10 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 10. Шорон

Найз Анхаадаа зориулаад бичлээ хха. Миний зохиолыг шимтэн уншиж байгаа хүмүүстэй мөн баярлалаа. ( ^ω^ )

-------

"Би чамд хэлсэн шиг санагдаад байх юм, би дүрмээр тоглодоггүй," би эсэргүүцэв. "Чи андуурч байна," гэж тэр хэлэв. "Чи миний ертөнц рүү зүгээр л алхаж орж ирсэн. Тийм болохоор чи дүрмээр тоглоно, эрвээхий минь. Чи миний бүх дүрмээр тоглох болно."
        - A. Zavarelli, Crow

--------

Кристал (Krystal)

"Кристал. Би чамаас сүүлчийн удаа асууя. Танай бусад болон босс чинь хаана байна?"

Би хумсаа харан,

"Иван. Би чамд хэлсэн. Би мэдэхгүй. Намайг ирэхэд бүгд явчихсан байсан шүү дээ. Би тэнд ганцаараа байсан."

Тэр уртаар санаа алдаж,

"Чи манай арван хүнтэй багийн тавыг нь алж, гурвыг нь хүнд гэмтээсэн. Машинд байсан хоёр л зүгээр байх шиг байна."

"Чи Мафитай дандаа хамт байх юм бол цагдааг хараад буудахаас өөр аргагүй болдог юм."

Иван бууж өгөн санаа алдаад,

"За за. Маргааш уулзья. Явж болно," гэхэд,

"Дахиад маргааш уу?" чангаар ёолоход төмөр хаалга онгойн биеэ зэвсэглэсэн хоёр цагдаа орж ирэн намайг татаж босгов.

"Тавь," би ууртай хэлээд гараа татаж аван мэддэг замаараа алхан явлаа.

Алонзо намайг хаяж явсанаас хойш би энд долоо хонож байна. Гэхдээ энэ та нарын бодож байгаа шиг тийм муухай газар бишээ.

Гурван давхарын есдүгээр өрөөнд ирээд миний хаалга онгойлгон өгөв.

Намайг алхаж ороход дотор нь хэн ч байсангүй.

"Нөгөөх чинь хаачсан юм?" хэмээн хаалга цоожлох хамгаалагчаас асуухад,

"Өдрийн хоол," энгийн үгээр хариуллаа.

"Тэгээд би яах юм? Би ядаж хоол идэж болохгүй юм уу?"

"Хэрэг хийчихээд тайван алхаж явна гэж бодоо юу?"

"Би ямар түүнийг тэгье гэж тэгсэн юм уу? Тэр чинь өөрөө тэнэг том хамраараа дайраад байсан юм чинь. Чи миний оронд байсан бол бас тэгэх л байсан даа, Девид."

Тэр миний үгийг сонсоогүй мэт цоожлоод миний хаалганы гадаа надруу нуруугаа харуулан зогсов.

"Дандаа хамтдаа байж чи ядаж ярьж байгаа ч дээ, залуу минь. Бүх л өдөр миний хажууд байдаг байж бас л ярихгүй юу?"

Тэр чимээгүй цаашаа харсаар.

"Би чамаас нэг зүйл гуйчих уу? Чи маргааш намайг Иван дээр очиж явах замд минь гадагшаа гардаг хаалганы зүг явуулаад намайг эндээс гаргаач," хэмээн инээмсэглэн хэлэхэд түүнийг уртаар санаа алдаж байгаа нь дуулдав.

Гэхдээ хариу хэлсэнгүй.

Би чангаар санаа алдаад,

"Чи нээрээ сонирхолгүй хүн юмаа. Юу гээч, Хэрвээ чи миний энд байх хугацаанд харах юм бол чиний нас хүрэхгүй байх шүү," хэмээн чангаар инээгээд,

"Тэр шүүх нь юу гэсэн гээч. Миний дараагийн хоёр үе шоронд байна гэсэн," гээд дахин чангаар гэдсээ барин инээлээ.

"Инээдтэй байгаа биз. Миний дараагийн хоёр үеийг өрөвдөж байна шүү. Хөөрхий минь, эмээгээсээ болж шоронд ороод."

Би хэсэг инээн хэвтсээр инээдээ дарлаа.

"Инээдтэй шүү. Үнэхээр гоё."

Тэгтэл удалгүй дахин цоожны дуу дуграв.

Би хоёр давхар орон дээрээ өндийн суувал миний өрөөний хамтрагч орж ирж байлаа.

"Сайн уу, Кристина. Сайхан хооллов уу?" хэмээн хаалгаар орж ирээд надруу муухай харах бадьруун биетэй эмэгтэйд хэлэв.

"Чамгүй сайхан байлаа, *лөгчин минь."

Би түүний үг зүрхийг минь өвтгөсөн мэт гараараа зүрхээ илэн,

"Яагаад дөнгөж орж ирээд ууртай байх юм? Ялгадас идчихсэн юм уу?" хэмээн би түүнрүү инээмсэглэн харлаа.

Харин миний хэлсэн үг түүнд таалагдаагүй бололтой надруу том том алхалан хоёр давхарын орноос заандан буулгахад Девид чангаар өрөөний төмөр хашлагыг нүдэв.

"Тайван байцгаа, бүсгүйчүүдээ."

Хичнээн Кристина намайг ханаруу хүчтэй шидэн зодохыг хүсэж байсан ч тэр дуулгавартай охин болохоор намайг суллахад би газар зөөлхөн буулаа.

Тэрээр цааш эргэж орлуугаа явах гэж байхад нь,

"Гөлөг," гэж би чимээгүй шивнэн хэлээд юу ч хийж чадахгүй түүний араас инээмсэглэн зогсов.

