Бүлэг 7. Ууртай Алонзо
"Нэгдүгээр алхам, тэр эмэгтэйг өөрийнхөө босс гэдгийг хүлээн зөвшөөр. Хоёрдугаар алхам, бүх хутга, буугаа нуу, мөн дэрээ ч мөн адил."
- J. J. McAvoy "Ruthless People"
---------
Кристал (Krystal)
"Макс. Сайн уу. Дахиад л."
Тэр сандалаа эргүүлэн надруу хараад,
"Кристал. Чамтай ингэж хурдан уулзана гэж бодсонгүй шүү," гэлээ.
Би залхасан маягтай алхан нэг сандал дээр очин суун,
"Дахиад л нэг ажил. Би бас амapмаар л байна шүү дээ. За тэр ч яахав чи тэр Уилиамтай хамт байсан эрэгтэйг олоодохдоо. Тэрнийг бас олж ир гэсэн," хэмээлээ.
"Өдөр та хоёрыг гарсаны дараа хар уутанд хийсэн байсан залуугийн хамт байсан хүнийг үү?"
"Өөр хэн байдаг юм. Чамтай тоглох хүсэл алга. Хурдан тэр нэг хамтран ажилласан хүнийг олоодох. Энэ нэг юмтай хурдан зууралдаад дуусмаар байна."
"Ойлголоо, Хатагтай," хэмээн тэр хүн хайх ажилдаа орлоо.
Харин тэр үед нь би зүгээр чимээгүй гуталны түрийнээсээ хоёр жижир хутга гарган ирлэж эхлэв.
"Чи туслахгүй юм бол ядаж дуу гаргахаа больчих тэгэх үү? Надад хэцүү байна," хэмээн нүдээ дэлгэцнээс салгалгүй баахан тоо харан хэллээ.
Би амьсгаа гарган босоод,
"Намайг бэлтгэлийн заалнаас олоорой. Би тэнд хүүхэд дасгалжуулж байгаа," гэж хэлээд усанд цохиулан заалруу оров.
"Өчигдөр байгаагүйд уучлаарай. Ажил гараад," хэмээн өөрийгөө халаах Дилан дээр алхан очлоо.
Тэр хөлстэй үсээ цагаан алчуураар арчаад,
"Зүгээр ээ. Таныг их завгүй хүн гэдгийг мэднэ," гэв.
"За бэлтгэлдээ орцгооё," хэмээн бид бэлдэж эхэллээ.
Бэлтгэл эхлээд хоёр цагийн дараа Макс надруу чиглэн алхан ирж байгаа харагдав.
"Кристал. Олчихлоо."
Би толгойгоо дохин Диланруу хараад,
"Чи үүнээс хойш өөрөө бэлдчих би маргааш ирье," гэж Максыг даган түүний өрөөрүү орлоо.
"Роналд Кортни. Хар тамхи зардаг. Олон цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа юм байна. Гэхдээ тэр одоо Калифорниад байна. 'Улаан Цэцэг'т байна. Чи хаана гэдгийг мэднэ биз дээ."
"Алонзо бид хоёрын хамт амьдардаг байсан газар байна. Калифорниаруу Ниү Иоркоос таваас зургаан цагийн нислэгтэй гэхээр," хэмээн би бугуйн дахь цагаа харж, "үдээш хойш хоёрын үед очих юм байна. Чи билет гялс захиалчих харин би бэлдээд байж байя," би өрөөрүүгээ хувцасаа солихоор явлаа.
Жижиг гар цүнх бариад дотор нь зэвсэгээ хийн хаахад Максаас 'болчихлоо' хэмээн захиа ирэв.
Машинаа асаан хамгийн ойр байх онгоцны буудалд орон тээш шалгах хэсэгрүү явахдаа цүнхэн дотроо зэвсэг нуудаг Максын зохиосон зүйлийг хийгээд тавилаа.
Удалгүй би онгоцондоо суув.
