12 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 12. Шинэ гэр бүл

"Би үргэлж үнэнийг хэлдэг. Худлаа ярьж байсан ч гэсэн."
- Tony Montana

Кристал (Krystal)

"Чи тэгээд босс байсан юм уу?"

Тэр надруу инээмсэглэхэд түүний танан цагаан шүд цухуйн гарлаа.

"Тийм л болж байх шиг байна, Белла."

"Битгий намайг тэгэж дуудаад бай."

"Юу гэж? Белла?"

"Сонсохоор уур хүрээд байна."

Тэр инээмсэглэхэд миний зүрх хэмнэл алдах шиг санагдлаа.

Юу болоод байна аа?

Тэр надруу дөхөж ирэхэд өөрийн эрхгүй зүрх минь хурдан цохилов.

"Белла, хурдан эндээс гарцгаая."

Тэр миний гарнаас атган онгойлттой хаалгыг чиглэн алхлаа.

Түүний гар яг л миний жижигхэн гарыг бүхлээр нь бүрхсэн мэт мэдрэмж төрж, хаашаа явж байгаагаа анзааралгүй түүний араас нурууруу нь харан алхасаар.

Нэг том төмөр хаалга онгойлгон гарахад бид шоронгын яг төвд гарч ирлээ. Газар баахан цагдаа нар хэвтэнэ.

Нэгэн торыг өнгөртөл дотор нь танил хүн харагдах шиг болж би зогсон гараа Блейкээс татаж авахад тэр эргэн гайхан харлаа.

Харин би буцаж эргэн Лорагийн торны өмнө ирэн түүнрүү харан зогсов.

Тэр орон дээрээ дээшээ харан хэвтэх ч толгой нь надруу эргэн харсан байлаа.

"Сайн уу, Лора," хэмээн би торлуу ойртон зогсоод,

"Хараад байх нь ээ хамар чинь бараг эдгэчихэж," гээд түүний боолттой гар болон гэдэсрүү харав.

Тэгээд инээмсэглэн,

"Харин бусад юмны хувьд бол биш л юм шиг байна тийм ээ," гэлээ.

Би түүнрүү сүүлийн удаа гүйлэн хараад буцаад явах гэтэл хажууд Блейк зогсож байв. Золтой л түүний цээжийг мөргөчихсөнгүй.

"Чи түүнийг ингэсэн юм уу?"

"Мэдэхгүй. Чи өөрөө асуугаад үзэхгүй юу. Харин хариулж чадах уу, үгүй юу гэдгийг нь мэдэхгүй л байна."

Блейк инээмхийлэхэд түүний инээд үнэхээр баялаг сонсогдож түүнийг ингэж их инээгээсэй гэж хүслээ.

Үгүй ээ. Би чинь юу бодоод байнаа?

"За явцгаая," хэмээн бид хоёр хажууд хажуудаа хөтлөлцөлгүй алхав. Түүний гар миний гарын шүргэж, тэгэх тоолонд нь амьсгал давхцах мэдрэмж төрж байлаа.

Бид алхасаар гадагшаа гардаг хаалгыг онгойлгон гадаа харанхуй байсан ба том талбайд нисдэг тэрэг зогсож байв.

Биднийг ойртон ирснийг нэг ажилтан нь анзаарч хаалгыг нь томоор онгойлгон өглөө.

Намайг ойртоход дотор байсан нэг хүн надруу гараа өгөж татах гэж байтал хажуугаас гэнэт Блейк гарч ирээд намайг өргөн дотор оруулан суулгав.

Биднийг сууж дуусахад хаалга хаагдаж бид дээш хөөрлөө.

Улам дээшлэх бүрт шорог жижиг гэрэл болон үлдэх шиг болж биднийг хамгаалсан бусад хүмүүс хар машинуудад суун явж байгаа бололтой харагдав.

Хэдэн минут нисдэг тэрэгний сэнснээс өөр дуугүй бид явсаар байлаа.

"Чамд очиод өрөө бэлдчихсэн. Хувцасаа солиорой. Чамд шар өнгө зохидоггүй юм байна?"

Би Блейк рүү муухай харан,

"Баярлалаа. Бодлоо илэрхийлсэнд,"  гээд түүнээс жоохон зайтай суух гэж хажуу тийшээ боллоо.

