13 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 13. Таагүй бодол

"Гэр бүлээс өөр хүнд хэзээ ч битгий бодлоо хэлж бай."
- Godfather

Кристал (Krystal)

"Сайн уу, Белла," хэмээн намайг түүний ажлын өрөөг тогшин хаалга онгойлгон ороход хэллээ.

"Ямар хэргээр ирсэн билээ."

"Надад хүлээх тэвчээр алга. Би энд чинь юу хийх юм?" хэмээн хоёр гараа ташаандаа аван зогсов.

Тэр намайг дээрээс доош гүйлгэн хараад ёжлон инээмсэглээд,

"Хувцас чинь таалагдаж байна," гэлээ.

Би уурлан,

"Хамаа алга. Хурдан хариуладах."

Тэр гараа өргөөд,

"Тайвшир. Эхлээд," хэмээн өөрийнх нь урдаас харан байрлуулсан буйдан руу заалаа, "суучих. Тэгээд ярилцья. Тэгээд ч," гээд ханан дээр байх цаг руу харахад би ч мөн адил харлаа.

Шөнийн арван хоёр дөхөж байв.

Маргааш болох гэж байна. Маргааш гэснээс он сар хэд болоод байна аа?

"Өнөөдөр хэдэн бэ?" хэмээн би гэнэт асуулаа.

"Таван сарын арван нэгэн."

"Таван сараа?"

Би чинь тэнд бүр нэг сар гаруй болчихсон юм уу?

"Тийм. Чи тэнд ороод нэг сар хорин хоног болсон," миний бодлын уншсан мэт хэлэв.

Би түүнрүү сэжигтэй харлаа.

"Чи намайг тагнаж байсан юм уу? Ер нь яагаад би энд байгаа юм? Би чиний дайсны чинь найз бүсгүй. Тэгээд чи намайг шоронгоос гаргачихаад Алонзогоос мөнгө авах гэж байгаа юм уу? Чи ер нь Алонзод намайг энд байгааг хэлсэн үү? Би яагаад ер нь чамтай яриад-."

"Байж байгаарай. Жоохон удаан," миний үгийг таслан надад хэллээ.

Би гараа ташаандаа дахин аван,

"Би энд яах гэж байгаа юм?" товч буюу тодорхой асуулаа.

Намайг асуусны дараа тэр надруу ойртон алхан ирэхэд би арагш зөөлхөн алхав.

Би түүнээс айсандаа алхаагүй ч, түүний харц нь нэг зүйл хэлээд байгаа мэт байлаа.

Би арагш явсаар хананд тулан зогсоход тэр миний урд нэг алхамын өмнө ирэн зогсов.

"Нэгт, тийм ээ. Би чамайг тагнаж байсан. Бүр анхнаасаа."

"Хоёрт, чи Алонзогийн хүн байхаа больсон. Тэр чамайг шоронд орсныг мэдсэн бол шууд л ирэх байсан. Тэгсэн тэнд чи сар гаруй болчихоод байхад тэр ядаж бүр шоронд ч ойртоогүй."

"Гуравт, чи эхлээд энэ байшинд байж шинэ гэр бүлийхэнтэйгээ танилцана, Белла."

"Танилцана?" тэр надтай ойрхон байсан болохоор миний хоолой бодож байгаагаасаа чимээгүй гарав.

"Манай энд чамд, биш ээ Алонзод дургүй хүмүүс их байгаа."

Би толгой дохиж санал нийлэн,

"Жек," гэж тодорхой хэллээ.

"Тийм. Алонзо түүний цусан төрлийн бүх гэр бүлийг тарчиллаж алсныг чи сайн мэдэх байх."

Би тэр үеийг санахыг хүссэнгүй.

-------

"Өнөөдрийн хоол үнэхээр гоё байлаа, Уанда. Баярлалаа."

Тэр инээмсэглэн,

"Зүгээр дээ. Өлсгөлөн охиндоо их хоол нууж үлдээхгүй бол энэ эрчүүд чинь хуу хамах юм байна шүү дээ."

Би толгой дохиж халбагаа долооход урд хаалга онгойн манай хүмүүс баахан өөр хүмүүсийг чирсээр орж ирлээ.

Би гайхан хаалганы хажууд зогсох Алонзо дээр очив.

"Энэ юун хүмүүс юм?"

"Миний нэг баарыг буулгаж хаясан пацааны гэр бүлийнхэн."

"Аан. Нөгөө гурван залуу баахан буудаж хоёр захирал болон таван биеэ үнэлэгчийг алсан хүмүүсийн нэг үү?"

"Ахлаж явсан хүн нь."

"Нөгөө хоёрынх нь яасан юм?"

Тэр инээмсэглэхэд түүний хажууд удаан байсан миний нуруугаар хүртэл хүйт даалаа.

"Алчихсан. Хэтэрхий их чимээтэй байсан. Олигтой ч их гишүүнтэй биш юм билээ. Нэг нь ганцхан эмээтэй. Нөгөөх нь ганцхан охин дүү, тэгээд ээж аавтай байсан."