"Эрхэм ноёд хатагтай нараа бид одоо Калифорниад бууж байна. Манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа," хэмээн онгоцны жолооч хэдэн цагийн дараа хэлэн буув.
Би цүнхээ аваад том ачаагүй байсан болохоор шууд гараад залгалаа.
"Лүк. Машинаа авиад ир. Ирчихлээ."
Удалгүй миний урд саарал машин зосгов.
"Сайн уу, Кристал. Уулзалгүй удаж," гэж дөч шүргэж яваа Алонзогийн Калифорниа дахь ажлыг хариуцдаг хүн хэллээ.
Би арын хаалга онгойлгон суугаад,
"Хамаа алгаа. Гурван өдрийн өмнө уулзчихаад удаан уулзсангүй гэнэ шүү. Хурдан 'Улаан Цэцэг' дээр очиодох. Ажилтай явж байна," хэмээв.
"Хэвээрээ байх шив. Адсаг шиг ааштай."
"Баярлалаа. Хичээдэг юм."
Машин хөдөлж эхлэхэд би цүнхээ нээн буугаа цэнэглэж дуу намсгагч тогтоож байлаа.
"Хүн тагнах ажил уу?" гэж Лүк надруу харан асуув.
"Миний ажил шүү дээ."
"Алонзо чамаар үргэлж ийм ажил хийлгэж байх юм. Өөр хүн олддоггүй юм байх даа."
"Босс шүү дээ. Хэлсэнээр нь байх хэрэгтэй," гээд замруу харвал 'Улаан Цэцэг' гэсэн самбар харагдав.
"Наад байшингаа эргээд зогсчих би наана чинь буучихья."
Тэр тормозоо даран зогсоод,
"Яасан? Дурсамжаа сэргээх гэж байгаа юм уу?" гэв.
Харин би урдаас нь юу ч хариулалгүй хаалгыг хаан гарлаа.
Тэр цонхныхоо шилийг буулгаад,
"Амжилт," хэмээв.
Би эргэж харалгүй даллан танил байсан замаар чигээрээ алхалаа.
Энд ул нь бид хоёр амьдарна гэж боддог байсан шүү.
Алхаж явсаар амьдардаг байсан байшиндаа тулан ирэв.
Гэрэл нь асаалттай хүнтэй байгаа бололтой гадаа нь машин зогсож байлаа.
Алонзо чи энд амьдарна гэж ярьдаг байсан хэвээрээ юу. Бодлоо өөрчлөөгүй биз дээ.
Байшин руу хангалттай удаан харж зогссоны эцэст Максын бичиж өгсөн байшин дээр очихоор явлаа.
Гучин нэг. Гучин нэг.
Амандаа давтан хэлсээр нэг давхар байшинд тулан ирэв.
"За. Ажилдаа орцгооё," хэмээн буугаа цэнэглэн байшинг чиглэн алхалаа.
Хаалган дээр тулан ирэхэд нэг зүйл буруу мэт санагдав.
Хэтэрхий чимээгүй байна.
Хаалгыг түлхэхэд хаалга шууд онгойлоо.
Би чимээгүй алхасаар том өрөөнд тулан очиход өрөөний голд цусанд будагдсан хүн хэвтэж байв.
Тойруулж харвал ямар ч ноцолдсон шинжгүй бүх зүйл юу ч хүрээгүй мэт байлаа.
Бас хүн хүчээр орж ирсэн зүйл алга.
Би аажуухан алхасаар очин доошоо харсан байсан хүнийг эргэж харуулбал нүд нь нээлттэй байв.
Би удаан гараа явуулж нүдийг нь аниулаад хувцас доторхийг нь нэгжиж үзлээ.
Энэ миний хайгаад байсан хүн мөн үү? Мөн байвал Алонзо галзуурах байх.
Нэгжсээр өмднийх нь халаасанд түрийвч байсныг татаж гарган ирээд үнэмлэхийг нь гарган нэрийг нь уншив.
Роналд Кортни.