Харин миний энэ үйлдэл түүний инээдийг хүргэсэн бололтой чимээгүй инээмхийлэн амандаа юм бувтнан хэлэв. Харамсалтай нь би сайн сонсож чадсангүй.

Бид арван минут гаруй нисэхэд онгоцны цонхоор хар тэнгэр л харагдаж байв.

Удахгүй газардах гэж байгааг нисгэгч бидэнд зарлаж удалгүй газар бууж байгаа мэдрэгдлээ.

Хаалга онгойлгон эхлэж хүмүүс нь дараа нь Блейк, хамгийн сүүлд би буухад тэр надад туслан газардав.

Толгойгоо өндийж харвал урд минь  гурван холбоо харш сүндэрлэн байлаа.

5a46929f76f299cc9f911da443cfc192.jpg

Эргэн тойрон харанхуй ч ганцхан тэр л байшин шөнийг гэрэлтүүлж байгаа мэт байлаа.

Миний дээр хүрэм тавих шиг санагдаж харвал Блейк надад өөрийнхөө хүрмээ өгсөн байв.

"Хүйтэн байна. Бас чиний хувцас их нимгэхэн харагдаж байна."

Би толгой дохин байшинг чиглэн алхалаа.

Харшын ард буусан байсанд гэгээтэйд урдаас нт харах юмсан гэсэн бодол толгойд минь зурс хийн орж ирэв.

Дотогш ороход шал болон баганууд гантиган ба бүх л зүйл гялалзаж харагдана.

Блейк миний хажуугаар тойрон гараад урд минь ирж зогсон,

"Энэ бол Хар Шөнийн харш, бидний байшин."

"Бидний байшин? Яагаад бид гэж? Та нарынх юм биш үү?"

Тэр толгойгоо сэгсэрээд,

"Одооноос энэ ч мөн өдил чиний гэр. Чи манайхны нэг болсон."

Би ёжилсон маягтай инээмсэглэн,

"Яасан хурдан элсүүлэх вэ? Тэгэж их яаралтай байгаа юм уу? Би чинь чиний дайсан байсан мафийн хүн шүү дээ."

"Бусад юмыг миний ажлын өрөөнд ярья. Харин чи одоо өрөөрүүгээ явж ус цасанд ор, хувцас хунараа соль. Оройн хоолыг өрөөнд чинь хүргээд өгье. Харин маргааш бүх юмаа ярилцья," гээд баруун гараа дохиход нэгэн үйлчлэгч гүйн ирлээ.

"Кристалд өрөөг нь харуул. Бас оройн хоолыг нь өрөөнд нь өгөөрэй."

Тэр эмэгтэй бөхийн сонсож байсанаа улам доош бөхийгөөд надруу бөхийсэн хэвээр хараад,

"Ийшээ явна уу," хэмээн заав.

Би Блейкрүү харахад тэр толгой дохиж би үйлчлэгчийн араас даган явлаа.

Урт шатаар дээшээ гарч баруун тийшээ эргэхэд олон хаалганууд байрлалтай байв.

Явсаар баруун талын гурав дахь хаалганд тулаж очиод надад хаалга нээж өглөө.

Дотор бараг л дахиад байшин байна уу гэмээр сэтгэгдэл төрөв. Өрөөний гол хоёр хүний том ор, баруун талд угаалгын өрөө харин нөгөө талд хувцасны өрөө байлаа.

"Үнэхээр гоё юмаа."

Би эргэж хаалганы өмнө зогсох үйчлэгч рүү харвал тэр надруу харж байсан бололтой гэнэт цочиж доошоо шалруу харав.

Би түүний өмнө ирэн зогсоод,

"Дээшээ хар даа," хэмээн түүнийг айлгачхалгүй тайван хэллээ.

Тэр миний үгийг сонсоод мэдэгдэгүйц чичрэв.

"Зүгээр ээ. Би хазахгүй. Тэгээд ч эмэгтэй хүмүүс үргэлж нуруу тэгш явах ёстой."

Энэ үгийг сонссоны дараа тэрээр маш удаанаар надруу харахад би түүний нүдийг олж харав.

Шаргал бор өнгөтэй хөөрхөн том нүдтэй залуухан охин байлаа.

"Чамайг хэн гэдэг юм?"

"Эмили," маш чимээгүй шивнэн хэлэв.

