Бүлэг 11. Хар шөнө
Та нартаа бэлэг болгоод тавилаа :))
----------
"Инээмсэглэл хүнийг хол явуулна...
Харин инээмсэглэл болон буу илүү хол аваачина."
- Al Capone
Кристал (Krystal)
"Кристал. Түүнийг тавь," хэмээн цагдаа нар гүйцгээн ирлээ.
Би Лорагийн гарыг тавьж гараа өргөн дээрээс нь босов.
Намайг босонгуут цагдаа нар шууд ирэн миний хоёр гарыг ард минь бариад хүчтэй түлхэн явлаа.
Би биеэ хагас эргүүлэн,
"Дараагийн удаа сайхан тоглоцгооё," хэмээн орилоод инээн чирэгдэн явав.
Тэд намайг түлхэсээр нэгэн танихгүй өрөөнд аваачин орууллаа.
"Энэ миний өрөө биш байна."
"Чамайг дахиад хэрэг хийсэн болохоор чинь чамайг ядаж ганцаараа байвал илүү дээр байна байх гэж би шийдсэн. Танилц шинэ өрөө чинь."
"Би хуучин өрөөндөө дуртай. Кристинатай хамт баймаар байна шүү дээ."
"Үгүй л юм шиг байна лээ дээ. Бас оройн хоол идэхгүй."
Би Иван руу эргэж хараад,
"Арай ч дээ. Үгүй байлгүй дээ. Би энэ нэг шүүхийн шийдвэрийг чинь биелүүлэхийн тулд урт наслах хэрэгтэй биз дээ. Хоол хассаар байгаад өлсөөд үхвэл та нарын л буруу болно шүү дээ. Бас хамгийн гол нь би өлсөхөөрөө ууртай болдог. Чи өлсгөлөн Кристалтай уулзахыг хүсэхгүй л байх шүү. "
Иван инээмхийлээд,
"Ганц өдөр хоолгүй байлаа гээд үхдэг хүн байдаггүй л юм."
"Би өлссөнөөсөө болоод өөр хэрэг хийвэл миний буруу биш шүү."
Би буланд байх бас нэг тухгүй мод шиг орон дээр гаран шавран хана руу харан хэвтэв.
Удалгүй харанхуй болж унтах цаг болсныг дуулгалаа.
Би эргэж хөнжил ч гэж дээ, нимгэхэн даавуунд орон унтах гэж байгаа мэт хэвтэн нүдээ анив.
"Ээж, аав яагаад согтуу байгаа юм?"
Ээж миний толгойг илэн үнсээд,
"Зүгээр л ажил нь бүтэхгүй байгаа юмаа, миний охин битгий санаа зов. Унт. Удахгүй аав нь мөн адил унчихна."
"Та надтай унтах гэж байгаа юм уу?"
"Би яагаад охинтойгоо унтаж болохгүй гэж? Аав нь ганцаараа унтаг. Харин хоёулаа энд гоё унтья."
"Аав уурлахгүй юу?"
"Зүгээр ээ. Чимээгүй. Унт."
Гэнэт миний өрөөн хаалга хүчтэй онгойж,
"Линда. Чи энд юу хийж байгаа юм?" гэж аав уурлан орон дээр хэвтэх бидэн хоёрлуу найган алхан ирлээ.
"Чимээгүй бай, Шон. Хүүхэд унтах гэж хичээж байна," хэмээн ээж уурлан хэлэв.
Аавд энэ таалагдсангүй бололтой гэнэт орны хажууд ирэн ээжийг үстэн орноос татан газар унагаад тэр хэвээр өрөөнөөс гарлаа.
"ЭЭЖЭЭ."
Би сандран бостол аав хаалган дээр зогсоод ээжийг босгож цааш түлхэн надруу улайсан нүдээрээ харж,
"Чи эндээ байж бай, муу хогийн шаар минь," гээд миний хаалгыг хаагаад түгжлээ.
Би гүйн очиход ээжийн орилоон гэрээр сонсогдов.
Би айн орлуугаа гүйж орлоо.
"ҮГҮЙ. БИТГИЙ. ШОН!"
Ээжийн орилоонтой хамт аавын түүнийг цохих дуу хамт дугарлаа.
Гэнэт хаалга руу хүн ойртон ирж байгаа дуулдан удалгүй хаалга онгойж аав гарандаа бүс барин ойртож ирэв.