Н*вш.
Би үхсэн хүнийг үлдээгээд гэрээс нь хурдан алхан гарлаа.
Утсаа маш хурдан нээгээд дугаар бичив.
"Роналд Кортни үхчихсэн байна."
"Юу. Өглөө камераар шалгахад алхаад явж байсан."
"Миний харснаар бол үхээд гурав дөрвөн цаг болчихож."
"Г*чий. Одоо Алонзод алуулнаа."
"Алонзо хаана байгаа юм?"
"Шодни ирчихсэн. Ажлын өрөөндөө байгаа."
"За за. Би очиод аргалья," хэмээн утсаа таслан Лүк рүү залган онгоцны буудал дээр ирлээ.
"Дараа тагнуулаар биш, өөр ажлаар ирвэл би завтай шүү," хэмээн Лүк намайг буулгаад хэлэв.
"Мэдэхгүй ээ. Одоо юу болохыг мэдэхгүй байна. Алонзогоос шийдэгдэх гээд байна."
"Өө н*вш. Ууртай Алонзо бол хүн биш. Түүнтэй ойр байх сайн биш дээ."
"Харин тийм. Би явлаа," гэж хэлээд онгоцондоо суухаар хурдан явав.
Онгоцонд тухтай ч сууж чадалгүй явсаар орой арвын үед буулаа.
Гарч ирэхэд Макс машинтайгаа хүлээж байв.
"Алонзо гадуур ажилтай гээд Шондитой гарсан. Өглөө л чи уулзах байх."
"Гөлөг."
"Өөр арга алга даа. Битгий залгаарай гэсэн. Маргаашаас өөр боломж байхгүй."
Би түшлэгээ налан нүдээ аниад,
"Би ч үхсээн," хэмээлээ.
"Чи бол гайгүй байх. Алонзо чамд сайн. Харин мань мэт бол маргаашийн нар харахгүй байх."
"Би бүх хэргийг өөр дээрээ авнаа. Битгий санаа зов. Харин одоо хазаа гишгэ. Хурдан орондоо ормоор байна. Онгоцны сандал ямар тухтай байх биш."
Байшинд ирэхэд чимээгүй байв.
"Хүмүүс бүгд гадуур ажилтай гээд гарсан."
"Харж байна. Би явж унтлаа. Маргааш босоод шууд Алонзогоор орноо," намайг дээшээ шатаар өгсөж байхад,
"Баярлалаа, Кристал," гэв.
"Зүгээр ээ. Найзууд ийм л үед хэрэгтэй байдаг юм," хэмээн хэлээд түүнрүү харж инээмсэглэн өрөөрүүгээ явлаа.
Угаалгын өрөө орж усанд орчихоод биед эвтэйхэн хувцас өмсөн орлуугаа шурган орж гүн нойронд автав.
Цусанд будагдсан гар.
Цусанд будагдсан хутга.
Цусанд будагдсан хүн орон дээрээ хэвтэнэ.
Харин би энэ бүхнийг харан зогсож байлаа.
Би цочин орноосоо босов.
Бүх бие чичирж, гар салагдаж байлаа.
"Зүгээр л хар дарсан зүүд. Зүгээр хар дарсан зүүд. Өөр юу ч биш," үүнийг би амандаа яг маань уншиж байгаа юм шиг хэлсээр угаалгын өрөөрүү гэрлийг нь асаалгүй оров.
Толинд өөрийгөө харвал гэрэлтэй гэрэлгүй би өөрийгөө хөлсөнд нэвчсэн байгаагаа мэдэж байлаа.
Угаалтуурыг нээн хүв хүйтэн үс гоожуулж хэд нүүрлүүгээ шавшив.
Тэгсэн ч толгойноос минь гарахгүй байлаа.
"Агаар амьсгалмаар байна."
Би шууд өрөөнөөсөө гарч харанхуй хонгилоор алхалсаар нэг давхарын тагтан дээр ирж хаалга том онгойлгон дотор нь хөлөө тэврэн суув.