"Зүгээр ээ. Чанга ярилаа гээд би чамайг барьчихгүй. Хэдэн настай юм?"

"Арван найм."

Жоохон охин юмаа.

"Яагаад мафитай орооцолдох болов?"

Тэр доошоо шалруу харц нь унав.

"Зүгээр ээ. Хариулахыг хүсэхгүй байгаа бол," гээд би инээмсэглэн эргэж хараад угаалгын өрөөг чиглэн алхалаа.

"Хоол битгий авчираарай. Авчирсан ч би цонхоороо асгачихаж магадгүй шүү. Шалтгааныг нь битгий асуу," хэмээн түүнд эргэж харалгүй хэлээд цаашаа оров.

Хэн хэзээ дайсныхаа гэрт хоол идээд л сууж байлаа.

Шоронгын царай муутай хувцасыг нэг буланруу шидээд халуун шүршүүрт орон зогсов.

Хэдэн хоног газар унтсан байсанд нуруу хөшсөн байлаа. Үсээ сайтар угаагаад ангижруулагч түрхээд дээш овоолон боолоо.

Тэгээд үс ангижруулагчтай байх хооронд биеэ угаав.

Ус бараг хар гарсан ч гайххааргүй байлаа.

Шоронгын шүршүүр сайхан байх биш.

Биеэ угааж дуусаад үсээ зайлан гараад зөөлхөн цагаан өнгийн алчуураар боогоод гарав.

Миний хуучин өрөө үүнээс арай жижигхэн байсанд хуучин өрөөгөө санах шиг боллоо.

Их дурсамжтай өрөө шүү дээ.

Хувцасны өрөөрүү орохоор явахад жижигхэн ширээн дээр цартай хоол байв.

Хэрэггүй гээд байхад.

Би хичнээн өлсөж байсан хоолыг нойлруу нь хийн урсгаад, талх болон жигнэмэг зэргийг цонхоор шидэв.

Идсэн юм шиг харагдуулан тавиад хувцасаа солихоор хаалга түлхэн орлоо.

Тэр өрөө бол зүгээр эмэгтэй хүний мөрөөдлийн хувцасны өрөө гэхэд багадхаар байв.

Олон төрлийн хувцас, гутал, цүнхүүд тавиураар өрөөстэй байлаа.

Хайж хайж нэг булангаас биед эвтэйхэн ханцуйгүй цамц аваад доороо бариу жинс өмсөн хөлөнд тухтай гутал углаад орны хажууд байх тольтой ширээн дээр очив.

3db5cd4fbe2e0000f50f77620513ca74.jpg

Энэ ширээ ч мөн адил төрөл бүрийн эмэгтэй хүний гоо сайхны хэрэглэл байлаа.

Заримыг нь ч хүртэл би мэдэхгүй юм байна.

Үсээ сэгсдэж хатаагаад овоолон боов. Тэгээд нүүрэндээ энгэсэг түрхэн суухад Алонзогийн цохидог байсан толгойнд орж ирлээ.

Алонзог санаж байна. Юу хийж яваа бол?

Хөнгөхөн нүдээ будан өрөөнөөсөө гарч Блейктэй хурдан уулзаж юу хийх талаар ярьмаар санагдав.

Доош буун зочны өрөөгөөр үйлчлэг ч хайн явтал ард хүн надтай тулан зогслоо.

"Кристал. Уулзаагүй удаж шүү."

Би эргэж хараад ууртай хүнрүү харав.

"Өө. Сайн уу, Жек."

Түүний харц ширүүн болж,

"Миний гэр бүлийг алчихаад битгий надтай найзууд шиг харьцаад бай, алуурчин минь," гэж чангаар хэлэв.

Харин би түүний энэ дууны өнгөд цочсонгүй. Учир нь зөндөө л хүн өөртэй минь ингэж харьцдаг байлаа.

"Босс чамайг яагаад өөрсдийн нэг болгосон учрыг мэдэхгүй ч би чамайг хэзээ энэ шинэ гэр бүлдээ зөвшөөрөхгүй шүү. Мэдэж аваарай, Кристал."

Би түүнийг тоолгүй эргэж хараад,

"Хамаа алга. Чи тэгэж бодвол бодож л бай," хэмээн түүнийг үлдээн өөр зүгрүү алхав.

12 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!