Бүлэг 8. Нэргүй эрэгтэй
"Чи боссыгоо тэнэг гэж бодож байна уу, тэгвэл үүнийг сана: хэрвээ тэр ухаантай байсан бол чи энэ ажлыг хийхгүй байсан."
- John M. Gotman
---------
Кристал (Krystal)
Хэн бэ?
Энэ бодол толгойд минь удаан байсангүй. Алонзо намайг заандан авч босгоод,
"Чи юу гэсэн бэ? Үхчихсэн байсан," гээд тэр нуруугаар хүйт даалгам инээдээр инээлээ.
"Инээдтэй юм. Чи тийм алдаа хийх хүн биш. Тийм биз дээ?"
Би түүнрүү харахгүй доошоо шалруу хараад байсанд Алонзо миний эрүүний доор гараа аваачин маш хүчтэй эрүүг минь өргөв.
Харин үүнээс болж би чимээгүй өвдөлтөө тэслээ.
"Түүний хэлсэнээр бол тийм л бололтой," хэмээн Саарал нүдтэй эрэгтэй хажуугаас хэлэв.
Алонзогийн нүд хурдтай тэр залууруу хараад,
"Чи яаж мэдэж байгаа юм?" хэмээн ууртай хэллээ.
Энэ байдал нь тэр эрэгтэйг ерөөсөө айлгаагүй бололтой урдаас нь тайван харан,
"Сая орж ирээд тэгэж хэлсэн шүү дээ. Кристал худлаа хэлэхгүй. Харин чи түүний одоо тавьсан нь дээр байх амьсгалж чадахгүй байх шиг байна," гэж хэлэхэд Алонзо миний хоолойг барьсан гар нь чанга байсанаа анзаарлаа.
Тэр гараа гэнэт суллахад би өлмий дээрээ зогсож байснаа болин бүтэн амьсгаа авахад,
"Кристал. Миний хайрт минь. Намайг уучлаарай. Би тэгэхийг хүсээгүй гэдгийг чи мэднэ биз дээ. Уучлаарай," хэмээн дандаа хэлдэг үгээ ар араас нь хэллээ.
Би хүчтэй амьсгалан гараа улайсан хоолойгоороо явуулж түүнрүү инээмсэглэн,
"Зүгээр ээ. Би зүгээр," гэв.
Алонзо илт тайвшран,
"Уучлаарай. Миний буруу. Би чамруу тэгэж уурлах ёсгүй байсан юм. Тэр хүн үхсэн чиний буруу биш ээ. Уучлаарай," хэмээлээ.
Би түүнрүү харж толгой сэгсэрэн,
"Зүгээр ээ. Чиний буруу биш ээ. Уучлаарай," гэв.
"Та нар ярьж байсан ажлаа үргэлжлүүл үргэлжлүүл. Би ажлаа бүтэн хийгээд ирье," хэмээн хэлээд хаалга онгойлгон шууд ардаас хүн ямар нэгэн зүйл асуухаас өмнө хурдан алхах гарлаа.
Харин намайг арав гаруй алхасны дараа ардаас хаалганы дуу гарч хүнд алхаа сонсогдов.
Алонзо надаас дахин уучлалт үнэнгээсээ гүйх гэж байна гэж бодсон ч биш байлаа.
Нөгөө саарал нүдтэй эрэгтэй миний араас хурдан алхан ирэв.
"Чи зүгээр үү?"
Би хацраа илэн түүнрүү хараад,
"Чамд ямар хамаатай юм?" гэж хэлээд түүнийг үлдээн өрөөрүүгээ явлаа.
Би угаалгын өрөөнд улаанаас хөх өнгөтэй болж байгаа хацраа харав.
Гайхалтай. Зүгээр л гайхалтай.
Одоо харин мөс хэрэгтэй байна. Хөхрөлт арай бага болж магад.
Тэгтэл хаалга тогшиж миний бодлыг тасалдууллаа.
Би угаалгын өрөөнөөс орилов.
"Хэн бэ?"
"Би мөс авчирлаа," гэж Шондагийн найзын хоолой бололтой сонсогдоно.
"Наанаа үлдээчих."
Хүнтэй уулзах хүсэл байгаагүй учраас хэнийг ч харахыг хүссэнгүй.
Дахин юу ч дугараагүй болохоор хаалга онгойлговол миний урдаас харсан ханыг налан нөгөө эрэгтэй зогсож байх нь тэр. Тэр үед яг би түүний царайг тодоос тод харж чадлаа.
Үсээ сайхан гэх чинь янзалчихсан, өндөр шанаатай, сахлаа загварлагаар янзалж доороо хар костьюм өмссөн байсан ба түүний нүд бүхнээс тод харагдана. Үнэхээр царайлаг эрэгтэй байсанд түүний араас олон эмэгтэйчүүд үхдэг байхдаа гэсэн бодол бодогдон өнгөрч би харцаа нүднээс нь салган хөлөнд байх мөсийг харлаа.
"Би чамайг үлдээчих гэсэн биз дээ."
"Сонссон," хэмээн хэлээд надруу хоёр том алхан ирж урд минь зогсоход би амьсгаагаа өөрийн мэдэлгүй барив. Тэр эрэгтэй намайг ийм байдалд байгааг харсандаа жуумалзан инээмсэглээд намайг зөөлхөн арагш түлхэн холдуулан өрөөрүү минь орлоо.
"Хэн чамайг ороод ир гэсэн юм," хэсэг хугацааны дараа эргэн харж хэлбэл тэр эрэгтэй миний орон дээр сууж байв.
"Хэн ч биш. Харин одоо энд," гээд хажуудаа гараараа хүрээд, "суучих. Би чиний хацрыг эмчлээд өгье," гэлээ.
"Үгүй."