Хүйтэн салхи нойтон үсээр минь үлээж, гадаа царцааны дуу гарч байлаа.
Гэнэт ард,
"Унтаж чадахгүй байна уу?" гэх эрэгтэй хүний танил дуу гарав.
Би хажууд байсан хамгийн ойрхон зүйлээ чиглүүлэн барилаа. Тэр нь дэр байв.
Харин яг миний ард нэлээн өндөр, бараг метр ер бололтой эрэгтэй зогсож байлаа.
Тэр сул ханцуйгүй цамц өмсөж доороо богино өмд өмссөн байв.
Үс нь ийш тийшээ сэгсийсэнийг бодвол дөнгөж орноосоо босож ирсэн бололтой байлаа.
Царай нь сүүдэрт байсан болохоор би ямар царайтай хүн гэдгийг мэдсэнгүй.
"Би ч бас унтаж чадахгүй байна," хэмээн нэлээн цаана байх сандал дээр очин тухлан суулаа.
"Хэн чамайг тэнд суу гэсэн юм. Би энд ганцаараа баймаар байна. З*йл," гэж ууртай хэлээд дэрээ урдаа тэврэн нүдээ анин дэрийг налав.
"Ойлголоо," хэмээн тэр их л дуулгавартай хэлэн босоод яваад өглөө.
Инээдтэй юм. Дуулгавартай нохой шиг байх чинь.
Тэр үл мэдэгдэх эрэгтэйг явсны дараа жоохон бодлоо.
Биенийх нь харьцаанаас харвал таньдаг хүн биш.
Бодвол Шондагийн хэлээд байсан хүн бололтой. Гэхдээ түүнийг энд байна гэж бодсонгүй шүү.
Хоолой нь их танил юмаа.
Би тэнд нүдээ аньж суусаар гэгээ орж эхлэв.
Намайг дээшээ өрөөгөөр ороод хувцасаа солих гэж байхад Алонзогийн дуу гарч ажлынх нь хаалга хаагдлаа.
Ирчихэж.
Би хувцасаа солиод Алонзогийн өрөөрүү гүйв.
Тулан очиход дотор нь хүмүүс ярьж байгаа сонсодлоо.
Түүнийг зочинтой байгааг мэдсэн болохоор би хаалга тогшин оров.
Алонзо ширээнийхээ ард. Харин урдаас нь Шонда бор үсээ арагшаагаа гельдсэн байсан ба түүний хажууд нөгөө шөнө уулзсан эрэгтэй сууж байлаа.
Гэхдээ нүүрийг нь олж харсангүй. Шонда хаагаад байв.
"Кристал. Чи ийм эрт ямар ажлаар ирсэн бол?"
Би түүний ширээрүү дөхөн очлоо.
"Алонзо. Чиний хэлээд байсан хүнийг би олсон."
Түүний нүд гялалзаж,
"Тэгээд?" гэв.
"Гэхдээ түүнийг алчисхан байсан. Өчигдөр үдээс хойш."
Алонзогийн нүдэнд илт өөрчлөлт орж, гялалзсан нүд нь харанхуй шуурга шиг болон өөрчлөгдөв.
"Юу гэнээ?"
"Уилиамын хамтран ажилласан хүнийг алчихсан байна."
Тэр шууд босож ирэхэд би арагшаагаа алхахаас сэргийлж байв.
Харин Алонзо надад тулж ирээд юу ч хэлэлгүй алгадах биш шууд шанаадан би газар уналаа.
"Муу өл*гчин. Би чамд хэлсэн. Надад авиад ир гэсэн болохоор үхсэнийг нь дуулга гээгүй," хэмээн чангаар хэлэв.
Би хацартаа хүрэн нулимстай нүдээр түүнрүү харахыг хүсээгүй болохоор хажуу тийшээ хартал Шондагийн цаана суух хүнтэй харц тулгарав.
Саарал нүд.
