Бүлэг 14. Харх
Кристал (Krystal)
Би үүр цайтал чимээгүй хэвтлээ.
Энэ харх хэнд Хар Шөнийн талаар мэдээлэл өгөөд байгаа юм бол?
Энэ бодол хувцасаа сольж өмсөж байсан ч бодогдсоор.

Би доош буун үйлчлэгчийн заасан хоолны өрөөнд орж ирэхэд урт ширээн дээр төрөл бүрийн хар хослол өмссөн хүмүүс сууж байлаа. Харин хамгийн голд буюу урд өөрийн суудал дээрээ залрах Блейк дарстай хундага барин шимин ууж байв.
Намайг орж ирснийг харсан Блейк босон ширээ тойрон миний хажууд ирэн зогслоо.
Хүмүүс тойроод шуугилдан ярьж байсан ч яг түүнийг ширээний зүг харахад ширээ чив чимээгүй болов.
"Танилц, хөвгүүдээ. Кристал Салвато," хэмээн намайг ширээнд сууж хүмүүст танилцууллаа.
"Манай гэр бүлийн шинэ гишүүн. Та нар түүнд сайн хандана гэж найдаж байна," хэмээн танилцуулаад муухай харах Жекрүү харж,
"Хуучин өс хонзон өнгөрсөн цагтаа л байна шүү," хэмээхэд Жек нүдээ эргэлдүүлээд харцаа бууруулав.
Түүнийг ярьж дуусахад үйлчлэгч охидууд хоол барин орж ирлээ.
Бүгд баярлацгаан зарим нэг нь алгаа ташиж харагдана.
Блейк миний ард гараараа намайг түлхэн явсаар өөрийнхөө яг хажууд байх сандал татаж өглөө.
Би нүдээ эргэлдүүлэн татсан сандал дээр нь суухад тэр миний сандалыг түлхэж өгөөд өөрийнхөө суудал дээр суув.
Хоол их амттай байлаа. Өглөөний хоол гэхэд хэтэрхий хүнддэх юм шиг байсан ч эрчүүдийн хувьд бол их л сайхан хоол бололтой байв.
Алонзогийн хоолноос амттай юм. Тэдний тогооч гэж хог.
Хажууд чимээгүй инээвхийлэх дуу гархаар нь хартал Блейк инээмсэглэл тодруулчихсан хоолоо идэж байв.
Энэ одоо юундаа инээгээд байгаа юм?
Чимээгүй хоол идэж дуусаад хийх юм байхгүй учраас өрөөрүүгээ явлаа.
Орон дээрээ дээшээ харан тансаг гэрлийн бүрхүүл рүү хартал хүмүүс холхилдон явах дуулдав.
Би гайхан өрөөнөөсөө гарч урагш машины зогсоол руу харсан цонхоор харвал Блейкийн хүмүүс машиндаа сууцгаан явсаар хамгийн сүүлд Блейк байшингаасаа гарч ирлээ.
Тэр алхаж байсанаа гэнэт зогсож яг миний зогсож байсан цонруу харав. Би гайхсан төрх гаргахгүйг хичээн түүний урдаас харахад тэр ч мөн адил надруу харж зогсож байгаад эргэн машиндаа орон суулаа.
Түүний хүмүүс бүгд хашаанаас гаран төмөр хаалга хаагдахад би эргэн явав.
Гэрт нь бараг хоосон байлаа. Хэдэн үйлчлэгчээс өөр хүн байсангүй.
Би гялс алхан явсаар харуулын өрөөнд ирэн хаалгыг тогшин тэвчээргүй зогслоо.
Удалгүй хаалга онгойн надаас нилээн дүү эрэгтэй онгойлгов.
"Хэн бэ? Яах гэсэн юм?"
Би түүнийг түлхэн ороход жижигхэн өрөөний нэг ханыг янз бүрийн зүгрүү харсан камерын дэлгэц намайн угтлаа.
"Хэн болоод энд хамаагүй орж ирээд байгаа юм?"
Миний мөрөнд хүрэн намайг эргүүлэн харуулахад би мөрөө түүнээс салгаж аваад буцаан гадагшаа харсан камер аль болохыг хайн харлаа.
"Энэ г*чий чинь хүн яриад байхад яагаад-" хэмээн түүнийг гоншогнож эхлэхэд түүний хажууд байсан найз нь амыг нь даран чимээгүй болгов.
"Чшш, чимээгүй. Үхэхийг хүсээгүй л бол чимээгүй бай. Энэ чинь Кристал байна," миний нэрийг маши чимээгүй яг л намайг сонсчихвий гэсэн маягтай хэлэв.