Би түүнрүү харж инээмсэглээд буцаж эргэн Девид рүү харан,

"Өнөөдрийн цагийн хуваарийг хэлээч," гэлээ.

"Би ямар чиний доор ажиллаж байгаа хүн үү?"

"Үгүй ээ. Харин чи миний бөгсийг арчиж байгаа хүн. Аливээ. Өнөөдөр юу хийх юм?"

Тэр санаа алдан,

"Одоо цагийн дараа бүгд талбайд гарна. Тэгээд оройн хоолоор орж ирээд идээд унтана. Та нарт үргэлж л ийм ажил л байдаг."

"Бүтэн өдөр гадаа байх юм уу?" хэмээн орон дээрээ гарч суун хөлөө савлахад Кристинагийн нүүртэй ойрхон өнгөрч байгааг мэдэж байлаа.

Девид буцан намайг юу ч яриагүй мэт, бүр зүгээр л хүнгүй өрөөний гадаа зогсож байгаа юм шиг эргэн харав.

Би чангаар ёолон орон дээрээ гаран дээшээ харан хэвтлээ.

За. Өнөөдөр юу хийдэг юм билээ?

Би хажуу тийшээгээ болон доороо хэвтэх Кристинаруу харан инээмсэглэв.

Дахиад тэднийг өддөг юм билүү?

"Битгий гөлрөөд бай, *лөгчин минь," хэмээн тэр надруу ууртай хэлэхэд би урдаас нь инээмсэглэн,

"Хараад байх сайхан царайтай ч юм шиг," гээд инээн буцаад дээшээ харан хэвтэв.

Миний өрөө жижигхэн дөрвөлжин, төмөр торон хаалгатай өрөө бөгөөд зүүн талд суултуур болон угаалтуур байхад нөгөө талд хоёр давхар ор байрлана. Өрөөний яг голын хананд жижигхээн цонх байна. Төмөр тороор бүрсэн байв.

Багтах биш, ийм жижигхэн цонхыг хааж яадаг юм.

"Гарах цаг боллоо."

Би орноосоо үсрэн буухад Кристина хаалгаар гарч байлаа. Түүний бие хаалгыг бүхэлд нь хааж байв.

Би араас хөнгөхөн алхан гарахад тойроод хүмүүс ч бас гаран алхаж байлаа.

Бид ар араасаа жагсан явсаар нэг том төмөр хаалга онгойход нарны тод гэрэл болон салхи үлээв.

Би уртаар амьсгаа аван нүдээ хагас анин гадашгаа гарлаа.

Гадаа нэлээн том талбайг өндөр ханаар хүрээлсэн байх бөгөөд нэг нэг өнцөгийн дээд буланд харуулын цамхаг байна.

Би гаран нэг сандал олон суун Кристинаг хаашаа явж байгааг харвал тэр хэдэн атман царайтай эмэгтэйчүүд дээр очин зогсов.

Уулзалт нь эхэлсэн юм байлгүй дээ.

Би дээшээ харан нүдээ анин хэвтлээ.

Яг ингэж хэвтэхэд анх Дилантай яаж уулзаж байснаа санан,

Тэд гайгүй байгаа болов уу? хэмээн бодон уртаар санаа алдав.

Тэгтэл хэвтээд удаагүй байтал миний нарыг хаана нэг толгой орж ирлээ.

"Чамайг Лора дуудаж байна."

Би нэг нүдээ нээн харвал үсээ ардаа дээр боосон залуухан охин тонгойн зогсож байв.

"Лора надаар яах гэж байгаа юм?" буцааж нүдээ анин асуулаа.

"Мэдэхгүй ээ. Гэхдээ чамайг одоо ирэхгүй бол намайг алах юм шиг харагдаж байна."

Би санаа алдан босоод,

"За. Очидоо."

Намайг Лора, Кристина зогсох зүг рүү алхан явахад саяны охин миний хажууд даган алхалаа.

Би түүнрүү харан,

"Чи энд байхад хэтэрхий залуу харагдаад байх юм? Ямар хэрэг хийсэн юм?"

"Хар тамхи зарсан."

"Сайхан эд шүү тийм ээ," түүнрүү инээмсэглэн харахад тэр ч мөн адил инээмсэглэхэд түүний зүүн хацар хонхойв.

Хөөрхөн охин юмаа.

Би цугласан хүмүүс дээр ирэн таньдаг хүмүүстэйгээ уулзаж байгаа юм шиг гараа даллан,

"Сайн уу, найзуудаа," гэлээ.

Би Лора руу бүтэн эргэж хараад хамар луу нь заагаад,

"Хамар чинь зүгээр үү? Их өвдөж байгаа юм шиг харагдаж байна," гэхэд Лора надруу муухай харан нэг том миний зүг алхав.

"Чиний ачаар би бүтэн шөнөжингөө унтаж чадсангүй."

"Зүгээр ээ. Талархах хэрэггүй."

Лора надруу бүр дөхөн ирээд доош тонгойн миний өндөртэй болов.

"Хоёулаа одоо сайхан учраа олчих юм уу?"

Би гаднах талбайг эргүүлэн харахад цагдаа харагдсангүй.

Би буцаж түүнрүү хараад,

"Нээрээ тэгэх юм уу?" намайг хэлэхэд тэр толгой дохин инээмсэглэн хоёр гараа урдаа зангидан барихад хүмүүс бидэнд том тойрог үүсгэн зогсов.

"Үхэхдээ бэлд дээ, жаал минь."

"Би үхэх хэтэрхий залуухан байна, авгай минь," гээд би бэлэн байрлалдаа орлоо.

10 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!