Би айн түүнрүү харахад,
"Чи муу хэрэггүй амьтан. Үхсэн чинь дээр байсан юм," хэмээн аав бүсээ өргөн шавхуурдахаар бэлдэхэд ээж ориллоо.
"ҮГҮЙ ЭЭ."
Би цочин сэрэв.
Бүх бие чичирж, амьсгаа минь давцган байлаа.
Намайг ороосон байсан хөнжилийг холдуулан түлхээд толгойгоо барин суув.
Энэ бол зүүд. Хар дарсан зүүд.
Тэгтэл гэнэт хаалга онгойж,
"Өглөөний хоолны цаг," гэлээ.
Би босож алчуураар урсах хөлсөө арчин хүйтэн усаар нүүрээ шавшин цагдааг даган хоолны өрөөрүү явав.
Бүгд ар араасаа алхан цар барьсаар явахад түүн дээр нохойн хоолноос ч долоон доор зүйл асган өглөө.
Би чимээгүй алхасаар хамгийн булангийн ширээн дээр очин н*вш байсан ч хамаагүй хоолыг идэв.
Өчигдөр өдрийн болон оройн хоол идээгүйгээс болж үнэхээр их өлссөн байлаа.
Хоолыг амтлалгүй зүгээр л залгиж байтал толгойн дээр минь юм асгарах нь мэдрэгдэв.
Намайг тойроод байсан хүмүүс инээлдэхэд миний дээрээс хоолоо асгасан хүн хажууд минь суулаа.
"Чамайг ямар их өлссөн байхыг чинь хараад хоолоо өгөхөөс өөр аргагүй боллоо. Хөөрхий минь, их өлссөн бололтой. Май миний хоолыг ид. Толгойноосоо түүгээд идээрэй," Лора хэлээд босон явав.
Миний зүүднээс болж сэтгэл санаа тогтворгүй байхад дээрээс нь энэ нэг зулбасаг нэмэгдсэнд уураа тэсэхээ байлаа.
Би босон царыг бариад Лоралуу алхан очив.
Түүнтэй яг туулж очиод барьж байсан зүйлээрээ түүний толгойг цохилоо.
Хүчтэй цохисонд арагшаагаа ширээрүү налан унахад урдаас нь тулаад ширээн дээр байсан сэрээг аван,
"Чи намайг зүгээр байхад зүгээр бай," гээд түүний гарыг хажуу тийшээ гарган гарлуу нь зоолоо. Тэр өвдөлтөөсөө болж чангаар орилов.
"Хүн тайван байх гэхээр өрөмний өт шиг тайван байхгүй үргэлж уур хүргэх юм."
Сэрээгээ буцаан суглан аваад,
"Би чамтай орооцолдсоноос болж хоолоо идэж чадахгүй, тайван ч байж чадахгүй байхад чи бас дээр нь хоол асгана гэнэ ээ."
Би ямар ч өршөөлгүй сэрээгээрээ түүний гэдэс рүү хүчтэй зоов.
"Надтай орооцолдох юм бол ингэдэг юм, *лөгчин минь."
Тэр уйлж эхэлсэнд би инээн,
"Хүүш ээ. Нэг л том хүн шиг байсан. Ингэж жоохон гэмтчихээд жаахан охин шиг уйлаад байгаа юм уу?"
Би босохын өмнө нүүрлүү нь нулимаад,
"Хязгаараа мэдэж амьдар,"хэмээн түүнд зоосон байсан сэрээг газарлуу хаяв.
Гэнэт цагдаа нар намайг шал руу даран унагаалаа.
Миний гарыг гаваар боон босгоход хажууд эмч нар гэдэснээс нь цус асгарах Лораг дугуйтай орон дээр хэвтүүлэн цаашаа хаалга онгойлгон алга болов.
Харин намайн барьсан цагдаа нар түлхэсээр нэг хаалга онгойлгож урт хонгилоор алхан явлаа.
"Залуусаа. Энэ буруу зам байна. Та нар буруу хаалга онгойлгочихлоо."
Хоёр талд минь байх цагдаа намайг сонсоогүй мэт явсаар нэг цахилгаан шатанд суун нэг давхар доошлон баахан хонгилоор алхаасаар байв.
