БОЛ ГАРААД ИР, МУУ ХӨГИЙН Н*ВШ МИНЬ," Жек дахин модны ар талаас ориллоо.

Удалгүй хүний алхаа ойртон ирж байгаа сонсогдоход Жек буугаа ойртон ирэх хүнрүү чиглүүлэн барив.

Нөгөө хүн алхасаар модны цаанаас гарч ирэн,

"Жек, би чамайг хуучин өш хонзонгоо үлдээ гэсэн биз дээ?"

Блейк бидний урдаас харан зогсов.

Жекийн царай илт цайж,

"Босс. Намайг уучлаарай. Энэ муу *лөгчин л эхэлж-"

"Амаа тат."

Жек амаа жимийн чимээгүй болов.

Блейкийн нүдэнд шуурга болж байгаа мэт байх ч газар цээжээ нуун суух надруу харахдаа түүний харц тайвширлаа.

"Белла, чи зүгээр үү?" тэр маш зөөлхөн яг л уйлах гэж байгаа хүүхдийг арагдаж байгаа мэт асуув.

Би түүнд зүгээр гэж хэлэх гэсэн ч хоолой гаралгүй шууд хацрыг минь даган нулимс урслаа.

Блейк буцаж Жекрүү ууртай харж,

"Чи яагаад юм зүйл хийгээд байгаа юм? Би чамд ганцаарчилж хэлсэн. Миний үг үг биш болсон юм уу?"

"Үгүй ээ, Босс. Та намайг ойлгох ёстой. Кристал -"

"Чиний амнаас дахин түүний нэр гарах л юм бол би чамайг газар дээр чинь буудах болно шүү."

"Үгүй ээ. Та намайг ойлгохгүй байна. Би Кристалын талаар зөндөө хайсан. Тэгээд би олсон. Босс тэр-"

Блейк түүнийг шууд буудан унагаав.

Би цочин түүнрүү харахад түүний нүдэнд өөрийнхөө хүнийг алсан ямар ч гэмшил байсангүй.

"Ингээд гэр бүлтэйгээ уулз."

Буугаа бүсэндээ хийгээд Блейк надруу зөөлхөн алхан ирж дээрээ өмсөж байсан цамцаа тайлан надад нөмрүүлэн доош суув.

"Белла." Тэр намайг чимээгүй дуудан нулимсыг минь арчилаа.

"Чи зүгээр үү?"

Би нулимсаа барин толгойгоо дохиход тэр намайг мөрөөр минь тэврэн дээш босгоход би золтой л хөл алдаж уначихсангүй.

"Намайг уучлаарай, Белла. Би эрт ирэх байсан юм. Ямар нэгэн газраа гэмтээгүй биз?"

Би толгой сэгрэхэд тэр намайг түшисээр байшингийн зүг алхан ирэв.

Үүр цайж гэгээ орж байсанд байшин дотор хүмүүс холхилдог гүйж байлаа.

Блейк зөөлхөн алхан орж зочдын өрөөний буйдан дээр намайг зөөлхөн суулгав.

Биднийг тойроод байсан хүмүүс гайан харцгааж юу болсон юм бод хэмээн чимээгүй шивнэлдэн ярьж байхад Блейк тэдэн рүү эргэн харж,

"Бүгдээрээ явцгаа," гэхэд бүгд таран байшин тэр чигтэй чимээгүй боллоо.

Би буйдан руугаа улам шигдэн суун саяхан болсон явдалыг болсон гэхэд итгэж чадалгүй чимээгүй суусаар байв.

Тэр надад халуун цай авчирж урд минь тавиад,

"Чи эндээ байж байгаарай. Би хувцас авиад ирье," намайг үлдээн тэр шатаар дээш өгсөн алгө боллоо.

Олон жил би юунаас ч айлгүй надруу бүр хүн буу чиглүүлэн зогсож байхад би айгаагүй. Тэгтэл яагаад би одоо айгаад байгаа юм бэ?

"...Түүний хайрт бүсгүйг нүцгэлэн ш**ж байгаа бичлэг аваад дараа нь..."

Энэ хэсэг чихэнд минь цуурайтан сонсогдсоор байлаа.

Хэрвээ Блейк ирээгүй бол.. Хэрвээ тэр байгаагүй бол би...

Би х*чиндүүлэх байсан.

Энэ үгийг бодоход бүх бие чангарч амьсгалж чадахгүй байгаа мэт боллоо.

Удалгүй өрөөгөөр гааны үнэр үнэртэхэд би өөрийн эрхгүй тайвшрав.

Урд минь хувцас өгөхөд би дээш Блейкрүү харахад,

"Май. Чиний өрөөнөөс чинь авиад ирлээ. Би хажуу өрөөнд байж байя. Хувцасаа сольж дуусаад намайг дуудаарай."

Би толгой дохиж түүний өгсөн хувцасыг авахад тэр зочны өрөөнөөс гарав.

Би чичирсэн гараараа хувцасаа нэг нэгээр нь өмсөж дууссан ч нүцгэн байгаа мэт мэдрэгдсээр байлаа.

"Хоёулаа явья."

Би цочин дуу гарах зүгрүү харвал Блейк хаалганы хажууд зогсож байв.

"Би чамайг дуудаагүй биз дээ?" шивнэн би түүнээс асуухад тэр сул инээмсэглэн,

"Чамайг дуудахгүй байсан ч би чамайг мэднээ. Алив гарья."

Тэр надруу алхан ирж гарнаас минь дулаахан гараараа хөтлөөд бид байшингаас гарч түүний машинд орон суулгав.

Тэр намайг суулгачихаад тойрон жолооны ард суун машинаа асаан бид түүний эдлэн газраас гаран явлаа.

"Бид хаашаа явж байгаа юм?"

Тэр надруу инээмсэглэн харж,

"Манайх руу."

16 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!