Нөгөө үглээ эрэгтэйн гэнэт намайг таниж хоёул доошоо шуун сандал дээр суулаа.
Би тохирожтой камер хайсны эцэст олоод тэдэн рүү эргэн харж,
"Өчигдөр орой гурав дөрвийн үеийн энэ камерыг гүйлгээдэх дээ."
Тэд яаран босч хоёулаа юм тонгичсоны эцэст камер ухраан үзлээ.
Нэг эрэгтэй байшингаас гаран алхахад миний хажууд байсан хоёрч ойртон зогсов.
"Хэн бэ?"
Тэд тэр үл мэдэгдэх эрэгтэйг наашаа харах үед гацаан нүүр лүү нь ойртууллаа.
Залуухан хорь гарч яваа бололтой эрэгтэй байв.
"Бен байна. Энэ одоо юу хийж байгаа юм бол?"
"Бен?" хэмээн намайг асуухад гэнэт намайг байгааг санасан мэт тэд жоохон холдоод,
"Тийм. Бен МакТорн байна."
Бен МакТорн.
"Ямархуу эрэгтэй юм?"
"Орж ирээд удаагүй залуу банди. Хорин нэгтэй гэсэн байх."
Ийм залуухан байж юу бодож байсан юм бол?
Миний хажууд найзынхаа амыг дарсан эрэгтэй утсаа гаргаж ирэхэд би,
"Яах гэж байгаа юм?" гэж асуув.
"Боссд хэлье," хэмээн ойлгомжтой-биз-дээ гэсэн харцаар харлаа.
Би түүнрүү хараад,
"Хэрэггүй ээ, ..." түүний нэрийг мэдэхгүй учир чимээгүй болоход,
"Хектор. Харин энэ бол," гээд нөгөө хаалга онгойлгож өгдөг эрэгтэй рүү харж, "Алекс," гэлээ.
"Хэрэггүй ээ, Хектор. Блейкт битгий хэл."
Тэр хоёр гайсан харцаар хараад,
"Яагаад? Энд болж байгаа бүхнийг боссд хэлэх ёстой."
"Яг үнэндээ энэ та хоёрын буруу гэдгийг мэдэх үү? Та хоёр харужлтай үедээ унтаагүй бол энэ эрэгтэй ой руу орохгүй л байх байсан байх."
Тэд миний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгон айдастай нүдээр харав.
"Босс чинь мэдвэл их л уурлах байх даа, тийм ээ?"
Тэд шүлсээ залгин бараг л өөрсдийгөө алаад нуучихмаар байгаа нь нүднээс нь харагдаж байлаа.
"Тийм болохоор битгий боссдоо хэл. Би үүний учрийг нь олчихье."
Тэдний харцанд тайтгарал үзэгдсэн ч,
"Чи тэгээд түүэд хэлчих юм биш биз?"
Би нүдээ эргэлдүүлээд,
"Хэлэх байсан бол анхнаасаа битгий хэл гэж хэлэхгүй л байсан биз дээ. Би хүмүүст худлаа ярьж хуурдаг хүн биш ээ."
"Тэгээд Бенээр яах гэж байгаа юм?"
Би инээмсэглэн,
"Тухайн үедээ л шийднэ дээ. За за. Баярлалаа хөвгүүдээ," гээд тэдний хаалгыг хаан гарлаа.
Бен.
Энэ эрэгтэйг хурдан олох хэрэгтэй.
Би доош алхаж яваад Эмили тоос арчиж байхдаа нь таарлаа.
"Эмили."
Тэр намайг таниад бөхийв.
"Бөхийх хэрэггүй гээд байхад. Чи Бен гэж эрэгтэйг мэдэх үү?"
Тэр бодолхийлэн,
"Мэднэ."
"Ямархуу эрэгтэй вэ? Дүрслээд өгөөч."
"Бор үстэй, өндөр, хорин нэгтэй, хөгжилтэй, яриасаг эрэгтэй."
Би түүний хэлсэнд бага зэрэг ямархуу хүн байх бол гэсэн дүрслэл суун,
"Өглөө Блейктэй хамт явсан хүмүүсийн голд байсан уу?"
Тэр толгойгоо дохилоо.
"Баярлалаа, Эмили," гээд алхан явав.
Тэр эрэгтэйг газар дээр нь барьж авна даа. Гайгүй.
~~~~
Энэ бүлэг их л уйтгартай болчих шиг боллоо. Хха.
Дараагийн бүлэг гоё юм гарах болноо хүлээж байгаарай :)
