Бүлэг 15. "Чи хэнд ажилладаг юм?"
"Хэн ч намайг алахгүй, алчихаж ч чадахгүй."
- Carmine Galante
Кристал (Krystal)
Гал тогоонд би ганцаараа урт ширээнд суун жигнэмэг идэн үртэсээ ширээгээр нэг тарааж байлаа.
Хаалганы гадаа хоёр үйлчлэгч орж ирэлгүй надруу нүднийхээ булангаар харан байв.
Би цонхоор гадагшаа харвал нар бууж харанхуй болох тийшээ хандаж байлаа. Дахин жигнэмэг авахаар гараа явуултал таваг минь хоосон байхаар нь би надруу харж байсан хоёр охин руу харахад тэд цочин доошоо харж миний харцнаас зугтав.
Би тавагаа өргөн,
"Надад дахиад жигнэмэгээсээ авиад ирээч."
Тэр хоёр бие биетэйгээ шивнэлдэн ярьж байгаа бололтой доороо ам нь хөдлөн бие биеэ түлхэн хэнийг явуулах талаар ярьж байгаа харагдана.
"Миний хэлснийг сонссон уу?" хэмээн зүгээр жирийн хэлэх гэж байгаад жоохон ууртай хэлчихэв.
Баруун талд байсан охин цочин хурдан явах гэсэн ч айгаад байгаагаасаа болоод их л удаан алхан ирж байгаа харагдлаа.
Би ирэх охиныг нүд салгалгүй харж тэр ирээд миний тавагыг авсанаа бараг л зугтаад гүйв.
Би санаа алдан цонхоор харахад олон машин байшин руу чиглэн ирж байгаа харагдлаа.
Би босож цонх руу ойртоход бараг л таван хар машин зогсож хамгийн урд байх машинаас манай гол дүрийн хүн гарч ирэхэд би түүнийг бүхэлдээ хав хар хувцаслан байсныг анзаарлаа.
Хар костьюм дотроо хар цамц өмсөж дээрээ хар хүрэм нөмөрсөн байв.
Хар шөнийн нэр нь энэ нэг юм бараг өөрийгөө нэрлэчихсэн юм биш үү? Нэг мөсөн Блейк гээд л амар нэрлэчихгүй.
Намайг ийнхүү бодон зогсоход Блейк маш хурдаг алхан байшинруу алхаж байгаа харагдав.
Ууртай байгаа бололтой.
Би бусад машинаас гарах хүмүүсийг ажин зогсож тэд дундаас нэг нь тэр Бен гэх эрэгтэйг байх гэж харан зогслоо.
Гэнэт ар нуруугаар хүйт дааж байгаа мэт мэдрэгдэн эргэж харвал Блейк хоолны өрөөний хаалганы урд зогсон надруу нүд салгалгүй харж байв.
Би цочсох ч түүнийгээ нуун,
"Яасан? Намайг саначихсан юм уу?"
Тэр чимээгүй надруу харж зогсож байсанаа надруу том том алхалан ирэхэд би түүнрүү харан зогссоор байв.
Тэр алхасаар яг миний урд тулж ирэн зогсоход би толгойгоо өргөн түүний саарал нүдрүү харлаа.
Тэр саарал нүдэнд уур хилэн харагдах ч яг миний урдаас харах түүний нүдэнд тайвшрал харагдах шиг санагдана.
Би шүлсээ залгин түүний хурц нүдрүү харан зогсоход тэр баруун гараа өргөн маш удаанаар миний хацарыг илэв.
Түүний гар надад хүрэх мөчид л би аюулгүй байгаа мэт санагдаж өөрийн эрхгүй түүний гарлуу удам ойртон нүдээ удаан хаан нээлээ.
"Чамайг санасан гэвэл буруутах уу?"
Тэр өөрийн бүдүүн ч дөлгөөхөн хоолойгоороо чимээгүй бараг л шивнэн хэлээд гараа буулган буцаж алхан өрөөнөөс гарч хаалгыг саван хаав.
Би барьж байсан амьсгаагаа гаргалаа.
Би ямар нэгэн буруу зүйл хийчихсэн үү?
Ер нь надад ямар хамаатай гэж? Тэнэг юм.
