Бүлэг 9. Белла
"Чи намайг юу хийх байсныг мэдмээр байна уу? Би хутга аваад хэлийг зүссэнийхээ дараа түүний эхнэр лүү явуулах байсан."
- John Stanfa
--------
Кристал (Krystal)
Хаалганы код хийн байшинрүү орлоо.
Өглөө дөнгөж үүр цайж байсан ч хүмүүс ийш тийш холхилон явна.
Гадаа гэгээ ортол машины хамар дээр суусан болохоор жоохон даарч байлаа.
Би хоёр гараараа биеэ тэврэн өрөөрүү орж халуун шүршүүрт ороод бэлтгэлийн хувцасаа өмсөж заалруу явав.
Арай зургаа болоогүй байсанд заалын хэд тойрч гүйн биеэ халаагаад Диланыг хүлээлээ.
Зургаа өнгөрөв.
Дилан алга.
"Тэр одоо хааччихдаг байна аа," хэмээн амандаа үглэн сандалын түшлэгээ налан суулаа.
Хажууд хүн ирэн суух нь сонсогдоод,
"Өнөөдөр ирэхгүй ээ," гэх баргил хоолой дуулдав.
Би гайхан харвал Дог нэг нүдээрээ харж байлаа. Учир нь түүний нөгөө нүд сохор бөгөөд цав цагаан өнгөтэй.
"Ирэхгүй гэдэг чинь юу гэж байгаа юм?"
"Алонзогийн даалгавараар Итали явсан."
"Тийм үү? Алонзо юу ч яриагүй. Надад хэлэх л байсан байх."
"Роналд Кортниг хэн алсан талаар хайгаад Италид нэг юм олсон л гэсэн. Тэгээд бүр шөнө дөлөөр баг бүрдүүлээд явсан."
Шөнө дөлөөр гэхээр чинь намайг гарсны дараа юм байна.
"Цагдаа шиг юун аймар хайдаг болчихсон юм. Алонзод тийм их л хэрэгтэй байгаа юм байх даа."
Тэр мэдэхгүй хэмээн мөрөө өргөв.
"Заза. Тэгвэл би өөрөө бэлтгэлээ хийгээд эндээ л байхаас."
Би босон гараа хамгаалахаар боогоод захын мешок дээр ирэн биеэ халаалаа.
Гурван цаг зогсолтгүй мешокыг нүдсэний дараа холдон гараараа мешокыг зогсоов.
Гарлуугаа харвал миний хуруунуудын үеүүдээс улаан цус гоожин мешокыг хүртэл будсан байлаа.
Гар боосон байсан цусаар будагдсан даавууг зөөлөн тайлаад өөр шинэ даавуу гарган мешокыг хальт арчаад гараа боон бэлтгэлийн өрөөнөөс гарав.
Удалгүй би дээр тааз руу харан хэвтэж байлаа.
"Өнөөдөр юу хийдэг юм билээ? Хийх зүйл алга," амандаа бувтнан байхад гэдэс дуугарч би гал тогооноос хоол нууцаар идэхээр буув.
Хүн харагдаагүйд би баярлан чимээгүй өлмий дээрээ гүйсээр хөргөгчний өмнө ирэн зогслоо.
Учир нь энд хоолны цагаар л юм идэх ёстой гэсэн хатуу хориотой. Олон эрчүүд байдаг болохоор хоол гэх мэтийн зүйлүүд бол нүд ирмэх төдий л дуусчихдаг болохоор ийм дүрэм гаргасан.
Чимээгүй онгойлгоод савтай бялууг зөөлхөн зөөж гаргаад хөргөгчний доод буланд байх хэсгээс хүйтэн ундаа аван хаахад гэнэт хаалганы цаана Нэргүй эрэгтэй зогсож байх нь тэр.
"Бурхан минь гэж."
"Хоол хулгайлж байгаа юм уу?"
Би нүдээ эргэлдүүлэн,
"Үгүй. Нарниа луу хөргөгчөөр дамжиж явах гэж байна," ёжлон хэлээд түүнээс холдон явах гэхэд тэр миний урд зам хаан зогслоо.
"Үүний оронд надтай хоолонд орооч."
Би түүний хэтэрхий дээр байх нүүрлүү арай хийн харж,
"Чи намайг болзоонд уриад байгаа юм уу?" хэмээн асуув.
"Хүссэнээрээ л бод," хэмээн миний бугуйнаас барин хаалганы зүг татахад гарандаа барьж байсан ундаа болон савтай бялуу гал тогооны шалан дээр хажуулдан уналаа.
Тэр намайг чирсээр нэгэн машины өмнө ирэн зогсов.
Шөнө шиг хар өнгөтэй, жижиг тэрэг ч их үнэтэй гэдэг нь машиных нь хамар нь дээр байх лого зааж байлаа.
"Урд суу," гээд тэр намайг үлдээн тойрон машиндаа оров.