"Чи тэгээд эмээ алчихаж байгаа юм уу?" хэмээн түүнд итгэж чадалгүй хальт инээмсэглэн хэлэв.

"Үгүй ээ. Буу бариад л орсон чинь угаасаа зүрх муутай байсан юм билээ. Тэгээд л газар дээрээ чад. Харин нөгөөхийнх нь ээж аавыг нь шууд алчихсан. Миний хэлсэнчлэн их орилоо хүмүүс байна лээ. Харин охин дүүгийн хувьд," гэхэд хаалгаар нэгэн арван зургаа юмуу долоотой охиныг хоёр талаас нь чирэн орж ирлээ.

"Өөр хүнтэй тохирчихсон. Их үнэтэй охин байна лээ шүү," хэмээн инээв.

Тэр чирэгдэн орж ирсэн хүмүүс доор агуулахын хаалга онгойлгон буусаар байлаа.

"Тэгээд чи бусадаар нь яах гэж байгаа юм?"

"Яахав бусадаас нь асуух асуулт байна," гээд миний уруулан дээр үнсээд доош буун хаалгаа хаав.

Тэр орой би тайван байж чадсангүй.

Доороос хүмүүс орилсоор. Чихэвч зүүн суусан ч тэдний орилон чимээгүй ч сонсогдоор байлаа.

Тэр үеэс хойш орой унтаж чаддагүйд минь дахин давс нэмэгдсэн.

Учир нь эмэгтэй хүний дуу ээжийнтэй адил сонсогдсон.

Харин маргааш нь цогцос цэвэрлэдэг багийнхан ирээд баахан хар уутанд боосон цогцос аван явсан.

-----

Би тэр үеийг бодохоо болин толгойгоо сэгсэрээд,

"Мэднээ их тод санаж байна."

Миний сэтгэл санаа муухай байгааг анзаарсан Блейк гараа явуулж миний хацарыг илэхэд тэр дороо тайвшрав.

Яагаад юм бол? Яагаад түүнийг хүрэх бүрт хэзээ ч байсан гэж бодоогүй эрвээхийнүүд нисээд байгаа юм бол?

"Уучлаарай. Муухай дурсамжыг сануулсан бол."

Би түүнээс нүүрээ бууруулж,

"Үгүй ээ. Зүгээр."

Тэр уртаар санаа алдан надаас холдон алхав.

"Чи ямар ч гэсэн эхлээд энд байж тэр хүмүүстай учраа олох хэрэгтэй. Тэгээд та нар найзууд болохоор чинь чиний ажил эхэлнэ."

"Найзаа? Тэгвэл би ч энд чинь ажилгүй хүн шиг мөнхрөх юм байна л даа. Бид найзууд болно гэдэг бол юу л бол."

"Харж л бай."

Би нүдээ эргүүлэн түүний өрөөнөөс гарлаа.

Найзууд? Найзууд байх даа яадаг юм? Би найзын бараа хараагүй удаж байхад найз ч гэх шиг?

Би хаашаа явж байгаагаа анзаартал лавдаг мэддэг газар биш ээ.

Гайхан хий дэмийн алхасаар явж байтал Эмили урдаас алхан гарч ирлээ.

"Эмили."

Түүнийг дуудахад тэр эргэн хараад намайг гэдгийг мэдэнгүйтээ ёслов.

"Хүндлэл хэрэггүй. Миний өрөө хаана билээ? Би төөрчихлөө."

"Намайг дагаад явна уу," хэмээн миний замыг заан явлаа.

Хоёр булан тойроод л миний өрөөний өмнө ирлээ.

Ямар ойрхон байсан юм бэ?

"Баярлалаа," хэмээн түүнд хэлээр хартал тэр аль хэдийн намайг үлдээн алхасан байв.

Хурдан юм гээч.

Би өрөөрүүгээ орж орлуугаа үсрэн хэвтлээ.

Зөөлхөн ор ч сайхан шүү.

Унтахгүйгээ мэдэж байсан болохоор би босоод цонхоо томоор онгойлгон зогсов.

Гадаа том талбай гэрэлтэх бөгөөд голд нь усан оргилуур байлаа. Харин үүнийг нь тойроод цэцэгсийн бургас байв.

Сар тодоор гэрэлтэж байсан болохоор өрөөний гэрэл унтараастай байсан ч гэгээтэй байлаа.

Сандал ойртуулан тавиад сууж байтал гэнэт талбайн хажууд байх ой руу хүн гүйн орж байгаа харагдав.

Би гайхан ойртон зогсон харвал хослолтой хүн байлаа.

Тэр хэсэгт гэгээ багатай байсан болохоор ямар хүн гэдгийг нь мэдэж чадсангүй.

Нууцаар ингэж явж байнаа гэдэг чинь энэ гэр бүлийн харх нь энэ хүн бололтой.

13 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!