Би толгойгоо сэгсэрч халуу оргих хацардаа хүйтэн гараа хүргэн зүрх минь тайвшран хэвийн цохилж эхлэв.
Яагаад түүнийг надтай ойртох бүрт зүрх минь амаар гарах гээд байгаа юм шиг санагдаад байдаг юм бол?
Би өрөөнөөс гаран алхахад хүмүүс холхилон алхана. Дээш шатаар гарч Блейкийн өрөө байх зүгрүү хараад өрөөрүүгээ орлоо.
Ханан дээрх цаг арван хоёр зааж байсанд би цонхондоо ойртон сандал татан суув.
Бен өнөөдөр ч мөн адил гарах л байх.
Сар улам тод гэрэлтэж чимээтэй байсан байшин мэдэхдэхүйц чимээгүй боллоо.
Цаг гуравыг зааж би нөгөө эрэгтэйг ойруу гүйх үеийг хүлээн хутгаа ирлэн суув.
Тэгтэл дөрөв дөхөж эхлэхэд нэг хүн маш удаанаар алхан ойруу явж байгаа харагдлаа.
Би хийж байсан зүйлээ болин хутгаа өмдөндөө тонтоон буугаа бүсэндээ хийгээд цонхруу ойртов.
Тэр эрэгтэй бараг ойруу ойртож байсанд би хурдтайгаар цонхоор гарч зогсоод доош юмнаас барин зөөлхөн буугаад хажуу тийшээ үсрэн эргэн ойруу дөнгөж орох Бенрүү аль болох дуу гаргахгүй ч хамаг хурдаараа гүйлээ.
Тэр Бен гэх эрэгтэйн араас ойруу орж алдачихагүйн тулд нүдээ үл салган явав.
Хангалттай арван минут гүйсний эцэст би түүний зогсон ярьж байгааг сонслоо.
Хэнтэй яриад байна?
Би өлмий дээрээ алхан ойртож нэг том хөгшин модны ард орон нуугдаж яриаг нь чагнан зогсов.
"Сайн уу? Би өнөөдөр ажилтай байлаа, уучлаарай. Та нар зүгээр үү?"
Та нар? Олон хүн байгаа юм байх даа?
Би модны завраар харвал тэр доош бөхийн ярьж байх нь тэр.
"Бид нар өнөөдөр орой ирсэн болохоор хүмүүс их оройтож байж унтлаа. Май. Босстой бид нар жоохон тагнуулд гарсан юм. Би гэхдээ голдуу цэнгээний газар байж харуулд гарсан болохоор боссыг юу хайгаад байгааг олоогүй ээ."
Тэр харх нь мөн юм байна.
Би цаг алдалгүй модны цаанаас ухасхийн гарч Бений суух зүг гүйлээ.
Тэр намайг харсанаа арагшаа сандран суун бүснээсээ буу гарган надруу чиглүүлсэн ч тэр хэтэрхий оройтсон юм.
Би түүний гарнаас бууг нь өшиглөж шидэхэд буу хэдэн арван алхамын цаана унж өвсөн дунд нуугдав.
Буугүй болсон Бенийг дарсан ба хичнээн тэр том биетэй байсан ч би цээжин дээр нь хоёр өвдөгөөрөө тулан гуталнаасаа хутгаа гарган хүзүүнд нь тулган барилаа.
"Чи хэнд ажилладаг юм?"
Тэр айн түүний цэнхэр өнгийн харцанд айдас тодорч байв. Бор шаргалдуу үс нь жоохон сэгсийн надад нэг хүнтэй үнэхээр адил санагдлаа.
Дилан.
Би гэнэт цочсон ч удалгүй түүнийг иш гэдгийг мэдэн түүнрүү хутгаа улам хүзүүнд нь наан дахин асуув.
"Чи хэний дор ажилладаг юм?"
"Б-Би Х-Х-Хар ш-шөнд ажилдаг," ээрэн чимээгүй хэллээ.
"Битгий худлаа яриад бай. Би чамайг өчигдөр шөнө ч гэсэн ойруу орж байхыг чинь харсан. Чи хэнд Блейкийн талаар яриад байгаа юм?"
"Х-Хэнд ч биш."