Арван минут сүлжин явсаар нэгэн төмөр хаалганы өмнө ирэн зогслоо.
Ард дагаж явж байсан нэг цагдаа урагшлан дэлгэцэн дээр хэдэн арван тоо бичихэд хаалга онгойв.
Дотор нь бараг харанхуй шахам өрөөнд орон том таазтай өрөөний яг голд дөрвөлжин тор байлаа.
"Та нар намайг амьтан шиг торонд хийх гэж байгаа юм уу?"
Бас л тоолгүй намайг торлуу хүчтэй түлхэг оруулав.
"Хөөе."
Намайг эргэж харахад тэд хаалгыг нь хааж мангар том цоожоор бас давхар цоожиллоо.
Тэд дуусан буцаж эргэн зузаан төмөр хаалгыг хаан гарав. Би тэр өрөөнд ганцаараа үлдлээ.
"Би одоо ямар циркийн араатан биш, бүр дээрээ хаалттай торонд хийгээд байх даа яадаг юм?"
"Араатанд цохисон тор л байна," хэмээн эрэгтэй хүний танил дуу өрөөгөөр цуурайтлаа.
"Иван. Чи битгий ингэ л дээ."
"Уучлаарай, Кристал. Чамайг ийм газар байлгасаар өөр арга байсангүй."
Би торыг тойруулан хараад,
"Бүр хэвтэх ор ч байхгүй юм уу? Нэг мөсөн идүүр тавьхаач."
"Бид идүүрэнд биш царан дээр хоолыг чинь өгнө. Чи дахиж эндээс хаашаа ч гарахгүй."
"Агаар ч амьсгалахгүй юм уу?"
"Тийм. Чиний сүүлчийн зогсоол энэ өрөө. Чи хэзээ ч эндээс гарахгүй."
"Энэ том өрөөнд чинь хүртэл цонх байхгүй юм байна шүү дээ."
Түүнээс хойш миний ямар ч асуултанд хариулсангүй.
Арай ч дээ. Одоо тэгээд торон дотор байх юм уу?
Би нэг буланд тавьсан алчуурыг аван доороо дэвсэн дээр нь суув.
Ядаж дэвсэх, нөмрөх хоёр алчуур өгчихгүй.
Би тэр өрөөнд орон олон хоног өнжилөө.
Өглөө, өдөр, орой хүн харахаас өөр үед бол энэ харанхуй тоос шороонд дарагдсан өрөөний голд байсаар байв.
Жинхнээсээ энэ төгсгөл бололтой.
Би нэг буланг налан нүдээ анин суулаа.
Тэгтэл гэнэт буун дуу сонсогдов.
Би босож торноос барин дуу гарах зүгрүү илүү ойртох гэж хичээлээ.
Хүмүүс орилолдон буун дуу гарсанаа гэнэт миний өрөөний төмөр хаалга дэлбэрч баахан хар хослол өмссөн хүмүүс буу барин орж ирэв.
Алонзо?
Тэр хүмүүс явсаар миний торны өмнө ирэн том бахь гарган цоожыг эвдлэн хаалгыг надад онгойлгож өгөв.
Би алхан гарахад хаалгаар өөр нэг хүн алхан орж ирлээ.
Би гайхан тэр хүнийг надтай хоёр алхамын өмнө ирэхэд хэн болохыг харав.
"Сайн уу, Белла."
"Ө, Нэргүй эрэгтэй."
Тэр нөгөө л нэг саарал нүдээрээ надруу харан дулаахан инээмсэглэн,
"Би чамд өөрийгөө албан ёсоор танилцуулаагүй юм байна," гээд гараа сунган,
"Сайн байна уу, Кристал. Би Өмнөд хэсгийн Хар Шөнө бүлгийг ахлагч Блейк Наит байна. Уулзсандаа таатай байна."
Өмнөд хэсэг?
Хар шөнө?
Блейк Наит?
Би гэнэт ойлгон урдаа зогсох сэтгэл татам залууруу харлаа.
Нэргүй эрэгтэй Өмнөд хэсгийн Мафийн босс юм байна.
~~~~~~
Нэргүй эрэгтэй чинь Мафийн БОСС юм байна. Хха.
Цааш нь юу болох бол? Санал бодлоо хэлээрэй. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа.
Баярлалаа :)))