Би гайхан зогсоход тэр миний талын цонхоо буулгаж,
"Суухгүй юм уу?" гэлээ.
Би суухыг хүсээгүй ч гадуур хооллох хүсэл хэтэрхий их байсанд аргагүй эрхэнд суув.
Яг үнэндээ, чи түүнтэй хамт байхыг хүсэж байгаа биз дээ?
Үгүй.
Өөрийнхөө бодолтой хэрэлдэж байх хойгуур Нэргүй эрэгтэй нэгэн ихэмсэг хоолны газрын өмнө зогслоо.
Машинаас гарахад гаднаа гялалзах барилга байсан бөгөөд дотроо ч мөн адил бараг болороор чимэглэсэн гэхэд гайххааргүй байв.
Тэр миний хажууд ирэн миний нурууны ард гараа аваачин намайг орох хаалганы зүг зөөлхөн түлхэхэд түүний гар хүрсэн нуруу халуу оргиж, миний хацар дээр хүртэл мэдрэгдэж байлаа.
Үйлчлэгч биднийг тойрон ирсэнд хаалга томоос тос онгойлгож өгөв.
Дотор нь таазнаас шилэн бүрхүүл унжиж эргэн тойроноо хээнцэр маягаар засжээ. Харин тэр газрыг тойрон даашинз болон хослол өмссөн хүмүүс холхиж байлаа.
Над шиг энгийн хувцасласан хүн алга.
Миний бодлыг Нэргүй эрэгтэй уншсан мэт,
"Чи зүгээр харагдаж байна," гэхтэй зэрэгцэн бидний зүг үйлчлэгч нь гүйн ирэв.
"Сайн байна уу, Ноён-."
"Өнөөдөр би зочинтой ирсэн. Танай газрыг түүнд үзүүлэх гэсэн юм," гэж тэр эмэгтэйг үгийг таслан надруу харан нэг талаараа инээмсэглэн хэллээ.
"Баярлалаа. Би та нарыг ширээнд чинь хүргээд өгье," гээд олон хүн суусан ширээг сүлжиж явсаар цахилгаан шатанд суун таван давхар яваад хамгийн захын хаалгыг онгойлгон өгөв.
Энэ өрөөнд орж ирээд миний анхаарлыг татсан ганц зүйл бол яг миний урд байрлах том тагт байлаа.
Харин тагтаар гадагшаа хот үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв.
Нар мандаж байсан болохоор тэнгэрт төрөл бүрийн өнгө холилдон харагдана.
Би түүнрүү эргэн харлаа.
Яг түүний нүд шиг.
"Энэ бол миний хамгийн их ордог газар. Эдний хоол үнэхээр тансаг бас хоол нь нутгийг нь сануулдаг юм," тэр нэг хананы наан зассан ширээний сандал татан намайг урилаа.
Намайг суулгачихаад эргэн өөрийнхөө сандал дээр суув.
Биднийг тухлахад хаалга онгойн үйчлэгч захиалга авахаар орж ирлээ.
"Захиалга өгье," Нэргүй эрэгтэй надруу харан хэлээд хоолны цэс онгойлгон харахад би ч мөн адил онгойлготол тэр цэсэн дотор миний мэдэх хэдхэн үг байлаа.
Паста, пицца болон лазанья.
Харин үлдсэн бүх үг нь Итали дээр байлаа.
Би хэсэг харан тэр эрэгтэй рүү харвал тэр намайг хүлээн сууж байв.
"Яасан? Захиалахгүй юм уу?" хэмээн миний нүүрэн дээр тодорсон төрхийг харан асуулаа.
Би тэднээс ганц амталж үзсэн хоолоо захиалав.
"Паста."
Үйлчлэгч охин цаасан дээрээ юм бичихэд Нэргүй эрэгтэй Италиар юм асууна хоолоо захиаллаа.
Үйлчлэгч охин толгойгоо дохин гарахад тэр надруу эргэн харж тохойгоо ширээн дээр тулаад,
"Өөрийнхөө талаар яриач," гэж шуу асуув.
Би түүнрүү гайхан хараад,
"Алонзод 'Кристал тэгэх хүн биш' гэж хэлж байгааг бодоход чи миний талаар надаас илүү сайн мэдэх юм биш үү," гэхэд тэр хажуу талаараа инээмсэглэв.
"Би мэднэ. Гэхдээ чамаас сонсмоор байна, Белла."
Белла?
"Белла?"
"Зүгээр чамд тохирох үг юм шиг санагдаад."
"Юу гэсэн үг юм?"
"Өөрөө л хайж олж дээ, Белла," хэмээн инээмсэглэн хэлэхэд үйлчлэгч бидэнд хоол авчиран өглөө.
Белла?
Яг нөгөө цус сорогчтой киноны Белла охин шиг үү?
Ямар нэртэй кино ч билээ.
"Надад битгий хоч нэр өгөөд бай. Би ямар ч хочгүй. Тэгээд ч хоч яг л амьтны нэр шиг санагдаад байдаг юм."