Харин миний эсэргүүцсэнийг сонсолгүй надруу харсаар байлаа.
Эцэст нь бууж өгөн санаа алдаад түүний хажууд дахин нэг хүн суух зайтай суув.
Гэхдээ тэр надруу ойртон суув.
"Дээшээ хар."
Хэлснийг нь хийн дээш харсан ч нүд рүү харалгүй толгойных нь цаана байх хана руу харж суулаа.
Гэхдээ түүний мөрийг давуулж харна гэдэг бол урлаг байв.
Учир нь тэр хэтэрхий өндөр болохоор удаан хүзүүгээ өргөх юм бол чилэх шинжтэй байлаа.
Яг дээшээ харахад тэр хүйтэн мөс миний халуу шатах газар хүргэхэд би ёолов.
"Уучлаарай."
Тэр хацар дээр хүйтэн мөс үрэхэд хайлсан мөс нь хацар даган урсаж хүзүүгээр явж байлаа.
"Май. Энүүгээр арч," хэмээн надад цагаан алчуур өгөв.
Би алчуурыг нь аван дээш харахтай түүнтэй харц тулгарчихлаа.
Түүний саарал нүд.
Гэхдээ дан саарал биш, олон төрлийн өнгө холилдсон. Гэхдээ баруун нүдэнд шар өнгө илүү их. Яг л хоёр өөр өнгийн нүдтэй юм шиг.
Тийм л нүдтэй би тулгарав.
Хаана харсан нүд билээ?
Тэр ч мөн адил надруу нүдэндээ үнэхээр их энэрэнгүй сэтгэл агуулан харсанд би жоохон гайхлаа.
Надруу хэн ч ингэж харж байсангүй.
Харцаа миний хацар луу аваачин мөсөө буулгаад халааснаасаа нэгэн төрлийн тос гарган ирэв.
Хуруундаа түрхээд түүний гар миний хацар дээр хүрэхэд бүх л биеэр минь цахилгаан гүйнэ.
Тэр ч мөн адил үүнийг мэдэрсэн бололтой хийх гэж байсан үйлдэл л бас гацжээ.
Гэхдээ бас л тэр надруу удаан харсангүй.
Надруу хараач.
Энэ бодол анхныхаа удаа орж ирэв. Хэзээ ч өмнө нь хүнээс ингэж хүсэл мэдрэгдэж байгаагүй учир өөрийнхөө бодлоос цочлоо.
Саарал нүдтэй эрэгтэй миний хацар дээр тосоо түрхэчихээд,
"Болчихлоо. Хүзүү чинь удахгүй зүгээр болчихно. Харин хацар чинь удах л байх. Чи эмэгтэй хүн юм чинь энгэсэг түрхээд нуучихна байлгүй дээ," хэмээн босоод хаалганы зүг алхав.
"Чамайг хэн гэдэг юм?"
Энэ бодол анзаарахаас өмнө амнаас урсаад гарчихав.
Тэр надруу асуусан харцаар харахад,
"Чи миний нэрийг мэдэж байсан. Миний танихгүй хүмүүс миний нэрийг мэдэхээр нээх сайхан санагдаад байдаггүй юм," гэж би хэллээ.
"Нэргүй."
Би гайхан нэг хөмсөгөө өргөн харав.
"Нэргүй? Нэр чинь нэргүй юм уу?"
"Хүссэнээрээ л бод," гээд тэр нэг талаараа инээмсэглэн надруу нэг ирмээд өрөөнөөс гарлаа.
Харин түүний саяны үйлдэл миний хацрыг улайхад хүргэв.
Кристал. Чи чинь яачихаа вэ? Яагаад жоохон охин шиг ичээд байгаа юм?
Би өөрийнхөө бодолд загниулан сууна.
Нэргүй? Нэр нь юм болов уу? Эсвэл нэрээ хэлэхийг хүсэхгүй байгаа юм болов уу?
Мэдэхгүй ээ. Мэдэхгүй.
Би орлуугаа авиран унтах гэж хүчээр нүдээ анин хэвтэв.
Гэхдээ нойр хуучин шигээ ер ирсэнгүй.
Орон дотроо хэдэн цаг тонгочсоны эцэст гарч далайн эрэг дээр очихоор гарлаа.
Өрөөнөөсөө гараад машин хүртэл ямар ч хүнтэй таарсангүй.
Саарал нүдтэй эрэгтэйтэй ч мөн адил.
Машинаа асаан далайн эргийн зүг хурдлав.
Эрэгрүү машинаа ойрхон зогсоод хамар дээр нь гарч суулаа.
Жоохон байхад ч их ирдэг байж дээ.
"Ээжээ, ааваа," хэмээн би орилон гүйнэ.
Миний үс салхинд хийсэж нүүрэндээ хамгаас том инээмсэглэлтэй гүйсээр.
Ээж аавын бэлхүүсээр тэврэн наашаа алхан ирж байгаа харагдав.
"Хурдал л даа. Яасан удаан юм бэ?"
"Очлоо. Очиж байна."
Бид эрэгтэй ойр даавуу дэвсэн суугаад би ойрхон элсээр тоглоно.
Жижигхэн ордон барьчхаад эргэж харвал ээж аав хоёр бие биерүүгээ инээмсэглэн харж сууж байлаа.
Хэн ч харсан тэр хоёрыг бие биедээ үнэхээр хайртай гэдгийг мэдмээр.
Гэхдээ та яагаад өөрчлөгдсөн юм бэ, Ааваа.
Хэдэн цаг тэр жаргалтай үеийг дотроо бодон суусаар үүр цайлгалаа.
Учир нь тэр үе бол миний хамгийн сүүлийн жаргалтай өдөр байсан.
Тэр өдрөөс бүх юм өөрчлөгдсөн.