"Тэгээд чи өөртэйгээ Блейктэй хийсэн зүйлээ яриад байгаа юм уу?" хэмээн үл итгэсэн байдалтай инээв.
"Б-Би гөлөг-..."
"Юу?"
Намайг түүний дээрээс даран суухад хажууд гаслах дуу гарч би хажуу тийшээ харлаа.
Тэгтэл бидний хажууд гурав гаруй жижигхэн хэдхэн сартай гэмээр гөлөгнүүд зогсож байв.
Би гайхан буцаж доороо байх Бенрүү хараад,
"Чи нохой тэжээж байсан юм уу?"
"Би амь-амьсгалж ч-чадахгүй байна," гэхэд би түүний дээрээс босон зогслоо.
Бен өндийн хэд ханиан хэдэн алхамын цаана зогсох надруу харлаа.
"Би б-байшинд нохой тэжээж болохгүй г-гэсэн болохоор энд хэдэн г-гөлөг тэжээж байсан ю-юм."
Би түүнд итгэж ядан зогстол биднийг харж зогсож байсан нэг цагаан гөлөг нь түүнрүү гүйн ирлээ.
"Б-Би зүгээр ээ." Доороо түүнрүү цоройх гөлөгт тэр хэлэн илэв.
"Чи тэгээд нохой ойд тэжээж байсан юм уу?"
Тэр толгойгоо дохин,
"Би х-хэдэн өдрийн өмнө г-гадаа алхаж яваад эднийг о-олсон юм. Т-Тэгээд энд том б-болтол нь тэжээнэ гэж бодож байсан юм."
"Уучлаарай. Би харин чамайг өөр хүнд мэдээлэл зарлаад байна гэж бодсон юм."
"Б-Би Боссд өртэй. Тэр н-намайг аварсан болохолр би түүнээс у-урвахгүй."
Би түүний айсандаа болоод ингэж түгдэрч яриад байгаа юм болов уу хэмээн бодов.
"Би төрөлхийн ээрүү. Намайг з-зас гээд байдаг ч с-сайн болохгүй л б-байгаа."
Би толгой дохиход надруу нэг хав хар өнгийн гөлөг нь гүйн ирэв.
Би нохойтой хамт байж байгаагүй учраас жоохон илэх эсэхдээ эргэлзэн суутал,
"Зүгээр ээ. Т-Тэд хазахгүй," гэж Бен надруу харан хэллээ.
Би жоохон эргэлзэж байгаад надруу сүүлээ хөдөлгөх гөлөгийг илэхэд тэр хөөрхөн хуцан миний гарыг долооход миний урууланд өөрийн эрхгүй инээмсэглэл тодорлоо.
Хөөрхөн юм аа.
Үүнээс хойш би түүнийг Харх биш гэдгийг ойлгож бид удаан ярьлцаж суув. Хааяа ээрч ярих ч удалгүй дасаж эхэллээ.
Нэг цаг харвал үүрийн тавыг зааж байв.
"Тав болж байна. Чи унтахгүй юм уу?"
Бен ч мөн адил цагаа харсанаа,
"Үгүй ээ. Би ийшээ-" гээд байшингийн эсрэг зүг заан, "явна. Нээх холгүй зам байдар юм. Тэндээс би машиндаа суугаад цэнгээний газар очино."
Бид босоцгоож,
"Таньтай танилцах таатай байлаа, Кристал."
"Зүгээр ээ. Гэхдээ жаахан эвгүй л хоёулаа танилцих шиг боллоо," би чимээгүй инээхэд тэр ч мөн адил инээн бид салах ёс хийн би абйшин байх зүгрүү алхалаа.
Өмнө нь гүйж байсан болохоор нилээг хол явсан байв.
Алхаж явтал гэнэт миний зүүн талын модны цаана хүн намайг ажиглах санагдлаа.
Би алхаагаа удаашруулан алхахад тэр модны цаана байсан хүн гарч ирэхэд би эргэн гаранлаа барьж байсан хутгаа тэр хүний хөлрүү чиглүүлэн шидэв. Би түүнийг алах биш гэмтээж байгаад яагаад намайг дагаад байгааг асуухаар шийдлээ.
Тэгтэл гэнэт нөгөө талын модны цаанаас дахиад гурван хүн гарч ирэв.
Н*вш.