"Мэдэхгүй ээ. Чамд л их тохирох юм шиг санагдаад байх юм, Белла" миний хэдсэн үгийг тоолгүй тэрээр хролоо идэж эхлэв.
Би хэсэг түүнрүү тээнгэлзэж харж байсанаа болин хоолоо идлээ.
Их өлссөн байсан болохоор сэрээ болон таваг байнга байнга шүргэлцэн дуу гаргаж байсан ч миний урд суух эрэгтэй бараг байхгүй юм шиг чимээгүй иднэ.
Эрэгтэй мөртлөө эмэгтэй хүнээс нямбай идэх юм. Хажууд нь би бараг эрэгтэй санагдчихлаа.
Би урагшаа бөхийсэн байсанаа больж цэх суухад нөгөө эрэгтэй надруу саарал нүдээрээ харав.
"Яасан?" би түүнээс гайхан асуухад тэр толгойгоо сэгсэрэн буцаад хоолоо идлээ.
Чимээгүй ч гэсэн энэ дотор их тухтай байв. Цонхоор машины дуу болон бид хоёрын хоолоо идэх л сонсогдоно.
Тэгтэл гэнэт Нэргүй эрэгтэйн утас дугарч байгаа бололтой классик дуу гарав.
Би шоолсон маягтай харахад тэр,
"Яасан? Би ийм дуунд дуртай," гээд утсаа чихэндээ аваачин нөгөө утасны талд байх хүний дууг сонслоо.
Эхэндээ түүний царай тайван байсан ч удалгүй гэнэт нухацтай болоод,
"Юу? Одоо юу?" хэмээн надруу харж утсаа сонсож байв.
Нөгөө хүний ярихыг сонсох ч түүний харц надаас салахгүй байсанд би байрандаа жоохон хөдлөн суулаа.
Удалгүй тэр , "За," хэмээн таслаад санаа алдав.
"Уучлаарай. Гэхдээ надад асуудал гарчихлаа. Чи хоолоо идэж дуусаад тайван гараарай. Би төлчихье," гээд тэр уучлал эрсэн харцаар харан өрөөнөөс том том алхан гарлаа.
"Хэдхэн хормын дотор яасан хурдан өөрчлөгддөг юм," амандаа бувтнан явсаар би хоолны газрын гадаа ирэв.
Миний халаасанд байх утас дугарлаа.
"Алонзо. Яасан?"
"Чи хаана байна?"
Би эргүүлэн харж,
"Нэг хоолны газрын гадаа байна."
"Хүлээж байгаарай. Би хүн явуулья," хэмээн тэр талсав.
Юу болсон юм болдоо.
Гарч ирээд арван минут болоогүй байтал миний урд машин ирж зогсов.
"Кристал. Суу," хэмээн Трэн цонхоо буулган хэллээ.
"Юу болоод байгаа юм?" хэмээн Алозогийн газар ирэхэд баахан хүн бужигнасан байсанд асуув.
"Босс өөрөө хэлэх байх. Чамтай уулзах хэрэгтэй байна гэсэн."
Би толгой дохин машинаас бууж Алонзогийн өрөөнд ирлээ.
Намайг хаалга онгойлгон ороход тэр бүх бичиг баримтаа саванд хийж байв.
"Юу болоод байгаа юм, Алонзо?"
Тэр миний хоолойгоор эргэж хараад,
"Цагдаа ирж байгаа," гэх энгийн үгээр хариуллаа.
Би сандран,
"Цагдаа? Яагаад цагдаа ирж байгаа юм?"
Түүний багласан юмнуудыг хүмүүс нь ирж аван гарахад өрөө мэдэгдэхүйц хоосров.
"Биднийг олчихсон. Тийм болохоор бид нар зугтах хэрэгтэй байна. Нөгөө газарт байрлах гэж байгаа," гэж яг хэлж дуусахад цагдаан дуу байшингийн гадаа дуулдлаа.
"Бид нар явлаа. Харин чамайг би юу хийх ёстойг ойлгож байгаа гэж ойлгож байна," гэж хэлэн бид хамт буусаар байшингийн арын онгойлттой нууц хаалганы өмнө ирэн зогсоход байшинд би болон Алонзогоос өөр хүн үлдсэнгүй.
"Би ойлгож байна."
Тэр надруу харж инээмсэглээд,
"Дараа бүх зүйл дууссаны дараа уулзья," хэмээн миний уруулыг үнсэж эргэж хараад байшингаас гарахад урд хаалга газар унаж байгаа дуулдлаа.
Би тайвнаар хаалгаа хаан түгжээд эргэж харан өмднийхөө араас хайрт хос буугаа гарган урдаа барин цагдаа нарын зүг алхав.
Би цагдаа цуглан зогссон хэсэгт очоод инээмсэглэн,
"Сайн уу, хөвгүүдээ," хэмээн би тэдний толгойг онилон галлав.
